Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                               

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Иргэдийн төлөөлөгч Ж.Цэрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Алтангадас,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Ч.Ө-О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ч-ийн Ө-О-д холбогдох эрүүгийн 1919003410176 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр баг “Буур хадны өвөлжөө” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О овогт Ч-ийн Ө-О, регистрийн дугаар ЕД82041079,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ч.Ө-О нь Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Буур хадны өвөлжөө” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 03- ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ч.Өгийн хүзүү, дагз орчимд ир үзүүртэй зүйлээр буюу хутгаар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Ч.Ө-О шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 10 дугаар сарын 03- ны орой энэ хэрэг гарсан байх, би хутгыг нь аваад хаях гэж байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Манайд хүмүүс ирээд явахад нь бид хоёр үлдсэн. Би ахад идэх гэж байсан адууг хүнд өгчихсөн юм уу хаашаа юм гэхэд би мэдэж байна, чи дуугай бай гээд намайг цохьсон. Ноцолдож байгаад болиход ах шургуулаг руу яваад хутга аваад ирэхэд нь би зөрөөд гарахдаа харахад ах барьж явсан хутгаа гудсан доогуур хийж байсан. Би гадаа гарч хонь малаа харчихаад дуран авах гээд гэр лүү орж ирэхэд чи яах гээд гарч ороод байгаа юм гээд намайг зодсон...” гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3- 14 дүгээр хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39-42 дугаар хуудас /, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх -35-37 дугаар хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-27 дугаар хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5773 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх аяга, архины шил, хэргийн газраас бэхжүүлсэн гэх толбо, 3 гэж дугаарласан тамхины иш дээр цус илэрсэн. Эдгээрээс илэрсэн цус нь ДНХ -ийн тогтцоороо амь хохирогч Ч.Өгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 221-222 дүгээр хуудас /, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5770 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн савхин хүрэм, цайвар шар өнгийн даавуун хүрэм, амь хохирогч Ч.Өгийн өмсөж явсан гэх хувцас, Ч.ӨлзийОршихын өмсөж байсан гэх хувцаснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Ч.Өгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 236-237 дугаар хуудас /, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4957 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудын: улбар шар цамцанд гарсан 2,5 см, 1 см, 7*5 мм, хар хүрмэнд гарсан 3,3 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан зүсэгдсэн уранхай байна...” гэсэн дүгнэлт/хх-ийн 229-235 дугаар хуудас/, Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 29-34 дүгээр хуудас /, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Алтангадасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөрбаян бол миний төрсөн дүү. Бид нар эцэг, эхээсээ 7-уулаа. Өлзий-Орших ч мөн миний төрсөн дүү юм. Манай дүү нар болох Өлзий-Орших, Өнөрбаян нар мал маллан амьдардаг юм. Харин би сумын төв дээр амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө намайг гэртээ байхад манай дүү Өлзий-Орших 07 цагийн орчимд ганцаараа манайд ирээд “ би хөдөөнөөс ирлээ, Өнөрбаян ах үхчихсэн юм шиг байна. Хөшсөн байна гэхээр нь би гайхаад яасан юм юу болсон юм гэхэд Өлзий-Орших “Өнөрбаян ах хэд хоног ...архи уусан. Өнөрбаян ах бид л хамт хоносон. Бид хоёр муудалцах нь муудалцсан...хөлнийх нь тэнд цус харагдаж байсан гэж хэлсэн... ӨлзийОрших, Өнөрбаян нар төрсөн ах дүүс болохоор нэг их нэгэндээ өс санаад, байнга муудалцаад байх нь гайгүй боловч Өнөрбаян нь өөрөө өмнө нь хэд хэдэн удаа хэрэгт холбогдож байсан, болж бүтэхгүй хүмүүстэй их нийлдэг. Тиймдээ зан аашны хувьд эвдрээд, жоохон догшин ширүүн болчихсон хүн. Өнөрбаян архи дарс их уудаг. Өмнө нь 2003 онд байхаа Өлзий-Орших нь шинэ гэр аваад гэрийн найраа хийж байхад Өнөрбаян согтоод дүүдээ агсан тавьж архины шилээр нүд, цээж рүү хатгаж их хүнд гэмтэл учруулж байсан. Тэр явдлаас болоод Өлзий-Оршихын баруун нүд нь сохорсон. Мөн сүүлд 2007-2008 оны үед Өнөрбаян согтчихоод дүү Өлзий-Оршихынхоо гарыг нь хутгаар зүсэж гэмтээсэн гэж байсан. Би тусдаа байдаг болохоор тэр болгон очоод дундуур нь ороод байж чаддаггүй. Ер нь Өнөрбаян согтчихоод дүү Өлзий-Оршихдоо дээрэлхүү ханддаг байсан. Би дүүгээ муулаад байгаа юм биш л дээ. Ер нь л байсан зүйлийг ярьж байна. Бид нарын дундаас зан байдлынхаа хувьд арай нэг болж бүтэхгүй нь Өнөрбаян байсан, тэр ч байтугай миний өөдөөс, зодолдож цохих гэнэ, миний дээд талын ахыг хүртэл цохиж авч байсан удаатай. Ингэлээ гээд бид нар нэгэндээ өсөрхөөд муу санаад байсан удаагүй...2002-2003 оны үед Өлзий-Орших Уугандулам гэх эмэгтэйтэй гэр бүл болж шинэ гэрийнхээ найрыг хийж байгаад ахдаа шилээр хэд хэд хатгуулаад бие нь их муу байсан. Тэрнээс болоод эмнэлэг домнологоор их явж эмчлүүлсэн боловч нүд нь гэмтлээсээ болоод сохорчихсон...Өнөрбаян өмнө нь танхай, зодоон, цохион, хутга шөвөгний асуудлаас болж цагдаад хэд хэдэн удаа шалгагдаж байсан...Өлзий-Орших архи дарс хааяа уудаг боловч зан аашны хувьд дуу цөөтэй, зүрх муутай, аймхай хүн...надад санал хүсэлт гэх зүйл алга байна...нэхэмжлэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-48, 215 дугаар хуудас /, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 дүгээр хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0103 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Амь хохирогч Ч.Өгийн цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний зүүн хэсгийн мах булчинг нэвтэлж, гүрээний судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. Дагзны зүүн хэсэг, зүүн бугуй, духны шарх. Баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...хүзүүний зүүн хэсгийн мах булчинг нэвтэлж гүрээний судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь үхэлд нөлөөлнө...амь хохирогч Ч.Ө нь хүзүүний зүүн хэсгийн мах булчинг нэвтэлж гүрээний судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас барсан байна... амь хохирогчийн цусанд 2,0 промилли спиртийн агууламж илэрсэн...согтолтын дунд зэрэгт хамаарна. Энэ зэргийн согтолттой хүн өөрийн биеийг ухамсарлан авч явах чадвар муутай байна...” гэсэн дүгнэлт / хх-ийн 218-219 дүгээр хуудас/, Гэрч Д.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед манай гэрт Өлзий-Орших харанхуйгаар орж ирээд үүдэнд зогсохоор нь эхнэр бид 2 унтаж байсан, сэрээд юу болов гэсэн чинь ӨлзийОрших их сандарсан хоолойгоор “ би ахыгаа алчих шиг боллоо, манай хонийг харж байгаарай, би сум явлаа” гээд л шууд л гараад мотоциклоо асаагаад яваад өгсөн...Өнөрбаянг архи уухаараа их агсан согтуу тавьдаг, согтохоороо гартаа тааралдсан зүйлээрээ хүн амьтан цохьчих гээд байдаг гэж ярих юм билээ. Бас дээр үед байхаа Өнөрбаян Өлзий-Оршихынхоо нүдийг согтуугаар юмаар хатгаад сохолчихсон гэсэн сураг сонсогдож байсан. Мөн 2019 оны хавраар байхаа мөн нутгийн хүмүүсээс Өнөрбаянг нэг настай хүнийг зодсон сураг байсан...” гэсэн мэдүүлэг / хх-49-51 дүгээр хуудас /, Гэрч Ч.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөрбаян ах согтуудаа Өлзий-Оршихыг шилээр нүд, ам, цээж, мөрийг нь зүсээд хүнд гэмтээж байсан... Өнөрбаян ахаас болоод Өлзий-Орших ахын нүд нь сохорсон... Өнөрбаян ах... архи уучихаараа л агсан, их ширүүн ааш зантай болчихдог, архи дарс ч нилээн уучихдаг байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 55-57 дугаар хуудас/, Гэрч Б.Чулуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөрбаян согтуудаа дүү Өлзий-Оршихынхоо нүд рүү архины хагархай шилээр бүлээд нүдийг нь сохолчихож байсан... 2017-2018 оны үед Өнөрбаян согтуудаа дүү Өлзий-Орших руугаа 5 литрийн бензин цацаад шатаах гэж байсан удаатай...Өнөрбаян архи уучихаараа л яагаад ч юм дүү Өлзий-Оршихдоо ахархаж дээрэлхээд байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/, Гэрч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Өнөрбаянгийнд очсон. Тэгээд 1 шил архи хувааж уучихаад Өнөрбаянтай хамт гадуур “Бүрдэнэ” гэдэг газраас малын хашаа хороо татаад орой буцаад Өнөрбаянгийнд ирээд хоносон. Маргааш нь би байж байгаад 12-13 цагийн орчим л явсан. Намайг Өнөрбаянгийнд байх хугацаанд хэн нэг нь нэгэнтэйгээ муудалцсан, маргалдсан зодолдсон цохилцсон зүйл ерөөсөө болоогүй...намайг том Дожоог дуудчихаад явах гээд байж байхад Өлзий-Орших өглөө 09 цагийн орчим 0,5 литрийн 1 шил “Хараа” архи авчираад Өнөрбаян, Өлзий-Орших бид 3 тэр архийг нь хувааж ууцгаасан. Удаагүй том Дожоо 10 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн мөн Том Дожоог ирээд удаагүй байхад буюу 10 орчим минутын дараа Ганбаатар, Тогоруу хоёр Өнөрбаянгийнд 0,75 литрийн “Хараа” нэртэй 2 шил архитай ирсэн юм. Бид нар 6-уулаа болоод Ганбаатар, Тогоруу нарын авчирсан 2 шил архины 1 шил архийг нь хувааж уучихаад л Дожоо бид хоёр ажилтай байсан тул түрүүлээд яваад өгсөн. Би Өнөрбаянгаас уг нь хонь авах байсан ч Өнөрбаян надад оронд нь ямаа өгсөн, тэгэхээр нь тэрийг нь аваад явсан. Намайг явах үед Өнөрбаян, Өлзий-Орших, Тогоруу, Ганбаатар 4 үлдсэн 1 шил архиа уугаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-63-65 дугаар хуудас /, Гэрч С.Доржготовын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө 10-11 цагийн орчим манай саахалтын хүн болох Батбаатар утсаар яриад Өнөрбаянгийнд байна унаагүй болчихоод байна. Ирээд аваач гэсэн юм...11 цагийн орчим яваад очиход тэднийд Өнөрбаян, түүний дүү Өлзий-Орших, Батбаатар 3 байж байсан...явах гэж байхад миний араас манай нутгийн хүмүүс болох Тогоруу, Ганбаатар нар ирсэн... 0,75 литрийн архи задлаад бид нар тэрийг нь уучихаад Батбаатар бид хоёр 13 цаг дөхүүлээд л тэднийхээс түрүүлээд явсан...Өнөрбаян, Өлзий-Орших нар гэртээ Тогоруу, Ганбаатар нартай хамт 4 үүлээ үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас /, Гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогоруу бид хоёр ч үлдсэн архийг нь Өлзий-Орших, талийгаач Өнөрбаян нартай хувааж уучихаад удаагүй 13 цаг дөхүүлээд тэднийхээс яваад сумын төврүү гэрлүүгээ салаад явсан...2018 оны хавар... Өнөрбаян нь Өлзий-Оршиход агсан тавиад бензин цацаад шатааж байсан...намайг очиход Өлзий-Орших ахаасаа айгаад надтай зөрөөд гараад зугтаж байсан...архи уучихаараа л Өнөрбаян жоохон агсан зан гаргаад байдаг, ялангуяа дүү Өлзий-Оршихдоо арай илүү дээрэнгүй зан гаргаад байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68- 70 дугаар хуудас/, Гэрч Д.Тогоруугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дожоо, Батбаатар хоёр түрүүлээд яваад өгсөн. Түүний араас удаагүй 5-10 минутын дараа Ганбаатар бид хоёр Өнөрбаянгийнхаас хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуудас/, Шүүх сэтгэц гэм судлалын 24 дугаартай “...Ч.Ө-О нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно.Ч.Ө-О нь болсон зүйлийг үнэн зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай болно...өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай болно...хэрэг хариуцах чадвартай болно...” дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас /, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/0468 дугаартай шинжээчи“...Ч.Ө-Оын биед баруун бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл байна...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 87 дугаар хуудас/, Шүүгдэгч Ч.Ө-Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 цаг өнгөрч байхад Батбаатар, Том Дожоо, Ганбаа, Тогоруу нар бүгд явцгаасан...16 цагийн орчимд ахаас “ намар идшинд идэх адууг хүнд өгөөд явуулчихаж байгаа юмуу, яасан юм” гэхэд Өнөрбаян ах “ би мэдэж байна чи дуугүй бай” гээд уурлаад гараараа миний хамар руу цохиод хамарнаас цус гаргаад унагаж байгаад цээжрүү 2 удаа өшиглөсөн. Тухайн үед ах намайг “ чамайг нүдийг чинь хагалж сохолж байхдаа л гүйцээчихдэг байсан юм, одоо чамайг ална” гэж хэлээд шүүгээнээс хар иштэй том хутга гаргаж ирж байхаар нь би гараад явчихсан, би гэрээс гарахдаа харахад ах тэр хутгаа орныхоо гудсан доогуур хийж байгаа харагдсан. Би хэсэг хугацааны дараа эргээд харуй бүрий болж байхад дуран авах гээд гэрт ороход Өнөрбаян ах “ чи муу хов зөөх гээд гарч гүйгээд байгаа юмуу” гэж хэлээд миний ам хамар руу гараараа 1 удаа цохьсон. Өнөрбаян ахыг намайг цохих үед миний ам хамарнаас цус гарахаар нь би ханцуйгаараа шудраад цусаа арчиж байхад Өнөрбаян ах үргэлжлүүлээд намайг цохих гэхээр нь би ахын цээжээр нь 2 гарыг нь давхар тэврээд түүнийг орон дээр нь дараад унасан. Намайг ахын дээрээс дараад орон дээр ноцолдож байхад ах нөгөө гудсан доогуур хийж байсан хутгаа авах гэж байгаа харагдсан. Тэгэхэд би ахын дээр нь хагас өндийсөн байдалтай, харин ах миний доор орон дээрээ хэвтэж байсан. Би ахыг хутгалчих байх гэж их айж сандарсан. Тиймээс ахыг өмнө нь хутга хийж байсан газарлуу гудсан доогуур баруун гараа явуулахад нөгөө хар иштэй хутга нь байхаар нь баруун гараараа ахын хүзүүний зүүн талруу нь үзүүрээр нь 2 удаа явуулсан. ...хутгалчихаад өндийгөөд харахад хүзүүнийх нь зүүн хэсэгт шарх үүссэн, тэндээс нь бага зэрэг цус гарч байгаа харагдсан, тэгээд л би гэрээс хутгаа аваад гарч яваад зүүн гэрийнхээ үүдний амбаарт байсан шуудайтай 2 аргалын дундуур хийчихсэн...2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн орчим хонио гаргах гээд эрт босоод ахыг яаж байгаа бол гээд орж харахад шалан дээр нөжирсөн цус болсон байсан, ах ч ямар ч хөдөлгөөнгүй байхаар нь биенээс нь татахад бие нь хөшчихсөн, амьсгал хураасан байсан…хийсэн хэрэгтэээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-107, 112-113 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Ч.Өлзи Оршиход холбогдох хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хангалттай нотлох баримт гэж шүүх үзэв. Шүүгдэгч Ч.Ө-О нь 2019 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжшөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Буур хадны өвөлжөө” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ч.Өгийн хүзүү орчимд хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, маргаагүй байна. Тухайн цаг хугацаанд амь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эцэг эхийнхээ өвлийн идэшний адууг Ч.Ө нь хүнд өгсөн асуудлаас болж маргалдсаны улмаас хохирогч Ч.Ө нь дүү Ч.Ө-Оын эрх чөлөөнд халдан зодож, хутга авч “чамайг алнаа” гэх үед Өлзий-Орших нь гэрээс гарч яваад эргэж дуран авах зорилгоор гэртээ орж ирээд дахин маргалдаж Өлзий-Орших нь ахынхаа хоёр гарыг давхар барьж, цээжээр нь тэвэрч орон дээр дарж унаад гудсан завсар хийсэн хутга руу гар нь явахад Өлзий-Орших уг хутгыг түрүүлж аван Өнөрбаянгийн хүзүү орчимд хутгалж амь насыг нь хохироосон үйл явдал болсон нь хэрэгт авагдсан талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь амь хохироЧ.Өгийн амь насыг хохироосон үйлдэл тогтоогдож байгаа хэдий ч төрсөн ахыгаа санаатай алах гэмт хэрэг үйлдээгүй, харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэсэн агуулгаар мэтгэлцсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Алтангадасымөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөрбаян бол миний төрсөн дүү. Бид нар эцэг, эхээсээ 7-уулаа. Өлзий-Орших ч мөн миний төрсөн дүү юм. Манай дүү нар болох Өлзий-Орших, Өнөрбаян нар мал маллан амьдардаг юм. Харин би сумын төв дээр амьдардаг... Өлзий-Орших, Өнөрбаян нар төрсөн ах дүүс болохоор нэг их нэгэндээ өс санаад, байнга муудалцаад байх нь гайгүй боловч Өнөрбаян нь өөрөө өмнө нь хэд хэдэн удаа хэрэгт холбогдож байсан, болж бүтэхгүй хүмүүстэй их нийлдэг. Тиймдээ зан аашны хувьд эвдрээд, жоохон догшин ширүүн болчихсон хүн. Өнөрбаян архи дарс их уудаг. Өмнө нь 2003 онд байхаа Өлзий-Орших нь шинэ гэр аваад гэрийн найраа хийж байхад Өнөрбаян согтоод дүүдээ агсан тавьж архины шилээр нүд, цээж рүү хатгаж их хүнд гэмтэл учруулж байсан. Тэр явдлаас болоод Өлзий-Оршихын баруун нүд нь сохорсон. Мөн сүүлд 2007-2008 оны үед Өнөрбаян согтчихоод дүү Өлзий-Оршихынхоо гарыг нь хутгаар зүсэж гэмтээсэн гэж байсан. Би тусдаа байдаг болохоор тэр болгон очоод дундуур нь ороод байж чаддаггүй. Ер нь Өнөрбаян согтчихоод дүү ӨлзийОршихдоо дээрэлхүү ханддаг байсан. Би дүүгээ муулаад байгаа юм биш л дээ. Ер нь л байсан зүйлийг ярьж байна. Бид нарын дундаас зан байдлынхаа хувьд арай нэг болж бүтэхгүй нь Өнөрбаян байсан, тэр ч байтугай миний өөдөөс, зодолдож цохих гэнэ, миний дээд талын ахыг хүртэл цохиж авч байсан удаатай. Ингэлээ гээд бид нар нэгэндээ өсөрхөөд муу санаад байсан удаагүй... 2002-2003 оны үед Өлзий-Орших Уугандулам гэх эмэгтэйтэй гэр бүл болж шинэ гэрийнхээ найрыг хийж байгаад ахдаа шилээр хэд хэд хатгуулаад бие нь их муу байсан. Тэрнээс болоод эмнэлэг домнологоор их явж эмчлүүлсэн боловч нүд нь гэмтлээсээ болоод сохорчихсон...Өнөрбаян өмнө нь танхай, зодоон, цохион, хутга шөвөгний асуудлаас болж цагдаад хэд хэдэн удаа шалгагдаж байсан...Өлзий-Орших архи дарс хааяа уудаг боловч зан аашны хувьд дуу цөөтэй, зүрх муутай, аймхай хүн...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Алтангадасын өгсөн: “...миний зүгээс хэлэхэд хоёулаа л миний дүү нар байгаа юм, би байнга хамт байдаггүй болохоор энэ хүмүүсийг хянаж чаддаггүй, ээж 2019 оны 05 дугаар сард хорт хавдартай гээд Улаанбаатар явчихсан байсан, аав мэдрэлийн архаг ядаргаатай гээд 09 дүгээр сард хот руу авч яваад эмнэлэгт хэвтүүлчихсэн байсан үед энэ хэрэг гарсан гарсан... энэ хоёр өмнө нь таарамж муутай байсан, 2003 онд Өлзий-Орших гэр барьж найр хийсний маргааш нь Өлзий-Орших хамаг цусаа юүлж ухаангүй байхад нь хүн мэдээд түргэн дуудсан байсан. Ах нь биднийг явсны дараа агсан тавьж, архины шил хагалаад дүүгийнхээ нүүр, цээж, цээжнийх нь араас баахан шаасан байсан. Дараа нь зөндөө удаан эмнэлэгээр явсан боловч энэ гэмтлээсээ болоод өрөөсөн нүд нь хараагүй болсон. Дараа нь Өлзий-Оршихын гарын сарвууг хутгаар зүссэн гэж сонссон. Түрүү жил намайг Солонгос улсад байхад дүү рүүгээ бензин хийгээд шатааж байхад нь хажуу айлын Ганбаатар унтраасан байсан. Бид цуг байдаггүй болохоор дараа нь л сонсдог байсан... энэ бүгдэд нь цагдаад хэлдэггүй болохоор дүүгээ дарамтлаад байдаг байсан болов уу гэж би сүүлд нь бодсон... талийгаач дүү маань архи уухаараа хэрцгий зантай, ганц төрсөн дүүтэйгээ ч биш бусад хүмүүстэй тэгж харьцдаг байсан. Энэ хэргээс өмнө дандаа танхайн хэргээр шийтгүүлж байсан нь харагдана... Өмнө нь сууж байсан эхнэрээ зодож хөөж явуулаад араас нь очиж төрсөн ахыг нь мөн архины шилээр сийчиж хохиролд 2,3 үхэр өгч цагдаа гэхгүйгээр салж байсан ба танхайн хэргийн улмаас мал, машин, эцэг, эх хоёрынхоо тэтгэврийн зээл авч төлбөрт нь өгдөг байсан... талийгаач дүүгээ хутгалах хэмжээний зан авиртай хүн байсан... харин Өлзий-Орших нь ахыгаа бодвол архи уудаг болохоос догшин авир байдаггүй, бие муутай, 2013 онд мотоциклоос унаж тархиндаа гэмтэл авч яс нөхүүлж чадаагүйгээс толгой нь одоо хэсэг газраа ясгүй, татаж унадаг болсон... эцэг, эхийг нь бодож дүүгийн минь ялыг хөнгөрүүлж өгнө үү л гэж хүсэх байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед манай гэрт Өлзий-Орших харанхуйгаар орж ирээд үүдэнд зогсохоор нь эхнэр бид 2 унтаж байсан, сэрээд юу болов гэсэн чинь Өлзий-Орших их сандарсан хоолойгоор “ би ахыгаа алчих шиг боллоо, манай хонийг харж байгаарай, би сум явлаа” гээд л шууд л гараад мотоциклоо асаагаад яваад өгсөн...Өнөрбаянг архи уухаараа их агсам согтуу тавьдаг, согтохоороо гартаа тааралдсан зүйлээрээ хүн амьтан цохьчих гээд байдаг гэж ярих юм билээ. Бас дээр үед байхаа Өнөрбаян Өлзий-Оршихынхоо нүдийг согтуугаар юмаар хатгаад сохолчихсон гэсэн сураг сонсогдож байсан. Мөн 2019 оны хавраар байхаа мөн нутгийн хүмүүсээс Өнөрбаянг нэг настай хүнийг зодсон сураг байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөрбаян ах согтуудаа Өлзий-Оршихыг шилээр нүд, ам, цээж, мөрийг нь зүсээд хүнд гэмтээж байсан... Өнөрбаян ахаас болоод ӨлзийОрших ахын нүд нь сохорсон... Өнөрбаян ах... архи уучихаараа л агсан, их ширүүн ааш зантай болчихдог, архи дарс ч нилээн уучихдаг байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Чулуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөрбаян согтуудаа дүү ӨлзийОршихынхоо нүд рүү архины хагархай шилээр бүлээд нүдийг нь сохолчихож байсан... 2017-2018 оны үед Өнөрбаян согтуудаа дүү Өлзий-Орших руугаа 5 литрийн бензин цацаад шатаах гэж байсан удаатай... Өнөрбаян архи уучихаараа л яагаад ч юм дүү Өлзий-Оршихдоо ахархаж дээрэлхээд байдаг юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Өнөрбаянгийнд очсон. Тэгээд 1 шил архи хувааж уучихаад Өнөрбаянтай хамт гадуур “Бүрдэнэ” гэдэг газраас малын хашаа хороо татаад орой буцаад Өнөрбаянгийнд ирээд хоносон. Маргааш нь би байж байгаад 12-13 цагийн орчим л явсан. Намайг Өнөрбаянгийнд байх хугацаанд хэн нэг нь нэгэнтэйгээ муудалцсан, маргалдсан зодолдсон цохилцсон зүйл ерөөсөө болоогүй... Намайг явах үед Өнөрбаян, Өлзий-Орших, Тогоруу, Ганбаатар 4 үлдсэн 1 шил архиа уугаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогоруу бид хоёр ч үлдсэн архийг нь Өлзий- Орших, талийгаач Өнөрбаян нартай хувааж уучихаад удаагүй 13 цаг дөхүүлээд тэднийхээс яваад сумын төврүү гэрлүүгээ салаад явсан...2018 оны хавар... Өнөрбаян нь Өлзий-Оршиход агсан тавиад бензин цацаад шатааж байсан...намайг очиход Өлзий-Орших ахаасаа айгаад надтай зөрөөд гараад зугтаж байсан...архи уучихаараа л Өнөрбаян жоохон агсан зан гаргаад байдаг, ялангуяа дүү Өлзий-Оршихдоо арай илүү дээрэнгүй зан гаргаад байдаг...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Ө-Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 цаг өнгөрч байхад Батбаатар, Том Дожоо, Ганбаа, Тогоруу нар бүгд явцгаасан...16 цагийн орчимд ахаас “ намар идшинд идэх адууг хүнд өгөөд явуулчихаж байгаа юмуу, яасан юм” гэхэд Өнөрбаян ах “ би мэдэж байна чи дуугүй бай” гээд уурлаад гараараа миний хамар руу цохиод хамарнаас цус гаргаад унагаж байгаад цээжрүү 2 удаа өшиглөсөн. Тухайн үед ах намайг “ чамайг нүдийг чинь хагалж сохолж байхдаа л гүйцээчихдэг байсан юм, одоо чамайг ална” гэж хэлээд шүүгээнээс хар иштэй том хутга гаргаж ирж байхаар нь би гараад явчихсан, би гэрээс гарахдаа харахад ах тэр хутгаа орныхоо гудсан доогуур хийж байгаа харагдсан. Би хэсэг хугацааны дараа эргээд харуй бүрий болж байхад дуран авах гээд гэрт ороход Өнөрбаян ах “ чи муу хов зөөх гээд гарч гүйгээд байгаа юмуу” гэж хэлээд миний ам хамар руу гараараа 1 удаа цохьсон. Өнөрбаян ахыг намайг цохих үед миний ам хамарнаас цус гарахаар нь би ханцуйгаараа шудраад цусаа арчиж байхад Өнөрбаян ах үргэлжлүүлээд намайг цохих гэхээр нь би ахын цээжээр нь 2 гарыг нь давхар тэврээд түүнийг орон дээр нь дараад унасан. Намайг ахын дээрээс дараад орон дээр ноцолдож байхад ах нөгөө гудсан доогуур хийж байсан хутгаа авах гэж байгаа харагдсан. Тэгэхэд би ахын дээр нь хагас өндийсөн байдалтай, харин ах миний доор орон дээрээ хэвтэж байсан. Би ахыг хутгалчих байх гэж их айж сандарсан. Тиймээс ахыг өмнө нь хутга хийж байсан газарлуу гудсан доогуур баруун гараа явуулахад нөгөө хар иштэй хутга нь байхаар нь баруун гараараа ахын хүзүүний зүүн талруу нь үзүүрээр нь 2 удаа явуулсан... хутгалчихаад өндийгөөд харахад хүзүүнийх нь зүүн хэсэгт шарх үүссэн, тэндээс нь бага зэрэг цус гарч байгаа харагдсан, тэгээд л би гэрээс хутгаа аваад гарч яваад зүүн гэрийнхээ үүдний амбаарт байсан шуудайтай 2 аргалын дундуур хийчихсэн...2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн орчим хонио гаргах гээд эрт босоод ахыг яаж байгаа бол гээд орж харахад шалан дээр нөжирсөн цус болсон байсан, ах ч ямар ч хөдөлгөөнгүй байхаар нь биенээс нь татахад бие нь хөшчихсөн, амьсгал хураасан байсан…хийсэн хэрэгтэээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ө-Оын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны орой энэ хэрэг гарсан байх, би хутгыг нь аваад хаях гэж байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Манайд хүмүүс ирээд явахад нь бид хоёр үлдсэн. Би ахад идэх гэж байсан адууг хүнд өгчихсөн юм уу хаашаа юм гэхэд би мэдэж байна гээд намайг цохьсон. Ноцолдож байгаад болиход ах шургуулаг руу яваад хутга аваад ирэхэд нь би зөрөөд гарахдаа харахад ах барьж явсан хутгаа гудсан доогуур хийж байсан. Би гадаа гарч хонь малаа харчихаад дуран авах гээд гэр лүү орж ирэхэд чи яах гээд гарч ороод байгаа юм гээд намайг зодсон... Гараараа нэг удаа цохиход хамар амнаас цус гарсан. Үүдэн шүд сулраад, уруул язарсан. Тэгэхээр нь би ахыг тэврээд орон дээр нь аваачаад гудсан доороо хутга хийсэн дээ гэж бодтол ахын гар хутга руу явж байхаар нь би түрүүлээд хутгыг авсан. Хутгыг аваад хаяна гэж бодож байтал нэг мэдэхэд тийм хэрэг болсон...” гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хэрэгт хамааралтай эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Өлзий-Оршисанаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан байх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна гэж үзлээ. Учир нь: Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдчилсан нөхцөл нь хохирогчийн зүгээс шүүгдэгчид үзүүлж буй хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүссэн, түргэн зуурын хугацаанд сэтгэл санаа нь цочрон давчдаж, хүнийг алсан шалтгаант холбоотой байна. Хохирогчийн зүгээс олон жилийн өмнөөс дүүгээ зодох, хутгаар зүсэх, шатаах зорилгоор бензин цацаж байсан, архины шилний хагархайгаар биеийг сийчиж өрөөсөн нүдийг сохолж хараагүй болгосон зэрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсан, тухайн цаг хугацаанд ч гэсэн шүүгдэгчийг зодож “...нүдийг чинь сохолж байхдаа л гүйцээчихдэг байсан юм, одоо чамайг ална...” гэх зэргээр заналхийлж, хутга авч гудсан доогуураа хийж байгаа үйлдэл нь шүүгдэгчид “ах намайг алах нь” гэсэн сэтгэгдэл төрүүлж, өөрт нь хүнд хор уршиг учирч болох нөхцөл байдал үүссэн гэж ойлгогдохоор байна. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд ч, түүнээс олон жилийн удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болохыг шүүгдэгч, хохирогч нарын ойр дотны хүмүүс болох эцэг, эх, төрсөн ах болон нэг нутгийн ойролцоо нутагладаг айл саахалтын хүмүүс гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно. Хавтаст хэргийн 75-77 дугаарт авагдсан шүүх сэтгэц гэм судлалын 24 дугаар“...Ч.Ө-О нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно.Ч.Ө-О нь болсон зүйлийг үнэн зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай болно...өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай болно...хэрэг хариуцах чадвартай болно...” гэсэн дүгнэлт нь шүүгдэгчийг гэмт хэргийнхээ үйлдлийг тайлбарлах, түүнийг хариуцах чавдартай, сэтгэцийн түр хугацааны хямралд орж өөрийгөө удирдан хянах чадвараа алдаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд шүүгдэгч Ч.Ө-Оыг гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаболон олон жилийн урт хугацаанд хохирогчид хүчээр дарлагдаж, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байснаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж түүний үйлдлийг Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон түүний эрүүл мэнд, ар гэрийн ахуй амьдрал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан зэргийг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ч.Ө-О нь бусдад төлөх төлбөргүй, нийт 96 хоног цагдан хоригдсон ба түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0,75 литрийн багтаамжтай “Хараа” нэртэй архины амсаргүй шил 1 ширхэг, 0.75 литрийн багтаамжтай “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, 0.5 литрийн Хараа архины шил 1 ширхэг, “Хараа” нэртэй архины шилний амсар 1 ширхэг, 2 литрийн багтаамжтай “Коко кола” гэсэн улаан өнгийн шошготой хуванцар сав 1 ширхэг, “Улаан шонхор” нэртэй татсан тамхины иш 12 ширхэг, “LD club” тамхины татсан иш 2 ширхэг, “Иххэт” гэсэн бичиглэл бүхий цагаан савхин хүрэм 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, цайвар шар өнгийн даавуун хүрэм 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг / цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс дээж авсан/, мөн хүний биед үзлэг хийх ажиллагааны явцад хураан авсан саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, бор өнгийн судалтай срочкин цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, бараан өнгийн үдээстэй, хагас түрийтэй гутал нэг хос, хувцсанд үзлэг хийх ажиллагааны явцад хураан авсан амь хохирогч Ч.Өгийн өмсөж явсан гэх хөхө нөгийн фудволка 1 ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, “Asica” гэх бичиглэл бүхий хөх өнгийн бэлтгэлийн өмд, саарал эрээн өнгийн ноосон дотуур өм, саарал өнгийн дотоож 1 ширхэг, ягаан эрээн өнгийн оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О овогт Ч-ийн Ө-О-ын үйлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч О овогт Ч-ийн Ө-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-Оыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-Оод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-Оын цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ч.Ө-О нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,75 литрийн багтаамжтай “Хараа” нэртэй архины амсаргүй шил 1 ширхэг, 0.75 литрийн багтаамжтай “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, 0.5 литрийн Хараа архины шил 1 ширхэг, “Хараа” нэртэй архины шилний амсар 1 ширхэг, 2 литрийн багтаамжтай “Коко кола” гэсэн улаан өнгийн шошготой хуванцар сав 1 ширхэг, “Улаан шонхор” нэртэй татсан тамхины иш 12 ширхэг, “LD club” тамхины татсан иш 2 ширхэг, “Иххэт” гэсэн бичиглэл бүхий цагаан савхин хүрэм 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, цайвар шар өнгийн даавуун хүрэм 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг / цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс дээж авсан/, мөн хүний биед үзлэг хийх ажиллагааны явцад хураан авсан саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, бор өнгийн судалтай срочкин цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, бараан өнгийн үдээстэй, хагас түрийтэй гутал нэг хос, хувцсанд үзлэг хийх ажиллагааны явцад хураан авсан амь хохирогч Ч.Өгийн өмсөж явсан гэх хөх өнгийн фудволка 1 ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, “Asica” гэх бичиглэл бүхий хөх өнгийн бэлтгэлийн өмд, саарал эрээн өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн дотоож 1 ширхэг, ягаан эрээн өнгийн оймс 1 хос зэргийг устгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ө-Оод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА

                          ШҮҮГЧИД                     А.ЦЭРЭНХАНД

                                                                Т.ЭНХМАНДАХ