Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/Ма215/0342

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-, хариуцагч С.Б-, гуравдагч этгээд Ч.У-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М-, Ц.А- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 219 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн улсын ахлах байцаагч С.Б-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...улсын ахлах байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Нэмэгдэл хөлс нөхөн олгуулах тухай" 4/092/09 дугаартай актыг хүчингүй болгуулахгэжээ.

Хариуцагч улсын ахлах байцаагч С.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б- миний бие иргэн Ч.У-ээс МХЕГ-т хандсан "Урамшуулалт цалин хөлс гаргуулах тухай" гомдлын дагуу хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтаарХ- ХХК нь иргэн Ч.У-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй нь тогтоогдсон тулТөрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу уг нэмэгдэл хөлсийг Ч.У-т олгох тухай акт үйлдсэн болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.9.1.хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих;

10.9.8. хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;

10.9.12. хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах; зэрэг эрхтэй бөгөөд үүний дагуу акт тавьсан... гэжээ.

Гуравдагч этгээд Ч.У- шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би 2005оны 6 сараас эхлэн гадаад,дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "Х-" ХХК-д орчуулагчийн ажилд орсон. Энэ үед би оюутан байсан болохоор зуны амралтаар ажиллаж байгаад 2006 оны 6-р сарын 2- нд албан ёсоор ажилд орсон. 2006 оноос эхлэн орчуулагчийн ажилд орсон боловч компанийн бүхий л ажлыг хийх болсон, бичиг цаас хөөцөлдөх, импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүн хүлээж авах, ачиж буулгах ажлыг зохицуулах, хүлээж авсан бараа болох мотоцикл угсрах, жолооч, худалдагч, цэвэрлэгч гэх захирлын оролцооноос гаднах бүхий л ажлыг зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэдэг байсан. "Х-" ХХК-н ажил өглөө 09 цагаас орой хугацаагүй бөгөөд шөнөжин ч ажиллах үе олон байдаг. Сарын цалин бага байсан болохоор удаа дараа цалингаа нэмүүлэх санал тавьж байсан. 2007 оноос эхлэн нягтлан н.Я- нь хөдөлмөрийн хууль болон нийгмийн даатгалын хуулийн дагуу захирлын тушаал гаргуулж хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай гэжтанилцуулан хөдөлмөрийн гэрээ байгуулж тус компанийн үндсэн ажилтан болсон. Захирлын хүсэлтээр цалингаанэмүүлж чадалгүй урамшуулал цалин буюу ашгийн 10% авахаар тохирсон гэрээ байгуулсан.

Гэтэл захирал ямар нэг шалтаг заан компани мөнгөгүй байна хүлээж бай гэх зэргээр дээрх урамшуулал цалинг олгодоггүй байсан бөгөөд эцэст нь ашиг орлогоо нууж байсан нь илэрсэн. Ийм их хэмжээний орлого нуусныг мэдээд би хөдөлмөрийн хөлсөө хуулийн дагуу нэхэмжилсэн. Мэргэжлийн хяналтын газарт хандаж акт тавигдсан... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 219 дүгээр шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 5.9, 5.9.3, 5.10 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Нэмэгдэл хөлс нөхөн олгуулах тухай" 4/092/09 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б- давж заалдах гомдолдоо: С. Б- миний бие нь Х- ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч X.Я-ыг дуудаж уулзсан. Компанийг төлөөлж Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн зүгээс холбогдож улмаар гомдолд шаардсан баримтуудыг гарган авсан түүнд танилцуулсан актанд Вэн Хун Ван нь татварын асуудлаар хоригдож байгаа учраас гарын үсэг зурах боломжгүй гэсэн тайлбарыг бичсэн байгаа юм. Тус компанийн Ерөнхий нягтлан бодогч X.Я- нь 1999 оны 7 сарын 02-ны өдрийн Компанийн тухай хуулийн 81 зүйлийн 81.1-д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон тодорхойлолтоор төлөөлөн удирдах зөвлөл, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч , ерөнхий мэргэжилтнүүд зэрэг албан тушаал эрхэлдэг этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэсэнтэй нийцэж байсан дээрх бичгийн агуулгаар тус компанийн Ерөнхий нягтлан бодогч X. Я- Х- ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэхээр байсаар байтал хэт өрөөсгөл хандаж, нэг талыг баримтлан дүгнэлтийг шүүх хийсэн гэж үзэж байна.

С. Б- намайг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсээр байтал манай Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын тамгын газрын дарга Д.Батмөнхийн гарын үсэгтэйгээр хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс шалгалт хийсэн мэтээр дүгнэлт гаргасан нь өөрөө хууль бус байхад шүүгч нь төрийн захиргааны байгууллагаас хариуцагчийн үйлдлийг шалгаж хууль бус болохыг тогтоосон гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 6 зүйлийн 6.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол иргэн , хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана гэсэн байх ба Х- ХХК ний өмгөөлөгч 2013 оны 4 сарын 29- ний өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандсан байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 зүйлийн 14.1-д зааснаар хяналт хийсэн эрх баригчид гаргах эрхийг улсын ахлах байцаагчийн актыг Ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй байгаагаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Учир нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 10 зүйлийн 10.12-д зааснаар Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д зааснаар нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн байх ба Улсын ахлах байцаагч Төрийн хяналт шалгалтын хуулийн 10.12.5-д зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах эрхтэй байгаагаар зохицуулсан харин өөрийн шалгалт хийсэн байдалд өөрийн хийх ажлыг өөрөө төлөвлөж ажилласан гэж үзэж байна, мөн Вэй хун ван гэгч этгээд нь Х- ХХК-ийнзахирал бөгөөд би хуулийн этгээдтэй харьцсан харин хувь хүн талаас харьцаагүй тийм болохоор Ерөнхий нягтлан бодогч нь актыг хүлээн авсан. Энэ тухайгаа удирдлагадаа танилцуулах ёстой ба шүүгч хуулийг буруу тайлбарлаж төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 зүйлийн 5.2, 5.7-д заасныг зөрчөөгүй төлөвлөгөөт болонтөлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжаар шалгалт хийх субъект огт биш хамааралгүй хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна

Миний бие нь компанид байсан бүхий л нотлох баримтуудыг авч үзэж нэмэгдэл цалин хөлсийг Улсын Мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийг баримтлан ажилласан. Хөдөлмөрийн хяналтын стандартыг мөрдлөгө болгон ажилласан, 2.7.4-д зааснаар цалин хөлс, нэмэгдэл хөлс, нэмэгдэл олговор, нөхөн төлбөр, ажил амралтын цаг ээлжийн амралт зохицуулалтад хяналт тавих үүргийг хэрэгжүүлсэн, ямар ч хууль дүрэмзөрчөөгүй гэж үзэж байна Хөдөлмөрийн тухай хуулийн 50 зүйлийн 50.1-д зааснаар ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэсэн хуулийн зөрчилд холбогдох актыг хууль тогтоомжийн дагуу гаргасан гэж үзэж байна.

Хуучин нэрээр нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2013 оны 5 сарын 6-ны нэхэмжлэл гаргахдаа Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрыг хариуцагчаар татсан ба 2015 оны 2 сарын 03-ны өдөр Вэй Хун Ван, өмгөөлөгч Б.Э- нараас хариуцагч солих тухай хүсэлтийг гаргасан 2015 оны 2 сарын 03-ны өдрийн байдлаар авч үзэхэд улсын ахлах байцаагч С.Б-г хариуцагчаар татсан байгаагаар нэхэмжлэгч хуулийн хугацааг тооцох бөгөөд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын ахлах байцаагч С.Б-гийн актыг хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд Дээд шатны захиргааны байгууллага буюу Ерөнхий байцаагчид өнөөдрийг хүртэл хандаагүй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2015 оны 2 сарын 03-ны өдөр улсын ахлах байцаагч С.Б-г татсан хугацаагаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохёстой гэж үзэж байнаАнхан шатны шүүх нь илтэд үндэслэл муутай шийдвэрлэсэн байх түл шүүхийн шийдвэрийгхүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Ч.У- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 зүйлийн 81.1-д зааснаар анхан шатны журмаар анхан шатны 20-р шүүхийн шийдвэрт гомдол гаргах нь:

1. Миний бие нь 2005 оны 6 сараас эхлэн гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Х- ХХК-д орчуулагчийн ажилд орсон юм. 2006 оны 6 сарын 02-ны өдрөөс албан ёсоор ажилтан нь болсон юм. Тус компани эхлээд мотоциклоо хэд гурван ширхэгээр оруулж ирж байснаа нэг мэдэхэд хэдэн арван контайнераар оруулж ирэх болсон юм.

Энэ бүхэн нь миний хөдөлмөрийн үр шим байсан гэж үздэг юм. Би тус компанитай 2007 оны 01 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.4-д зааснаар үндсэн цалин 150.000 төгрөг, 1.6-д зааснаар жил бүрийн ашгийн орлогоос 10% жилийн эцэст тооцно гэсэн байх бөгөөд гэрээ байгуулсан цагаас хойш бид бүхэн удахгүй томорно, хүлээж бай гэсэн ба тус компанид миний бие нь оруулагч нэрийг зүүгээд, БНХАУ-аас оруулж ирсэн мотоциклийг худалдан борлуулж, өөрийн худалдан борлуулсан төлбөрийг өөрийн дансаар оруулж мөнгөнөөс нь нэг ч төгрөг дутагдуулахгүй хүлээлгэн өгч ирсэн нь миний хөдөлмөрөөр онц их хэмжээний ашигтай ажиллаж, мотоцикл маш их хэмжээний ашгийг өгч, жил бүр ашгаа авъя гэхээр нэг мөр томроод ав гуйлгачин Монгол минь гээд байхаар нь танай компани миний ажилласан цагаас эхэлж, маш их ашигтай байгаа би ашгаа авмаар байна гэхэд чи хаа хүрэх вэ шүүх хуулийнхан миний гарт байгаа гэдэг байсан. Миний бие нь татварын Ерөнхий газарт гомдол гаргаж, 2008, 2009, 2010, 2011 онуудын мотоцикл худалдан борлуулсны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд УМБГ, ТЕГ-ыг хамтарсан шалгалтанд оруулснаар 2012 оны 9 сарын 24-ний өдөр 980060 татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварынЕрөнхий газрын татварын улсын байцаагчийн дүгнэлтээр 8.662, 674.4 тэрбум төгрөг тусгаагүй, албан татвар ногдох орлогод тооцоогүй, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд нуун дарагдуулсан байсныг илрүүлсэн юм.

Би нэмэгдэл цалин хөлсний талаар БЗД- ийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргачихаад өгөх гэхэд танай байгууллагын ажилчид өөрсдөө татгалздаг, гээд хүлээж авахгүй байхаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт 2013 оны 1 сарын 17-нд хандсан ба миний гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б- нь Х- ХХК-ийн нь Ерөнхий нягтлан бодогч X.Я-ыг дуудаж уулзсан.Компанийг төлөөлж Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчидтай холбогдох улмаар гомдолд шаардсан баримтуудыг гарган өгсөн түүний дараа нь байцаагчийн актанд Вэн Хун ван нь татварын асуудлаар хоригдож байгаа учраас гарын үсэг зурах боломжгүй гэсэн тайлбарыг бичсэн байгаа нь 1999 оны 7 сарын 02-ны өдрийнКомпанийн тухай хуулийн 81 зүйлийн 81.1-д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсонтодорхойлолтоор төлөөлөн удирдах зөвлөл, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтнүүд зэрэг албан тушаал эрхэлдэг этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэсэн дээрх бичгийн агуулгаар тус компанийн Ерөнхий нягтлан бодогч X.Я- Х- ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэхээр байсаар байтал хэт өрөөсгөл хандаж, нэг талыг баримтлан дүгнэлт хийсэн, мөн төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 зүйлийн 12.2-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байгаад МУ-ын компанийн хуулийн 81 зүйлийн 81.1-д зааснаар Ерөнхий нягтлан бодогч X. Я-д шалгалтын талаар мэдэгдэж холбогдох нотлох баримтыг шаардан авч шалгасан тухай актыг 2013 оны 2 сарын 10-ны өдөр X. Я-д танилцуулж, 2013 оны 2 сарын 27-ны өдөр компанийн захирал Вэй Хун Ван нь актыг хүлээн авснаар компаний эрх бүхий этгээдүүдэд МХЕГ-ын Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагчийн С.Б-гийн 2013 оны 02 сарын 08-ны өдрийн 4/092/09 тоот улсын байцаагчийн актыг хүлээн авсан тухай юугаарч үгүйсгээгүй байгаа болно. Төрийн хяналт шалгалтынтухай хуулийн 10 зүйлийн 10.9.4-т хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах хуулийн дагуу Ерөнхий нягтлан бодогч X.Я- нь мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С. Б-тай компанийг төлөөлж, ахлах байцаагч С.Б-д шаардсан нотлох баримтууд болон Ч. У-ийн хөдөлмөрийн нэмэгдэл хөлсийг гаргуулахад Х- ХХК-ийг төлөөлж шалгуулснаар тус компанийн захирал шалгуулагч этгээд болох Х- ХХК-ийн захирал Вэй Хун Ванийн эрх ашгийг хөндөгдсөн мэтээр шүүх дүгнэсэн байгаа нь бодит үнэнд нийцээгүй харин шүүгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хальжнэхэмжлэгчийн гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаарлагадаа Х- ХХК-д огт мэдэгдээгүй,
ямарч нотлох баримт гаргуулж аваагүй гэсэн үндэслэлийг гаргасан байхад шүүгч нь нэхэмжлэгчээс гаргаагүй шаардлагыг хангаж хэт нэг талд үйлчилсэн гэж үзэж байна.

3. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 2 сарын 08-ны өдрийн 4/092/09 акт нь хууль ёсны бөгөөд өнөөдрийг хүртэл МХЕГ ын улсын байцаагч С.Б-гийн актыг хууль бус гэж хэн ч дүгнээгүй байх бөгөөд байцаагчийн актын 3 хэсэгт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 зүйлийн 14.1-дэх заалтын дагуу хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдөн гарсан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт хийсэн байгууллагын эрх баригчид гаргах эрхтэй болно гэсэн ба дээрх актыг үндэслэлгүй гэж үзвэл 5 зүйлийн 5.1-д зааснаар шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо эрх бүхий албан тушаалтан, улсын Ерөнхий байцаагчид гаргана гэсэн хуулийн зохицуулалтыг актандаа тусгаж байсаар байтал Х- ХХК-д хүргүүлсэн нотлох баримт нь маш их эргэлзээтэй гэж үзэхээр байгаа болно. ТухайлбалХ- ХХК-ийн өмгөөлөгч С.Элбэгсайхан нь гуравдагч этгээд Ч.У- намайг 20 удаа эрүүгийн гэмт хэргээр шалгуулах, цагдан хорих гэж байсныг БЗД-ийн шүүхээс удаа дараалан татгалзаж шийдвэрлэж байсан мөн хуурамч буюу алдагдсан тамга ашигласан гэх хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын тамгын газрын дарга Д.Батмөнхийн гарын үсэгтэйгээр хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс шалгалт хийсэн мэтээр дүгнэлт гаргасан нь өөрөө хууль бус байхад шүүгч нь төрийнзахиргааны байгууллагаас хариуцагчийн үйлдлийг шалгаж хууль бус болохыг тогтоосон гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 6 зүйлийн 6.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээнавснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана гэсэн байх ба Х- ХХК-ийн өмгөөлөгч 2013 оны 4 сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандсан байгаа нь Төрийн хяналтшалгалтын тухай хуулийн 14 зүйлийн 14.1-д зааснаар хяналт хийсэн эрх баригчид гаргах эрхийг улсын ахлах байцаагчийн актыг Ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй байгаагаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Учир нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 10 зүйлийн 10.12- д зааснаар Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д зааснаар нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн байх ба Улсын ахлах байцаагч С.Б- нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 10.12.5-д зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах эрхтэй байгаагаар зохицуулсан, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 зүйлийн 5.2, 5.7-д заасныг зөрчөөгүй төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжаар шалгалт хийх субъект биш огт хамааралгүй хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Хуучин нэрээр нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2013 оны 5 сарын 6-нд нэхэмжлэл гаргахдаа Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрыг хариуцагчаар татсан ба 2015 оны 2 сарын 03-ны өдөр Вэй Хун Ван, өмгөөлөгч Б.Э- нараас хариуцагч солих тухай хүсэлтийг гаргасан 2015 оны 2 сарын 03-ны өдрийн байдлаар авч үзэхэд улсын ахлах байцаагч С.Б-г хариуцагчаар татсан байгаагаар нэхэмжлэгч хуулийн хугацааг тооцох бөгөөд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын ахлах байцаагч С.Б-гийн актыг хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд Дээд шатны захиргааны байгууллага буюу Ерөнхий байцаагчид өнөөдрийг хүртэл хандаагүй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2015 оны 2 сарын 03-ны өдөр улсын ахлах байцаагч С.Б-г татсан хугацаагаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохболомжтой гэж үзэж байна.

3 Шүүгч нь гуравдагч этгээдээс гаргасан бичгийн нотлох баримтуудыг бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй , МХЕГ-аас авсан гэх нотлох баримтуудыг гуравдагч этгээдэд мэдэгдээгүй, гэнэт шүүх хурал дээр МХЕГ- аас улсын байцаагчийн актад холбогдох баримтыг авахдаа бүрэн гүйцэд авсан эсэхэд эргэлзээтэй байгаа, мөн шүүхийн шийтгэх тогтоолоор Вэй Хун ван нь нэхэмжлэл гаргахдаа ял эдлээгүй байсан, ял эдэлж Вэй Хун Ван нь Х- ХХК-г өдөр бүр хуулийн этгээдийг төлөөлж өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг явуулж байгаа мэтээр шүүгч улайран гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үл ойшоож, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 зүйлийн 17.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд иргэн,хуулийн этгээд оролцох эрхтэй гэтэл ялтан Вэй Хун Ваныг ялтан гэдгийг мэдсээр байж шүүх энэ талаар тодруулж асуудалд хандахгүйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь маш их эргэлзээтэй байгаа болно. Гуравдагч этгээд Ч.У- нь шүүгчээс татгалзсаар байтал шүүх хуралдааныг ажлын цаг өнгөрсөөр байтал шүүгч Д.Зоригтбаатар шүүх хуралдаан хийж нэг талыг баримталсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э- нь шүүхийн шийдвэр баталгаатай хүчингүй болж байгаа гэж нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд зарлаж байсан энэ явцад шүүхээс гарах шийдвэрийг урьдчилан мэдсэн байсан маш их эргэлзээг бий болгосон гэж үзэж байгаа шүүгч Д.Зоригтбаатар нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 21-ний өдрийн 219 тоот шийдвэрийгхүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Нэмэгдэл хөлс нөхөн олгуулах тухай 4/092/09 дугаар актыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх... гэж заажээ.

Хариуцагч С.Б- нь иргэн Ч.У-ийн өргөдлөөр Х- ХХК-д хяналт шалгалт хийхдээ огноо болон нэгдсэн дугаар, шалгалтын зорилго, үндэслэл, төрөл, арга хэлбэр, хамрах хүрээ, шалгалт хийх бүрэлдэхүүн, эхлэх, дуусах хугацааны талаар тусгасан удирдамжийг боловсруулж, эрх бүхий албан тушаалтнаар батлуулах байтал удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн нь тогтоогджээ.

Гэтэл хариуцагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.5-д улсын ахлах байцаагч нь Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах эрхтэй гэж заасны дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжаар шалгалт хийх субъект биш гэж хуулийг буруу тайлбарлан гэж маргаж, байгаа нь үндэслэлгүй.

Учир нь, хуулийн тус заалтаар улсын ахлах байцаагч хяналт шалгалтын удирдамжийг батлах эрхтэйг заасан болохоос бус удирдамжгүйгээр шалгалт хийх эрхийг олгосон агуулгыг илэрхийлэхгүй байна.

Хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд ...Би иргэний өргөдөл гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Иргэн өргөдөл гаргасан учраас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах учир, удирдамжгүй шалгалт хийсэн... гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэсгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол... болон бусад үндэслэлээр хийнэ, 52.3-т Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар тодорхойлогдож буй иргэний өргөдөл гомдлоор хийгдэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийгдэх-ээр байхад иргэн Ч.У-ийн өргөдлөөр буюу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн хариуцагч С.Б-гийн үйлдэл нь мөн хуулийн 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч 2013 оны 05 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг тодорхойлсноор шүүх 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2013 оны 05 дугаар сарын 29-ны өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга тус маргааны хувьд өөрийн байр суурийг нэгэнт илэрхийлсэн байх тул ...улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаагүй... гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 3/1318 дугаар албан бичгээс үзвэл Х- ХХК шүүхэд хандахаасаа өмнө Мэргэжлийн хяналтынерөнхий газарт улсын байцаагчийн актын талаар гомдол гаргаж, шийдвэрлүүлж байсан нь тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг солих хүсэлт гаргаснаар 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 988 дугаар шүүгчийн захирамжаар улсын ахлах байцаагч С.Б-г хариуцагчаар сольсон байх ба хариуцагчийг сольсон өдрөөр нэхэмжлэл гаргасан хугацааг тооцно гэх хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь, хариуцагчийг солих хүсэлтийг шүүх хангасан өдрөөс нэхэмжлэл гаргах хугацааг тооцно гэх хуулийн зохицуулалтгүйн дээр шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу хариуцагчийг сольсон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино гэж заасантай нийцсэн байна.

Захиргааны албан тушаалтан буюу хариуцагч С.Б- нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахдаа хууль, журамд заасны дагуу албан үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин дээрх актыг гаргах үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээний хүчинтэй эсэх талаарх маргааныг буюу гэрээний талаар үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх эрх хэмжээ захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгогдоогүй, харьяалан шийдвэрлэхгүй хэдий ч хэргийн оролцогчид гэрээний талаар ердийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.

Тодруулбал, хариуцагч нь аж ахуйн нэгжээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэнд хохирол учруулсан гэж үзэж акт тогтоосон байх хэдий ч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д ...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэж улсын байцаагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан, түүнчлэн дээрх актын үндэслэл болсон гэрээний хүчинтэй эсэх талаарх маргаан шийдвэрлэгдээгүй байгаа зэргээс үзвэл маргаан бүхий актын үндэслэлийн талаар шүүх дүгнэж шийдвэрлэх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Б-, гуравдагч этгээд Ч.У- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ