Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/946

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч, хохирогч Б.А, Э.А нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мээрэн овогт Б-ийн А, Б овогт Э-ын А нарт холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгч нарын биеийн байцаалт:

*************************************************************

***********************************************************

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ********** бааранд иргэн Э.А-гын толгойг пивоны шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих  шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ********** бааранд урд иргэн Б.А-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ:                                      “мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүхийн
хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ: 2018 оны 11
дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ******** баранд найзын хамт орсон. Хажуу
ширээний хүмүүстэй манай ширээнд сууж байсан Хонгорзул гэж хүн маргалдаад
би дундуур орж салгах үед намайг үсдэхээр нь хамгаалагч нар салгаад гаргахад
Э.А араас ирж өшиглөхөөр нь гарт байсан пивоны шилээр цохьсон.
Барнаас гараад урд талын байрны үүдэнд сууж байхад Э.А найз нарын
хамт гарч ирээд намайг зодсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.А мэдүүлэхдээ: 2018 оны 11
дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө найз нарын хамт Лов баранд ороод сууж
байхад хажуу ширээний хүмүүстэй найз нар муудсан. А-тай би
маргалдахад миний толгой руу шилээр цохьсон. Тэгээд найзаас нь А-ын
утсаар хаана байгааг асуухад барны урд байна гэхээр нь очоод А-ыг
цохьсон гэв.

Хохирогч Э.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд баарны
хамгаалагч нар тэр 3 охиныг гаргаж байсан. Бид нар хувцсаа аваад би түрүүлээд
гарч байхад надтай муудалцдаг охин үүдэнд таарахад 2 хамгаалагч нөгөө охиныг
2 гараас нь бариад гаргаж байсан. тэгээд нөгөө охин өврөөсөө пивоны шил гаргаж
ирээд миний дух руу 3 удаа цохиод цус гаргасан. Тэгээд баарны хамгаалагч нар
салгаад нөгөө охидыг гаргасан ..бид нар араас нь гарахад урд талын баарны
үүдэнд 2-лаа архи уугаад сууж байхаар нь бид нар очоод ..бид 2 барьцалдаад
зууралдаад намайг хөл гэдэс рүү цохиод байхаар нь би нүүр лүү нь 2, 3 удаа
гараараа цохисон. Баярны гадаа Д М 3 очсон Анхмаа цаана зам
дээр цагдаа хүлээгээд зогсож байсан. Д М 2 ... салгаад авсан..”
гэжээ. /хх 12-13/

Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...намайг баарны
хамгаалагч нар гаргах гэж байхад нэг эмэгтэй ирээд араас ирээд өшиглөхөөр нь
би тэр эргэж хараад гартаа барьсан пивоны шилээр тэр охиныг цохьсон. Тэгээд
хамгаалагч нар нь гаргаад байрны гадаа сууж байснаа бүдэг санаж байна. Тэгээд
нэг мэдсэн нөгөө охидууд ирсэн нөгөө цохиулдаг охин намайг нүүрлүү цохиод
байсан. Баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгаад удалгүй цагдаа нар
ирээд бид нарыг аваад явсан. ...Гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй” /хх 16-17/

Гэрч Д.М мэдүүлэхдээ: “...тухайн үед Э.А эргэж хараад намайг с пивоны шилээр цохьчихлоо гээд толгойноос нь цус гарч байсан. ...З А 2 нөгөө З-ийн толгойг хагалдаг охинтой зууралдаж байсан. Тэгээд араас нь хамгаалагч нар ирээд салгаад удалгүй цагдаа нар ирсэн..." /хх 18-

Гэрч Г.Ө мэдүүлэхдээ: “...нөгөө том биетэй шилээр цохидог охиныг нь 2,3-лаа бариад авсан толгойгоо хагалуулдаг охин цохиод байсан. тэгээд очиж ^ салгаад удалгүй цагдаа нар ирээд аваад явсан...” /хх 20-21/

Гэрч М.Н мэдүүлэхдээ:                  “...А Х 2 хажуу

ширээний 5,6 охинтой маргалдаад сууж байсан. тэгээд тэр охидууд манай найз
А-уу дайраад маргалдаад байсан. тэгээд хамгаалагч нар нь ирээд салгаад
Аагийг аваад гарах гэж байхад Х бид 2 хажуугаар нь зөрөөд гарсан.
...Тэгээд байрны гадаа сууж байхад нөгөө охидууд бөөнөөрөө ирээд А бид 2-
луу дайраад байсан. тухайн үед А эсэргүүцэж өдөөс нь зодолдож харагдсан.
Тэр охидууд олуулаа А-руу дайраад байсан...” /хх 22-23/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12657 дугаартай дүгнэлтэнд:

  1. Э.Агийн биед духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. б.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх 30/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12862 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.А-ын биед баруун зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн
эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг
удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.З. Дээрх
гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох
журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна. 4. Цаашид ерөнхий
хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 31/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56,62/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70,71/

Хохирогч Б.А-ын гомдол саналгүй гэх баримт /хх 76/

Хохирогч Э.Агын гомдол саналгүй гэх баримт /хх 77/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 1_оуе бааранд иргэн Э.Агын толгойг пивоны шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 1_оуе бааранд урд иргэн Б.Алтанбямбыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Э.А /хх 12-13/, хохирогч Б.А /хх 16-17/, гэрч Д.Мөнхзаяа /хх 18-19/, Г.Өнөрболд /хх 20-21/, М.Номинцэцэг /хх 22-23/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12657 дугаартай дүгнэлт /хх 30/, 12862 дугаартай дүгнэлт /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56, 62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70, 71/, хохирогч Б.Аын гомдол саналгүй гэх баримт /хх 76/, хохирогч Э.Агын гомдол саналгүй гэх баримт

 

/хх 77/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.А, Б.А нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэн алиндаа хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А, Б.А нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 76,                                                                              77/ хэргийг

хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.А, Б.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг зааснаар прокурорын саналыг харгалзан тус бүрт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Э.А, Б.А нарт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэн алиндаа гомдол саналгүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус О тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр. зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овогт Б-ийн А, Б овогт Э-ын Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мээрэн овогт Б-ийн А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Э.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар , шүүгдэгч Мн овогт Б-ийн А, Б овогт Э-ын Э.А нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4.         Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.А, Э.А нар нь цагдан хоригдсон

Ф хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжпэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

5.         Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

6.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ