Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Ц.Элбэг,

           улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Осоржамаа,

насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэн, түүний  хууль ёсны төлөөлөгч С.Бадамцэцэг,

шүүгдэгч А.Энхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа /үнэмлэхний дугаар 1966/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Алтангэрэлийн Энхбаярт холбогдох эрүүгийн 201626030592 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Говьсүмбэр аймгийн Чойр хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Нийслэлийн Онцгой байдлын 65 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 15-367 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2-1-9 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Алтангэрэлийн Энхбаяр /РД:ЕЙ91050218/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Энхбаяр нь: Хан-Уул дүүргийн 7 дугаар Жаргалантын 19-479 тоотод байрлах өөрийн гэртээ болон иргэн С.Бадамцэцэгийн гэрт насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэнд /17 настай/ хүч хэрэглэж 2016 оны 2 дугаар сарын дунд үеэр, 2016 оны 3 дугаар сарын дунд үеэр, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны нийт 3 удаагийн давтан үйлдлээр хурьцал үйлдэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын дундуур, 2016 оны 3 дугаар сарын дундуур, 2016 оны 4 дүгээр сарын эхээр, дундуур Нямсүрэн бид хоёр 4 удаа бэлгийн харьцаанд орсон. Би хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байгаагүй, харин Г.Нямсүрэн бид хоёр мессэжээр харилцаж байгаад бэлгийн харьцаанд ордог байсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын эхээр Нямсүрэн бид хоёр түүний найз залуу болох Баянбаатарыг тосож авахаар явахдаа бэлгийн харьцаанд орсон. Би хохирогчид сэтгэл санааны хохиролд нь 5.000.000 төгрөг өгсөн гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед Энхбаяр ах бид хоёр тохиролцоод бэлгийн харьцаанд ордог байсан. Цагдаа ирээд мэдүүлэг авахад нь би гэрийнхнээсээ айсандаа хүчиндсэн гэж хэлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бадамцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэрийнхнээсээ ганцаараа ажил хийдэг болохоор хүүхэддээ анхаарал халамж тавьж чаддаггүй байсан. Би Баянбаатартай охиноо хамт амьдрахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо хамт амьдарч байгаа. Би охин Нямсүрэн Энхбаяраас 5.000.000 төгрөгийг манай охин өөртөө зарцуулсан. Би өмнө нь ийм асуудал болсныг нь мэдээгүй байж байгаад сүүлд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн үеэр хоорондоо тохиролцож бэлгийн харьцаанд орж байсныг нь мэдсэн. Тэрнээс өмнө манай охин Энхбаяр ах намайг хүчиндсэн гэж хэлж байсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

 1. Шүүгдэгч А.Энхбаяр мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би нэмж сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүч хэрэглэж Нямсүрэнтэй унтаж байгаагүй. Хоёулаа хоорондоо ярилцаж тохиролцож утсаар мессэж бичилцэж байгаад бэлгийн харьцаанд ордог байсан. Нийт 4 удаа бэлгийн харьцаанд орсон байх гэж бодож байна. Хэзээнээс эхлэн мессэж бичиж уулздаг болсноо би сайн санахгүй байна. Нямсүрэн бид хоёр бэлгийн харьцааны талаар болон сэкстэй холбоотой сэдвээр мессэж бичилцэж байгаагүй. Уулзах талаараа л мессэж бичдэг байсан. Яг юу юу бичдэг байснаа сайн санахгүй байна. 89199586 дугаарын утсаар Нямсүрэн бид хоёр мессэж бичиж харилцдаг байсан. Би 93051479 гэсэн дугаарын гар утастай байсан...” гэжээ /хх-ийн 118-119 дүгээр хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

 “...Манай төрсөн эгч Сугарын нөхөр Энхбаяр намайг нийт 3 удаа хүчиндсэн. Хамгийн анх намайг 2016 оны 2 дугаар сарын дундуур гэртээ хичээлээсээ тарж ирээд ганцаараа байж байхад гаднаас орж ирээд гэрийн хаалгыг дотроос нь түгжээд намайг тэвэрч аваад ор руу түлхэж унагаагаад ямар нэгэн зүйл хэлж ярихгүйгээр хүчээр миний өмдийг тайлж хүчиндсэн. Энэ үед би “та болиоч, яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд шууд дайрч өөрийнхөө өмдийг тайлчихаад намайг гэрийн баруун талын орон дээр дээрээс цээжээрээ дарж, 2 гарыг минь нэг гараараа бариад нөгөө гараараа өмдний нэг талын хөлийг тайлж хүчиндсэн. Намайг огт хөдлөх боломжгүй болгосон. Би эсэргүүцэл үзүүлэх гээд 2 гараараа түлхсэн боловч дийлээгүй.

2 дахь удаа нь 2016 оны 3 дугаар сарын дундуур дахин намайг гэрийн зүүн талын орон дээр 2 гарыг минь зөрүүлж бариад, хөдлөх боломжгүй болгож, цээжээр тэвэрч орон дээр аваачсан. Тэгээд намайг хэвтүүлж, нэг гараараа 2 гарыг минь барьж, дээрээс цээжин дээр дарж нөгөө гараараа өмдний нэг талын хөлийг тайлж байгаад хүчиндсэн. Надад эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломж байгаагүй.

Хамгийн сүүлийн удаа 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай гэрт биш өөрийнхөө гэрт намайг хүчиндсэн. Энэ үед би гэрийн түлхүүр А.Энхбаярт аваачиж өгөх гээд тэдний гэрт орсон юм. Манай эгч Сугар намайг “ахдаа гэрийнхээ түлхүүрийг аваачаад өгчих” гэж хэлсэн учраас би тэдний гэрт орсон. Би гэрт нь ороход А.Энхбаяр галын зуухныхаа өмнө гал түлэх гээд сууж байсан. Архи уугаагүй эрүүл байсан. Би түлхүүрийг нь гал тогооны шүүгээн дээр тавьчихаад хашаагаар гарах гэж байтал араас “танайд идэх юм байгаа юм уу” гэж асуусан. Би хашааны хаалга руу явж байх зуураа “байгаа” гэж хэлсэн. Яг хашааны хаалгаар гарах гэтэл араас гүйж ирээд, намайг араас тэврээд гэртээ оруулж хаалгаа дотроосоо түгжээд намайг гэрийнхээ зүүн талын орон дээр дээш харуулж хэвтүүлээд, өөрөө өмдөө хагас тайлсан. Би энэ үед босоод явах гэтэл намайг түлхээд хэвтүүлсэн. Тэгээд миний өмдний нэг талын хөлийг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн дотор хийж хүчиндсэн. Энэ үед миний сарын тэмдэг ирсэн байсан. “Миний биений юм ирчихсэн байгаа, та одоо яах гээд байгаа юм бэ” гэхэд “ямар хамаатай юм бэ” гээд байсан. Тэгээд дур тавьж дуусаад хөргөгчин дээрээсээ сальфитка авч надад өгсөн. Мөн өөрөө тэр сальфитканаас авч бэлэг эрхтнээ арчаад юу ч хэлж ярихгүй гэрээсээ гараад явчихсан.

Дээрх 3 удаагийн үйлдлээр намайг хүчиндсэнийхээ дараа надад “хүнд хэлээд үзээрэй, хохино шүү” гэж айлган сүрдүүлдэг. Тиймээс би айгаад эгч болон ээж нартаа хэлээгүй. Би түүнтэй тохиролцож бэлгийн харьцаанд ороогүй. Би А.Энхбаяртай нэг хашаанд амьдардаг байсан учраас би дахиад хүчиндэх болов уу гэж бодоод гэртээ ганцаараа байхаас айдаг байсан. Би голдуу хичээлээ тарчихаад ээжийнхээ ажил дээр очдог болсон. Би 118 дугаар сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Энэ хэрэг гарснаас хойш би хичээлдээ явах сонирхолгүй болсон. Энэ хэргийн талаар хүмүүс болон хүүхдүүд мэдчих байх гээд санаа их зовдог. Би ямар нэгэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Энэ хүнээс болж би хотод амьдрах боломжгүй сургуульдаа явах дур хүсэлгүй болсон...” гэжээ /хх-ийн 23-28-р хуудас/,

- Холбогдогчийн талаас надад сэтгэл санааны хохирлын мөнгө гэж 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ /хх-ийн 27-р хуудас/,

3. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл буюу гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9-р хуудас/,

4. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр холбогдогч А.Энхбаяр, насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэн нарын өмсөж явсан гэх 2 ширхэг дотоож, хэргийн газарт үзлэг хийж хурааж авсан гэх улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг сальфитка, хар өнгийн өмд, ариун цэврийн хэрэглэл зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-6, 11, 15-р хуудас/,

5. Гэрч Б.Баянбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “....Би 2013 оноос хойш одоог хүртэл Аврах 65 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байна. Эхнэр хүүхэд байхгүй. 2015 оны 10 дугаар сараас эхлэн би ажлын залуу болох Энхбаярын эхнэрийн төрсөн дүү Нямсүрэн гэгчтэй үерхэж эхэлсэн. Нямсүрэн нь 118 дугаар сургуулийн 11 дүгээр ангид сурагч. Би Энхбаяртай найз нөхдийн харьцаа холбоотой, мөн хамт ажилладаг учраас гэрээр нь орж гарч байгаад Нямсүрэнтэй танилцсан юм. Албан ёсны гэр бүл биш хамтран амьдрагч. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байтал 13 цаг өнгөрч байхад манай найз охин Нямсүрэн миний 93232202 дугаарын утас руу өөрийн 88430845 дугаарын гар утаснаас залгаад, уйлаад нэг юм хэлээд байсан. Яриа нь ойлгогдохгүй байсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ, мессэж бич” гэсэн. Тэгтэл “агааг би ноцолдоод хориод дийлсэнгүй” гэж мессэж бичсэн. Тэгэхээр нь би “юу гэсэн үг юм бэ” гэхэд “чи хоёрдугаар утгаар нь ойлго” гэсэн. Тэгэхээр нь би эргэж Нямсүрэн рүү залгаад “наадах чинь юу гэсэн үг юм бэ, хүчирхийлэл юм уу” гэхэд “тийм” гэж Нямсүрэн хэлсэн. Тэгээд би ангийн даргаасаа чөлөө аваад Нямсүрэнтэй уулзахаар ээжийнх нь ажилладаг халуун усны газарт очиход Нямсүрэн болон түүний эгч Сугар нар уйлчихсан байдалтай, цагдаа нар байсан. Тэгээд бүгдээрээ Яармагийн Цагдаагийн хэлтэс дээр ирцгээсэн. Г.Нямсүрэн нь урьд өмнө бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаар надад бол огт юм ярьдаггүй байсан. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хэлж байгаагүй. Бид хоёр 2015 оны 10 дугаар сараас эхлэн үерхэж эхэлснээсээ хойш бэлгийн харьцаанд орж эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш хэрэг гардаг өдөр хүртэл бид хоёр хамт Нямсүрэнгийн гэрт амьдарч байсан. Одоо бол бид хоёр Өлзийтэд манай төрсөн эгч Баасансүрэнгийн хашаанд гэр бариад амьдарч байгаа. Г.Нямсүрэн нь их даруухан, хүнд тусархуу, волейбол сайн тоглодог. Спортонд сонирхолтой. Гэрээс гараад гадуур дотуур яваад байдаггүй...” гэжээ. /хх-ийн 34-36-р хуудас/,

6. Гэрч Г.Сугар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай нөхөр Энхбаяр над руу өөрийнхөө 93060303 дугаарын гар утаснаас залгаж “би гэртээ ирчихлээ, хоол идчихээд ажил руугаа явлаа, хажуу гэрийн түлхүүр байгаа юу, хажуу гэрт идэх юм байгаа болов уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “уг нь хажуу гэрт хоол үлдсэн л байх ёстой, түлхүүр нь гэрийн хатавчинд байхгүй байна уу” гэхэд “байхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би ээж Бадамцэцэг рүү залгаж “гэрт идэх юм байгаа юу, гэрийн түлхүүр хаана байгаа вэ” гэхэд ээж “Нямаад байгаа” гэсэн. Тэгээд нөхөртөө “гэрийн түлхүүр Нямаад байгаа гэнээ, Нямаа халуун усны газарт байна гэнэ чи Нямаагаас авчих” гэхэд “би завгүй байна, хувцсаа сольчихоод шууд ажилдаа явна, Нямааг авчраад өгчих гээд хэлчих” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн дүү Нямсүрэнгийн 88430845 дугаарын утас руу нь залгаж “аниагийн дүү халуун ус нь хүнтэй байна уу” гэсэн чинь “хүнгүй” байна гэсэн. Тэгэхээр нь би “хүнгүй байгаа бол агаадаа гэрийн түлхүүрээ аваачаад өгчих” гэхэд “за” гээд утсаа тасалсан. Түүнээс хойш 30 минут болсны дараа Нямсүрэнгийн найз залуу Баянбаатар над руу залгаад “Чи Энхбаярыг юу хийж явааг мэдэж байна уу” гэсэн. Би “яасан бэ” гэхэд “дүүг чинь бузарлачихлаа шдээ, чи итгэхгүй байгаа бол өөрөө очоод үзэхгүй юу” гэсэн. “Чамд хэн тэгж байна, үгүй байлгүй дээ” гэхэд “Нямаа сая өөрөө над руу ярьсан” гэж хэлсэн. Би тэр даруй ажлаасаа гарч гүйгээд такси бариад гэр рүүгээ явж байтал манай нөхрийн 89-40 УНЯ улсын дугаартай, цагаан өнгийн “Верна” маркийн машин миний сууж явсан таксины урдуур өнгөрсөн. Тэгэхээр нь би араас нь дагаж явж байгаад цагдаад дуудлага өгч бариулсан. Би халуун усны газарт цагдаа нарыг дагуулаад очиход манай дүү Нямсүрэн нь ээжийн ажилладаг халуун усны газрын дотор хаалгыг нь дотроосоо цоожилсон, ганцаараа маш их уйлсан байдалтай байж байсан. Би дүүгээ “яасан аниагийн дүү зүгээр үү” гэхэд “аниа би дийлээгүй, хичнээн оролдоод дийлээгүй” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би тайвшруулж байгаад Цагдаагийн газар руу хамт цагдаа нартай явсан.

...Нямсүрэн дүү маань их даруухан хичээлдээ явж ирчихээд гэртээ байж байгаад орой 16 цаг өнгөрөөд дүү Ариунхүүгээ цэцэрлэгээс нь авдаг. Өөрөөр гэрээс огт гардаггүй.

Миний болон дүүгийн минь амьдралаар тоглосонд нь гомдолтой байна...” гэжээ /хх-ийн 37-40-р хуудас/

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ¹5860 дугаартай дүгнэлтэнд:

- Г.Нямсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй,

- Г.Нямсүрэнгийн охин хальс хуучин урагдалтай ба өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан байна.

- Г.Нямсүрэнгийн үтрээний арчдас, наалдац, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн байна.

- Г.Нямсүрэн нь ДОХ-гүй, тэмбүү өвчингүй, бэлгийн замын халдварт өвчингүй байна.

- Г.Нямсүрэн нь 1 дүгээр бүлгийн цустай байна гэжээ. /хх-ийн 49-р хуудас/,

 

          8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3818 дугаартай дүгнэлтэнд:

          Г.Нямсүрэнгийн гэх үтрээний арчдас, наалдац, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. /хх-ийн 50-р хуудас/

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ¹4195 дугаартай дүгнэлтэнд:

- Хохирогч Г.Нямсүрэн, сэжигтэн А.Энхбаяр нарын цусны ДНХ тогтоцыг тогтоов.

- Хохирогч Нямсүрэнгийн өмсөж байсан гэх цайвар өнгийн дотоож, хар өнгийн өмд, цагаан өнгийн 00-ын цаас, ариун цэврийн хэрэглэл дээр цус илэрсэн,

- Хохирогч Нямсүрэнгийн өмсөж байсан гэх цайвар ягаан өнгийн дотоож, хар өнгийн өмд, цагаан өнгийн 00-ын цаас, ариун цэврийн хэрэглэлд илэрсэн цусны ДНХ тогтоц нь Г.Нямсүрэнгийн цусны ДНХ тогтоцтой тохирч байна.

            -Хохирогч Г.Нямсүрэнгийн гэх ариун цэврийн хэрэглэл, 00-ын цаас дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь сэжигтэн А.Энхбаярын цусны ДНХ тогтоцтой тохирч байна.

            - Сэжигтэн А.Энхбаярын гэх ногоон өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь А.Энхбаярын цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэжээ. /хх-57-58-р хуудас/

 

           10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3188 дугаартай дүгнэлтэнд:

           -Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоожинд 20мм-ийн хэмжээтэй татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай гарсан байна.

           -Ханзарсан уранхай нь хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас гарсныг тогтоох боломжгүй /хх-ийн 54-р хуудас/

 

           11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 603 тоот дүгнэлт:

-А.Энхбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

-А.Энхбаяр сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл байхгүй байна.

-А.Энхбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

-А.Энхбаяр нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээ тогтоох боломжгүй. Хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолттой байсан гэх шинж тэмдэг байхгүй.

-А.Энхбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна гэх /хх-ийн 60-62-р хуудас/

 

         12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

          Шүүгдэгч А.Энхбаяр нь Хан-Уул дүүргийн 7 дугаар Жаргалантын 19-479 тоотод байрлах өөрийн гэртээ болон иргэн С.Бадамцэцэгийн гэрт насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэнд /17 настай/ хүч хэрэглэж 2016 оны 2 дугаар сарын дунд үеэр, 2016 оны 3 дугаар сарын дунд үеэр, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд нийт 3 удаагийн давтан үйлдлээр хурьцал үйлдэн хүчиндсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэнгийн “...А.Энхбаяр ах намайг нийтдээ 3 удаагийн үйлдлээр буюу 2016 оны 2 дугаар сарын дундуур, 2016 оны 3 дугаар сарын дундуур, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд удаа дараа хүчиндсэн. А.Энхбаяр ах өөрийнхөө гэрийнхээ зүүн талын орон дээр намайг дээш харуулж хэвтүүлээд, өөрөө өмдөө хагас тайлж, миний өмдний нэг талын хөлийг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн дотор хийсэн. Энэ үед миний сарын тэмдэг ирсэн байсан. Тэгээд дур тавьж дуусаад хөргөгчин дээрээсээ сальфитка авч надад өгсөн. Мөн өөрөө тэр сальфитканаас авч бэлэг эрхтнээ арчаад юу ч хэлж ярихгүй гэрээсээ гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бадамцэцэгийн “...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай бага охин Г.Нямсүрэнг манай том охины нөхөр А.Энхбаяр нь өөрийнхөө гэрт хүчиндсэн байсан. Энэ тухай надад том охин Сугар тэр өдөр утсаар ярьж хэлсэн. Энэ хэрэг 1 удаа биш урьд нь 2 удаа буюу нийт 3 удаа болсон гэж тухайн өдөр хэрэг болсны дараа охин Нямсүрэнтэй уулзахад хэлсэн. Урьд нь ийм хэрэг гардаг байсан талаар санаа нь зовоод, хүргэн ах Энхбаяраас айгаад хэлж чадаагүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-­ийн 20-21-р хуудас/,

 

          Гэрч Б.Баянбаатарын “....Би 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байтал манай найз охин Нямсүрэн залгаад, уйлаад нэг юм хэлээд байсан. Яриа нь ойлгогдохгүй байсан. Тэгэхээр нь би яасан юм бэ, мессэж бич гэсэн. Тэгтэл “агааг би ноцолдоод хориод дийлсэнгүй” гэж мессэж бичсэн. Тэгэхээр нь би “юу гэсэн үг юм бэ” гэхэд “чи хоёрдугаар утгаар нь ойлго” гэсэн. Тэгэхээр нь би  эргэж Нямсүрэн рүү залгаад “наадах чинь юу гэсэн үг юм бэ, хүчирхийлэл юм уу” гэхэд “тийм” гэж Нямсүрэн хэлсэн. Тэгээд би Нямсүрэнтэй уулзахаар ээжийнх нь ажилладаг халуун усны газарт очиход Нямсүрэн болон түүний эгч Сугар нар уйлчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

          Гэрч Г.Сугарын “ ... 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай нөхөр Энхбаяр над руу залгаж ярьснаас хойш 30 минут болсны дараа Нямсүрэнгийн найз залуу Баянбаатар над руу залгаад “Чи Энхбаярыг юу хийж явааг мэдэж байна уу” гэсэн. Би “яасан бэ” гэхэд “дүүг чинь бузарлачихлаа шдээ, чи итгэхгүй байгаа бол өөрөө очоод үзэхгүй юу” гэсэн. “Чамд хэн тэгж байна, үгүй байлгүй дээ” гэхэд “Нямаа сая өөрөө над руу ярьсан” гэж хэлэхээр нь би ажлаасаа гараад халуун усны газарт цагдаа нарыг дагуулаад очиход манай дүү Нямсүрэн нь ээжийн ажилладаг халуун усны газар дотор хаалгыг нь дотроосоо цоожилсон, ганцаараа маш их уйлсан байдалтай байж байсан. Би дүүгээ “яасан аниагийн дүү зүгээр үү” гэхэд “аниа би дийлээгүй, хичнээн оролдоод дийлээгүй” гээд уйлаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-40-р хуудас/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ¹5860 дугаартай дүгнэлтэнд:

 - Г.Нямсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

- Г.Нямсүрэнгийн охин хальс хуучин урагдалтай ба өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан байна,

- Г.Нямсүрэнгийн үтрээний арчдас, наалдац, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн байна.

- Г.Нямсүрэн нь ДОХ-гүй, тэмбүү өвчингүй, бэлгийн замын халдварт өвчингүй байна.

-  Г.Нямсүрэн нь 1 дүгээр бүлгийн цустай байна гэжээ. /хх-ийн 49-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ¹4195 дугаартай дүгнэлтэнд:

-Хохирогч Г.Нямсүрэн, сэжигтэн А.Энхбаяр нарын цусны ДНХ тогтоцыг тогтоов.

-Хохирогч Нямсүрэнгийн өмсөж байсан гэх цайвар өнгийн дотоож, хар өнгийн өмд, цагаан өнгийн 00-ын цаас, ариун цэврийн хэрэглэл дээр цус илэрсэн.

-Хохирогч Нямсүрэнгийн өмсөж байсан гэх цайвар ягаан өнгийн дотоож, хар өнгийн өмд, цагаан өнгийн 00-ын цаас, ариун цэврийн хэрэглэлд илэрсэн цусны ДНХ тогтоц нь Г.Нямсүрэнгийн цусны ДНХ тогтоцтой тохирч байна.

-Хохирогч Г.Нямсүрэнгийн гэх ариун цэврийн хэрэглэл, 00-ын цаас дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь сэжигтэн А.Энхбаярын цусны ДНХ тогтоцтой тохирч байна.

-Сэжигтэн А.Энхбаярын гэх ногоон өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь А.Энхбаярын цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэжээ. /хх-57-58-р хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3188 дугаартай дүгнэлтэнд:

  -Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоожинд 20мм-ийн хэмжээтэй татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай гарсан байна.

 -Ханзарсан уранхай нь хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас гарсныг тогтоох боломжгүй /хх-ийн 54-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэн нь ээж, эгч нараасаа айгаад мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлсэн талаар хэлж байна. Г.Нямсүрэн, А.Энхбаяр нар нь тохиролцож 4 удаа бэлгийн харьцаанд орсон байдаг. Иймд шүүгдэгч А.Энхбаярыг  цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэж байна.

Хэдийгээр насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “А.Энхбаяр надад хүч хэрэглээгүй бид тохиролцож бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлж байгаа боловч насанд хүрээгүй хохирогчоос мөрдөн байцаалтын шатанд “...Хамгийн анх намайг 2016 оны 2 дугаар сарын дундуур, 2 дахь удаа нь 2016 оны 3 дугаар сарын дундуур, Хамгийн сүүлийн удаа 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай гэрт биш өөрийнхөө гэрт намайг хүчиндсэн. Дээрх 3 удаагийн үйлдлээр намайг хүчиндсэнийхээ дараа надад “хүнд хэлээд үзээрэй, хохино шүү” гэж айлган сүрдүүлдэг. Тиймээс би айгаад эгч болон ээж нартаа хэлээгүй. Би түүнтэй тохиролцож бэлгийн харьцаанд ороогүй. Би А.Энхбаяртай нэг хашаанд амьдардаг байсан учраас би дахиад хүчиндэх болов уу гэж бодоод гэртээ ганцаараа байхаас айдаг байсан. Би голдуу хичээлээ тарчихаад ээжийнхээ ажил дээр очдог болсон. Би 118 дугаар сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Энэ хэрэг гарснаас хойш би хичээлдээ явах сонирхолгүй болсон. Энэ хэргийн талаар хүмүүс болон хүүхдүүд мэдчих байх гээд санаа их зовдог. Энэ хүнээс болж би хотод амьдрах боломжгүй сургуульдаа явах дур хүсэлгүй болсон...” гэх удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 23-28-р хуудас/,

Гэрч Б.Баянбаатарын “...Г.Нямсүрэнгийн яриа ойлгогдохгүй уйлаад байсан. Тэгээр “агааг би ноцолдож хориод дийлсэнгүй” гэсэн мессэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Гэрч Г.Сугарын “...ээжийн ажилладаг халуун усны газарт очиход Г.Нямсүрэн хаалгыг нь дотроосоо түгжсэн, маш их уйлсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40-р хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэнгийн үтрээнээс эр бэлгийн илэрсэн болохыг тогтоосон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №5860 шинжээчийн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээгээр насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэнгийн ариун цэврийн хэрэглэл, 00-ын цаас дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь шүүгдэгч А.Энхбаярын ДНХ-тэй тохирсон болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4195 тоот дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэнгийн өмсөж явсан дотоож татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас урагдсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3188 тоот дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч А.Энхбаяр нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн /хх-ийн 77-78/, боловч 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 14 тоот тогтоолоор А.Энхбаярт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон /хх-ийн 126-127-р хуудас/ тул түүнийг ялгүй гэж үзнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Насанд хүрээгүй хохирогч Г.Нямсүрэн нь хохирол, төлбөр нэхэмжилсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй бөгөөд шүүгдэгч А.Энхбаяр нь хохирогчид сэтгэл санааны нөхөн төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

           

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар ногоон өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн цаас 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

            Шүүгдэгч А.Энхбаярын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон     

                                                                                               

ТОГТООХ НЬ:

1. Боржигин овогт Алтангэрэлийн Энхбаярыг давтан үйлдлээр, насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4-т зааснаар А.Энхбаярыг 5 жил 6 сар /таван жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар А.Энхбаярт оногдуулсан 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж хар ногоон өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн цаас 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар А.Энхбаярын цагдан хоригдсон 89 хоногийг түүний  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч А.Энхбаярт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч А.Энхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОДБАЯР

 

                    ШҮҮГЧИД                                        Д.АЛТАНЖИГҮҮР

 

  П.ТУЯАТ