Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/936

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баттулга,

Улсын яллагч Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овогт Г-ын Г-т холбогдох эрүүгийн 1805046151082 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

**************************************************************

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” баарны үүдэнд А.Т-гийн нүүрэн тус газар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ:                                       “Мөрдөн

байцаалтанд үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч А.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө найзрНгийн хамт 02 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Кензо бааранд орсон. Тэгээд ороод бид хоёр 0,75 граммтай Соёрхол архи аваад тэр баарнаас ямар нэг хүнтэй маргалдаагүй. Зүгээр бүжиглэж байгаад баарнаас 03 цаг өнгөрч байхад найз Н бид хоёр явахаар баарнаас гарсан. Тэгтэл найз Н мана

 
 

нутгийн дүү энд ажилладаг гээд туранхай бүдүүн хоёр хамгаалагч залуу зогсож байхаар нь очоод юм яриад байхаар нь би яах гээд байгаа юм гээд дундуур нь ороод найзыгаа аваад явах үедээ бүдүүн хамгаалагч залууг нь түлхчихсэн. Тэгтэл тэр бүдүүн хамгаалагч залуу нь надаас маргаан өдөөд намайг бариад авсан. Намайг шатаар буух гэхээр нь би өөрөө бууна битгий намайг түлхээд бай гээд тэр бүдүүн хамгаалагч залуутай маргалдсан. Тэгээд маргалдаад байж байтал 2 залуу шатаар дээш өгсөөд гараад ирсэн. Тэгтэл шатаар явж байхад чи юу гэнээ гээд шар туранхай залуу нь буюу сүүлд нь нэрийг нь мэдсэн Ч.Эрдэнэ-Очир гэх залуу миний нүүр рүү 2-3 удаа гараараа мангасдаад түлхсэн. Тэр үед би тэр залуутай маргалдаж байгаад шатаар доошоо буугаад дөнгөж эргэтэл дээрээс зөрөөд явж байсан 2 залуугийн нэг залуу нь шууд миний нүүр лүү цохиод авсан. Сүүлд нь тэр залууг Г гэдэг гэж мэдлээ. Тухайн үед уруул хавдаад зүүн нүдний доод хэсгээс цус гарсан учир би нүүрээ дараад доош сууж байгаад цагдаад дуудлага өгсөн.. би бааранд огт хүнтэй маргалдаагүй. Харин баарнаас гараад явж байх үедээ хамгаалагч нартай маргалдаад намайг хүчээр шатаар буулгах гэхээр нь би өөрөө бууна гээд шатны бариулаас бариад шатан дээр зогсож байхад баарны шатаар дээшээ өгсөж явсан 2 залуу шатнаас холдооч гээд хэл амаар доромжлохоор нь би маргалдсан. Тэгээд намайг шатаар хамгаалагч хүчээр түрж буулгаж байхад шатаар өгсөж байсан Г.Г гэх залуу миний нүүр лүү гараараа 1 удаа цохих үед миний зүүн хацар урагдаж шарх үүсч цус гарсан. Түүнээс уг хүмүүстэй ямар ч маргалдах шалтгаан бол байхгүй байсан. ...Г эмчилгээний зардалд 200,000 төгрөг өгсөн ба миний хувьд сайн дураараа эвлэрсэн цаашид нэхэмжлэх зүйл байхгүй....” гэжээ. /хх 9-10, 38/

Гэрч Б.У мэдүүлэхдээ: “...би Кензо бааранд хамгаалагчаар 2018 оны 3 дугаар сараас эхлэн ажиллаж байсан ба 2018.9.02-ноос 03-нд шилжих шөнө би Кензо бааранд хамгаалагчаар үүрэг гүйцэтгэж байсан. ..М бид хоёр Т гэх залууг баарнаас гаргах гээд шатаар буулгаж байтал тэр залуу эсэргүүцээд орилж хашгираад байсан тэгтэл баар луу орж үйлчлүүлэх гэж байсан залуучууд шат нь дээр саад боллоо гээд тэд нар маргалдсан. Уг залуу бааранд ямар нэгэн байдлаар зодоон цохион бол хийгээгүй. Харин баарны үүдэнд гарч явж байх үедээ хүнтэй маргалдаад байхаар нь хөөж гаргах гээд М бид хоёр 2 талаас нь барьж баарнаас гарах шаардлага тавьж гаргаж байсан юм. Түүнээс уг залууг хэн нэгэн цохисон бусадтай зодолдсон зүйл байгаагүй. Харин уг залууг шатаар буулгаад авч явж байтал шат руу өгсөж байсан залуучуудын нэг /сүүлд цагдаа дээрээс нэрийг нь мэдсэн Г гэх залуу/ шатаар өгсөж байхдаа нүүр лүү нь нэг удаа цохих үед нүдний нь доод талд шалбараад цус гарсан. Миний харсан иргэний үнэмлэхийн зураг дээрх Г овогтой Г нь Т-ийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан ...” гэжээ. /хх 12-13/

Гэрч Б.М мэдүүлэхдээ: “...Шатаар бууж байхад нь зөрөөд өгсөж явсан 2-3 залуугийн хамгийн ард талд нь явж байсан залуу гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Түүнээс Т биедээ ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Шатаар зөрөх үедээ нүүр лүү нь цохих үед би хамгаалагч У бид хоёр мөн Т гэх цохиулсан залуу бас сүүлд нь цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн Г гэдэг залуу болон түүнтэй хамт явж байсан 1-2 залуу харсан байх. Эхлээд Ч.Э нь шатаар өгсөж явахдаа Т-тэй маргалдсан би тэд нарыг салгаад Т-ийг шатаар уруудуулан У-ын хамт явж байхад ард талд нь явж байсан Г гэгч нь цохиж гэмтэл учруулсан. Би уг хүмүүсийн нэр болон иргэний үнэмлэхний цээж зураг дээр байгаа хүний царай дүр төрх нүд, ам гээд бүх талаар нь хараад таниж байна” гэжээ. /хх 15-16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 10785 дугаартай дүгнэлтэнд: 1 .А.Т-гийн биед хацарт цус хуралт, зөөлөн эдийн нярал, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

З.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 21/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/

Хохирогч А.Т-гийн гомдол саналгүй гэх баримт /хх 67/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “К” баарны үүдэнд А.Т-гийн нүүрэн тус газар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч А.Т-гийн: “...Н манай нутгийн дүү энд ажилладаг гээд туранхай бүдүүн хоёр хамгаалагч залуу зогсож байхаар нь очоод юм яриад байхаар нь би яах гээд байгаа юм гээд дундуур нь ороод найзыгаа аваад явах үедээ бүдүүн хамгаалагч залууг нь түлхчихсэн. Тэгтэл тэр бүдүүн хамгаалагч залуу нь надаас маргаан өдөөд намайг бариад авсан. Намайг шатаар буух гэхээр нь би өөрөө бууна битгий намайг түлхээд бай гээд тэр бүдүүн хамгаалагч залуутай маргалдсан. Тэгээд маргалдаад байж байтал 2 залуу шатаар дээш өгсөөд гараад ирсэн. Тэгтэл шатаар явж байхад чи юу гэнээ гээд шар туранхай залуу нь буюу сүүлд нь нэрийг нь мэдсэн Ч.Э гэх залуу миний нүүр рүү 2-3 удаа гараараа мангасдаад түлхсэн. Тэр үед би тэр залуутай маргалдаж байгаад шатаар доошоо буугаад дөнгөж эргэтэл дээрээс зөрөөд явж байсан 2 залуугийн нэг залуу нь шууд миний нүүр лүү цохиод авсан. Сүүлд нь тэр залууг Г гэдэг гэж мэдлээ....Г эмчилгээний зардалд 200,000 төгрөг өгсөн ба миний хувьд сайн дураараа эвлэрсэн цаашид нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг,

Гэрч Б.У-ын: “...Мөнхнасан бид хоёр Т гэх залууг баарнаас гаргах гээд шатаар буулгаж байтал тэр залуу эсэргүүцээд орилж хашгираад байсан ...Мөнхнасан бид хоёр 2 талаас нь барьж баарнаас гарах шаардлага тавьж гаргаж байсан юм. Түүнээс уг залууг хэн нэгэн цохисон бусадтай зодолдсон зүйл байгаагүй. Харин уг залууг шатаар буулгаад авч явж байтал шатруу өгсөж байсан залуучуудын нэг /сүүлд цагдаа дээрээс нэрийг нь мэдсэн Г гэх залуу/ шатаар өгсөж байхдаа нүүрлүү нь нэг удаа цохих үед нүдний нь доод талд шалбараад цус гарсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.М: “...Шатаар бууж байхад нь зөрөөд өгсөж явсан 2-3 залуугийн хамгийн ард талд нь явж байсан залуу гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 10785 дугаартай дүгнэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/, хохирогч А.Т-ийн гомдол саналгүй гэх баримт /хх 67/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч А.Т нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Г-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 67/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчээс бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Г-ын Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Г-ын Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,

хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

6.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ