| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00109/И |
| Дугаар | 228 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 228
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц д овгийн Чын О //, Д овгийн Гын У // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2004 оны 02 сарын 03-нд /ЗД04220310/ төрсөн Ц д овгийн Огийн Өг эцэг Ч.Огийн, 2008 оны 07 сарын 22-нд // төрсөн хүү Ц д овгийн Огийн Өыг эх Г.Уийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.Өыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ч.Огээс, хүү О.Өг 16 нас суралцаж байгаа бол 18 настайд нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эх Г.Уээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6-д зааснаар хариуцагч Ч.О нь Г.Ут ботго 1, тором 1, ингэ 1, нийт 3 тооны тэмээ, эмэгтэй мөнгөн бүсийг 2017 оны 06 сарын 20-ны дотор өгч, талууд бусад эд хөрөнгө хуваалгах хэсгээс татгалзаж эвлэрсэн 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 123 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235920 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун хорь/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228563 /хоёр зуун хорин найман мянга таван зуун жаран гурав/ төгрөгөөс 175543 /нэг зуун далан таван мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Уээс 9823 /есөн мянга найман зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод, төсвийн орлогоос 53020 /тавин гурван мянга хорь/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Од, хариуцагч Ч.Огээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ут олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ