Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/599

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ганзориг,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ут холбогдох эрүүгийн 1711003580044 дугаартай хэргийг 2017 оны 11  сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

: Монгол улсын иргэн, 1989 оны 8 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит Шонхор захад махны лангуу ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 3 дугаар гудамжны 61 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, Овоотын 8 дугаар гудамжны 308 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан /

 

Яллагдагч Д.У /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Нуурын 17 дугаар гудамжинд Б.Энхболдтой маргалдсаны улмаас түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Уаас мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Тэгээд намайг пизда гэж дуудаад хараагаад байхаар нь бууж очоод толгойгоороо Энхболдын нүүр рүү нэг удаа мөргөсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. гэсэн мэдүүлэг /хх 24/

 

    Хохирогч Б.Энхболдоос мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..машинаасаа Ууганаа бууж ирээд шууд нүд рүү толгойгоороо 1 удаа мөргөөд, гараараа нүүр рүү 3-4 удаа цохисон..Ууганаа эхнэрийн гар утсыг булааж аваад газарт саваад юу ч үгүй эвдсэн.. гэсэн мэдүүлэг  /хх 8-9/

 

       Гэрч Г.Баярмаагаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..Лхагвадуламтай уулзах гээд очсон чинь Лхагвадуламын нөхөр Энхболд намайг болон манай нөхөрийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай нөхөр машинаас буугаад Энхболдтой заамдалцаад Энхболдыг толгойгоороо нүүр лүү нь нэг л удаа мөргөсөн. Тэгээд тухайн үед Энхболд яваад өгсөн. Тэгсэн чинь дараа нь нүд бүлтэрч унаад байна гэж манай нөхөрийн эгч рүү яриад байна гэхээр нь нөхөр бид 2 буцаж ирээд Энхболдтой уулзаад гэмтлийн эмнэлэгрүү дагуулж яваад толгойны зураг томографик зураг авахуулаад эмчийн бичиж өгсөн эмийг авч өгөөд тухайн өдөр салсан.. гэсэн мэдүүлэг  /хх 14/

 

Гэрч Ч.Лхагвадуламаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..Тэгэхээр нь манай нөхөр Ууганаа ахад хандан чи хэлдэг газар нв хэлээд яв гэж хэлсэн чинь машинаасаа бууж ирээд л шууд гараараа цохиж байгаад дараа нь толгойгоороо мөргөсөн.. гэсэн мэдүүлэг /хх 15/.

 

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹10116 дугаартай дүгнэлтэнд: ..Б.Энхболдын биед зүүн талын нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няфрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.. гэсэн дүгнэлт /хх 18/

 

Шүүгдэгч Д.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У нь 2017 оны 8 сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Нуурын 17 дугаар гудамжинд Б.Энхболдтой маргалдсаны улмаас түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.У нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг танилцуулж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ингэхдээ прокурорын саналыг харгалзан үзсэн боловч шүүгдэгчийн торгуулийн ялаар шийтгүүлэх саналыг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.У нь шүүх хурал болохоос өмнө 4 хоног цагдан хоригдсон бөгөөд эдлэх ялаас 1 хоногийг 15 нэгжид шилжүүлж 60 нэгж буюу 60.000 төгрөгийг хасч торгуулын ялын хэмжээг 440 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 440.000 төгрөгөөр торгов.

 

Шүүгдэгч Д.У нь төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.У Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Уын урьдчилан цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг 15 нэгжид шилжүүлж 60 нэгжийг хасч тооцон түүнийг 440 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 440.000 төгрөгөөр торгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

6. Шүүгдэгч Д.У нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шүүгдэгч Д.Ут авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР