Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/352

 

 

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Эð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õийн шүүгч Ñ.ªñºõáàÿð даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Б.Батхишиг,

Хохирогч Д.Наранцэцэг,

Иргэний хариуцагч С.*******лтантуяа,

Шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Пðîêóðîðûí ãàçðààñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí О.*******ад холбогдох 1803 00001 0064 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 îíû 02 дүгээр ñàðûí 27-íы ºäºð õ¿ëýýí àâ÷ õÿíàн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 9 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, И овогт Оийн ******* /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн товчооны зүүн талын “МТ” шатахуун түгээх станцын хойд замд “Илч Кредит” ХХК-ны эзэмшлийн Тоёота Приус маркийн 22-93 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын гэрлүүд асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжëүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Наранцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******.*******ын өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой барилгын ажлаа тараад хорих 405 дугаар ангиас гарсан. Тухайн үед ажлаасаа гарахад *******лтай эгч чи гараад машин халааж бай гээд машиныхаа түлхүүрийг өгсөн. Би *******лтай эгчийг гарч ирэхээр нь “би машиныг чинь баръя” гээд барьсан. Тухайн үед явж байхад хохирогч явган хүний гарцгүй газраар гэнэт урдуур гараад ирсэн. Öас хялмайлсан байсан болохоор áè тормозîî гишгýж амжаагүй, áè ìөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Наранцэцэгийн өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой би гэр рүүгээ явж байсан. Би Өгөөмөр зах дээр хувиараа бизнес хийдэг. Өгөөмөр захын урд талын автобусны буудлаас 2 автобусанд дамжин сууж байж гэртээ очдог. *******втобусанд суугаад гэрийнхээ ойролцоо автобусны буудал дээр буугаад дэлгүүр орж гэртээ ойр зуурын хүнс аваад зам хөндлөн гарахаар явсан. Зам хөндлөн гарахад тухайн үед зөндөө хүн зам гарч байсан. Би зам хөндлөн гарч дуусахад 1 алхам л үлдсэн байсан. Тэгэхэд хажуунаас машин орж ирээд түс хийгээд явсан. Тухайн үед энэ залуутай цуг явж байсан ах нь хохирол төлбөрийг яаж төлөх юм, шорондоо очиж ялаа эдэл гэж хэлж байх шиг надад сонсогдсон. Тэгээд бага зэрэг ухаан орж байтал цагдаагийн албан хаагч нар ирээд хэмжилт хийгээд байх шиг байсан. *******раас нь түргэн ирээд, хүүхдүүд маань ирээд гэмтлийн эмнэлэг явсан. Одоо миний биеийн байдал маш сул байна. Хөл маань гишгэж болохгүй байгаа. Би өгсөн баримтынхаа дагуу мөнгөө нэхэмжилж байна. Мөн миний бие Өгөөмөр зах дээр жүүс зардаг байсан. Өдөрт 70.000 төгрөгийн орлого олдог байсан. *******жилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилж байна. Би энэ хүнээс нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. 500.000 төгрөгөөр нүүрс авсан, 910.000 төгрөг нь эмчилгээний зардал, үлдэгдэл 500.000 төгрөг нь ахуйн хэрэгцээний зардал байгаа” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч С.*******лтантуяагийн өгсөн: “... Бид нар хорих 405 дугаар ангид ажилладаг болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй. Эхлээд би О.*******ыг машин халааж бай гээд түрүүлж гаргуулаад араас нь өөрөө 00-ðóó орчихоод гараад очсон. Тухайн өдөр миний бие жоохон тавгүй байсан.  Тэгээд О.*******ыг машин бариад явчих, болгоомжтой яваарай гээд явсан. Тухайн өдөр хүйтэн байсан болохоор машины цонх цантсан байсан. Би замд явж байхдаа хажуу тийшээ зогсоод машиныхаа цонхны цанг хусч арилгаа гэж хэлж байсан. О.******* цаашаа тоохгүй явсан... Хохирогч гэмтсэн юм чинь ийм зардал гарах нь тодорхой байх. Хохирогчтой прокурорын гадаа уулзаад удахгүй ярина гэж би хэлсэн. О.******* руу яриад хохирол төлбөрөө яаж барагдуулах гэж байна гэж ярьсан чинь би хохирогчтой яриад тохирсон байгаа, 2 сарын дараа хохирлыг төлнө гээд хэлсэн гэж байсан. Тэгээд би чимээгүй болсон. Чимээгүй орхисон нь миний алдаа байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Наранцэцэгийн өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20 цаг өнгөрч байхад би ажлаа тараад автобусаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “МТ” шатахуун түгээх станц руу орж хүнсний бүтээгдэхүүн худалдаж авчихаад эргээд гэр лүүгээ харих зорилгоор ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарц гарамгүй газраар зам хөндлөн гарч яваад зүүнээс баруун чиглэлтэй яваа машинд мөргүүлээд зам дээр унасан юм. Тухайн үед намайг яг ямар маркийн машин мөргөснийг нь бол мэдээгүй. Тэгээд намайг зам дээр хэвтэж байхад миний биеийн байдлыг залуу ирж асууж байсан. Гэтэл тэр үед миний бие өвдөөд байсан бөгөөд нэг мэдэхэд жолооч нь намайг машиндаа оруулж суулгасан. Дараа нь түргэний эмч ирж намайг үзээд явсан. Тэгтэл ар гэрийнхнээс маань ирж намайг өөрсдийнхөө машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэж эмчид үзүүлээд хэвтүүлсэн. Ослын улмаас миний биед аарцагны яс хугарсан, баруун хөлний өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй, мөн савны байршил нь өөрчлөлтэй байгаа юм. Одоо гэртээ босож явж чадахгүй, хэвтэрийн байдалтай байгаа. Осол болох үед би эрүүл байсан. Би өөрөө ерөөсөө гарч уулзаагүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч С.*******лтантуяагийн өгсөн: “Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөний хэрэгцээ гарч өөрийн эзэмшилийн тээврийн хэрэгслээ “Илч Кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд шилжүүлж 3 сая төгрөгний зээл авсан юм. О.*******ыг танина... би өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 маркийн 22-93 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.*******аар жолоодуулан кабинд нь би, Батчулуун, Одбаяр нарын хамт эмэгтэйчүүдийн хорихын шинэ байрнаас гарч Улаанбаатар хот руу орох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрхийн товчооны зүүн талын “МТ” шатахуун түгээх станцын хойд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр яг хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг анзаараагүй, явж байхад гэнэт л түс тас гэх чимээ гараад л зогссон. Тэгээд бид нар машинаас буухад зам дээр зузаан хувцастай эмэгтэй хүн ёолоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би хэн нэгний утсаар 103-т дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг /хх.49-50/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батчулууны өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд О.******* нь С.*******лтантуяагийн эзэмшилийн мөнгөлөг өнгийн Тоёота Приус маркийн 22-93 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би, С.*******птантуяа, Одбаяр нарын хамт ажлаа тараад гэртээ харих зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрхийн товчооны зүүн талын “МТ” шатахуун түгээх станцын хойд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр яг хэдэн км/ц-ийн хурдтай явсаныг нь бол анзаараагүй, явж байх үед гэнэт урдаасаа хойшоогоо чиглэлтэй ажлын зузаан хувцастай нэг хүн гарч ирэхэд нь тоормозоо гишгэсэн боловч тухайн хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх.71-72/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Одбаярын өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд О.******* нь С.*******лтантуяагийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн Тоёота Пирус маркийн 22-93 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би С.*******лтантуяа, Батчулуун нарын хамт ажлаа тараад гэртээ харих зорилгоор ... явж байх үед гэнэт түс тас гэх чимээ гараад машин зогссон. Тэгтэл О.******* нь би хүн мөргөчихлөө гэж хэлээд машинаас буусан...” гэх мэдүүлэг /хх.74/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 14782 дугаартай дүгнэлтэд: “Наранцэцэгийн биед баруун умдаг суудал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.79/,

Техникийн шинжээчийн 43 дугаартай дүгнэлтэд: “Тоёота Пирус 20 маркийн 12-93 УНК улсын дугаартай автомашины жолооч О.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтад “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн сайдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу ¿зэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй эайдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” ... гэх дүгнэлт /хх.120/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр ø¿¿õýýñ õýðãèéã á¿õ òàëààð õýëýëöýõ ÿâäàëä ñààä áîëæ, õóóëü ¸ñíû áà ¿íäýñëýë á¿õèé òîãòîîë ãàðãàõàä ñºð㺺ð íºëººëæ áîëîõóéöààð Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí øààðäëàãûã íîöòîé çºð÷ººã¿é, Ýð¿¿ãèéí õóóëèéã áóðóó õýðýãëýýã¿é байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн товчооны зүүн талын “МТ” шатахуун түгээх станцын хойд замд “Илч Кредит” ХХК-ны эзэмшлийн Тоёота Приус маркийн 22-93 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын гэрлүүд асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Наранцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн áîëîõ íü:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Наранцэцэгийн өгсөн: “... зам хөндлөн гарч яваад зүүнээс баруун чиглэлтэй яваа машинд мөргүүлээд зам дээр унасан юм...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч С.*******лтантуяагийн өгсөн: “... явж байхад гэнэт л түс тас гэх чимээ гараад л зогссон. Тэгээд бид нар машинаас буухад зам дээр зузаан хувцастай эмэгтэй хүн ёолоод хэвтэж байсан...”гэх мэдүүлэг /хх.49-50/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батчулууны өгсөн: “... нэг хүн гарч ирэхэд нь тоормозоо гишгэсэн боловч тухайн хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх.71-72/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Одбаярын өгсөн: “... явж байх үед гэнэт түс тас гэх чимээ гараад машин зогссон. Тэгтэл О.******* нь би хүн мөргөчихлөө гэж хэлээд машинаас буусан...” гэх мэдүүлэг /хх.74/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 14782 дугаартай дүгнэлт /хх.79/,

Техникийн шинжээчийн 43 дугаартай дүгнэлт /хх.120/,

Шүүгдэгч О.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, ø¿¿õийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан íîòëîõ áàðèìòóóäààð тогтоогдлоо.

Тээврийн Пðîêóðîðûí ãàçðààñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.*******ыг холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд О.*******ыг “*******втотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” ãýìò õýðãийн шинжийг агуулсан үйлдэлд нь ãýì áóðóóòàéд тооцов.

Хохирогч Д.Наранцэцэг нь эмчилгээний зардал 1.019.112 төгрөг, нүүрсний үнэ 500.000 төгрөг, бусад зардал 480.888 төгрөг, нийт 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнээс эмчилгээний 1.019.112 төгрөгийн зардал нотлох баримттай, үүнээс О.******* нь 150.000 төгрөг нөхөн төлсөн учир үлдэх 869.112 төгрөгийг шүүгдэгч О.*******, иргэний хариуцагч С.*******лтантуяа нараас хувь тэнцүүлэн 2 сарын хугацаанд гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч Д.Наранцэцэгийн бусад зардлын нийт 980.888 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтууд нь шаардлага хангахгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийг бусад нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэмт этгээд болох шүүгдэгч О.*******, иргэний хариуцагч С.*******лтантуяа нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.*******ын “*******втотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн ãýì áóðóóòàé нь тогтоогдож байх тул Ýð¿¿ãèéí хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол цалин орлогогүй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ÿë оногдуулахаар шийдвэрлэв.

             О.*******ад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч О.*******ад оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ÿë биелүүлээгүй бол шүүх уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт түр хурааж ирүүлсэн О.*******ын В ангиллын 503440 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олговол зохино.

Ìîíãîë Óëñûí Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2 дóãààр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дóãààр зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 äóãààð з¿éëä тус тус заасныг óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

1. И овогт Оийн *******ыг “*******втотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóòàéд òîîöñóãàé.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад 480 /дөрвөн зуун ная/ öàãèéí хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 5.4 äүãээð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð, О.*******ад оногдуулсан 480 öàãèéí хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.*******ад мэдэгдсүгэй.

4. О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг нөхөн төлсөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт түр хурааж ирүүлсэн О.*******ын В ангиллын 503440 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.*******, иргэний хариуцагч С.*******лтантуяа нараас 869.112 /найман зуун жаран есөн мянга нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн 2 /хоёр/ сарын хугацаанд гаргуулж хохирогч Д.Наранцэцэгт олгосугай.

7. Хохирогч Д.Наранцэцэгийн 980.888 /есөн зуун наян мянга найман зуун наян найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.*******, иргэний хариуцагч С.*******лтантуяа нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан äàâæ çààëäàõ ýðõ бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг ãàðäàí àâñаí, ýñõ¿ë õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Íèéñëýëèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä ãîìäîë ãàðãàõ, ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Ñ.ªÑªÕÁÀßÐ