| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0649/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/648 |
| Огноо | 2020-05-10 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/648
:
2020 10 05 2020/ШЦТ/648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Ц.Ганчимэг /томилолтоор/,
шүүгдэгч Н.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Ч овогт Н-ийн С-д холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ---- байрны 19 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Н-ийн С- /РД:-/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С- нь Эрүүгийн --- дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор 2017 оны 12 дугаар сарын 15, 2018 оны 6 дугаар сарын 4, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус тус мэдүүлэг өгөхдөө нөхөр С.Э-ыг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын Өгийн задгайд байх өөрийн гэртээ 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хардалт, гэр бүлийн маргааны улмаас зодох үедээ, цээж рүү өшиглөн, хавирга, хугалж, уушгинд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.С- шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “...Би анхнаасаа С.Э-ыг намайг өшиглөсөн гэж хэлсэн байсан болохоор мэдүүлгээ өөрчлөхгүйгээр тэр чигээрээ өгөөд яваад байсан юм. Тэгээд С.Э- олон жилийн ял авах гээд байсан болохоор нь шүүх хуралдаан дээр үхэрт тийрүүлсэн, С.Э- өшиглөж гэмтээгээгүй гэж мэдүүлсэн. Үхэрт тийрүүлсэн нь үнэн, С.Э- миний цээж рүү өшиглөсөн гэдэг худлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хохирогч С.Э- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би сүүлд нь шүүх хурал дээр шүүгч асуух үед Н.С- нь үхэрт тийрүүлээд хавирга, уушигаа гэмтээсэн байсан, үүнийг С.Э- нь мэдээгүй байсан гэж хэлсэн. Би Н.С-ыг гэмтэл учруулах хэмжээний зодсон асуудал байгаагүй л дээ. Надад Н.С-оос болж ямар нэгэн хохирол учраагүй. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х/,
3. Гэрч Ш.Д- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өглөө цагийг нь сайн санахгүй байна, үхэртээ тэжээл өгчихөөд явж байхад салийн ферм дотор Н.С- нь гэдсээ тэврээд “үхэр намайг тийрчихлээ” гээд хэвтээд байхаар нь би Н.С-ыг өргөөд гэрт нь оруулаад гараад явсан. Тухайн өдөр С.Э-, Н.С- нарын хооронд хэрүүл маргаан болсон талаар би сайн мэдэхгүй байна. Н.С- элэг, хэвлий хэсгээ тэврээд хэвтэж байхаар нь би харсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,
4. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 55, 59-106, 109-184 х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Н.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 даь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан тэнсэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч овогт Н-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Н.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Н.С-д оногдуулсан тэнсэх ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.С- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР