| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00293/И |
| Дугаар | 315 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймгийн сумын-р баг, -р байр тоотод оршин суух, Човогт Мын Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: аймгийн сумын даргад холбогдох аймгийн сумын Засаг даргын 2017.06.05-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, суутгагдсан цалин 71123 төгрөг гаргуулах, 1-р улиралын үр дүнгийн урамшуулалд олгогдох мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч Р.М, гэрч Ц.Э, Ц.Б, Б.Ц, О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 оны 12 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж Монгол Улсын Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль, дүрэм журмыг чанд мөрдөн ажиллаж ирсэн. Гэтэл сумын Засаг дарга Р.М нь 2017 оны 06 сарын 05-ны өдөр Б/14 тоот захирамжаар надад ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Аймгийн Засаг даргын А/03 тоот захирамжийг удирдлага болгон Аймгийн Засаг даргын А/65 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж сарын үндсэн цалинг 10 хувиар 3 сарын хугацаатай бууруулж сахилгын арга хэмжээ авсныг эс зөвшөөрч байна. Сумын Засаг дарга Р.М нь миний үндсэн цалингийн 10 хувиар 3 сарын хугацаагаар бууруулж сахилгын арга хэмжээ авахдаа ямар хуулийн заалтыг хэрхэн зөрчсөн, ямар алдаа гаргасан талаарх үндэслэлээ заалгүй, үл ойлгогдох хууль бус захирамж гаргасан гомдолтой байна. Уг захирамжийг гаргахдаа Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эийн гарын үсэгтэй Санал дүгнэлт хүргүүүлэх тухай гэсэн албан бичиг болон Аймгийн Засаг даргын А/65 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас гэгчийг танилцуулсан бөгөөд уг илтгэх хуудсанд сумын Засаг даргын зүгээс 1-р цэцэрлэгийн эрхлэгч сахилгын арга хэмжээ авах талаар заагаагүй, харин зөвлөн тусалж хамтран ажиллах талаар дурдсан байхад надад сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Илтгэх хуудас нь 2017 оны 05 сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд түүнд ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга нарын болон зарим гишүүдийн гарын үсэггүй баримтыг үндэслэн сахилгын арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д ...Буруутай этгээдэд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсан бөгөөд сумын Засаг дарга надад зөрчил илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн байхад илтэд хууль зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байх тул сумын Засаг даргын 2017.06.05-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, суутгагдсан цалин 71123 төгрөг гаргуулах, 1-р улиралын үр дүнгийн урамшуулалд олгогдох мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. 2017 оны 06 дугаар сарын 05 ны өдрийн Б/14 дугаартай сахилгын шийтгэлийг шийдвэрлэх хүртэл хугацааны /7, 8 дугаар сарын цалингийн 10 хувь болох 142246 төгрөг, амралтын мөнгөний зөрүү болох 16165 төгрөг/ нийт 158411 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сар бүр ажлын төлөвлөгөөгөө гаргаад сардаа тайлангаа танилцуулж сар бүр 15 хувиар бодож үр дүнгийн урамшуулал олгодог. Улирлаар 45 хувийн урамшуулал олгодог. 1-3 сарын үр дүнгийн урамшуулал нь нэг сарын 106576 төгрөг буюу 3 сараар бодоход нийт 320053 төгрөг, 6-8 сарын цалингийн 10 хувь нь 213369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16165 төгрөг, 1-р улирлын үр дүнгийн урамшуулал 320053 төгрөг, нийт 549587 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Ц, өөр 2 хүний хамт манай цэцэрлэг дээр 3-р сард ажилласан. Ажлын хэсэг ажиллах үед илтгэх хуудсанд дурьдагсан зөрчлүүд манай дээр гарсан байсан гэв.
Хариуцагч Р.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Бод дараах үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан болно.
Ажлын хэсгийн дүгнэлтээр байгууллагын хүүхэд хамгаалалтын бодлогын хэрэгжилтийн талаар 2016-2017 оны хичээлийн жилийн хүүхэд хамгаалах бодлогын төлөвлөгөөгүй, хүүхэд хамгааллын бодлогыг ил тод байрлуулаагүй, багш, ажилчдын ёс зүйн гэрээ байгуулаагүй, эцэг эх асран хамгаалагч нарт байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг сурталчилж байгаагүй, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны дарамт, үл хайхрах, ялгаварлах үе тэнгийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн сургалт үйл ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалж буй талаар багш нар хараа хяналтгүй хүүхдийг удаан хугацаагаар орхиж үе тэнгийн хүчирхийлэл үйлдсэн ноцтой зөрчил гаргасан, багшийн сургалтын үйл ажиллагаа явуулж байх үед бусад багш ажиллагсад чөлөөтэй орж ирэн сэлгүүцэн хүүхдийн анхаарал сарниулж буй нь удаа дараа давтагдсан, камерын урдуур таазнаас чимэглэл өлгөж халхалсан гэх мэт зөрчлүүдийг гаргасан байна. Энэхүү зөрчлийг илрүүлсэн гэсэн бичиг баримт нь 5 сарын 25-нд надад ирсэн. Би 6 сарын 5-нд буюу 10 хоногийн дотор сахилгын шийтгэлийг ноогдуулж ажилласан. Иймд сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Бд авсан сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь аймгийн сумын Засаг даргын 2017.06.05-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож, суутгагдсан цалин 213369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16165 төгрөг, 1-р улиралын үр дүнгийн урамшуулалд олгогдох 320053 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд гаргажээ.
Хариуцагч аймгийн сумын Засаг дарга Р.Мнь 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Бд ногдуулсан сахилгын шийтгэл нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
аймгийн гын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаартай захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь 2017 оны 03 дугаар сард сумын 1-р цэцэрлэгт ажиллаж илтгэх хуудсанд заагдсан зөрчлүүдийг илрүүлсэн байна. /хх-8-11/
Ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга Р.Мнь сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.Бд сарын үндсэн цалинг 10 хувиар, 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-5/
Хариуцагч Р.М нь сумын 1 дүгээр цэцэрлэгт 2017 оны 03 дугаар сарын 7-нд хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Улирлын урамшууллыг олгох үед Ц.Э дарга алдаа дутагдлын талаар надад хэлж сахилгын арга хэмжээ тооцогдоно гэдгийг хэлсэн тул урамшуулал олгох боломж байгаагүй гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж байгаа боловч бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байх боловч 2017 оны 5 дугаар сарын 25-нд Аймгийн Засаг даргад ирүүлсэн илтгэх хуудаст ажлын хэсгийн 7 гишүүн гарын үсэг зураагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16-д Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна гэсэн заалт зөрчигдсөн байна. /хх-9-11/
Нэхэмжлэгч М.Бий сарын үндсэн цалин 711230 төгрөг болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, сумын 1-р цэцэрлэгийн нягтлан бодогчийн ирүүлсэн цалингийн тооцооллын баримтаар тогтоогдож байна. /хх-20, 86-90/
аймгийн сумын 1-р цэцэрлэгт ажлын хэсэг шалгалтыг 2017 оны 03 дугаар сард хийж зөрчлийг илрүүлсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 05-нд сумын Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн сумын Засаг даргын 2017 оны Б/14 дугаар захирамжыг хүчингүй болгуулах, 6, 7, 8 сарын цалин бууруулсан 213369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16165 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-ын 2 дугаар зүйлийн 2.3-д Төрийн өмчийн сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн ажлыг үнэлж, дүгнэх журамд заасан шалгуурын биелэлт 70-аас доош хувьтай үнэлэгдсэн тохиолдолд тухайн албан хаагчид үр дүнгийн урамшил олгохгүй гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч М.Бий ажлыг үнэлж 70-аас доош хувьтай үнэлэгдсэн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 1-р улирлын үр дүнгийн урамшуулалд олгогдох 320053 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75602 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж аймгийн сумын Засаг даргын тамгын газраас 87337 төгрөг гаргуулан 75602 төгрөгийг нэхэмжлэгч М.Бд, 11735 төгрөгийг төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Човогт Мын Б //-д аймгийн сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, 6,7,8 дугаар сарын цалинг 10 хувиар бууруулсан зөрүү болох 213369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16165 төгрөг, нийт 229534 төгрөгийг хариуцагч сумын Засаг дарга Р.Моос гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгосугай.
2.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-ын 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар хариуцагч Р.Моос 2017 он 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшил 320053 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгосугай
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар М.Бд олгох 6,7,8 дугаар сарын цалинг 10 хувиар бууруулсан зөрүү болох 213369 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 16165 төгрөг, 2017 он 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшил 320053 төгрөг, нийт 549587 төгрөгнөөс нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувиар суутгаж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мд үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75602 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж сумын Засаг даргын Тамгын газраас 87337 төгрөг гаргуулж 75602 төгрөгийг нэхэмжлэгч М.Бд, 11735 төгрөгийг төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ