Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 00144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Шүүгдэгч Б.Анхцэцэг нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Анхцэцэгт холбогдох 201614000318 тоот эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

          1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

          1.1. Лувсан овгийн Болдбаатарын Анхцэцэг, Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй,  ам бүл 6, хадам аав, ээж, нөхөр хүүхдийн хамт  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 31-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:ГН95031501/

 

          2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

            2.1. Шүүгдэгч Б.Анхцэцэг нь давтан үйлдлээр буюу 2016 оны 03 сарын 28-ны өдөр иргэн Г.Батбаярыг хуурч мэхлэн зөөврийн компьютэрийг авч 450 000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 сарын 20-ны өдөр насанд хүрээгүй хохирогч С.Мөнхжаргалыг хуурч мэхлэн зөөврийн компьютерийг авч 1 452 000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 сарын 27-ны өдөр С.Мөнхтуяаг хуурч мэхлэн зөөврийн компьютерийг авч 300000 төгрөгийн хохирол нийт        2 175 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч С.Мөнхжаргалын “2016 оны 05 сарын 20-ны өдөр миний танил Анхцэцэг эгч надтай уулзаад миний дүү эгчдээ зөөврийн компьютерээ өгч байгаач эгч нь 2 хоног хэрэглэж байгаад буцаагаад өгье гэсэн тэгэхээр нь түүнд итгээд өгсөн. 2 хоногийн дараа Анхцэцэг эгчтэй уулзаад нөтбүүкээ авах гэтэл эгч нь тайлан бичсэн юм тэгсэн чинь болохгүй байна дахин 2 хоног хэрэглэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Анхцэцэг эгчийг тайлан бичих гэж байгаа гээд гуйгаад байхаар нь нөтбүүкээ хэрэглүүлэхээр итгээд өгсөн юм. Би нөтбүүкээ хүлээж авсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

 

2. Хохирогч С.Мөнхтуяагийн “2016 оны 05 сарын 27-ны өдөр 10 цагийн үед миний танил эмэгтэй Анхцэцэг нь манай нөхөр тайлан хамгаалах гээд байна нөтбүүкээ өгч байгаач маргааш 15 цагийн үед авч ирээд өгнө чамд түрээс болгож 30000 төгрөг өгнө гэж хэлээд аваад явсан. Би нөтбүүкээ авах гээд залгасан боловч миний утсыг авахгүй байсан болохоор нь ахынхаа утаснаас залгуулж асуухад Анхцэцэг миний нөтбүкийг ломбарданд тавьсан байгаа, удахгүй авч өгнө гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл авч өгөхгүй байсан тул цагдаад хандсан. Одоо Анхцэцэгээс өөрийн “Делл” маркийн нөтбүүкээ бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/

 

3. Хохирогч  Г.Батбаярын “2016 оны 03 сарын 28-ны өдөр миний танил Анхцэцэг гэх эмэгтэй манай дүү бие даалтаа хийх гээд байгаа юм хоёр хоног нөтбүүкээ хэрэглүүлээч 1 хоногийн 20 000 төгрөг өгнө гэхээр нь би өөрийн нөтбүүкээ өгсөн. 2 хоногийн дараа нөтбүүкээ авъя гэхэд манай дүүгийн бие даалт хойшилсон маргааш өгнө гээд нэмээд 15 000 төгрөг өгнө гэсэн. Тэрнээс хойш таг болчихсон. 2016 оны 04 сарын 22-ны өдөр залгахад миний нөтбүүкийг ломбарданд тавьсан байгаа удахгүй аваад өгнө гэсэн боловч өгөөгүй. Тэгээд би цагдаад хандсан. Анхцэцэгээс нөтбүүкээ бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-28-р хуудас/

 

4. Гэрч Ч.Эрдэнэтуяагийн “Б.Анхцэцэг гэх хүн 2016 оны 05 сарын 27-ны өдөр “Делл” маркийн нөтбүүкээ 150 000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-47-р хуудас/

 

5. Гэрч Ё.Анхбаярын “Манай хамаатны дүү Мөнхтуяа би нөтбүүкээ хүнд өгчихөөд авч чадахгүй байна гэхээр нь утасных нь дугаарыг аваад залгахад утсаа авахгүй байсан. Нөтбүүкийг нь авсан гэх Анхцэцэгийн гэрийг хүнээр заалгаад гэрт нь очоод уулзахад манай найз хөдөө аваад явсан удахгүй ирнэ гээд байхаар нь гэрт нь очоод үзье гээд 2-5-р байрны гадаа ирээд энд байхгүй би ломбарданд тавьсан удахгүй авч өгнө гээд байсан юм. Тэгээд өгөхгүй болохоор нь манай дүү цагдаад өргөдөл гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48-р хуудас/

 

6. Гэрч Ц.Мөрөндалайгийн “2016 оны 04 сарын 18-ны өдөр манай ломбарданд HD маркийн нөтбүүкийг 130 000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан юм. Хугацаа хэтрэхээр  нь Анхцэцэг рүү ярихад байлгаж байгаарай би удахгүй авна гэж хэлсэн. 2016 оны 06 сарын 27-ны өдөр Анхцэцэг нөтбүүкээ буцааж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-р хуудас/

 

7. Гэрч Б.Аззаяагийн “Миний санаж байгаагаар 2016 оны 5 сарын 27-ны өдөр манай ломбарданд Болдбаатар овогтой Анхцэцэг гэдэг хүн өөрийнхөө иргэний лавлагааг үзүүлэн хар өнгийн нөтбүүкийг 250 000 төгрөгөнд 10 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 2016 оны 06 сарын 20-ны өдөр Цагдаагийн газраас хулгайн эд зүйл байна гээд хурааж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-р хуудас/ эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Б.Анхцэцэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Анхцэцэг нь 2016 оны 03 сарын 28-ны өдөр иргэн Г.Батбаярыг хуурч мэхлэн зөөврийн компьютерийг авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 05 сарын 20-ны өдөр насанд хүрээгүй хохирогч С.Мөнхжаргалыг хуурч мэхлэн зөөврийн компьютерийг авч 1 452 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 05 сарын 27-ны өдөр С.Мөнхтуяаг хуурч мэхлэн зөөврийн компьютерийг авч 300 000 төгрөгийн хохирол учруулж нийт 3 удаагийн үйлдлээр  бусдыг залилан мэхлэж 2 175 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Б.Анхцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зйүл хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй бөгөөд хохирогч нар эд зүйлсээ буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Анхцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

           Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ  нь:

 

           1.Шүүгдэгч Лувсан овогт Болдбаатарын Анхцэцэгийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Б.Анхцэцэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Анхцэцэгт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

 

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Анхцэцэг нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Анхцэцэгт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож Б.Анхцэцэгт хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Анхцэцэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

          

                           ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ                           Ц.АЛТАНГАДАС