Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1004

 

 

 

 

 

 

 

 

2020           12             07                                    2020/ШЦТ/1004

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Н-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005019881628 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... хууль зүйн дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн .. дугаар хороо ... дугаар хороолол ... дүгээр байр ... тоотод оршин суух, Н.Н-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Н- нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр дунд сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Энхбилгүүнийг зодож биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.Н- нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр дунд сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Энхбилгүүнийг зодож биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Насанд хүрээгүй хохирогч Б.Энхбилгүүний “2020 оны 5 дугаар сарын 26-ны оройн 22 цагийн үед би Баянгол дүүргийн 15 дугаар хороо 32 дугаар байр луу Ариука гэдэг охинтой уулзах гээд 32 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай дээр очоод Ариукаг ирж байна уу гэж харсан чинь байхгүй байсан. Тэгтэл тэр хавьд байдаг Нацагдоржийн хоолой тэр сааданд сонсогдоод байхаар нь би Нацагдоржоос ер нь айдаг болохоор холдоод явъя гэж бодтол Нацагдорж миний араас ирээд сугадаад авсан. Тэгээд Нацагдорж намайг тоглоомын талбайн хашааны буланд зогсоогоод чамтай ярих юм байгаа өвлөөс хойш хайлаа гээд байсан. Тэгээд Нацагдорж хүүхдийн тоглоомын талбай дээр Төрсайхан, Зоригоо, Бямбадорж, Анхаа, Буянаа нартай пиво уугаад байсан. Нацагдорж намайг тэнд 30 орчим минут зогсоож байж байгаад 40 дүгээр сургуулийн урд талын хөл бөмбөгийн талбай дээр аваачаад би тэд нарт нэг удаагийн аягаар пиво хийж өгөөд надаар сөн түшүүлээд байж байгаад Нацагдорж намайг сургуулийн баруун булан руу аваачаад намайг алгадаад, чамайг өвлөөс хойш хайлаа даа, яагаад надаас зугтаагаад байгаа юм Мөнх-Эрдэнэд хачин пизда гэж хэлсэн байна лээ шүү дээ гээд миний гэдэс рүү цохиод, эрүү орчим руу өшиглөөд нүүр лүү цохиод би чиний хувьд ах чинь мөн үү гээд намайг мөн гэх болгонд миний нүүр лүү цохиод байсан. Нацагдорж намайг зодоод зогсож байтал Төрсайхан хүрч ирээд яагаад уур амьсгал эвдээд байнаа гэж согтуу ирээд миний зүүн нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд би зодуулаад зогсож байтал Зоригоо, Бямбадорж хоёр ирээд намайг Нацагдоржоос холдуулаад Энхээгийн ээж нь залгаад хурдан ир гээд байна гэж Нацагдоржид хэлтэл Нацагдорж баяртай байхгүй юу гээд орилоод байсан. Тэгэхээр нь би баяртай гэж хэлчихээд зөөлөн алхаж байснаа хурдан гүйж Бичилийн цагдаа нар дээр гүйж очоод би хүүхдүүдэд зодуулчихлаа гэж учраа хэлээд ээж рүүгээ залгаж дуудсан. Намайг Нацагдорж өмнө нь ч гэсэн ямар ч шалтгаангүйгээр дээрлэхээд цохиж зоддог байсан. Энэ удаад ч гэсэн намайг өмнө дээрлэхэж байсан шигээ бусдын нүдэнд гоё харагдах гээд зодсон. Намайг Нацагдорж миний хамар, хацар, эрүү орчим руу 10 удаа гараараа гараа атгаж байгаад цохиод байсан. Төрсайхан миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Нацагдорж миний эрүү рүү зогсож байхад өшиглөчихөөд гоё өшиглөлөө гээд онгироод намайг битгий баашлаад бай гээд байсан. Миний хацар, эрүү, хамар хавдсан. Зүүн нүд хөхөрч хавдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 29-31 дүгээр хуудас/

            “... Төрсайхан миний араас ирээд баяртай ах нараа гэдэггүй юм уу гэж хэлээд миний зүүн нүд орчим нэг удаа гараараа цохисон. Тэр үед миний нүд бүрэлзээд доошоо нүдээ дараад тонгойсон чинь Нацагдорж дахиж ирээд миний нүүр орчим нэг удаа өшиглөсөн. Тэр үед би доошоо тонгойсон бөгөөд яг хэн нь мэдэхгүй, миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд байсан. Тэр үед Бямбадорж намайг босгоод одоо чи зугтаа гэж хэлэхээр нь би шууд гүйсэн.

            ... Хамгийн анх миний нүүрэнд Нацагдорж гараараа нилээн олон удаа цохих үед бол гайгүй байсан. Тэгээд сүүлд Төрсайхан намайг явах гэж байхад араас ирээд баяртай ах нараа гэдэггүй юм уу гэж хэлээд миний зүүн нүд рүү цохих үед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Харин намайг нүдээ дараад тонгойх үед Нацагдорж ирээд миний нүүр орчим хөлөөрөө өшиглөх үед миний хамар хугарсан байгаа.

            ... Миний хувьд биед учирсан гэмтлийн улмаас гарсан зардлаа барагдуулмаар байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 32-33 дугаар хуудас/

            “... Нацагдорж 40 дүгээр сургууль руу намайг дагуулж яваад элэгдээд би доошоо бөгтийсөн чинь миний зүүн шанааны эрүү орчим хэд хэдэн удаа цохиод өшиглөсөн. Тэгээд миний шанаа орчим өвдөөд бөгтийсөн чинь цаанаас Төрсайхан ирээд яагаад уур амьсгал эвдээд байгаа юм гээд миний зүүн шанаа орчим бас цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65 дугаар хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч А.Зоригтбаатарын “... Би Нацагдорж, Төрсайхан хоёр Энхбилгүүнийг зодож байхыг нь хараагүй. Нацагдорж Энхбилгүүнийг нэг л удаа бөгс рүү нь өшиглөсөн. Түүнээс өөрөөр зодоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

            Гэрч Л.Мягмардоржийн “2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 22 цагаас 23 цагийн хоооронд санагдаж байна. Би Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил дэх тасаг дээрээ үүрэг гүйцэтгээд байж байтал нэг эрэгтэй хүүхэд орж ирээд ахаа намайг хүн зодчихлоо гэсэн. Би тэгэхээр нь хэнд зодуулсан юм бэ гэтэл 40 дүгээр сургуульд сурдаг байсан хүүхдүүд зодсон гэж хэлсэн. Тэгээд би ээж рүү нь залгаад танай хүүхэд зодуулсан байдалтай байна, хүүхдээ ирж ав гэтэл ээж нь ирж хүүхдээ авсан. Зодуулсан хүүхдийг Энхбилгүүн гэдэг гэсэн. Тэгээд зодуулсан хүүхдүүддээ таньдаг. Намайг өмнө нь ч гэсэн дээрлэхдэг байсан гэж ярьж байсан. Энхбилгүүний шанаа нь хавдчихсан, зүүн нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-44 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6297 дугаартай:

            “.1.Б.Энхбилгүүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

            5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 55-56 дугаар хуудас/

 

            Шинжээч Т.Номинцэцэгийн “ ... Үзүүлэгч Б.Энхбилгүүний биед үүссэн хамар ясны хугарал гэмтэл дангаараа, таславчийн мурийлт гэмтэл дангаараа, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал таславчийн мурийлт гэмтэл хамтдаа үүсэх гэмтэл. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-61 дүгээр хуудас/

 

            Гэрч Ч.Батнавчийн “... Очиход манай хүү Энхбилгүүний зүүн шанаа орчим бондойсон, баруун нүд улайж хавдсан. Толгой өвдөөд байна гээд уйлаад сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79 дүгээр хуудас/

 

            Н.Н-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд би Энхбилгүүнийг 40 дүгээр сургуулийн урд талын талбай руу дагуулж яваад зодсон. Өмнө нь бид хоёр PC тоглож байхдаа маргасан. Тэрнээс хойш таарахгүй байж байгаад тааралдсан учраас зодсон. Би Энхбилгүүний эрүү рүү нь 1 удаа өшиглөсөн. 1 удаа элэгдсэн. 2 удаа дагзадсан. 1 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд эргээд хартал Төрсайхан хажууд ирчихсэн байсан. Тэгээд Зоригтбаатар бас ирээд Энхбилгүүнийг ээж нь дуудаад байна гэж бид хоёр дээр ирсэн. Тэгээд бид нар сараад явцгаасан.

            ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 81-82 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайшилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батнавчийн “... Энхбилгүүн нь эмчилгээ хийлгүүлж хохирлоо барагдуулсан болно. Одоо ямар нэгэн гомдол саналгүй. Тийм учраас шүүх хуралд оролцох хүсэлгүй байна. ...” гэсэн хүсэлт /хэргийн 98 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Н.Н- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдтөлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Н- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Н- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ