Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 169

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

            Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах Жи-Мобайл ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дундговь аймгийн Цагаандэлгэр сум, 3-р баг, Жаргалант хараат 4-10 тоотод оршин суух Нацагдоржийн Оюунцэцэг /РД:ХЛ67070606/-т холбогдох 58318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Оюунцэцэг нь Жи-Мобайл ХХК-тай 2014 оны 07 сарын 05-ны өдөр “Хувь  хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98011102 дугаарын хэрэглэгч болсон. Н.Оюунцэцэг нь манай компанид 2015 оны 06 дугаар сарын ярианы төлбөр 50151 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын ярианы төлбөр 38727 төгрөг, нийт  88879 төгрөгийн хэрэглээний өртэй байна. Н.Оюунцэцэгээс ярианы төлбөр 88879 төгрөгөөс барьцаанд байршуулсан 50000 төгрөгийг хасч тооцон 38879 төгрөг, алданги 19439 төгрөг, нийт 58318 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-аас Н.Оюунцэцэг миний биед холбогдуулан  гаргасан ярианы төлбөр 58318 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 05 сарын 04-ний дотор тус компанид төлөх болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Жи-Мобайл ХХК-аас Н.Оюунцэцэгт холбогдуулан 58318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Н.Оюунцэцэг нь 2017 оны 05 сарын 05-ны өдөр 58318 төгрөг төлсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь Н.Оюунцэцэгээс ярианы төлбөр 58318 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 05 сарын 05-ны өдөр 58318 төгрөгийг Жи-Мобайл ХХК-нд төлсөн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн 50 хувь буюу 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвөөс, 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Н.Оюунцэцэгээс гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ий нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөр, алданги 58318 төгрөгийг хариуцагч Н.Оюунцэцэг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн 50 хувь буюу 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвөөс, 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Н.Оюунцэцэгээс гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-нд олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                      Л.ХИШИГДЭЛГЭР