Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/548

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Нямжав,

Улсын яллагч Д.Энх-Оргил,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1711010690265 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Б.Б , Монгол Улсын иргэн, 1998 оны 6 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 15-29 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /

 

Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр /2017 оны 10 сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улсын их дэлгүүр”-ийн төв хаалган дээр Австрали улсын иргэн /LAWRENCE ALFERED JAMES/ Алфред Жеймсийн халааснаас Самсунги Галакси Эс-7 эдж маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Баас мөрдөн øàëãàõ àæèëëàãààíä болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Би 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 14 цаг 35 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн замын урд талын гарцны ойролцоо дээгүүрээ шар өнгийн цамцтай, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, 30 гаруй насны эрэгтэй, халзан толгойтой хүнийг дээрх гарцнаас их дэлгүүрийн төв хаалгаар орох хооронд шар өнгийн цамцны энгэрийн зүүн талын халааснаас Самсунг галакси эс 7 загварын шаргал өнгийн хуучивтар гар утсыг зүүн гартаа хар өнгийн куртикээ тохож бариад зүүн гараараа авсан.. гэсэн мэдүүлэг /хх-23-25/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхсувдаас хохирогчоор мөрдөн øàëãàõ àæèëëàãààíä мэдүүлсэн: ..Австрали улсын иргэн Алф Жеймс нь 2017 оны 10 сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн үүдэнд явж байхдаа халааснаасаа Самсунг галакси эс-7 эдж маркийн гар утсаа хулгайд алдаж цагдаагийн байгууллагад шалгуулж эд зүйлсээ буцаан авсан юм. Австрали улсын иргэн Алф Жеймс нь “Эпирок Монголиа ХХК-ийн төслийн менежер ажилтай бөгөөд урт хугацааны ажлаар Өмнөговь аймаг Оюутолгойд ажиллаж байгаа учир хүрэлцэн ирэх боломжгүй болчихоод байна. Тийм учир Алф Жеймс нь намайг уг хэрэгт төлөөлөн оролцуулах итгэмжлэлийг хийж өгсөн байгаа юм, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. гэсэн мэдүүлэг /хх 19-20/.

            Гэрчээр Алфред Жеймсийн мөрдөн øàëãàõ àæèëëàãààíä мэдүүлсэн: ..Миний хулгайд алдсан гэх гар утас мөн байна. Эвдрэл гэмтэл байхгүй байна. Миний гар утсыг олж өгсөнд та бүхэнд маш их баярлаж байна. Гэхдээ миний утсыг хулгайлсан этгээдэд хариуцлага оногдуулж өгнө үү.. гэсэн мэдүүлэг /хх 21-22/.

 

Шүүгдэгч Б.Бын  иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/, эд зүйлийн үнэлгээ /хх 17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улсын их дэлгүүр”-ийн төв хаалган дээр Австрали улсын иргэн /LAWRENCE ALFERED JAMES/ Алфред Жеймсийн халааснаас Самсунги Галакси Эс-7 эдж маркийн гар утсыг хулгайлж авсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бын бусдын гар утасыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэг байна гэж үзээд шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хулгайлсан Самсунг эс 7 загварын гар утсыг хохирогч Алфред Жеймст буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Бд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР