Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Цэндсүрэн,

шүүгдэгч /хохирогч/ Г.Шийрэвсамбуу, түүний өмгөөлөгч Б.Батмөнх /үнэмлэхийн дугаар 1336/

шүүгдэгч /хохирогч/ Н.Баасандорж, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /үнэмлэхийн дугаар 1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Нямсүрэнгийн Баасандорж, Хөөрөгт овогт Гантулгын Шийрэвсамбуу нарт холбогдох 201626030622 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч,

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1. Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Дархан-УухайХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а дугаар байрны 54 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Нямсүрэнгийн Баасандорж /РД:УЗ93061873/,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 19 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн дээд сургуулийн үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн засварчны 2 дугаар курс, ам бүл 2, эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын N5 дугаар байрны 4-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөөрөгт овогт Гантулгын Шийрэвсамбуу /РД:ВА97040715/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Баасандорж, Г.Шийрэвсамбуу нар нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Техник технологийн дээд сургуулийн орчимд хажуугаар явахдаа мөрлөсөнгэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч /хохирогч/ Н.Баасандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Шийрэвсамбууд  Гранет-2гэсэн пүүзийг 400.000 төгрөгөөр зараад урьдчилгаа болгож 50.000 төгрөг авсан бөгөөд үлдэгдлийг нь ажил хийгээд өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш уулзаагүй байж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэнэт таарсан юм. Г.Шийрэвсамбуу намайг мөрлөхөд нь би түүнийг таниагүй, учир нь Г.Шийрэвсамбуу хар нүдний шилтэй байсан. Тэгээд зодоон болсон. Би чи пүүз авдаг банди мөн байна, мөнгөө авъягэсэн чинь одоо өгөхгүйгэж хэлэхээр нь одоо өгөхгүй бол мөнгөө хэзээ өгөх гээд байгаа юм бэгэж хэлсэн. Хохирогчийн хувьд надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, би эмчилгээний зардал гэж нэхэмжлэхгүй гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Г.Шийрэвсамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Баасандоржоос Гранет-2гэсэн пүүзийг 400.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд урьдчилгаанд 50.000 төгрөг өгсөн. Гэтэл надад пүүзнийхээ мөнгийг өг гээд шаардаж байсан. Харин би тэр пүүзийг нь өөр хүнд зарахаар болоод өгчихсөн байгаа. Хохирогчийн хувьд Зүүн хөлийн яс цуурсан, зөөлөн эдийн гэмтэлтэй гарсан тул би Н.Баасандоржоос эмчилгээний зардалд 300.000 төгрөг нэхэмжилсэн. Харин энэ мөнгөө Н.Баасандоржоос дансаар 300.000 төгрөгөө авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч /хохирогч/ Г.Шийрэвсамбуу мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Технологийн дээд сургуулийн механик засварчны ангид элсэн суралцаж байгаа юм. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед сургууль руу орох гээд явж байхад сургуулийн баруун талд байх явган хүний зам дээр манай дээд курсийн Баасандорж ангийнхаа 5-6 банди нарын хамт зогсож байсан. Тэгэхээр нь би тэд нарын дундуур гараад сургууль явтал Баасандорж намайг хойноос дуудахаар нь би түүн дээр очоод Баасандоржоос яасан, юу болсонгэж асуутал тэрээр чи томроод байна уугэснээ миний зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Баасандоржийг хувцасных нь энгэрээс зуураад автал тэрээр миний дух руу толгойгоороо хүчтэй мөргөсөн. Тэр үед би биеэ хамгаалаад баруун гараараа Баасандоржийн толгой руу 4 удаа цохисон. Баасандорж ч гэсэн миний толгой руу гараараа олон удаа цохиод мөн зүүн хөлийн гуяны гадна хэсэг рүү 5-6 удаа өшиглөсөн. Тэгтэл гудамжаар явж байсан 2 эрэгтэй хүн Баасандорж бид хоёрыг салгасан. Харин Баасандоржтой хамт явж байсан банди нарын нэг нь миний зүүн гуяны гадна хэсэг рүү нэг удаа хальт өшиглөөд өнгөрсөн. Тухайн үед яг аль банди нь хальт өшиглөснийг би анзаарч хараагүй. Мөн Баасандорж бид хоёрыг зодолдож байхад салгасан 2 хүнийг дахин харвал танихгүй. Тэгээд л сургууль руугаа явсан. Тухайн үед миний духны яс бага зэрэг хонхойсон байсан ба мөн зүүн хөл явахаар зүүн гуяны дунд чөмөг орчмоор янгинаж өвдөөд байхаар нь хартал зүүн гуяны гадна хэсэг хөхөрсөн байсан. Мөн толгой өвдөөд байсан. Тэгэхээр нь ангийн найз Ангарагтай хамт Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхээр явахдаа замдаа цусаар бөөлжсөн. Ингээд Гэмтлийн эмнэлэг дээр очиж толгойгоо компьютер томографикаар харуулахад тархи доргисон, ямар нэгэн өөрчлөлтгүй гэж оношилсон. Ингээд л тус эмнэлэгт өвчин намдаах тариа хийлгээд, гэртээ харьсан. Үүнээс хойш зүүн хөл явж болохгүй өвдөөд байхаар нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очиж зүүн хөлний рентген зургаа авахуулахад зүүн хөлний дунд чөмөг цуурсан гэсэн онош гарсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

Шүүгдэгч /хохирогч/ Н.Баасандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2012 оны 9 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Технологийн дээд сургуулийн Хүнс үйлдвэрлэлийн технологичийн ангид элсэн суралцаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 12.00 цагийн үед сургууль руу орох гээд сургуулийн баруун талын явган хүн замаар ангийнхаа Буянцогт, Батбаатар, Бадамдорж нарын хамтаар явж байтал Буянцогт бид хоёрын дундуур нэг танихгүй залуу хүчтэй мөрлөөд гарсан. Тэгэхээр нь би тэр залууд чи аятайхан явчихаачгэж хэлтэл нөгөө залуу эргэж харснаа чи ямар том пизда вэгэж хэлснээ хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг чи юу гээд байгаа юм бэгээд хоёр гараараа цээж рүү нь түлхтэл тэрээр миний зүүн хацар, шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр бие биенээ заамдалцаж аваад хоёр биенийхээ нүүр, хацар орчим гараараа 4-5 удаа цохисон. Ингээд Буянцогт, Батбаатар, Бадамдорж нар тэр залуу бид хоёрыг салгах гэтэл тэр залуу надаас салахгүй зуураад байсан. Тэгснээ нөгөө залуу миний зүүн гуя руу 2-3 удаа өшиглөхөөр нь би түүний зүүн өгзөг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу бид хоёр дахиад л бие биенийхээ нүүр рүү гараараа цохилцоод, зодолдож байхад гудамжаар явж байсан 3 ах нөгөө залуу бид хоёрыг салгасан. Гэтэл нөгөө залуу та нарыг ангиар чинь алнаагэж орилоод манай сургууль руу явсан. Ингээд удалгүй цагдаа нар ирээд Буянцогт, Батбаатар, Бадамдорж нарыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Надтай зодолдсон залууг манай сургуулийн оюутан Шийрэвсамбуу гэдгийг мэдсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

Гэрч О.Буянцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед найзууд Бадамдорж, Батбаатар нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Технологийн дээд сургуулийн баруун талын явган хүний замаар явж байхад хойноос Баасандорж бид хоёрын дундуур 20 орчим насны туранхай бордуу царайтай, 175 орчим см өндөртэй залуу хүчтэй мөрлөөд гарахад Баасандорж нөгөө залууг чи яаж яваад байгаа юм бэ, аятайхан яваачгэж хэлтэл нөгөө залуу эргэж харснаа яасан гэнээгэж хэлснээ бид нар дээр буцаад хүрээд ирсэн. Тэгтэл Баасандорж нөгөө залууг чи зүгээр явчхаач дээгэж хэлээд хоёр гараараа нөгөө залуугийн цээж рүү нь нэг удаа түлхсэн. Тэгтэл нөгөө залуу Баасандоржийг заамдаж аваад зүүн хацар, шанаа орчим гараа атгаж байгаа нэг удаа цохисон. Тэгээд Баасандорж болон нөгөө залуу хоёр бие биенээ заамдаж аваад, зууралдаад, ноцолдож байснаа бие биенийхээ нүүр, хацар орчим нь гараараа цохилцоод байсан. Тэгсэн Баасандоржийн өмсөж явсан цагаан өнгийн срочкон цамцны товчнууд нь ханзартал Баасандорж нөгөө залууд миний цамцны товч ханзарчихлаа, одоо хоёулаа болъёгэж хэлтэл нөгөө залуу Баасандоржийг заамдаж, зуурсан хэвээрээ байсан. Ингээд л Баасандорж нөгөө залуу хоёр дахиад л заамдалцаад, зууралдаж байснаа нөгөө залуу Баасандоржийн эрүү орчимд духаараа нэг удаа мөргөсөн. Тэгтэл Баасандорж тэр залуугийн дух руу нь духаараа нэг удаа мөргөсөн. Ингээд зууралдаж байхдаа Баасандорж болон нөгөө залуу хоёр бие биенийхээ хөл рүү өшиглөөд л байсан. Яг хэн нь хэнийхээ хөл рүү хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Миний харснаар Баасандорж нөгөө залуу хоёр бие биенээ заамдчихаад гараа цохилцоод, хөлөөрөө бие биенийхээ хөл рүү өшиглөөд л байсан. Баасандорж болон нөгөө залууг салгатал нөгөө залуу манай сургууль руу яваад өгсөн. Бадамдорж, Батбаатар бид гурав Баасандорж болон нөгөө залуу хоёрыг зодолдож байхад нь салгах гэтэл нөгөө залуу Баасандоржийг зуурчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь Бадамдорж, Батбаатар бид гурав холоос хараад зогсож байсан юм. Сүүлд Баасандоржтой зодолдоод байсан залууг манай сургуулийн оюутан Шийрэвсамбуу гэдгийг мэдсэн. Тухайн үед Шийрэвсамбуугийн дух нь хавдсан байдалтай харагдсан. Харин Баасандоржийн баруун гарын сарвуу тэр чигээрээ хавдаад, зүүн хацар, шанаа нь хавдаад улайсан харагдаж байсан. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

Гэрч Б.Бадамдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Технологийн дээд сургуулийн 3 дугаар дамжаанд суралцдаг. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед ангийн найз Батбаатар, Буянцогт, Баасандорж нарын хамтаар дэлгүүр орчихоод сургуулийн баруун талын явган хүний замаар сургууль руугаа явж байтал хойноос 19-20 орчим насны залуу Баасандорж, Буяндорж хоёрын дундуур мөрлөөд гарсан. Тэр залууг Шийрэвсамбуу гэдэг бөгөөд манай сургуулийн оюутан гэдгийг дараа нь л мэдсэн. Тэгтэл Баасандорж Шийрэвсамбуугийн хойноос чи яаж яваад байгаа юм бэ, аятайхан яваачгэж хэлтэл Шийрэвсамбуу эргэж харснаа чи ямар том пизда вэгэж хэлснээ Баасандорж руу ирэхэд нь Баасандорж хоёр гараараа Шийрэвсамбуугийн цээж рүү нь нэг удаа түлхсэн. Харин Шийрэвсамбуу Баасандоржийн зүүн хацар руу нь баруун гараараа нэг удаа цохитол Баасандорж хариу үйлдэл хийгээгүй Шийрэвсамбуугийн зүүн хацар руу нь гараараа нэг удаа цохисон. Ингээд тэр хоёр заамдалцаад Шийрэвсамбуу Баасандоржийн баруун өвдөг гуя орчимд, харин Баасандорж Шийрэвсамбуугийн зүүн өвдөг гуя орчимд нь нэг удаа өшиглөсөн. Ингээд тэр хоёр бие биенээ заамдалцсан байхдаа Шийрэвсамбуу нь Баасандоржийн дух руу нь нэг удаа мөргөхөд Баасандорж ч гэсэн Шийрэвсамбуугийн дух руу духаараа мөргөсөн. Ингээд заамдалцаад байж байхад гудамжаар явж байсан 50-60 орчим насны хоёр ах тэр хоёрыг салгасан. Ингээд л Шийрэвсамбуу сургууль руу явсан ба бид нар ч  гэсэн сургууль руу явсан. Бид нарыг сургууль дээр байж байхад цагдаа нар ирээд Шийрэвсамбуу, Баасандорж нарыг аваад явсан. Баасандорж, Шийрэвсамбуу нар бие биенээ танихгүй, энэ хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн өдөр Шийрэвсамбуу нь Баасандорж, Буянцогт хоёрын голоор мөрлөж гарснаас болж л маргаан үүсч, Шийрэвсамбуу, Баасандорж нар хоорондоо зодолдсон. Уг нь Баасандорж нь Шийрэвсамбууг аятайхан яваагэж хэлтэл Шийрэвсамбуу нь уурлаад маргалдаж эхэлсэн. Шийрэвсамбуу, Баасандорж нар нь харилцан зодолдсоны улмаас Шийрэвсамбуугийн дух нь хавдсан, Баасандоржийн баруун гарын сарвууны ар хэсэг хавдсан байсан. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх учирсан эсэхийг би анзаарч хараагүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №5181 тоот шинжээчийн дүгнэлтэд: Н.Баасандоржийн биед зүүн хацар, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 26-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №5362 тоот шинжээчийн дүгнэлтэд: Г.Шийрэвсамбуугийн биед нь зүүн дунд чөмөгт ясны цуурал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 28-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49-р хуудас/

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Н.Баасандорж, Г.Шийрэвсамбуу нар нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Техник технологийн дээд сургуулийн орчимд хажуугаар явахдаа мөрлөсөнгэж үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

Хохирогч Г.Шийрэвсамбуугийн ...2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед сургууль руу орох гээд явж байхад сургуулийн баруун талын байх явган хүний зам дээр манай дээд курсийн Баасандорж ангийнхаа 5-6 банди нарын дундуур гараад сургууль руу явтал Баасандорж намайг хойноос дуудахаар нь яасан, юу болсонгэхэд чи томроод байна уугэснээ миний зүүн шанаа руу баруун гараараа, нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Баасандоржийг хувцасных нь энгэрээс зуураад автал тэрээр миний дух руу толгойгоороо хүчтэй мөргөсөн. Тэр үед би биеэ хамгаалаад баруун гараараа Баасандоржийн толгой руу 4 удаа цохисон. Баасандорж ч гэсэн миний толгой руу гараараа олон удаа цохиод мөн зүүн хөлийн гуяны гадна хэсэг рүү 5-6 удаа өшиглөсөн. Тэгтэл гудамжаар явж байсан 2 эрэгтэй хүн Баасандорж бид хоёрыг салгасан. Харин Баасандоржтой хамт явж байсан банди нарын нэг нь миний зүүн гуяны гадна хэсэг рүү нэг удаа хальт өшиглөөд өнгөрсөн. Тухайн үед яг аль банди нь хальт өшиглөснийг би анзаарч хараагүй. Тухайн үед миний духны яс бага зэрэг хонхойсон байсан ба мөн зүүн хөл явахаар зүүн гуяны дунд чөмөг орчмоор янгинаж өвдөөд байхаар нь хартал зүүн гуяны гадна хэсэг хөхөрсөн байсан. Мөн толгой өвдөөд байсан. Тэгэхээр нь Гэмтлийн эмнэлэг дээр очиж толгойгоо компьютер томографикаар харуулахад тархи доргисон, ямар нэгэн өөрчлөлтгүй гэж оношилсон. Ингээд л тус эмнэлэгт өвчин намдаах тариа хийлгээд, гэртээ харьсан. Үүнээс хойш зүүн хөл явж болохгүй өвдөөд байхаар нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очиж зүүн хөлний рентген зургаа авахуулахад зүүн хөлний дунд чөмөг цуурсан гэсэн онош гарсан...гэжээ. /хх-ийн 20-р хуудас/

Хохирогч Н.Баасандоржийн ...2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 12.00 цагийн үед сургууль руу орох гээд сургуулийн баруун талаар ангийнхаа Буянцогт, Батбаатар, Бадамдорж нарын хамтаар явж байтал Буянцогт бид хоёрын дундуур нэг танихгүй залуу хүчтэй мөрлөөд гарсан. Тэгэхээр нь би тэр залууд чи аятайхан явчихаачгэж хэлтэл нөгөө залуу эргэж харснаа чи ямар том пизда вэгэж хэлснээ хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг чи юу гээд байгаа юм бэгээд хоёр гараараа цээж рүү нь түлхтэл тэрээр миний зүүн хацар, шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр бие биенээ заамдалцаж аваад хоёр биенийхээ нүүр, хацар орчим гараараа 4-5 удаа цохисон. Ингээд Буянцогт, Батбаатар, Бадамдорж нар тэр залуу бид хоёрыг салгах гэтэл тэр залуу надаас салахгүй зуураад байсан. Тэгснээ нөгөө залуу миний зүүн гуя руу 2-3 удаа өшиглөхөөр нь би түүний зүүн өгзөг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу бид хоёр дахиад л бие биенийхээ нүүр рүү гараараа цохилцоод, зодолдож байхад гудамжаар явж байсан 3 ах нөгөө залуу бид хоёрыг салгасан. Гэтэл нөгөө залуу та нарыг ангиар чинь алнаагэж орилоод манай сургууль руу явсан. Ингээд удалгүй цагдаа нар ирээд Буянцогт, Батбаатар, Бадамдорж нарыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Надтай зодолдсон залууг манай сургуулийн оюутан Шийрэвсамбуу гэдгийг мэдсэн...гэжээ. /хх-ийн 22-р хуудас/

Гэрч О.Буянцогтын ...Технологийн дээд сургуулийн баруун талын явган хүний замаар явж байхад хойноос Баасандорж бид хоёрын дундуур 20 орчим насны туранхай бордуу царайтай, 175 орчим см өндөртэй залуу хүчтэй мөрлөөд гарахад Баасандорж нөгөө залууг чи яаж яваад байгаа юм бэ, аятайхан яваачгэж хэлтэл нөгөө залуу эргэж харснаа яасан гэнээгэж хэлснээ бид нар дээр буцаад хүрээд ирэхэд нь Баасандорж нөгөө залууг чи зүгээр явчихаач дээгэж хэлээд хоёр гараараа нөгөө залуугийн цээж рүү нь нэг удаа түлхсэн. Тэгтэл нөгөө залуу Баасандоржийг заамдаж аваад зүүн хацар, шанаа орчим гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Зууралдаж байхдаа Баасандорж болон нөгөө залуу хоёр бие биенийхээ хөл рүү өшиглөөд л байсан. Яг хэн нь хэнийхээ хөл рүү хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Миний харснаар Баасандорж нөгөө залуу хоёр бие биенээ заамдчихаад гараа цохилцоод, хөлөөрөө бие биенийхээ хөл рүү өшиглөөд л байсан. Сүүлд Баасандоржтой зодолдоод байсан залууг манай сургуулийн оюутан Шийрэвсамбуу гэдгийг мэдсэн. Тухайн үед Шийрэвсамбуугийн дух нь хавдсан байдалтай харагдсан. Харин Баасандоржийн баруун гарын сарвуу тэр чигээрээ хавдаад, зүүн хацар, шанаа нь хавдаад улайсан харагдаж байсан. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй...гэжээ. /хх-ийн 23-р хуудас/

Гэрч Б.Бадамдоржийн ...Батбаатар, Буянцогт, Баасандорж нарын хамтаар дэлгүүр орчихоод сургуулийн баруун талын явган хүний замаар сургууль руугаа явж байтал хойноос 19-20 орчим насны залуу Баасандорж, Буяндорж хоёрын дундуур мөрлөөд гарсан. Тэгтэл Баасандорж Шийрэвсамбуугийн хойноос чи яаж яваад байгаа юм бэ, аятайхан яваачгэж хэлтэл Шийрэвсамбуу эргэж харснаа чи ямар том пизда вэгэж хэлснээ Баасандорж руу ирэхэд нь Баасандорж хоёр гараараа Шийрэвсамбуугийн цээж рүү нь нэг удаа түлхсэн. Харин Шийрэвсамбуу Баасандоржийн зүүн хацар руу нь баруун гараараа нэг удаа цохитол Баасандорж хариу үйлдэл хийгээгүй Шийрэвсамбуугийн зүүн хацар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэр хоёр бие биенээ заамдалцсан байхдаа Шийрэвсамбуу нь Баасандоржийн дух руу нь нэг удаа мөргөхөд Баасандорж ч гэсэн Шийрэвсамбуугийн дух руу духаараа мөргөсөн. Ингээд заамдалцаад байж байхад гудамжаар явж байсан 50-60 орчим насны хоёр ах тэр хоёрыг салгасан. Бид нарыг сургууль дээр байж байхад цагдаа нар ирээд Шийрэвсамбуу, Баасандорж нарыг аваад явсан. Баасандорж, Шийрэвсамбуу нар бие биенээ танихгүй, энэ хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Шийрэвсамбуугийн дух нь хавдсан, Баасандоржийн баруун гарын сарвууны ар хэсэг хавдсан байсан. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх учирсан эсэхийг би анзаарч хараагүй...гэжээ. /хх-ийн 24-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №5181 тоот шинжээчийн дүгнэлтэд: Н.Баасандоржийн биед зүүн хацар, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №5362 тоот шинжээчийн дүгнэлтэд: Г.Шийрэвсамбуугийн биед нь зүүн дунд чөмөгт ясны цуурал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар ногтлогдож байна.

Шүүгдэгч Г.Шийрэвсамбуугийн өмгөөлөгч Б.Батмөнх ...Шүүгдэгч Г.Шийрэвсамбуу, Н.Баасандорж нарын үйлдэл нь танхайн гэмт хэргийн сэдэлтгүй гэрээнийхээ үүргийг биелүүлээгүйгээс хувийн таарамжгүй харьцаанаас үүссэнгэж мэтгэлцэж байна.

 

          Танхайрах гэмт хэргийн субьектив талын шинж нь үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэх, агсам тавих, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн байдлаар илэрдэг.

 

           Хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Техник технологийн дээд сургуулийн орчимд хажуугаар явахдаа мөрлөсөнгэж шалтаглан харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Шүүгдэгч Г.Шийрэвсамбуугийн өмгөөлөгчийн гаргасан Г.Шийрэвсамбуугаас Н.Баасандоржид 200.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын баримтыг үндэслэн шүүгдэгч, хохирогч нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

           Иймд шүүгдэгч Г.Шийрэвсамбуу, Н.Баасандорж нар нь хажуугаар явахдаа мөрлөсөнгэж үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Н.Баасандоржоос хохирогч Г.Шийрэвсамбууд гэм хорын хохиролд 300.000 төгрөг төлсөн ба хохирогч Г.Шийрэвсамбуу нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Баасандоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Баасандорж нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Шийрэвсамбуу, Н.Баасандорж нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгч нарт ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Шийрэвсамбуу, Н.Баасандорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус тогтоолд дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 /нэг/ ширхэг CD бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                   

                                                              ТОГТООХ НЬ:

 

           1. Сартуул овогт Нямсүрэнгийн Баасандорж, Хөөрөгт овогт Гантулгын Шийрэвсамбуу нарыг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Н.Баасандоржид 3 жил 01 сар /гурван жил нэг сар/ хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Г.Шийрэвсамбууд 3 жил 01 сар /гурван жил нэг сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Н.Баасандоржид оногдуулсан 3 жил 01 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг, Г.Шийрэвсамбууд оногдуулсан 3 жил 01 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Баасандорж, Г.Шийрэвсамбуу нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Н.Баасандоржид оногдуулсан 3 жил 01 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг, Г.Шийрэвсамбууд оногдуулсан 3 жил 01 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

          6. Шүүгдэгч /хохирогч/ Н.Баасандорж нь шүүгдэгч /хохирогч/ Г.Шийрэвсамбууд 300.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

7. Шүүгдэгч /хохирогч/ Н.Баасандорж нь шүүгдэгч /хохирогч/ Г.Шийрэвсамбуугаас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Баасандорж, Г.Шийрэвсамбуу нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР