| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2017/ШЦТ/231 |
| Огноо | 2017-06-14 |
| Зүйл хэсэг | 215.1., 216.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч Ж Э түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж Э холбогдох хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Сартуул овгийн Жамсранжавын Энхбат нь 1978 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-211 тоотод оршин суух, урьд 2001 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан гэх Регистрийн дугаар;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Ж Э нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг Хайлаастын шинэ эцсийн замд Тоёота витц маркийн 53-43 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 14 настай М Яийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,
Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;", б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж
аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;" гэснийг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн үед хүүхэд мөргөснөө мэдээгүй. Хойшоо ухартал чимээ гарсан. Тэгээд хажуу талд сууж байсан хүнээ гараад хараадах гэж хэлэхэд “юу ч байхгүй байна” гэж хэлсэн. Тэнд мод буулгачихаад үлдсэн модоо Баянхошуунд буулгаж байтал согтуу хүн залгаад “хүүхэд мөргөсөн байна” гэж хэлсэн. Тухайн үед тэр хүнийг худлаа хэлж байна гэж бодсон. Ээжийн бие муу байсан болохоор харьсан. Тэгтэл орой нь гэртээ байж байтал эмэгтэй хүн залгаад “хүүхэд мөргөсөн байна, ирж уулз” гэж хэлсэн. Цаана нь хүмүүс шуугилдаад байхаар нь архины мөнгө авах гэсэн хүн байна гэж бодсон. Тэрнээс хойш чимээгүй болсон. Гэтэл 04 дүгээр сарын эхээр цагдаагаас дуудахаар нь очоод камерын бичлэг үзээд хүүхэд мөргөсөн талаараа мэдсэн. Би тухайн үед хүүхэд мөргөсөн гэдгээ мэдсэн бол арга хэмжээ авах байсан гэсэн мэдүүлэг.
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч М Я: "2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15 цагаас 16 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын Хаан банктай хуучин эцсийн буудлын замд би 2 найзынхаа хамт тоглож гүйж байтал манай 2 найз нүүрс, түлээ зардаг хашааруу гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би 2 найзыгаа дагаж ороход хашааны хаалга нь онгорхой байсан ба хашааны хаалганы гол хэсэгт зогсчихсон ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад зогсож байтал зүүнээсээ баруун чиглэлтэй жижиг оврын суудлын машин араас ирж мөргөөд зогссон. Тэр үед би урагшаагаа өвдөглөөд унасан. Тэгээд би доголоод баруун хөлөө бариад бостол нэг хүн машинаас бууж ирсэн. Би жолоочтой нь уулзаагүй.Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд баруун өвдөгний өсөлтийн зоо гэх зүйл нь гэмтсэн байна гээд гипэстсэн " гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17 хуудас/
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж Я: "...Ослоос хойш миний хүү хичээлдээ яваагүй, гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 21-22 цагийн орчимд гэртээ орсон. Хүү Яндаг-Иш миний хөл доголоод байна гэж хэлэхээр нь яасан юу болсон юм бэ? гэж асуусан чинь нүүрс түлээ зардаг хашаан дотор зогсож байтал араас машин мөргөчихсөн гэж хэлсэн. Би нөхөртөө хүүхдийг чинь машин мөргөчихсөн байна гэж хэлсэн чинь тиймээ би Ариунаатай очиж уулзахад машины жолоочийн утасны дугаарыг нь авч ярьсан гэж хэлж байсан. Би нөхрөөсөө тэр хүний 99786863 дугаарыг аваад өөрийн 88713758 гэсэн дугаараас залгаж өнөөдөр та ямар нэгэн зүйл дайрсан уу гэж асуусан чинь харин тиймээ түс гэх чимээ гарах нь гарсан гэж хэлж байсан. Би гэрээсээ гарч тухайн дэлгүүр лүү очиж камерын бичлэгийг нь үзчихээд тэр залуутай утасаар холбогдож та миний хүүг дайрчихсан байна гэж хэлсэн чинь маргааш өглөө яваад очъё гэж хэлэхээр нь би тайвшираад утсаа тасалчихсан. Үүнээс хойш янз янзын шалтаг шалтгаан хэлээд ирэхгүй байсан. Түлээ, нүүрс зардаг хашааны хажуу талд байх дэлгүүрээс өөрийн биеэр очиж утсан дээрээ бичиж авсан. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. ..." гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 21 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч П Э: "Он, сар өдрийг нь сайн санахгүй байна. 13 цагаас 14 цагийн хооронд миний бие хүнсний дэлгүүр дээрээ байхдаа өмнө
нь надад мод зарна гэсэн хүний дугаар луу залгаад мод авъя гэж хэлсэн чинь үдээс хойш очно гэж хэлсэн. Тэгтэл 14-15 цагийн хооронд би дэлгүүрийнхээ дээвэр дээр дээврээ янзалаад лак асгаж дуусгаад буухад манай нүүрс, түлээ зардаг цэгрүү мод буулгачихсан байсан. Хэсэг хугацааны дараа нэг эмэгтэй хүн хүүхдээ дагуулж ирээд танайд мод буулгасан машин нь манай хүүхдийг мөргөчихөөд яваад өгсөн байна гэж хэлээд камерын бичлэгийг утсаараа бичиж аваад явсан санагдаж байна" гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 37 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч М Ц ; "Он, сар, өдрийг нь одоо сайн санахгүй байна. Өглөө 09 цагийн орчимд Ж Э нь утсаар холбогдож мод хагалаад шуудайлаад өгөөч хөлсөнд 20000 төгрөг өгье гэж хэлсэн. Би түүнтэй хамт хашаанд нь байсан урт бөөрөнхий моднуудыг хөрөөдөөд шуудайлж машиных нь арын суудал болон багажинд битүү ачсан. Тэгээд Ж Э нь хар хөх өнгийн Тоёота витц маркийн 53-43 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон би жолоочийн хажуу талын суудалд суугаад Хайлаастын эцсийн буудлын дэлгүүр дээр очоод нүүрс, түлээ авдаг цэгрүү очиж ухраад хэсэг ухраад зогсоход нь би машинаас буусан. Модоо хурааж өгчихөөд мөнгөө аваад явсан. Тэгтэл бид 2, Баянхошуу орж явтал Ж Эын утасруу танихгүй дугаараас согтуу эрэгтэй хүн яриад хүүхэд мөргөчихлөө гээд хүрээд ир гэж яриад байсан " гэсэн мэдүүлэг / XX-ийн 39 хуудас/
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч А.Оргилын ; "М Я нь бид 2-оос нилээд зайтай зогсож байтал араас нь хөх өнгийн Тоёота витц маркийн дугаарыг нь анзаараагүй машин мөргөж, хаалга тогтоодог төмрөнд нь бүдэрч аягүй эвгүй уначихаад босож ирсэн. Тэгээд урд талын аль 1 хаалганаас нь хүн бууж ирэхээр нь би очоод ахаа та хүүхэд мөргөчихлөө гэж хэлсэн чинь чимээгүй, хойшоо бай гэж хэлээд байхаар нь бид 3, замын эсрэг талд зам хөндлөн гарсан. Би Яндаг-Ишийн аавд нь ахаа танай хүүг машин дайрчихлаа гэж хэлсэн. Яах аргагүй ухарч байгаад түүнийг машин мөргөсөн" гэсэн мэдүүлэг / хх-ийн 44х/
Шүүх эмнэлгийн 428 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд
1.М Я биед тархи доргилт, баруун шаант ясны өсөлтийн зоныг дайрсан хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. / ХХ-ийн 54х/
Техникийн шинжээчийн №172 дугаартай дүгнэлтэнд:
Тоёота витц маркийн 53-43 УНН улсын дугаартай автомашины жолооч Ж Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 14 настай М Яийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5-д заасан " Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй
зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;", б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;, "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт / ХХ-ийн 58х/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж Э нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг Хайлаастын шинэ эцсийн замд Тоёота витц маркийн 53-43 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 14 настай М ЯийТ мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,
Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;", б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,, "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;" гэснийг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг
санаатай орхиж зугтаасан болох нь… хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж Я: "...Ослоос хойш миний хичээлдээ яваагүй, гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 21-22 цагийн орчимд гэртээ орсон. Хүү Яндаг-Иш миний хөл доголоод байна гэж хэлэхээр нь яасан юу болсон юм бэ? Гэж асуусан бичнь нүүрс түлээ зардаг хашаан дотор зогсож байтал араас машин мөргөчихсөн гэж хэлсэн хх-21, насанд хүрээгүй гэрч А.Оргилын өгсөн… М Я нь бид 2-оос нилээд зайтай зогсож байтал араас нь хөх өнгийн Тоёота витц маркийн дугаарыг нь анзаараагүй машин мөргөж, хаалга тогтоодог төмрөнд нь бүдэрч аягүй эвгүй уначихаад босож ирсэн. Тэгээд урд талын аль 1 хаалганаас нь хүн бууж ирэхээр нь би очоод ахаа та хүүхэд мөргөчихлөө гэж хэлсэн чинь чимээгүй, хойшоо бай гэж хэлээд байхаар нь бид 3, замын эсрэг талд зам хөндлөн гарсан. Би Яндаг-Ишийн аавд нь ахаа танай хүүг машин дайрчихлаа гэж хэлсэн. Яах аргагүй ухарч байгаад түүнийг
машин мөргөсөн" гэсэн мэдүүлэг,хх-ийн 44 зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Ж Эад холбогдуулан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж Эыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж Яд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтов.
Ж Э нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 285, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ж Э тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсний улмаас явган зорчигч 14 настай М Яийг мөргөж бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, осол гарсан газрыг санаатай орхиж зугтах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 сарын баривчлах ялаар, 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дах хэсгээр оногдуулсан 2 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсгээр оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд багтааж Ж Эын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Ж Эад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5.Ж Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Ж Эад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст даалгасугай.
8.Ж Эын “В“ ангилалын жолооны ¹233370 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж Эад урьд батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БА