| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2017/00115/И |
| Дугаар | 136 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 136
Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар 1999 оны 03 сарын 18-ны өдөр төрсөн хүү И.Н-ыг эцэг Ц.И тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй И.Н-т сар тутам тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг эцэг Ц.И-с гаргуулж, түүний өвчнийг эдгэрэх хүртэл тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 1999 оны 03 сарын 18-ны өдөр төрсөн хүү И.Н-н харгалзан дэмжигчээр эх Д.Н нь Бор-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 25-ны өдрийн А/164 тоот захирамжаар тогтоогдсон болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү И.Н-ын хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Н-д даалгасугай.
6. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ц.И-ын эцэг байх үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эрх үүрэг хэвээр үргэлжилж байгааг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н нь улсын тэмдэгтийн хураамж 46764 төгрөг төлөхөөс тус шүүхийн 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 157/ШЗ2017/00425 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.И-с улсын тэмдэгтийн хураамж 46764 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА