| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2020/0804/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/797 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/797
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч С.Болорзул,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Э ийн Б д холбогдох ... дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.Б нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлын 34 дүгээр байрны гадна хохирогч ... ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлын 34 дүгээр байрны гадна хохирогч ... ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хөдөө ажил хийж байгаад би хөдөөнөөс ирээд өөрийн найз эмэгтэй ... тай утсаар ярихад айлд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгээ машиндаа үлдээгээд би ороход Б нэг хүүхэнтэй хамт пиво уугаад сууж байсан тэгээд би гадаа хүлээж байя гэж хэлчихээд гадаа машиндаа хүлээж сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь би бараг нэг цаг гаран хүлээсэн байх. Тэгээд эргэж ороод Б ийг явъя гэхэд Б би явахгүй болоогүй байна гээд суугаад байсан юм тэгэхээр нь би явъя хүмүүсийн хажууд хэрэлдээд яахав гээд Б ийг чирээд тэр айлаас гарч явах гэхэд нэг найз нь гарч ирээд хэрүүл хийгээд байхаар нь би Б ийн гарнаас татаад өргөөд орцноос гаргаж ирэхэд нөгөө найз нь бас надтай зууралдаад байсан тэгэхээр нь би Б ийг суу гэхэд суухгүй би явахгүй байсан болохоор нь машиндаа суулгах гээд хүчээр түлхэж суулгаад явж байтал Б машинаас буучих гээд байхаар нь би Б ийг согтчихож гэж бодоод сэргээх байдлаар 2 удаа алгадсан тэгээд явж байхад миний зүрх өвдөөд би зам шахаад зогстол Б буугаад гүйгээд явсан. ...цохиж зодсон зүйл гэвэл сэргээх гэж 2 удаа алгадсан бас нөгөө найзынхаас нь гаргах гэж чирч гулдарсан асуудал байгаа би хөлнөөс нь өргөөд үүрэх шахуу гаргасан тэгээд машинд суухгүй болохоор нь хүчтэй суулгах гэж байхдаа л гар хөлийг нь гэмтээсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Хохирогч ... ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... дүгээр байранд амьдардаг найз О ийн хамтаар юм яриад сууж байхад Б гэдэг найз залуу над руу байн байн залгаад байхаар нь утсаа авахад хаана байгаа юм гэж асуухаар нь байгаа газраа хэлж өгсөн. Намайг ирж харчихаад за би гадаа байж байя гээд гарч явсан. Тэгээд 5 гаран минутын дараа эргэж орж ирээд намайг явъя, хамт явъя гээд чирээд байсан юм. Орж ирээд шууд явъя гээд чирж гулдраад хөл нүцгэн гутлаа өмсөөгүй байхад чирээд мөрнөөс зуурч татахад нь миний хоолой боогдоод тэгээд машиндаа суулгаад гэрлүүгээ авч явна гээд байхаар нь 100 айлын тэнд гэрлэн дохион дээр зогсохоор нь би бууж зугтаад гэрлүүгээ явсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Гэрч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр найз Б бид 2 үдээс хойш манай гэрт уулзаад өмнөх дурсамжаа ярьж суунгаа 2-3 лааз пиво уусан. Тэгээд байж байтал Б руу танидаг залуу нь гэх нэг хүн залгаад байх шиг байсан тэгээд нэг мэдэхэд манай гэрт ороод ирчихсэн Б ийг авч явна гээд хажууд нь суугаад байсан. Тэгэхээр нь Б явахгүй гээд би найзтайгаа юм ярьж байна гэсэн чинь Б ийг чирээд гулдраад байхаар нь би болиулах гэж оролдсон тэгтэл байрны коридорт миний толгой руу цохисон. Тэгээд би больтол Б ийг чирж гараад машиндаа чихэж суулгах гээд байж тэгэхдээ гудамжаар нэг шавхаан дундуур чирээд явсан тэгээд суулгаад чихээд аваад явсан тэгээд би санаа зовоод Б ийн гэрт нь очиход Б гэртээ ирчихсэн байсан. ...цохиж зодсон зүйл бол байхгүй чирч гулдраад коридор болон гудмаар хөл нүцгэн чирээд машиндаа чихэж суулгах гээд янз янзаар үзээд байсан. ...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдол санал алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7298 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...... ийн биед баруун тавхайн ул хэсэгт шарх, баруун суга, тохой, шагай, зүүн тавхайд зулгаралт, зүүн тохой, баруун сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Э.Б ийн “...2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр болсон асууудалд гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаа шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх 66 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.Б ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлын 34 дүгээр байрны гадна хохирогч ... ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хохирогч ... ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, гэрч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7298 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Б нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/ прокурорт бичгээр гаргасан байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад хохирогч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч ... нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Б.Б г бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “... шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” гэх саналыг хүрээнд шүүгдэгч Э ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э ийн Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Э ийн Б ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.