Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0064

 

М.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаЦ.Шагдарсүрэн, нэхэмжлэгч М.Цогзолмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алгирмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр, гуравдагч этгээд Ц.Ганбилэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 440 дугаар захирамжаар 55 дугаар дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байтал дүүргийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Уг захирамж нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй болох нь дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 866 шийдвэрээр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 460 дугаар тогтоолоор батлагдаж намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгохоор шийдвэрлэсэн.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг Нийслэлийн боловсролын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа хандсан боловч шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй. Ийм нөхцөл байдал үүссэн тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд "Нийслэлийн Засаг даргын хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дагуу анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 180 дугаар шийдвэрийг үндэслэн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б\76 дугаар захирамжийн дагуу М.Цогзолмаа намайг 55 дугаар сургуулийн захирлаар томилсон.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/107 дугаар захирамжаараа 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б\76 дугаар захирамжаа хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсоноос хойш 12 хоногийн дараа ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлалгүй Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үндсэн эрхийг маань хязгаарласан шийдвэр гаргалаа. Дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл байхгүй байхад ажлаас үндэслэлгүй халсан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж, намайг эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд өрөөг эвдэн орж эрхэлж байсан ажлыг маань хүчээр булаан авсан.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Боловсролын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартааМ.Цогзолмаа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэх захиргааны акт гаргуулах талаар нэхэмжлэл гаргаж шүүхээс нэхэмжлэгч М.Цогзолмааг Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсон захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны Б/107 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж М.Цогзолмааг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Гэвч Баянзүрх дүүргийн мэргэжлийн сургалттай 55 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа нь тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн албаны зөвлөлийн "Журам батлах тухай" 2013 оны 60 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн тул сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх саналыг Нийслэлийн Боловсролын газраас Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.

Дээрх хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг арилгаж Нийслэлийн Засаг даргын 2014 Б/107 дугаар захирамжаар М.Цогзолмааг сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан Ч.Ганбилэгийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны Б/108 дугаар захирамжаар тус сургуулийн захирлаар томилсон гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Ганбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 55 дугаар сургуульд 17 жил хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2011 онд сургуулийнхаа захирлын албан тушаалын сул орон тоон дээр Нийслэлийн Боловсролын газраас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад орж 1 дүгээр байр эзэлсэн.

Гэтэл тухайн үеийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг сонгон шалгаруулалтад ороогүй, тэр үедээ багш мэргэжлийн бус М.Цогзолмааг захирлын албан тушаалд улс төрийн томилгоо нэрээр шууд томилсон, сонгон шалгаруулалтад тэнцсэн намайг Нийслэлийн Боловсролын газар албан ёсоор санал хүргүүлээд байхад томилохгүй байсан. Улмаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 571 дүгээр шийдвэрээр М.Цогзолмааг 55 дугаар сургуулийн захирлаар томилсон Засаг даргын захирамжийг хүчингүй болгох, тэнцсэн хүнийг томилох эрхийг нь Засаг даргын мэдэлд үлдээсэн шийдвэр гаргасан. Шүүхийн энэ шийдвэрийг Б.Батзориг дарга биелүүлэхдээ М.Цогзолмааг 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 55 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлөөд мөн тэр өдрөө буцаагаад захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон хэлбэрээр биелүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл М.Цогзолмаа гэгч нь өөрөө захирлын албан тушаалаас халагдах шүүхийн шийдвэртэй байсан мөртлөө хуучин байсан Засаг даргын захирамжаар захирамжаа өөрчлүүлэн үүрэг гүйцэтгэгчээр үлдэн ажиллаж байсан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 560дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Цогзолмааг Баянзүрх дүүргийн мэргэжлийн сургалттай 55 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан М.Цогзолмаад ажилгүй байсан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцон олгож, М.Цогзолмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Нийслэлийн засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Боловсролын газар давж заалдахгомдолдооЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах, хэргийг урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн.

Монгол Улсын Дээд шүүхийн "Иргэний зарим хэргийн харьяаллыг
захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай" 2007 оны 32 дугаар
тогтоолын 3.1-д "Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,-д заасан
байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа
хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг
ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ." гэж заасныг зөрчсөн.

Мэргэжлийн бус ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжил
эзэмшээгүй, тус сургуулийн захирлын ажлын байранд тавигдах ерөнхий болон
тусгай шаардлагыг хангаагүй болохыг нотолсон Мэргэжлийн хяналтын газрын
дүгнэлтийг хянан хэлэлцээгүй.

Тус сургуулийн захирлын албан тушаалд томлогдох төрийн үйлчилгээний
удирдах ажилтны сонгон шалгаруулалт явуулсан ба өнөөдрийн байдлаар уг

сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр байхад уг орон тоонд эгүүлэн томилсон
анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаар зөрчилтэй, шийдвэр биелэх боломжгүй
болсон.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Боловсролын
тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60
дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалтын
дүнгээр уг орон тоог нөхөх эрхгүй гэж үзэх нь учир дутагдалтай байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт болон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бодитой үнэлээгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгохыг шаардсан маргаан бүхий захиргааны акт нь 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/107 захирамж бөгөөд "М.Цогзолмааг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай" захирамж билээ.

М.Цогзолмаа нь Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдоогүй, уг албан тушаалыг хашиж байгаагүй бөгөөд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болно.

Гэтэл анхан шатны шүүх "...захирлын албан тушаалаас чөлөөлж..." гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлага болон маргаан бүхий захиргааны актыг буруу үнэлж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

Захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч нь дахин захирал томилогдох хүртэлх хугацаанд захирлын үүргийг гүйцэтгэхээр томилогддог бөгөөд захирал томилогдсноор тухайн түр орлон гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болох ёстой. Гэтэл нэхэмжлэгч М.Цогзолмаа нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудлаар огт маргаагүй, түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалд гомдол нэхэмжлэл гаргаагүй юм.

2. М.Цогзолмааг өмнө ажлаас чөлөөлсөн Засаг даргын шийдвэрийг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэж байсан бөгөөд энэ маргааныг Захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамруулсан үндэслэл нь Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан албан тушаалтан албан тушаалтан, М.Цогзолмааг чөлөөлсөн захирамж нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны актын шинжийг агуулсан байна гэж дүгнэжээ.

Улсын дээд шүүхийн Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай 2007 оны 32 дугаар тогтоолын 3.1-д Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалтан гаргасан хэдий ч Хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэнэ" гэж зааснаар үйлчилгээний албан тушаалтан тул ерөнхий шүүхийн харьяаллаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй болно.

Харин хэргийг хянан шийдвэрлэхдээ "...М.Цогзолмааг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн турхй хуулийн зохих зүйл заалтыг баримтлах ёстой байжээ..." гэж дүгнэсэн нь уг хэргийг хянан шийдвэрлэх харьяаллын асуудлыг ойлгомжгүй болгож байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт "...М.Цогзолмаа анхнаасаа сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон нь хууль бус гэсэн агуулгаар маргаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч сонгон шалгаруулалтгүйгээр томилсон албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй" гэж дүгнэжээ.

Энэхүү дүгнэлтээрээ хариуцагчийн "сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон нь хууль бус" гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг буруутгах эсэх дээр дүгнэлт өгчээ.

Уг асуудлаар гарсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 571 тоот шийдвэрээр М.Цогзолмааг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. Энэхүү хүчин төгөлдөр шийдвэрийг хэрхэн үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Уг асуудлаар гарсан хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир нэхэмжлэгч буруутай эсэх асуудал хамааралгүй бөгөөд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үнэлэх, дахин нотлох шаардлагагүй учир М.Цогзолмааг томилсон асуудал үндэслэлтэй эсэх, уг асуудалд М.Цогзолмаа ямар нэгэн хэлбэрээр буруутай эсэх асуудлыг дүгнэх нь үндэслэлгүй юм.

3. Анх 2010 онд М.Цогзолмааг тус сургуулийн захирлын албан тушаалд томилохдоо багш, сэтгэл зүйч мэргэжилтэй байна гэсэн шаардлагуудыг тавилгүй томилсон атлаа Засаг даргын 2014 оны Б/107 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөхдөө эдгээр шаардлагуудыг тавьж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

2010 онд М.Цогзолмааг томилсон тушаал нь 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаар шийдвэрээр хүчингүй болсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй дүгнэлт өгсөн байна. Уг тушаал хүчингүй болсон тул одоо гаргах тушаал шийдвэр нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гарах ёстой билээ.

2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын 8.4-д Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй" гэж заасан байна.

М.Цогзолмааг ажилд томилсны дараа уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж 2011 оны 02 цугаар сарын 11-ний өдөр хамгийн өндөр оноо авсан Ч.Ганбилэгийг нэр дэвшүүлсэн байдаг. М.Цогзолмаа нь уг сонгон шалгаруулалтад ороогүй билээ.

Ийнхүү 2010 онд М.Цогзолмааг томилсон тушаал гарсанаас хойш шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, бий болсон нөхцөл байдалд анхан шатны шүүх зохих дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

4. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ "Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч М.Цогзолмааг Баянзүрх дүүргийн мэргэжлийн сургалттай 55 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай" гэжээ.

М.Цогзолмааг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/76 тоот захирамжаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. Энэхүү түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгох ямар нэгэн шаардлага гаргаагүй билээ. Маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/107 тоот захирамж нь М.Цогзолмааг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн захирамж юм.

М.Цогзолмаа нь Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байгаагүй харин түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, маргаан бүхий акт хүчингүй болсноор өмнө ажил албан тушаалд эгүүлэн тогтоохдоо түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоох ёстой байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй шууд захирлын албан тушаалд эгүүлэн томилсон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.Цогзолмаа нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалд ямар нэгэн гомдол гаргаагүй болно. М.Цогзолмаа нь захирлын албан тушаалд 2010 онд томилогдсон захирамж нь хүчингүй болсноос хойш дандаа түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан билээ.

М.Цогзолмаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 тоот тушаалаар дуусгавар болсон бөгөөд уг тушаалд ямар нэгэн гомдол гаргаагүй, үүнээс хойш М.Цогзолмаа нь түр орлон гүйцэтгэгчээр томилогдон явсаар байсан юм.

Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар, шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 560 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М.Цогзолмааг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010оны 11 дүгээр сарын 19ий өдрөөс 440 дүгээр захирамжаар тус дүүргийн ерөнхий боловсролын 55 дугаар дунд сургуулийн захирлаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж томилсон байна.

Иймд Нийслэлийн Засаг даргаас 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1/3302 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг М.Цогзолмааг Боловсролын тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг зөрчин 55 дугаар сургуулийн захирлаар томилсон учир сургуулийн захирлыг хууль журмын дагуу сонгон шалгаруулж, удирдах ажилтны шаардлага хангасан хүнийг томилуулахыг Нийслэлийн боловсролын газрын даргад даалгаж байжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга нь дээд шатны албан тушаалтны шийдвэрийг үл тоосморложээ.

Нийслэлийн боловсролын газраас Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.2, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам-ын гурав-ын 11-т заасныг үндэслэн 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулахаар зарлаж, Өнөөдөр сонины 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 301 дугаарт болон Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлэхдээ сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байхыг шаарджээ.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогчтөрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэг-ээ хэрэгжүүлсэн байна.

Ингээд Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирлын албан тушаалд 4 хүн нэр дэвшүүлэн өрсөлдснөөс Ч.Ганбилэг 85,17 буюу хамгийн өндөр оноо авч, бусад 3 хүн нь шалгалтандаа тэнцээгүй /7-26,67 оноо авсан/, М.Цогзолмаа сонгон шалгаруулалтад ороогүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Сонгон шалгаруулалт явагдсаны дараа хамгийн өндөр оноо авсан Ч.Ганбилэг Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарсан байх бөгөөд дээрх маргааныг шийдвэрлэж Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 571 дүгээр шийдвэрээр М.Цогзолмааг захирлаар томилсон Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 440 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байжээ.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг нь 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар М.Цогзолмааг захирлын ажлаас чөлөөлөөд, мөн өдрөө Б/19 дүгээр захирамжаар 55 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон буцаан томилсон нь буруу болжээ.

Тодруулбал, Нийслэлийн боловсролын газар нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7-д зааснаар орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах-аар, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолоорбаталсан Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам-ын нэг-ийн 5-д ... дүүрэг дэх төсвийн байгууллагын захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Нийслэлийн боловсролын газар эрхлэн гүйцэтгэх-ээр, хоёр-ын 10-т төсвийн байгууллагын захирлын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь уг албан тушаалд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Нийслэлийн боловсролын газарт ирүүлэх, улмаар Нийслэлийн боловсролын газар сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, нэр дэвшүүлэх зэрэг ажиллагааг хэрэгжүүлэх талаар зохицуулжээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг 55 дугаар сургуулийн захирлын албан тушаалд хууль, журмын заалтуудыг зөрчиж, М. Цогзолмааг тухайн албан тушаалд дахин томилсон нь үндэслэлгүй байна.

Тэрээр тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр захирамжаар 55 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Улмаар М.Цогзолмаагийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн шүүх иргэний хэрэг үүсгэж, 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 866 дугаар шийдвэрээр М.Цогзолмааг 55 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 180 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний танхимын шүүх хуралдааны 201оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 460 дугаар тогтоолын хянавал хэсэгт хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр захирамж гаргахдаа Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтыг баримталсан нь буруу болжээ. Учир нь Боловсролын тухай хуулийн дээрх заалт нь 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчийн ажлын байр нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар үйлчилгээний албан тушаалд хамаарч байх тул хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомжоор зохицуулагдана гэж дүгнэж, М.Цогзолмоогажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоол нь М.Цогзолмааг дээрх албан тушаалд эргүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч түүнийг дээрх албан тушаалыг эрхлэх болзол, шаардлагыг хангасан тул эгүүлэн томилсон агуулгагүй, түүнчлэн түүнийг ажлаас чөлөөлсөн Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлээгүй байна.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч М.Цогзолмаагаас ..намайг Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 866 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн 2014 оны 04 дүгээр сарын 180 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон байхад дахин үндэслэлгүйгээр ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж маргажээ.

Дээрх шүүхийн шийдвэр гарсаны дараа дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, Нийслэлийн Засаг дарга 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/61 дүгээр захирамжаар, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/76 дугаар захирамжаар М.Цогзолмааг тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байжээ. Ийм учраас М.Цогзолмаагийн нэхэмжлэлдээ дурьдаад байгаа Улсын дээд шүүхийн тогтоолыг хариуцагч биелүүлээд үүрэг гүйцэтгэгчээр томилсон захирамж гаргасан байна.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолд нийцүүлэн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б/107 дугаар тушаал гаргасныг шинээр захиргааны акт гаргасан гэж үзэхээр байх тул шүүхээс дээрх захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах нь зүйтэй юм.

Нийслэлийн Засаг даргын 201оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/107 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн М.Цогзолмааг тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн боловсролын газраас сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн дүнг үндэслэн тухайн ажлын байранд хамгийн өндөр оноо авсан Ч.Ганбилэгийг уг албан тушаалд томилуулах саналыг 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/ 138 тоот албан бичгээр хүргүүлсэн байхад түүнийг томилохгүй байгаа нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилох талаарх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т төрийн албанд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх, 17 дугаар зүйлийн 17.3-т ...энэ хуулийн 10.1-т заасан... шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг... түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ хэмээн заажээ.

Ийнхүү ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Цогзолмааг ажлаас томилох, чөлөөлөхтэй холбогдсон асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэсэн байх тул дээрх захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.4-д заасан захиргааны актын шинжийг агуулсан, 4 дүгээр зүйлийн 4.1.10-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаанд хамаарч байхад ... төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Засаг дарга гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэх байсан гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шинээр боловсруулж батлахдаа тус сургуулийн захирлын тухайд сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн байх, тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн хувьд согог зүйч, сэтгэл зүйч, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байх тусгай шаардлагыг тавьжээ.

М.Цогзолмаа 2003 онд Дорно дахины гүн ухаан, хүн судлалын дээд сургуулийг философич мэргэжил, Дорно дахины гүн ухаан судлаач-багш мэргэшилээр төгссөн Нийслэлийн хяналтын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 02-03/2215 дугаар албан бичгээр Дорно дахины гүн ухаан, хүн судлалын дээд сургууль нь Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5-д заасны дагуу татан буугдсан ба Боловсрол, шинжлэх ухааны яамны төгсөлтийн мэдээлэлд М.Цогзолмаа нь Дорно дахины гүн ухааны мэргэжлээр төгссөн бөгөөд индекст багш мэргэжил байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч М.Цогзолмаа дээрх байдлаар удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлээр 55 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн маргаан Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, 28.1.19, 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Цогзолмаагийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3

дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс орлогоос буцаан гаргуулж, гуравдагч этгээдэд олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН