Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/757

 

       2021          6         30                                               2021/ШЦТ/757

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Т.Баянмөнх,

            гэрч О.У, Б.Б, Т.А  ,

            хохирогч Б.Э, Э.Г, Л.П, Г.Б, Х.Л, Л.О

            иргэний нэхэмжлэгч/хариуцагч Б.М , Р.Э , Х.М , тэдгээрийн өмгөөлөгч Б.Дашдорж,

иргэний хариуцагч Р.Ч ,

Шүүгдэгч Ч.Г , түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

                                                 

            Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г т холбогдох эрүүгийн 1705 01183 0441  дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Ч.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хуурч ...зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол”  учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Г ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г ын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл шүүгдэгчээр цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Г оос 159.090.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.О-д 1.000.000 төгрөг, хохирогч Г.Н-д 700.000 төгрөг, хохирогч Ц.О-т 5.000.000 төгрөг, хохирогч А.Б-д 3.240.000 төгрөг, хохирогч Н.Г-д 3.420.000 төгрөг, хохирогч Э.Г-д 2.900.000 төгрөг, хохирогч П.Б-т 6.000.000 төгрөг, хохирогч С.Э-т 2.800.000 төгрөг, хохирогч Э.Г-д 3.000.000 төгрөг, хохирогч С.Б-д 1.300.00 төгрөг, хохирогч Б.Э-д 1.800.000 төгрөг, хохирогч Э.Э-д 5.000.000 төгрөг, хохирогч Г.М-д 3.220.000 төгрөг, хохирогч Л.Э-т 3.500.000 төгрөг, хохирогч Т.У-т 3.000.000 төгрөг, хохирогч Б.О-д 2.000.000 төгрөг, хохирогч Т.О-т 7.000.000 төгрөг, хохирогч Б.О-д 500.000 төгрөг, хохирогч Г.Б-т 1.000.000 төгрөг, хохирогч Т.Л-д 1.200.000 төгрөг, хохирогч О.Г-т 1.500.000 төгрөг, хохирогч Н.Д-д 1.000.000 төгрөг, хохирогч Ц.М-д 2.720.000 төгрөг, хохирогч С.Л-д 1.200.000 төгрөг, хохирогч Ш.Б-д 3.000.000 төгрөг, хохирогч Н.Ж-л 3.300.000 төгрөг, хохирогч Д.А-т 3.500.000 төгрөг, хохирогч Б.Б-т 140.000 төгрөг, хохирогч С.Б-д 4.000.000 төгрөг, хохирогч Д.Ц-д 1.800.000 төгрөг, хохирогч Т.А-д 3.000.000 төгрөг, хохирогч  М.Н-д 3.500.000 төгрөг, хохирогч Н.Э-д 8.500.000 төгрөг, хохирогч Л.П-д 3.750.000 төгрөг, хохирогч Б.М-т 1.000.000 төгрөг, хохирогч Г.Э-д 1.500.000 төгрөг, хохирогч Ц.М-д 2.100.000 төгрөг, хохирогч Э.М-т 1.500.000 төгрөг, хохирогч Ж.А-д 1.000.000 төгрөг, хохирогч И.А-д 1.000.000 төгрөг, хохирогч В.П-д 500.000 төгрөг, хохирогч Ч.Т-л 1.000.000 төгрөг, хохирогч Х.Л-д 5.000.000 төгрөг, хохирогч Б.М-д 500.000 төгрөг, хохирогч Ц.Ц-д 15.500.000 төгрөг, хохирогч Д.Г-д 5.200.000 төгрөг, хохирогч Л.О-д 5.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Э д 1.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М т 17.800.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Иргэний нэхэмжлэгч Р.Э ын 700.000 төгрөг, Б.М ийн 3.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэгч эрхийг,

нэр бүхий хохирогч нар гэмт хэргийн хэргийн улмаас учирсан нэхэмжлээгүй үлдсэн болон цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Г оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэгч эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор иргэний хариуцагч нар нь хариуцвал зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохйг тус тус дурьдсугай.

           

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид Ч.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ