Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2074

 

 

 

 

 

 

2020          12          18                                      2020/ШЦТ/2074

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч С.*******имэдцэеэ,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.*******д холбогдох 2006 00000 2895 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр замын тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалтын мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод ээлжийн диспетчер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 5 дугаар гудамжны 130 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хотхоны 601 дүгээр байрны 305 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Цний ******* /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.******* нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр Орд хотхоны 601 дүгээр байрны 305 тоот бүхий гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Нармандахын толгойн тус газарт гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед нэг шүдний хугарал, дээд, доод уруулд шарх, цус хуралт, зүүн зовхи, хоёр бугалга, зүүн чих, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар утсаар гаргасан: “... Манай охиныг нөхөр нь зодоод байна гэж байна...” гэх гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.2-3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Нармандахын өгсөн: “... Тэгээд нөхөр бид 2 нойлын өрөөнд орчихсон нөгөө миний чат бичсэн асуудлын талаар ярилцах маягтай сууж байсан юм. Тэр үед нөхөр намайг “зодно, ер нь бол чамайг алж байж сална” гэх мэтээр намайг сүрдүүлж байсан юм... тэр үед би нойлын суултуурынхаа тагийг нь таглаад суучихсан харин нөхөр миний урдаас хараад сандал дээр сууж байсан. Тэгснээ нөхөр “ер нь чамайг зодмоор байна, чи надад худлаа яриад юм нуугаад байна” гэснээ гараараа эхлээд миний зүүн талын хацар луу нэлээн олон удаа цохисон. Тэрний дараа миний зүүн талын хацар луу гараа зангидаж байгаад бас нэлээн хэдэн удаа цохисон... тэгж байснаа нөхөр доороо өлгөх маягтай гараараа цохих үед миний үүдэн, дээд нэг шүд уначихсан. Тэгээд нөхөр миний шүдийг унасныг харснаа “одоо чамайг алсан ч яах вэ” гээд дахин цохиод байсан. Тэгэхээр нь би өвдөг сөхөрч байгаад тэрнээс уучлалт гуйсан чинь тэр миний үснээс 2 гараараа зулгаагаад дээш нь босгон суулгаж байгаад дахин зүүн талын хацар луу гараараа цохисон... намайг ажлын газрынх нь залуутай чат бичдэгийг мэдээд тэрнээс болж нөхөр намайг хардаад зодсон...” гэх мэдүүлэг /хх.7-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13176 дугаартай:

          “1. Э.Нармандахын биед нэг шүдний хугарал, дээд, доод уруулд шарх, цус хуралт, зүүн зовхи, хоёр бугалга, зүүн чих, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.16-17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.*******ын яллагдагчаар өгсөн: “... хардалтаас болж зодсон... манай эхнэр өөр хүнтэй унтаж хэвтсэн талаар нь тэрний гар утасны мессежнээс мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх.23-26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.******* нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр Орд хотхоны 601 дүгээр байрны 305 тоот бүхий гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Нармандахын толгойн тус газарт гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед нэг шүдний хугарал, дээд, доод уруулд шарх, цус хуралт, зүүн зовхи, хоёр бугалга, зүүн чих, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар утсаар гаргасан: “... Манай охиныг нөхөр нь зодоод байна гэж байна...” гэх гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.2-3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Нармандахын өгсөн: “... гараараа эхлээд миний зүүн талын хацар луу нэлээн олон удаа цохисон. Тэрний дараа миний зүүн талын хацар луу гараа зангидаж байгаад бас нэлээн хэдэн удаа цохисон... тэгж байснаа нөхөр доороо өлгөх маягтай гараараа цохих үед миний үүдэн, дээд нэг шүд уначихсан. Тэгээд нөхөр миний шүдийг унасныг харснаа “одоо чамайг алсан ч яах вэ” гээд дахин цохиод байсан. Тэгэхээр нь би өвдөг сөхөрч байгаад тэрнээс уучлалт гуйсан чинь тэр миний үснээс 2 гараараа зулгаагаад дээш нь босгон суулгаж байгаад дахин зүүн талын хацар луу гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.7-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13176 дугаартай:

          “1. Э.Нармандахын биед нэг шүдний хугарал, дээд, доод уруулд шарх, цус хуралт, зүүн зовхи, хоёр бугалга, зүүн чих, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.16-17/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.*******ын яллагдагчаар өгсөн: “... хардалтаас болж зодсон...” гэх мэдүүлэг /хх.23-26/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Ц.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Нармандах нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ц.*******ыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Ц.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Нармандах нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ц.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Цний *******ыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.*******д сануулсугай.

5. Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Нармандах нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГ*******,

                      ШҮҮГ*******                       С.ӨСӨХБАЯР