| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0583/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/549 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Хохирогч Ц.Чулуунцэцэг,
Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.От холбогдох эрүүгийн 201725031252 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нингээ овогт Цэвээний Оюунчимэг, 1963 оны 12 сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1151 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1151 тоотод архидан согтуурсан үедээ өөрийн төрсөн дүү Ц.Чулуунцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2017 оны 6 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 49 дүгээр гудамжны 1151 тоотод байх гэртээ нөхөр Амарсанаатай унтаж байтал гаднаас манай хүү Эрдэнэбат хаалга нүдээд эмийн сан явлаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай дүү Чулуунцэцэг залгаад “эгчээ танайд Эрдэнэбат бид 2 ороод ганц, ганц шил архи уучихъя, Эрдэнэбатын хүүхдүүд нь унтаж байгаа болохоор манайд ууж болохгүй байна гэхээр нь би “за за” гэж зөвшөөрсөн. Удалгүй манайд хүү Эрдэнэбат бэр Ганцэцэг, дүү Чулуунцэцэг нар орж ирсэн. Тэд нар орж ирээд би Чулуунцэцэг, Амарсанаа, Эрдэнэбат бид дөрөв 0.75 литрийн Хараа нэртэй архи ууцгаасан. Архиа ууж байтал Чулуунцэцэг манайхаас гараад Борхүүгийн хаалгыг нүдээд “одоо л алалöъя” гээд байсан. Борхүү хаалгаа онгойлгоогүй. Тэгээд байж байснаа Чулуунцэцэг манайд орж ирээд надтай газрын маргаан болон цалингийн талаар хэрүүл хийж эхэлсэн. Нар руу агсраад намайг 2-3 удаа маажиж цохисон, тэгээд би Чулуунцэцэгтэй зууралцаад авахад Эрдэнэбат салгасан. Энэ үед Ганцэцэг хажууд хараад байж байсан. Амарсанаа орон дээр хэвтэж байсан. Эрдэнэбат Чулуунцэцэгийг аваад гэрт нь оруулж өгөхөд Чулуунцэцэг миний 2 ачийг гэрээсээ хөөгөөд гаргасан. Би араас нь Чулуунцэцэгийн гэрт ороод Чулуунцэцэгт уурлаад үснээс нь зулгаагаад нуруу руу нь нэг удаа гараараа цохисон.. гэсэн мэдүүлэг /хх 43-44/
Шүүгдэгч Ц.Оээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 6 сарын 9-ний шилжих шөнө нөхөртэйгөө унтаж байхад Чулуунцэцэг утасдаад Хайластаас 1 шил архи авч байна Оюунчимэг эгчээ танайд орж Эрка бид хоёр ууя, хүүхдүүд гэрт унтаж байна гэж хэлсэн. Шөнө 12 цаг өнгөрөөгөөд 01 цагийн үед хаалга татсан. Бид хоёр унтаж байна яах гэж байгаа юм бэ гэхэд хүүхдийн нүд өвдөөд байна аптек яваад ирье гэж хэлсэн. Тэгээд юу болов гээд гэр рүү нь гүйгээд орсон чинь 2 хүүхэд нь унтаж байсан. Чулуунцэцэг бид хоёр архи аваад танайд ороод уучихъя гэсэн. Миний төрсөн дүү болохоор за за, тэг тэг гээд гэртээ оруулсан. Тэгээд нөгөө архиа ууж байгаад Чулуунцэцэг агсам тавьсан. Миний үснээс үсдээд, гар, хөл самардсан. Манай нөхөр бид хоёрыг болиоч гээд салгатал Чулуунцэцэг орилоод дайраад байсан. Манай том хүү Чулуунцэцэгийг тэвэрч аваад одоо болиочээ гээд гэр рүү нь тэврээд оруулсан. Гэр рүүгээ ороод 3 настай, 03 сартай 2 хүүхдээ орилуулсан. гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: ..би Чулуунцэцэгийг үсдээд нуруу луу нь цохисон.. гэсэн мэдүүлэг /хх 38/
Хохирогч Ц.Чулуунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2017 оны 7 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1151 тоотод төрсөн эгч Оюунчимэгийн гэрт төрсөн эгч Оюунчимэг, түүний хамтран амьдрагч Амарсанаа, хүү Эрдэнэбат нартай 0.75 литрийн 1 шил архи, 1 том пиво хувааж уугаад сууж байгаад төрсөн эгч Оюунчимэг, хамтран амьдрагч Амарсанаа нарын ороомог, бургерийг хийж өгөөд өдөрт 10000 төгрөгний цалин авдаг байсан талаараа ярьтал Амарсанаа босч ирээд миний зүүн гарын мушгиад, толгой руу гараараа цохиод, Оюунчимэг эгч үснээс зулгаасан. Энэ үед Эрдэнэбат бид нарыг салгаад, миний охин Сарнайг дуудсан. Улмаар миний охин Сарнай орж ирээд намайг аваад бид хоёр гэр рүүгээ орсон. Оюунчимэг, Амарсанаа нар араас гүйж ирээд Оюунчимэг бөгжтэй гараараа зүүн нүдний доод талыг задартал 2-3 удаа цохисон. Тэгээд би арай гэж тэр хоёрыг гаргаад хаалгаа хаагаад унтаад маргааш өглөө нь цагдаа дуудаж, гэмтлийн эмнэлэг рүү явж эмчид үзүүлж оёо тавиулсан.. гэсэн мэдүүлэг /хх 17/
Хохирогч Ц.Чулуунцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүсэн: ..2017 оны 6 сарын 9-нөөс 6 дугаар сарын 10-ны шилжих шөнө Оюунчимэг эгчийн том хүү Эрдэнэбат эхнэр хүүхэдтэйгээ манайд надтай 5 хонож байсан. Тэгээд тухайн өдөр Эрдэнэбат эгчээ би маргааш амарна хоёулаа жижигхэн архи хуваагаад уучихъя гэж хэлсэн. Тэгээд тэр архийг уугаад байж байтал Эрдэнэбатын эхнэр дэлгүүр орж дахиад жижиг архи авч ууя гээд шөнийн 02 цагийн үед машиныг нь асаагаад дэлгүүр явж байх замд Оюунчимэг эгч над руу залгасан. Та хэд машин асааж гарч хайчих гэж байгаа юм бэ гэхэд нь бид нар дэлгүүр гарч архи авах гээд явж байна гэхэд нэг мөсөн 0.75 литрийн архи авчихаарай, тэгээд манай гэрт ороод ирээрэй гэж хэлсэн. Тэгээд бид хэд архи аваад пиво аваад Оюунчимэг эгчийн гэрт орсон. Тэгээд Амараа ах, Оюунчимэг эгч, Эрдэнэбат бид 4 ширээ тойрч суугаад архиа уугаад, пиво уугаад дуусч байх үед маргалдсан. Оюунчимэг эгчийн нөхөр Амараа миний зүүн гарын бугуйнаас татаад намайг элэгдээд миний толгой руу цохисон. Тэгсэн Оюунчимэг эгч намайг үсдээд зодсон. Эрдэнэбат бид нарыг салгасан. Энэ хооронд Эрдэнэбатын авгай манай охиныг дуудсан. Миний ээмэгтэй чих рүү цохиод ээмгийг маань цохиод унгаачихсан байсан. Ээмгээ хайж олоод гэр рүүгээ орсон. Гэртээ ороод байж байхад Эрдэнэбат, Оюунчимэг, Амараа 3 араас орж ирээд Оюунчимэг эгч миний охиныг доромжилсон. 16 настай янхан гэж миний охиныг доромжилоод цохих гэхээр нь би урдуур нь орж цохиулсан. Амараа, Эрдэнэбат хоёр намайг барьж байгаад Оюунчимэг эгчээр цохиулсан. Миний нүд рүү цохиод нүдэндээ оёдол тавиулсан. Миний тархи толгой битүү хавдартай болсон байсан. Би тэгээд өөрөө цагдаа дуудсан, цагдаа дуудахдаа би өглөө 08 цагийн үед цагдаа дуудсан. Зодолдох үед цаг шөнийн 05-06 цаг болж байсан. Би Оюуничимэг эгч рүү та миний нүдийг ийм болгочихлоо ш дээ гэхэд чи өөрөө сая шургаад уначихаа биз дээ гээд байсан. Бид нарыг эхлээд маргалдаад байж байхад хамгийн эхэлж Амарсанаа намайг барьж зодсон. Намайг санаатайгаар гэртээ оруулж зодсон гэж бодож байна. Зодуулсан цагаасаа хойш би хоёр удаа эмнэлэгт хэвтсэн. Эхлээд эмнэлэгт хэвтэхэд миний зүрхэнд өөрчлөлт ороод эмнэлэгт хэвтсэн, дараагийн удаа эмэгтэйчүүдийн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн. Намайг анх эмнэлэгт үзүүлэхэд тархи толгой битүү хавдартай байсан болохоор онош нь тогтоогдохгүй байсан. Түргэн ирээд надад өвчин намдаах тариа хийгээд явж байхад энэ хүмүүс яаж байна гэж ирээд асууж болно доо гэтэл тэгээгүй, энэ хэрэг болсноос хойш надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Намайг тэр хавьд байдаг таньдаг хүн болгондоо муулаад явдаг. Манай ажлын газрынх нь гэрт ирээд байж байхад гэрийн үүдээр шагайж байснаа та нар хэн юм бэ наад хүүхэн чинь янхан, архичин хүүхэн ш дээ гэж намайг доромжилоод байсан. Миний сэтгэл санаа хэцүү байгаа. Тэр өдөр миний охин байгаагүй бол би энэ хүмүүсд зодуулаад үхчихсэн байхыг ч үгүйсгэхгүй. Газрын маргаан гэж яриад байна. Тэр үед газрын маргаанаас болж бид нар маргалдаагүй. Энэ газар надад хамааралгүй газар, би хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.
Өсвөр насны гэрч Ч.Сарнайгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би 2017 оны 6 сарын 9-ний шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1151 тоотод байх өөрийн гэртээ эгч Ганцэцэгийн хүүхдүүдийг хараад байж байтал Ганцэцэг эгч орж ирээд “хүүе чи хойшоо Хадам ээж Оюунчимэгийнд орж ээжийгээ аваачээ, зодоон болоод байна” гэх хэлэхээр нь би эгч Оюунчимэгийн ортол ээж Чулуунцэцэг маань ээмгээ хайсан байдалтай, Амарсанаа ах, Оюунчимэг эгч, 2 ээжтэй хэрэлдэж, маргалдсан байдалтай байсан. Тэгээд би ээмгийг нь хайж олоод ээжтэй хамт гэртээ орсон. Ээж бид 2-ыг гэртээ ороход араас Амарсанаа ах, Оюунчимэг эгч 2 дагаж орж ирээд намайг “янхан, насанд хүрээгүй байж хүнтэй үерхсэн, биеэ үнэлэгч гээд доромжлоод байсан. Ганцэцэг эгч хүүхдүүдээ аваад гарсаны дараа Амарсанаа ах ээж рүү орилоод Оюунчимэг эгч баруун гараараа намайг цохих гэж байгаад ээжийн зүүн нүдний доор зад цохиод цус гаргачихсан. Энэ үед Эрдэнэбат ах, ээж болон Оюунчимэг эгч хоёрыг салгах гэж байгаад ээжийг газар унагаагаад дээр нь гараад ээжийн нуруу, гэдэс орчимд хэд хэдэн удаа цохиод алгадсан. Үүний дараа Ганцэцэг эгч гаднаас орж ирээд нөхөр Эрдэнэбатыгаа явъя гэхэд Эрдэнэбат ах гарахгүй байсан болохоор Ганцэцэг эгч цааш яваад өгсөн. Эрдэнэбат ах Оюунчимэг эгчид хандан “би эхнэр хүүхэдтэй харамсах хүнгүй хүн би алчихъя” гэхэд Оюунчимэг эгч “хэрэггүй ээж нь алчихъя” гэж амбаарт байхдаа хоорондоо ярилцаад байсан..гэсэн мэдүүлэг /хх-18/.
Ц.Амарсанаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ..2017 оны 6 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 49 дүгээр гудамжны 1151 тоотод байх гэртээ эхнэр Оюунчимэг, хүү Эрдэнэбат, эхнэрийн дүү Чулуунцэцэг нарын хамт 0.75 литрийн архи хувааж уугаад байж байтал Чулуунцэцэг “та нар цалингаа бага өгсөн, Борхүүг та нар өмөөрдөг” гээд эхнэр Оюунчимэгтэй хэрүүл маргаан өдөөж эхэлсэн. Чулуунцэцэг манай эхнэр Оюунчимэгтэй маргалдаж байснаа гэнэт үсдэлцэж авахаар нь Эрдэнэбат бид хоёр салгаад Эрдэнэбат, Чулуунцэцэгийг аваад гэрт нь оруулахаар аваад явсан. Чулуунцэцэгийнд байсан хүүхдүүд нь уйлалдаад байсан болохоор манай эхнэр Оюунчимэг араас нь Чулуунцэцэгийн гэрт орсон. Би эхнэр Оюунчимэгийг гэрээс гарсаны дараа унтаад өгсөн. Өглөө босоод байж байтал хоёр цагдаа дуудлагаар ирсэн гээд манай гэрт орж ирж байсан.. гэсэн мэдүүлэг /хх-38-39/.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ¹7758 дугаартай дүгнэлтэнд: ..Ц.Чулуунцэцэгийн биед тархи доргилт, зүүн нүдний доод хэсэгт няцарсан шарх, дээд, доод зовхи, хацар, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэн, хүзүү, зүүн эгэм, зүүн шуу, сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгарали гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн дүгнэлт. /хх 29/
Шүүгдэгч Ц.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 47/, /хх-40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, оршин суугаар газрын тодорхойлолт /хх 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь 2017 оны 6 сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1151 тоотод архи ууж согтуурсан үедээ өөрийн төрсөн дүү Ц.Чулуунцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.О нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хохирогч Ц.Чулуунцэцэг нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Ц.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.От холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.О Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар зааснаар хохирогч Ц.Чулуунцэцэг нь шүүгдэгч Ц.Оээс эмчилгээний зардалд нэхэмжилсэн 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Ц.От авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР