| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1634/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1671 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.М холбогдох эрүүгийн 2005 2501 1257 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Тоосгоны 00-00 тоотод эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, Б овогтой Х-ийн М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Х.М 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр Э.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Э.Ундармаагийн өгсөн мэдүүлэг /1хх-150/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 894 дугаартай дүгнэлтүүд /хх-159/, шүүгдэгч Х.Мөнгөнтуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-194/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.М 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр Э.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ундармаагийн өгсөн: “...Би нөхөр болох Х.Мөнгөнтуяатай 2014 онд анх танилцаад тус тусдаа амьдарч байсан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөхөртэйгээ хамтдаа гадуур явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4а байрны 2-48 тоотод гэртээ ирсэн. Гэртээ ирсэн хойно манай найз Нармандах нөхөртэйгээ хамт ирсэн. Тэгээд бид нар хамт байх байхдаа нөхөр болон найзууд нь хамт хөзөр тоглохоор болсон. Архи ууж тоглож байх хооронд бид нар юм яриад сууж байсан. Тэгсэн манай нөхөр надад хандаж гэр бүлийн маргаан үүсгэх гээд хэрүүл өдөөд янз бүрээр яриад байсан. Би янз бүрийн юм яриад байхаар нь нөхөртөө хандаж “чамтай хамт амьдарч байгаадаа сэтгэл дундуур байдаг” гэж хэлээд хүүхдээ хөхүүлээд унтлагын өрөөнд хэвтэж байтал манай нөхөр миний араас ирээд намайг хэвтэж байхад үсдээд чирсэн. Тэгсэн араас нь манай найз Нармандахын нөхөр нь орж ирээд салгаад “гэрээс явлаа” гээд гараад явсан. Нармандахыг нөхөртэйгөө хамт гарсны дараа манай нөхөр өрөөний цонх хаагаад гэрийн хаалга түгжээд намайг миний өмсч байсан бойтгон гутлаар гар хөл толгойд хэд хэдэн удаа цохисон дараа нь шилэн шаазан аягаар чихний ард хэсэгт цохисон дараа нь хөлөөрөө биенд өшиглөж гараараа цохиод байсан. Х.Мөнгөнтуяатай 2017 оны 12 дугаар сарын 31- ний өдрөөс хойш уулзаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /1хх-150- 151/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 894 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Ундармаагийн биед зүүн чихэнд шарх, зүүн чамархайн хуйх, дух, баруун чамархай, зүүн чих зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, хамрын нуруу, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, баруун бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” /1хх-159/ гэх дүгнэлт,
Шүүгдэгч Х.Мөнгөнтуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх194/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Х.М нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр Э.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Хохирогч Э.Ундармаа нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Х.Мөнгөнтуяаг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Х.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 4 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэн биеэр 276 хоногийг хорих ялыг эдэлж одоо 3 жил 10 сар 11 хоногийг хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Х.М Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 11 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Х.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Х-ийн Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Х.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Х.М Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 11 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Х.М оногдуулсан 3 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС