Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/934

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шаҮны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Онон,

Гэрч Д.Р,

Шинжээч Т.Сэлэнгэ,

Хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Даваажав,

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С-ийн М-т холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг ********************5-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

*

Шуугдэгчийн биеийн байцаалт:

****************************************************************

Үйлдсэн хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.М нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О-

лоунж нэртэй пабын орчим Г.Э-тэй маргалдан улмаар зОож эрүүл

мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох

баримтуудыг шинжлэн судлаад ТООРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ж бид хоёр уулзахаар тохиролцсон ба 18-ны өдөр Ж бид хоёр уулзаад 10 жилийн найзуудаа дуудсан. РО, Ж нарыг дуудсан. 20 цагийн орчим 10 дугаар хорооллын Д клубэд уулзсан. Тэгээд Рэнцэн-О Э-г дуудая гэж байсан. Удалгүй Э ирсэн ба олон жил уулзаагүй найзууд уулзаад баярлаж хөөрсөн байсан. Тэгээд тухайн газар дуу чимээтэй байна гээд караокед орсон ба уур амьсгал сайхан байсан. Удалгүй архи уугаад Э халамцаад надад үг хаяж эхэлсэн. Намайг гадаадад олон жил болон ирэхэд үл тоосон гэж уурлах аяс гаргаж байсан. Тэгээд би үл тоосон зүйл байхгүй гэж хэлж тайлбарласан. Тэгээд 10 жилийн тухай яриад багш та хоёроос болон би нисгэгч болох байсан хүсэл мөрөөдөл биелээгүй гэж маргаан гаргасан. Тэгэхээр нь би чи ингэж болохгүй гэж хэлсэн чинь улам агсам тавьж эхлээд хоёр хүүхэдтэй чинь тооцоо хийнэ энэ тэр гэхээр нь би ийм юм ярихгүй явлаа гарсан тооцоогоо хийлээ гээд өрөөнөөс гарсан. Тэгээд Э-г чи бид хоёр энэ байдлаар байвал муудалцаж олдох юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд үүдэнд тооцоо хийх гэхэд пост машин болохгүй байсан ба Э араас гарч ирээд дахин маргахаар нь би АТМ гарахаар явсан. Тэгээд АТМ ажиллахгүй болохоор нь мөнгө шилжүүлэхээр болоО явах үед араас Э 2 гараа хармаандаа хийгээд ирэхээр нь гарт нь юм байгаа юм байх гээд гараас нь барьж авахад гар нь хоосон байхаар нь би салаад маргаан чамаас болсон шүү гээд салах гэхэд далайхаар нь түлхэхэд арагшаа унасан. Тэгээд ухаан алдахаар нь сандарсан ба цагдаа ирээд юу болсныг асуугаад Э-г сэрээрэй гэж хэлэхэд сэргэсэн. Тэгээд эмнэлэг хүргэгдсэн ба тархины гэмтэл авсан цус харвасан ба гэсэн тул холбоо барьж ээжид нь хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Р-О над руу утсаар яриад ангийнхан уулзаж байна гээд дуудсан. Тэгээд 10 дугаар хорооллын Д пабад очсон. Тэгээд тэнд юм яриад сууж байгаад Ж-ийн ажлын хүмүүсээс салаад Л.Арт гэх караокед орсон. Тэнд ороход эд нар нэлээд халамцуу байсан. тэгээд 10 жилийн талаар ярьсан. Тэгэхэд 10 жилийн талаар санахгүй байсан ба М тэрийг юугаа санадаг юм гээд намайг толгой муутай энэ тэр гэсэн. Тэгээд бид нарыг гарах үед М унтсан ба орж ирэхэд дуу дуулаад сууж байсан. Ж-ийн эхнэр залгаад явахаар болсон.

Караоке дотор М-ын хэлсэн шиг зүйл болоогүй. Тооцоо хийх болоО-О тооцоо хийхээр явсан. Гадаа М, Ж бид 3 тамхи татаад байж байхад М хэл амаар дайраад цохиО өшиглөсөн. Ж намайг босгоход дахиад өшиглөсөн. Түүнээс хойш ухаан алдсан байсан ба эмнэлэгт сэрсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед гэртээ байж байхад Өвөрхангай аймагт нэг 10 жилийн сургуульд нэг ангид сурч байсан Р-О утсаар яриад манай 10 жилийн ангийн М, Ж, Ж бид хэд уулзаад байж байна чи хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад тэдний байгаа газар болох 10 дугаар хорооллын дурсамж нэртэй караокед явж очсон. Намайг очиход Ж, Ж, Рэнцэн-О, М 4 Жийн ажлын танихгүй 3 залуутай хамт 750 граммын нэг шил архи хувааж ууж дуусаад сууж байсан. Удалгүй тухайн газарт Жийн ажлын 3 залуу үлдээд М, Ж, Р-О бид нар гараад ойролцоох Зочин буузны хажуугийн С нэртэй караокед явж орсон. С нэртэй караоке руу алхах замдаа 2001 оны 3 дугаар сард 10 дугаар ангид байх үедээ миний хамрыг С.М хутгалж байсан ба энэ талаараа надад ярьж байсан. би тэгэхээр нь юу ч хэлээгүй. С нэртэй караокед ороО 500 граммын 2 шил архи авч ууцгаасан. Тэр зуураа бид нар дуу дуулж хоорондоо 10 жилийн ангийнхныхаа тухай юм яриад сууцгаасан. Тэр үед Рэнцэн-О бид хоёр 10 жилийнхнийхээ тухай ярьж байхад М зөрж яриад уурлаад, намайг пизда наахуугаар дуудаад тэрнээс болж уурласан. Хэсэг хугацааны дараа М гайгүй болоод би согтоод байна жаахан унтаадахъя гэж хэлээд 20 орчим минут унтсан. Ж бид хоёр караокенаас гарч тамхи татаад орж ирэхэд М сэрчихсэн сууж байсан. бид нар хэсэг дуу дуулаад байж байтал М гэтэн над руу хэл амаар доромжлоод хараал хэлж дайрсан. Тухайн үед М 10 жилийн ангийнханы тухай яриад байхаар нь өнгөрсөн зүйлийг яриад яахав дээ гэж би хэлсэн. С караокед ороод бид нийт 3 шил архи уусан. Би архи амсдаггүй учраас ёсыг бодоод 2 хундага архи л уусан. Р- О дахиж нэг архи авч уусан. Удалгүй Ж-ийг эхнэр нь дуудаад тэд гэртээ харихаар явсан. Бид ч 01 цаг өнгөрч байх үед караокенаас гарсан. Караокед карт уншихгүй байсан учир АТМ орж тооцоо хийхээр Р-О, бармены хамт явсан. М, Ж бид 3 Ж нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд Р-Оыг хүлээгээд зогсож байсан. Тухайн үед М янз бүрийн хараал хэлэн над руу дайрч байснаа гэнэт миний зүүн талын хацар руу гараараа цохих О би газар унасан, унасан байхад миний нуруу, бөөр, толгой руу учир зүггүй өшиглөөд балбаад эхэлсэн. Энэ үед Ж надаас М-ыг салгасан. Салгахаар нь би босоод иртэл миний баруун нүд рүү гараараа хүчтэй цохиход би ар дагзаараа савж унасан. Унаад ухаан алдсан байсан. маргааш өдөр нь гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гавал тархины тасагт тархины хагалгаанд орсон. Би гомдолтой байна...” гэв./хх 16-18,121/

Гэрч П.Р-О мэдүүлэхдээ: “...Караоке дотор ороод номер дугаарыг нь санахгүй байна хамгийн мухрын булангийн өрөөнд ороод нэг шил 0,75 литрийн соёрхол архи ууж дуусгаад дахиад нэг шил 0,75 литрийн соёрхол нэртэй архи худалдаж аваад уусан юм. Би уг архинаас хэдэн хундага ууснаа санахгүй байна 02 цаг болж байхад нойр хүрээд байхаар нь сууж байсан сандал дээрээ шууд унтаад өгсөн ба намайг босоод ирэх үед Э, М хоёр хоорондоо хэрэлдэж байсан...Караокенээс М, Э хоёр түрүүлээд цуг гарсан. Харин Ж бид хоёр араас нь гарсан. ОчоО хартал М, Э хоёр текний хажууд зодолдож байхаар нь Ж бид хоёр очиж салгасан. Ингээд тооцоо хийх гэхэд уг караоке карт уншихгүй байсан ба тооцоо хийх гэж байхад дахиад Э, М хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Би эхлээд М-ыг салгаж аваад караокенаас авч гараад зүүн тийшээ АТМ рүү явсан. ..АТМ карт уншихгүй байна гээд буцаад алхаж явтал Ж урд нь гарчихсан Э хойд талд нь гарчихсан зам дагуу алхаж явсан... яг тэр үед хажууд Э М хоёр хоорондоо маргалдаад л зогсож байсан.. М Э-гийн 2 гарыг нь барьчихсан байж байгаад тавьсан ба Э М-ыг цохих гэж далайхад нь М бултаад доороос нь түлхчихсэн ба Энхээ тэр үед хойшоогоо савж унаад босч ирээгүй шууд ухаан алдчихсан” гэжээ. /хх 19-20/

Гэрч Д.Ж мэдүүлэхдээ: “...Караокеноос М түрүүлээд гарсан. Араас нь Р-О би, сүүлд нь Э гарлуу ямар ч байсан тооцоогоо хийх гээд текэн дээр байцгааж байхад пос машин уншихгүй бэлэн мөнгө өгөөд байж байтал Э эхлээд М-ын нүүр толгой орчим руу нэг удаа цохьсон. М зөрүүлээд Эгийн нүүр нүд орчим нэг удаа цохьсон. Тэгтэл Э-гийн баруун нүд орчимд нь хавдчихсан байсан. Би Эг болъё Ооо явъя гээд дагуулаад гарсан. Р-О, М хоёр караокены ажилтан нартай АТМ рүү явсан. Би Эг яв гээд таксинд суулгаад чи битгий Ооо хэрүүл хий гэсэн. Тэгээд эргээд хартал АТМ-ээс М, Р-О нар ирцгээж байсан. Гэтэл би тэр хоёртой уулзаад эргээд хартал Э таксинаасаа буучихсан хоёр гараа халаасандаа хийчихсэн ирж байсан. би тэгэхээр нь Эг хэрүүл хийх гэж байна гэж бОоО битгий ингээ гээд хэлж байтал М, Эг халааснаасаа юм гаргаж ирж цохих гэж байна гэж бОсон уу ямар ч байсан 2 гарынх нь шуунаас нь барьчихсан зогсч байгаад хойш нь түлхтэл Э толгойгоороо цементэн зам дээр савж унаад ухаан алдчихсан..” /хх 105-106/

Гэрч С.А мэдүүлэхдээ: “...хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 3

дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 1********* нэртэй караокег ажиллуулаад

байж байсан. шөнө 01 цагийн орчим 30-35 орчим насны 5 эрэгтэй манай караокед

орж ирээд хамгийн цаад талын мухрын өрөөнд буюу №5 дугаартай өрөөнд орж

суусан. Ингээд тэдгээр залуус архи ус ундаа захиалаад бараг 02 цаг гаруй манай

караокед сууж байгаад 03 цагийн орчимд караокенаас бөөнөөрөө гарсан. Тухайн

үед гарахдаа дөрвүүлээ гарч ирж байсан бөгөөд цуг явсан нэг нь түрүүлээд гараад

явчихсан юм. Ингээд караокены өрөөнөөс гарч ирж байхад хоёр нь хоорондоо

муудалцаж байсан бөгөөд хамт явсан хоёр эрэгтэй нь болиочээ гэж хэлээд салгаж

байсан. ...тооцоо хийх гэж ирсэн залуу нь болохоор намхан бор, хамт явсан гурван

залуугаа болвол хавьгүй мяраалаг залуу байсан ба мяраалаг залуу нь өндөр

туранхай залуутай муудалцаад байсан. ..би бол зОолдож байхыг нь хараагүй. Бор

царайтай мяраалаг ах караокены өрөөнөөс туранхай шар залуугийн хамтаар

түрүүлж гарч ирэхдээ “чи намайг битгий өдөөд бай, би чамайг цохих гээд байна

шүү” гэж хэлж гарч ирсэн. Тэгтэл нөгөө шар залуу болон мяраалаг бор ах хоёр

хоорондоо барилцаад зууралдчихсан зогсож байсан ба би биенийгээ цохисон

эсэхийг нь хараагүй нөгөө хоёр найз нь салгаж байсан...” гэжээ. /хх 21-22/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 14,15/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4160 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.Эгийн биед гавлын баруун чамархайн ясны шугаман далд хугарал, зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дээд хана, духны хөндийн доО ханын зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, толгойн хуйх, баруун, зүүн нүдний дээд, доО зовхи, уруулын салст, баруун тохойд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх 38/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1131 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.Эгийн биед гавлын баруун чамархай яснаас дух яс, баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх, доорх цусан хураа, мэс заслын дараах байдал, зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал, тархи доргилт, толгойн хуйх баруун чамархайн булчин, баруун зүүн нүдний дээд, доО зовхи уруулын салст, баруун тохойд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.         %

2.         дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гавлын баруун чамархай яснаас дух яс, баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх, доорх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг ^ тогтоох журмын 3,1,2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун, зүүн, нүдний дээд доО зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал уруулын

салстын зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун тохойн үений цус хуралт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэл баруун чамархай хэсгээр юм мөргөх ба хүчтэй савж унах үйлдлийн аль алинаар үүсгэгдэх боломжтой. 5. Тархинны баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх, доорх цусан хураа гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна гэжээ. /хх 44/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1889 дугаартай дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу дискнээс 2017.03.19-ний шөнийн 02 цаг 03 минутаас 04 цаг 30 минут хүртэлх дүрс бичлэгийг сэргээх боломжгүй. Гэрэл зураг/хх 50, 51-52/

Шинжээч эмч Т. мэдүүлэхдээ: “...Г.Эгийн биед учирсан гавлын баруун чамархай ясны шугаман далд хугарал гэмтэл нь хүнд зэрэгт, зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн дээд хана, духны хөндийн доО ханын зөрөөгүй далд хугарал гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах ба хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Г.Эгийн биед учирсан гавлын баруун чамархай ясны шугаман далд хугарал гэмтэл нь унах эсвэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун нүдний ухархайн дээд хана, духны хөндийн доО ханын зөрөөгүй далд хугаран гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой” гэжээ. /хх 54/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79/

Өвчний түүх /хх 85-95/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 108/

Хохирогч Г.Э, гэрч П.Рэнцэн-О нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 118-120/

Хохирлын нийт 14,557,214 төгрөгийн баримтууд /хх 124,125,126,127,128, 154, 155, 156, 157/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд/хх 132-142/

Гэрэл зураг /хх 147-149/ зэрэг болно.

Шуухийн дугнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Мт холбогдох хэргийг “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Эгийн “...Бид ч 01 цаг өнгөрч байх үед караокенаас гарсан. Караокед карт уншихгүй байсан учир АТМ орж тооцоо хийхээр Р-О, бармены хамт явсан. М, Ж бид 3 Ж нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд Р-Оыг хүлээгээд зогсож байсан.

Тухайн үед М янз бүрийн хараал хэлэн над руу дайрч байснаа гэнэт миний зүүн талын хацар руу гараараа цохиход би газар унасан, унасан байхад миний нуруу, бөөр, толгой руу учир зүггүй өшиглөөд балбаад эхэлсэн. Энэ үед Ж надаас М-ыг салгасан. Салгахаар нь би босоод иртэл миний баруун нүд рүү гараараа хүчтэй цохиход би ар дагзаараа савж унасан...” гэж мэдүүлдэг бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байхаас гадна гэрч П.Р-О, Д.Ж нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан тул хохирогч Г.Э-гийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч С.М-ын дээрх мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй бөгөөд гэрч П.Ренцэн-О, Д.Ж, С.Ариунхишиг нарын мэдүүлгээр нотлогдож байх тул үнэлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч То овгийн С-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд: 2017 оны 3 дугаар сарын 18- наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг !_-Аг1 нэртэй караокений 5 дугаартай өрөөнд шүүгдэгч С.Мын, хохирогч Г.Э нар найз нөхдийн хамт орсон ба шүүгдэгч С.Мын “...Э халамцаад надад үг хаяж эхэлсэн. Намайг гадаадад олон жил болоО ирэхэд үл тоосон гэж уурлах аяс гаргалаа, ...10 жилийн тухай яриад багш та хоёроос болоО би нисгэгч болох байсан хүсэл мөрөөдөл биелээгүй гэж маргаан гаргасан. ...хоёр хүүхэдтэй чинь тооцоо хийнэ гэж агсам тавьсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд гэрч П.Рн-Оын: “...Э, М хоёр хоорондоо хэрэлдэж байсан. ...Караокенээс М, Э хоёр түрүүлээд цуг гарсан. Харин Ж бид хоёр араас нь гарсан. ...уг караоке карт уншихгүй байсан ба ...Мыг салгаж аваад караокенаас авч гараад зүүн тийшээ АТМ рүү явсан. ...АТМ карт уншихгүй байна гээд буцаад алхаж явтал Ж урд нь гарчихсан Энхээ хойд талд нь гарчихсан зам дагуу алхаж явсан... яг тэр үед хажууд Э М хоёр хоорондоо маргалдаад л зогсож байсан.. М Эгийн 2 гарыг нь барьчихсан байж байгаад тавьсан ба Э М-ыг цохих гэж далайхад нь М бултаад доороос нь түлхчихсэн ба Э тэр үед хойшоогоо савж унаад босч ирээгүй шууд ухаан алдчихсан” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Ж-ы: “...М ...хойш нь түлхтэл Э толгойгоороо цементэн зам дээр савж унаад ухаан алдчихсан..” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч Г.Э гар далайх үйлдэл хийсэн бөгөөд шүүгдэгч С.М доош болж хохирогчийг түлхэх үйлдэл хийсэн тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Г.Эгийн далайх үйлдлийн улмаас шүүгдэгч С.Мын хохирогчийг түлхэх үйлдэл нь шууд санаатай үйлдэл биш ба цаг хугацааны хувьд тухайн хохирогчийн үйлдлийн эсрэг хийсэн нь хүний рефлекс үйлдэл гэж үзэхээр байна. Шүүгдэгч С.М нь хохирогчийг түлхэх энэхүү үйлдэл хийснээр хохирогчийн биед хүнд хохирол учирна гэж тухайн үед тооцоолох боломжгүй ба харин уг үйлдэл хийснээр хохирогчид хүнд хор уршиг учирна гэдэгт хөнгөмсгөөр найдаж болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч С.М нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О- лоунж нэртэй пабын орчим Г.Э-тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Э, гэрч П.Р-О, П.Ж, С.А-г нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 14,15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22- ны өдрийн 4160 /хх 38/, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1131 /хх 44/, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1889 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх 50, 51- 52/, шинжээч эмч Т.С-ийн мэдүүлэг /хх 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79/, өвчний түүх /хх 85-95/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 108/, хохирогч Г.Э, гэрч П.Р-О нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 118-120/, хохирогчийн хохирлын баримтууд /хх 124,125,126,127,128, 154, 155, 156, 157/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд/хх 132- 142/, гэрэл зураг /хх 147-149/ зэрэг хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хавтаст хэрэгт нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа, хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Мт хөнгөн ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба харин өмгөөлөгч нарын оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Хохирогч Г.Э мөрдөн байцаалтын шатанд хохирлын 16.084.054 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба Загал овоо ХХК-нд гэр бүлийн гишүүний хамт сувилалд эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний төлбөр нийт 7.870.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Манал оточ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн цаг хугацаа нь мөрдөн байцаалтанд өгсөн Загал овоо ХХК-ийн сувилалд хэвтэн эмчлүүлсэн цаг хугацаа хоорондоо давхацаж байх тул дээрх баримтыг үнэлэх боломжгүй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э болон түүний эхнэр Цолмон нарын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн 19.700.000 төгрөгийн нэхэмжлэл нь нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, цалингийн

хуулга, санхүүгийн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул хангахгүй орхих, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хохирогч Г.Э-гийн нэхэмжилсэн нэхэмжпэлээс эмчилгээний төлбөр гэх 8.214.054 төгрөгийн нэхэмжпэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч С.М-аас хохирогчид 16.860.214 төгрөг төлсөн тул түүнийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровоос “Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Эгийн гар далайсан үйлдэл нь довтолгоон эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй тул аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй юм.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Даваажавын: “Караоке доторх камерын бичлэг, хохирогчийн хохирлын 12 ширхэг баримтыг мөрдөн байцаагчид гаргаж өгсөн боловч хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн энэ хэрэгт хохирогчийн ээж Алтанцэцэг нь гэрчээр мэдүүлэг өгсөн гэх боловч уг мэдүүлэг нь хэрэгт байхгүй байгаа асуудлын талаар шалгуулахаар холбогдох газар хандсан байгаа. Мөн энэ хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрчүүдийг бүгдийг шалгуулмаар байна” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэргээс материал алга болсон болон гэрч нар үгсэн тохиролцон худал мэдүүлэг өгсөн асуудал нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ асуудлаар хохирогч болон өмгөөлөгч нар хуульд заасан журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагаар шалгуулах нь энэхүү хэрэг шийдвэрлэхэд саад болохгүй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овгийн С-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.         Шүүгдэгч То овогт Сийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт С-рийн М-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Э-гийн нэхэмжилсэн 35.784.054 төгрөгийн нэхэмжлэлээс эмчилгээний зардал гэх 8.214.054 төгрөгийн нэхэмжпэлийг хангах, хохирогч болон эхнэр Ц нарын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн 19.700.000 төгрөгийн, Загал овоо ХХК-нд сувилалд эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний гэх 7.870.000 төгрөгийн нэхэмжпэлийг тус тус хангахгүй орхих, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч С.М-аас хохирогчид 16.860.214 төгрөг төлсөн тул бусдад баримтаар төлөх төлбөргүйг дурдсугай.

6.         Энэ хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

7.         Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ