Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/16

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                   Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

                 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

               Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

           Шүүгдэгч У.Ванчиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт У-ын В-т холбогдох эрүүгийн 1919000000217 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр дүүрэг 195 тоотод оршин суух, урьд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж ял эдэлж дуусгасан, Ж овогт У-ын В, регистрийн дугаар ПГ91092119

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч У.В нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчим Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан-Элгэн гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Си Эм Би” ХХК-ны уурхайгаас 300 метрийн урттай 16 мм-ийн диаметртэй зэс голтой кабель утас, 200 метрийн урттай 10 мм-ийн диаметртэй зэс голтой кабель утас, 380 вольтын гагнуурын аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор 98-56 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.

          Үүнд: Шүүгдэгч У.В шүүхийн хэлэлцүүлэгт : “...2019 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод ажлаа хийгээд байж байтал Чинзориг гэх Өвөр Монгол хүн утсаар яриад Иххэт суманд ажил байна. Чи тийшээ яваадах, чамайг энд ажилласан цалинг чинь нугалж өгнө, энд аваагүй цалинг чинь тэндээс гүйцээж авч өгнө гэж хэлсэн. Ингээд Иххэт суманд намайг 5 хүнтэй хамт аваачаад алга болсон. Хариуцаж байгаа хүндээ цалингаа авмаар байна гэтэл өгнө гээд байсан байж одоо хүртэл өгөөгүй. Гэхдээ Иххэт суманд ажиллаж байсан цалингаа авсан байсан. Ажил буухдаа хариуцаж байсан хүнтэй уулзаад хотод ажилласан цалингаа авмаар байна гэхэд тэр асуудал бидэнд хамаагүй, Чинзоригтой уулзаж цалингаа ав гэж хэлсэн. Хотоос ирэхдээ би нэг найзыгаа авчирсан байсан. Гэтэл тэр найз маань ажил хийж байгаад тасдагчаар уруулаа сэтлэхэд нь ажиллуулж байсан Хятад хүн нь чи яв чиний хэрэг байхгүй гэж хэлээд явуулсан. Тэр өдөр ажлаас буугаад байж байтал мөнгөний хэрэг гарахаар нь хүн гуйж машинтай очоод уурхай хооронд татсан байсан кабелыг нь авсан ...” гэв.

           Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураасан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 2-8 дугаар хуудас/, Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө ажилдаа гараад ажлын байр болох жоншны үйлдвэр дээр очиход ажлын байранд татсан тогны утас байхгүй байсан... Тэгээд эд зүйлээ хулгайд алдсанаа мэдсэн... кабелийн утас бүдүүн 300 метр, нарийн 200 метр кабелийн утас, гагнуурын аппарат 1 ширхэг / 300 вольт/ эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Ашид Билгүүн ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “...Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн одоогийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 5 865 000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/, Гэрч Д.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай “Си Эм Би” уурхайгаас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой 300 метр 16 мм-ийн диаметртэй бүдүүн утас, 200 метр 100 мм-ийн диаметртэй утас, 380 вольтын гагнуурын аппарат алдагдсан..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-20 дугаар хуудас / Гэрч Б.Дэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатарт байж байхад Цогбадрах над руу 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр утсаар залгаж БорӨндөр гэдэг газар луу яваад ирье... манай нэг таньдаг дүүгийн ажил бууж байгаа, 2- уулаа яваад ирье гэж хэлсэн... 18 цаг өнгөрч байхад уурхайд очсон тэгээд нөгөө дагуулж явсан дүү уурхай руу машин оруулахгүй ээ, та нар хүлээж бай гээд хэсэг хугацааны дараа жаахан кабель аваад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Гэрч В.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...В дүү залгаж та машин олоод өгөөч, Дорноговь руу явж ажлын газраасаа хувцас, багаж хэрэгслээ авч ирмээр байна, би 200 000 төгрөг өгнө гэж хэлсэн... Тэгээд би Дэмбэрэл гэх найзруугаа ярьж машинаа аваад ирээч, 2-уулаа Дорноговь яваад ирье гээд дуудаж хамт ирсэн...уурхайн гадна очоод жолооч Дэмбэрэл бид 2 машиндаа сууж байсан, бид 2-ыг хүлээж бай, уурхайн талбайруу машин ордоггүй юм гэхээр нь хүлээж байсан. Тэгээд 1 цаг орчим болсны дараа кабель зөөж ачиж эхэлсэн... өөрөө зөөнө гээд зөөгөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Шүүгдэгч У.Ванчигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүний юмыг авсан нь үнэн болохоор зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил дуусаад ажлаасаа буусан. Намайг буух үед уурхай хооронд тог татсан кабель утас байсан. Тэгээд ажлаасаа буугаад хотод байж байгаад уурхай дээр тог татсан кабелийн утсыг хулгайлж авахаар бодож байгаад 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажлын найз Цогбадрах руу гар утсаар залгаж автомашин олдох уу би уурхай дээр очиж үлдээсэн багаж хэрэглэлээ аваад ирэх гэсэн юм гэж хэлсэн... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр... уурхай руу гадны хүн оруулдаггүй юм гэж хэлээд үүдэнд нь зогсоогоод би өөрөө цааш ганцаараа орж тог холбодог 2 төрлийн бүдүүн, нарийн кабелийн утсыг тасдаж бөөрөнхийлж эвхэж, гагнуурын аппаратыг аваад автомашин дээр ирсэн. Тэгээд уурхайгаас бид 3, 19 цагийн үед хөдөлж Иххэт суманд 20 цагийн үед ирэхэд сумын цагдаа зогсоож шалгасан... Би зарж мөнгөтэй болох зорилгоор кабелийн утсыг авсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 24-27 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

                   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч У.В нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчим Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан-Элгэн гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Си Эм Би” ХХК-ны уурхайгаас 300 метрийн урттай 16 мм-ийн диаметртэй зэс голтой кабель утас, 200 метрийн урттай 10 мм-ийн диаметртэй зэс голтой кабель утас, 380 вольтын гагнуурын аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан хохирогч байгууллагын төлөөлөгч Ш.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө ажилдаа гараад ажлын байр болох жоншны үйлдвэр дээр очиход ажлын байранд татсан тогны утас байхгүй байсан... Тэгээд эд зүйлээ хулгайд алдсанаа мэдсэн... кабелийн утас бүдүүн 300 метр, нарийн 200 метр кабелийн утас, гагнуурын аппарат 1 ширхэг / 300 вольт/ эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай “Си Эм Би” уурхайгаас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой 300 метр 16 мм-ийн диаметртэй кабелийн бүдүүн утас, 200 метр 100 мм-ийн диаметртэй кабелийн утас, 380 вольтын гагнуурын аппарат алдагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатарт байж байхад Цогбадрах над руу 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр утсаар залгаж Бор-Өндөр гэдэг газарлуу яваад ирье... манай нэг таньдаг дүүгийн ажил бууж байгаа, 2-уулаа яваад ирье гэж хэлсэн... 18 цаг өнгөрч байхад уурхайд очсон тэгээд нөгөө дагуулж явсан дүү уурхай руу машин оруулахгүй ээ, та нар хүлээж бай гээд хэсэг хугацааны дараа жаахан кабель аваад ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч В.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ванчиг дүү залгаж та машин олоод өгөөч Дорноговь руу явж ажлын газраасаа хувцас багаж хэрэгслээ авч ирмээр байна, би 200 000 төгрөг өгнө гэж хэлсэн... Тэгээд би Дэмбэрэл гэх найзруугаа ярьж машинаа аваад ирээч 2-уулаа Дорноговь яваад ирье гээд дуудаж хамт ирсэн...уурхайн гадна очоод жолооч Дэмбэрэл бид 2 машиндаа сууж байсан, бид 2-ыг хүлээж бай уурхайн талбайруу машин ордоггүй юм гэхээр нь хүлээж байсан. Тэгээд 1 цаг орчим болсны дараа кабель зөөж ачиж эхэлсэн... өөрөө зөөнө гээд зөөгөөд байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч У.Ванчигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүний юмыг авсан нь үнэн болохоор зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил дуусаад ажлаасаа буусан. Намайг буух үед уурхай хооронд тог татсан кабель утас байсан. Тэгээд ажлаасаа буугаад хотод байж байгаад уурхай дээр тог татсан кабелийн утсыг хулгайлж авахаар бодож байгаад 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажлын найз Цогбадрах руу гар утсаар залгаж автомашин олдох уу, би уурхай дээр очиж үлдээсэн багаж хэрэглэлээ аваад ирэх гэсэн юм гэж хэлсэн... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр... уурхай руу гадны хүн оруулдаггүй юм гэж хэлээд үүдэнд нь зогсоогоод би өөрөө цааш ганцаараа орж тог холбодог 2 төрлийн бүдүүн, нарийн кабелийн утсыг тасдаж бөөрөнхийлж эвхэж, гагнуурын аппаратыг аваад автомашин дээр ирсэн. Тэгээд уурхайгаас бид 19 цагийн үед хөдөлж Иххэт суманд 20 цагийн үед ирэхэд сумын цагдаа зогсоож шалгасан... Би зарж мөнгөтэй болох зорилгоор кабелийн утсыг авсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож, бусдын эд хөрөнгөнд 5 865 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Ашид Билгүүн ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “...16мм-тэй 300м кабель утас 3 465 000 төгрөг, 10мм-тэй 200м кабель утас 2 100 000 төгрөг, гагнуурын аппарат 1 ширхэг 300 000 төгрөг, тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн одоогийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 5 865 000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзлээ. Шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан эдгээр нотлох баримэргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж дүгнэсэн болно. Иймд шүүгдэгч Жижээ овогт Уламбаярын Ванчигийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. , , , . Шүүгдэгч У.Ванчигийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Нико Такси” ХХК-ны эзэмшлийн HYUNDAI- Sonata 7 маркийн автомашины дундаж үнэ 10 000 000 төгрөг болох нь Ашид Билгүүн ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заажээ. Хуулийн энэ заалтын агуулга нь гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл бусад зүйлийг ашиглах нь гэмт этгээд нийгэмд аюултай үйлдлийг хийхдээ учрах саадыг зайлуулах, цаг хугацаа хожих зэрэг нийгмийн хор аюулыг ихэсгэж байдаг тул түүнийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэх зэрэгт зарцуулахаар хуулийн агуулга тодорхойлогдож байх ба зөвхөн хохирол төлүүлэх зорилгоор эд хөрөнгийг хураана гэсэн ойлголт биш юм.

          Иймд шүүгдэгч У.Ванчигийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь “Нико Такси” ХХК-ны өмч болох нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон тул түүний үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ванчигийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.Батцэцэг нь мөрдөн шалгах ажиллаганы явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул У.Ванчигийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйл түр хураасан тэмдэгмөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/81 дугаартай прокурорын тогтоолоор 98-56 УНИ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл, хуйлаатай кабель утас, гагнуурын аппарат 1 ширхэг зэргийг хураасан ба эдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул 98-56 УНИ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Нико Такси” ХХК-д, 16мм-тэй 300м кабель утас, 10мм-тэй 200м кабель утас, гагнуурын аппарат 1 ширхэгийг “Си Эм Би” ХХК-д тус тус буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч У.Ванчиг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              1.Шүүгдэгч Жижээ овогт У-ын В-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

               2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт У-ын В-т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.В-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч У.В нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

       5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.В-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

        6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.В-ийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10 000 000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйл түр хураасан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/81 дугаартай прокурорын тогтоолоор хураасан 98-56 УНИ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Нико Такси” ХХК-д, 16мм-тэй 300м кабель утас, 10мм-тэй 200м кабель утас, гагнуурын аппарат 1 ширхэг зэргийг “Си Эм Би” ХХК-д тус тус буцаан олгосугай.

       8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                     Н.АДЪЯА