| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0896/э |
| Дугаар | 2017/ШЦТ/244 |
| Огноо | 2017-06-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн
Улсын яллагч Э.Бадрал
Шүүгдэгч Ц А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц А холбогдох Эрүүгийн 201725030361 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 40 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ц А /РД:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц А нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Цагаан байрны 40-11,12 тоот хашаанд байрлах амбаарын цонхоор нэвтрэн орж төмрийн нугалаа гаргах зориулалт бүхий 2 ширхэг төхөөрөмж хулгайлж хохирогч С.Сэлэнгэд нийт 8,000,000 төгрөгний буюу бага бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг.
Мөрдөн байцаалтанд хохирогч С С:...Би төмөр нугалаас гаргадаг 2 ширхэг машиныг 2016 оны 02 дугаар сард Нисэхэд байрладаг архивын барилгын ажлыг дуусгаад 2 хүүхдийнхээ хашаанд аваачиж тавьсан юм. Би хааяа хашаагаа эргэж тойрдог. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хашаандаа очоод амбаарынхаа цонхоор хартал төмөр нугалаас гаргадаг машин маань байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед ирхэд агуулахынхаа цонхоор хартал төмөр нугалаас гаргадаг 2 ширхэг машин алга болчихсон байсан. /хх-ийн 12-13, 42-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ хх-10, ял шалгах хуудас хх-23, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл хх-32-42, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц А нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Цагаан байрны 40-11,12 тоот хашаанд байрлах амбаарын цонхоор
нэвтрэн орж төмрийн нугалаа гаргах зориулалт бүхий 2 ширхэг төхөөрөмж хулгайлж хохирогч С.Сэлэнгэд нийт 8,000,000 төгрөгний буюу бага бус хохирол учруулсан болох нь… хохирогч С С өгсөн...Би төмөр нугалаас гаргадаг 2 ширхэг машиныг 2016 оны 02 дугаар сард Нисэхэд байрладаг архивын барилгын ажлыг дуусгаад 2 хүүхдийнхээ хашаанд аваачиж тавьсан юм. Би хааяа хашаагаа эргэж тойрдог. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хашаандаа очоод амбаарынхаа цонхоор хартал төмөр нугалаас гаргадаг машин маань байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед ирхэд агуулахынхаа цонхоор хартал төмөр нугалаас гаргадаг 2 ширхэг машин алга болчихсон байсан. хх-ийн 12-13, 42, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Ц Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц Аг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж дур зоргоороо захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байна.
Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт шүүгдэгч Ц Агийн хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц А нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь ял шалгах хуудсаар нотлогдож байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж уг ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
4.Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ц А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц Ад ногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 хэлтэст даалгасугай.
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч түүний өмгөөлөгч хохирогч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол Ц Ад урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАЯР