Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Хохирогч Б.Лхагвасүрэн

Шүүгдэгч Ш.Баатар, И.Түмэндэмбэрэл, Н.Наранбаатар нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайч овгийн Шарын Баатар, Ориг овгийн Ичинхорлоогийн Түмэндэмбэрэл нарт холбогдох 201614000350  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.1. Тайч  овгийн Шарын Баатар, Монгол Улсын иргэн, 1961 оны 12 сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-1б-60 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ФА61121593/

 

1.2.Ориг овгийн Ичинхорлоогийн Түмэндэмбэрэл, Монгол Улсын иргэн, 1979 оны 08 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-13 тоотод оршин суух, Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн объект хамгаалах тасагт харуул ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЙС79080612/

 

1.3. Авга овгийн Нэргүйн Наранбаатар, Монгол Улсын иргэн, 1984 оны 11 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, амбүл 2 ээжийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ФМ84112577/

 

2.Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар

 

1.Шүүгдэгч Ш.Баатар, И.Түмэндэмбэрэл, Н.Наранбаатар нар нь бүлэглэн 2016 оны 07 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний үйлдвэрийн дүүргээс тус компаний авто тээврийн байгууллагын төрөл бүрийн авто машины гражид жолооч ажилтай Ш.Баатарт итгэмжлэн хариуцуулж өгсөн түлшнээс 1200 литр буюу 1008 кг түлш завшиж 1 684 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Лхагвасүрэнгийн  “Манай байгууллагын авто тээврийн байгууллагын жолооч Ш.Баатар нь цагдаагийн албан хаагч Түмэндэмбэрэл, иргэн Наранбаатар нарын хүмүүстэй бүлэглэн 1200 литр түлшийг ашигласан болох нь тогтоогдсон байна. Хохиролын хувьд 1200 литр түлш цагдаагийн газарт хураагдсан байхыг зохих журмын дагуу хүлээн авсан бөгөөд хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Одоо ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-27-р хуудас/

 

2. “Найдвар-Од”  ХХК-ны 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1008 кг түлш 1684400 төгрөг гэсэн үнэлгээ. /хх-ийн 31-р хуудас/

 

3. Гэрч О.Энхболдын ”2016 оны 07 сарын 02-ны өглөө ээлжнээс буугаад зуслангийн цувааны хамгаалалт хийгээд гэртээ харих гэж байхад ахлах байцаагч хошууч Эрдэнэчулуун утсаар яриад “Эрдмин” ХХК-ний төмөр замын тэрүүгээр түлш ачсан машин явж магадгүй мэдээлэл байна шалга гэсэн. Хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Цэнд-Аюушийн хамт Бүтээл ХХК-ний хажуу талд хүлээж байтал ачаа нь өндөрлөгөөтэй Портер машин үйлдвэрийн дүүргээс гарч ирэхээр нь шалгахад объект хамгаалах тасгийн цагдаа Түмэндэмбэрэл жолоочийн хамт жаахан хүүхдээ аваад гурвуулаа явж байсан. Тэвшин дээрээ 6 ширхэг 200 литрийн багтаамжтай торхонд дүүрэн дизель түлш хийсэн байсан. Дээгүүр нь хөнжлөөр хучсан байсныг асуухад хүн гуйхаар нь ачаад явж байна гэхээр нь тасгийн байранд ахлах байцаагчид хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-38-р хуудас/

 

4. Гэрч Ж.Амарсайханы “2016 оны 07 сарын 02-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ний автын шалган нэвтрүүлэх 4 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр манай объект хамгаалах тасагт цагдаа ажилтай Түмэндэмбэрэл 11 цаг өнгөрч байхад Портер машинтай постоор гараад явсан. Түмэндэмбэрэл “Ачит эх” ХХК-ний тийшээ хүнтэй уулзана гээд явсан. 20 орчим минутын дараа гараад явсан. Би тухайн үед хамт ажилладаг болохоор Түмэндэмбэрэлийг хулгай хийнэ гэж санаагүй итгээд шалгалгүй явуулсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-р хуудас/

5. Гэрч Д.Бүрэнсайханы “2016 оны 07 сарын 02-ны өглөө Хьюндай загварын 65-83 ОРО улсын дугаартай түлш түгээдэг тээврийн хэрэгслийн жолооч Ш.Баатар нь 06 цаг 50 минутад 4200 литр түлшийг Хүдрийн ил уурхай дээр түгээх ёстой байсан. Энэ өдөр Хүдрийн ил уурхайн Дарь боловсруулах үйлдвэрийн хэсгийн дарга Буянцогт дахин утсаар яриад тэсэлгээний яаралтай ажил явагдаж байгаа 3 тонн түлш авна гэсэн. Мөн Хүдрийн ил уурхайн эрхлэгч Батсайхан утсаар яриад 1400 литр түлш авна гэсэн ингээд уг машинд 8600 литр түлшийг өгсөн. Бичиг баримт буюу накаланая хуудсыг үндэслэн сард авсан түлшийг нь захиалсан хэмжээнд багтаан өгөөд сүүлд тооцоо хийдэг. Энэ хуудсан дээр сар эхэлсэн өдрөө 2016 оны 07 сарын 04-ний өдөр гэж урьдчилж бичсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/

 

6. Гэрч А.Энхмаагийн “2016 оны 07 сарын 02-ны өдөр амралтын өдөр байсан. Баатар жолооч өөрийн жолооддог Хьюндай загварын 65-83 ОРО дугаартай машинтай 07 цагт ирээд 4200 литр түлш авсан. Нярав Бүрэнсайхан зөвшөөрөл өгсний дагуу түлшийг өгдөг. Нярав жолооч нартай бичиг баримтын тулгалт хийдэг. Би 08 цагт ээлжнээс буусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

 

7. Гэрч Ш.Өнөрсайханы “2016 оны 07 сарын 02-ны амралтын өдөр би 08 цагт ээлжинд гарсан. Баатар өөрийн жолооддог Хьюндай загварын 65-83 ОРО дугаартай машинтай 10 цагийн үед ирээд нэмэгдэл авна гээд 4400 литр түлш авсан. Би нярав Бүрэнсайхан руу утсаар ярьж зөвшөөрөл аваад түлшийг олгосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/ болон шүүгдэгч нарын мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Баатар, И.Түмэндэмбэрэл, Н.Наранбаатар нар нь бүлэглэн 2016 оны 07 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний үйлдвэрийн дүүргээс тус компаний авто тээврийн байгууллагын төрөл бүрийн авто машины гаражид жолооч ажилтай Ш.Баатарт итгэмжлэн хариуцуулж өгсөн түлшнээс 1200 литр буюу 1008 кг түлш завшиж 1 684 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь “гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гэснийг, хохирогч Б.Лхагвасүрэн нь “Хохирол төлбөрөө авсан,  ямар нэг гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.Баатар, И.Түмэндэмбэрэл, Н.Наранбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Тайч овгийн Шарын Баатар, Ориг овгийн Ичинхорлоогийн Түмэндэмбэрэл, Авга овгийн Нэргүйн Наранбаатар нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар Ш.Баатар, И.Түмэндэмбэрэл, Н.Наранбаатар нарыг тодорхой албан тушаал эрхлэх,  үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр  тус бүр 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Баатар, И.Түмэндэмбэрэл, Н.Наранбаатар нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар хэрэгт битүүмжлэн ирүүлсэн 37-13 ОРО улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ш.Баатар, И.Түмэндэмбэрэл, Н.Наранбаатар нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдэнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Баатар, И.Түмэндэмбэрэл, Н.Наранбаатар нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчнар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС