Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1141

 

1

 

 

 

 

2018           08               08                                                   2018/ШЦТ/1141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

 

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

 

Шинжээч Б.Долгормаа,

 

Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд,

 

Шүүгдэгч Д.М,

 

Шүүгдэгч М.Е, тэдний өмгөөлөгч Х.Зулхаш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Е нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1813000060055 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим өөрийн гар утас, мессенжерээр Б.Бийн гар утас руу илгээж байсан мессеж, өөрийн нүцгэн зураг зэрэг мэдээлэл хадгалагдаж байгаа гэх Б.Бийн гар утсыг авах зорилгоор түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Е нь "Улсын Их Хурлын гишүүн Д.Мын жолоочоор ажиллаж байхдаа "2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим Д.М нь өөрийн гар утас, мессенжерээр Б.Бийн гap утас руу илгээж байсан мессеж, өөрийн нүцгэн зураг зэрэг мэдээлэл хадгалагдаж байгаа гэх Б.Бийн гap утсыг авах зорилгоор түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "Д.М нь Б.Бтэй Маршалын гүүрний орчим хоорондоо уулзалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна.

 

...Би энэ хоёр Маршалын гүүрний орчим уулзалдаж хоорондоо зодолдох, ноцолдох үйлдэл хийсэн талаар мэдэх зүйл байхгүй, харсан үзсэн зүйл байхгүй" гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Солонгос улсын Сөүл хотод очоод 14 хонож байхад миний утас болон фээсбүүк рүү Д.М ярьж мессеж бичиж би чамайг их санаж байгаа, би чамд хайртай, чамайг мартаж чадахгүй, араас нь яваад очих уу, хэзээ ирэх вэ, наад газарт чинь аймгийн засаг дарга Гылымхан очсон байна. Чи тэр сармагчинтай секс хийж байна уу, хар нигер эрчүүдийн эрхтэн ямар байна, цагаа сайхан өнгөрөөж байгаа биз дээ гэж байнга мессеж бичиж эхэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Солонгос улсын Сөүл хотод ирсэн байгаа гээд фээсбүүкээр залгаж чи хаана байгаа юм. Байгаа газрын хаягаа явуулаарай гэхээр ирсэн гэдгийг нь мэдэхгүй хаягаа явуулсан. Удалгүй Д.М миний байсан газарт ирээд надтай уулзаад намайг тэвэрч аваад чамд хайртай гээд уйлсан. Би Мад хандаж одоо та хэрүүл хийхээ болиорой. Дахин яагаад доромжилсон мессеж бичээд байгаа юм бэ гэхэд би чамд хайртай

 

3

 

 

 

 

 

болохоор чиний араас чинь ирлээ чамайг хүмүүсээс харддаг гэсэн. Уулзаж чадахгүй ах дүү шиг л харьцаатай явъя гээд ойлголцоод явсан. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Д.М бид хоёр Улаанбаатар хот руу хамт нэг онгоцоор ирсэн. Ирэх өдөр онгоцны буудалд Д.М гар утсаа алга болгосон байсан. Түүний жолооч нь тосож аваад намайг гэрт хүргэж өгсөн. Маргааш өдөр нь Д.М над руу би утсаа алга болгосоноо бодоод шөнө унтаагүй, алга болсон гар утас дотор олон мессеж зураг бичлэг байсан. Хэн нэгэн хүн олж аваад цацвал яах уу? чи өөрийнхөө утсаа өгөөрэй гэж удаа дараа мессеж бичсэн. Би гар утсаа өгөөгүй. Учир нь урд намайг зодсон бичлэг болон бусад байдлаар явуулсан мессежүүдийг сэргээж гаргаж авах үүднээс болгоомжилж утсаа өгөөгүй юм. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө Д.М над руу 7 цагаас хойш мессеж бичээд, 09 цагаас хойш яриад Метромолл дэлгүүрийн орчим хүрээд ирээч гэсэн. Би таксигаар тэр хэлсэн газарт нь 11 цагийн орчим хүрч ирэхэд М, Е нар дэлгүүрийн үүдэнд байж байсан. Тэндээс М салаад Е бид 2 Мобикомоор явж утасны үнэ судалсан. Д.Мтай мобикомын үүдэнд уулзаад 12 цагийн орчим Чингисийн хүрээ рүү явсан. Тэгж явах шалтгаан нь болохоор М надад гар утас худалдаж авч өгнө, харин миний хуучин утсыг авна гэж байсан. Хамгийн гол нь тэр зөөврийн компьютерыг үзэх гэж Чингисийн хүрээ жуулчны бааз руу очсон юм. Би зөөврийн компьютертээ гар утсан дээрээсээ Солонгост байгаа зурагнуудаа хуулж авсан гээд үзүүлсэн. Чингис хааны хүрээ жуулчны баазад М, Е бид 3 хамт хоол идэж, хоолны тооцоог би өөрийнхөө ХААН банкны картаараа хийсэн. Чингисийн хүрээнээс гараад 14 цагийн үед Хан-Уул дүүрэгт байдаг Соёл саунд орсон. Тэнд Мтай хамт орж 2 хүний тооцоо 110.000 төгрөгийг би өөрийнхөө ХААН банкны картаар хийсэн. 16 цаг 34 минутанд саунаас гарахдаа Мад ус, өөртөө ундаа авсан. Тэндээс гараад гэр рүүгээ такси бариад харьсан. Намайг Жадырагийнд очсон хойно М араас утсаар яриад утас авах мөнгө өгье, чи утсаа аваад хүрээд ир гээд өөрийнхөө гэрийн ойролцоо Маршалын гүүрний орчим хүрээд ир гэж дуудсан. Би такси бариад очиход М жолоочтойгоо хамт машиндаа сууж байсан. Өлгийгөөс манай хүү мөнгө шилжүүлэх юм чи хүлээж бай гээд хүлээлгэсэн. Тэнд М, Е бид 3 бараг цаг шахам суусан. Энэ хугацаанд М жолооч Еийг миний дансанд мөнгө орж ирсэн эсэхийг шалгаад ир гэж 4-5 удаа ATM руу явуулсан. Тэр болгондоо мөнгө орж ирээгүй байна гээд байсан. Миний бие ээжид эм авах ажилтай байсан учраас яаралтай явах хэрэгтэй байна гээд машинаас буух гэтэл М нь машинаас бууж ирээд шууд гараараа алгадаж миний энгэрийн халаасанд байсан миний гар утсыг авахыг оролдож, намайг өвдөглөж араас нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний 2 гарыг тавихгүй байхаар нь би Мын гараас мултарч гараад зам дагуу гүйж байгаад таксинд сууж зугатаасан. Мад зодуулсныхаа дараа нь би эхнэр болон том хүүд нь болсон асуудлын талаар хэлсэн. Мыг би өөрөө ирж уулзана гэж хүлээсэн. Надаас болон миний ээж ааваас уучлалт гуйна гэж бодож байсан. Би ер нь Цагдаагийн байгууллагад хандана гэж бодоогүй байхад М намайг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан учраас би өөрийнхөө цуглуулсан баримтуудаа цагдаагийн байгууллагад өгч энэ асуудлыг шалгуулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-

 

4

 

 

 

 

 

14, 2-р хх-ийн 87-89/,

 

2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зодуулчхаад би шууд хороололд байдаг ээжийн хамаатан болох Жадырагийнд ирсэн. Тэгээд Жадыра болон түүний гэр бүлийн хүмүүс нь миний хувцас хунар шороо болсон, гар хөл хөхөрсөнийг харчихаад таныг яасан бэ? Юу болсон бэ гэж асуухаар нь би яг Д.М зодсон гэж хэлээгүй. Нэг казах залуу үл ойлгоцлолын улмаас зодчихлоо гэж хэлээд хоносон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194/

 

Гэрч Б.Адилбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Д.М гишүүн өмнө нь Б.Бийг яаж нэг гайгүй ажилд оруулж өгөх үү гэж ярьдаг байсан. Тэгээд Д.М, Б.Б хоёр барилгын талбай дээр машинд уулзасны өмнө хугцаанд байсан уу, хойших хугацаанд байсан уу гэдгийг нь тодорхой мэдэхгүй байна. Ямар ч байсан Д.М гишүүн хотод байхдаа утсаар ярьж чи Б.Б дээр очоодох. Б.Б байраа зарах гэж байгаа юм. Худалдаад авъя, би чиний нэр дээр болгоод дараа нь хэн нэгэнд зарчихна гэж ярьсан. Тэгэхээр нь би машинтайгаа Баян-Өлгий аймгийн 9 дүгээр багт оршин суудаг хаяг дээр нь очиход Б.Б өөрөө гараад ирсэн. Тэгээд миний машин дотор Б.Б Д.М гишүүнтэй утсаар яриад хоорондоо хэрэлдэж байсан. Тэгээд Б.Б буугаад яваад өгсөн. Би гэртээ ирээд байж байсан чинь Б.Б над руу залгаад юу болж байна. Гишүүн чамд юу гэж хэлсэн бэ гэхээр нь би Б.Бд хандаж 30 гаран сая төгрөг өгөөд байраа миний нэр дээр шилжүүлүүлээд дараа зарчихъя гэж хэлсэн гэхэд Б.Б чи тоо мэдэхгүй юм байна. Би урьдчилгаа зөндөө мөнгө төлсөн гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс биш би Б.Бд цагдаагийн байгууллагад битгий гомдол гаргаарай гэж хэлээгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-83/

 

Гэрч Г.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Би карт, өвчний түүхтэй танилцлаа. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв мэс засал гэмтлийн амбулторт иргэн Б.Бийг үзсэн тэмдэглэл байна. Тухайн үед Б.Б үзүүлэхээр орж ирэх үеийн зовиур нь бүх бие болон толгой өвдөнө, 2 гар өвдөнө, эмч үзээд яасан бэ гэж асуухад 2017 оны 08 дугаар сард хүнд зодуулж толгойд гэмтэл авч байсан гэсэн. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүнд зодуулсан гэсэн. Тухайн үеийн ерөнхий үзлэгт "биеийн байдал дунд зэрэг, арьс салст цэвэр, амьсгал зүрх судас хэвийн, хэл цэвэр хэвлий тайван, шээс баас хэвийн. Хэсэг газрын үзлэгт "баруун гарын бугуйн сарвуу, зүүн гарын бугуй орчим зөөлөн эдийн няцралттай. Зүүн шанаа орчим зөөлөн эд няцарч хөхөрсөн, дагзны булчингийн хөшинг 1-1.5 см хөшүүн, тархи доргилт, 2 гар болон зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэсэн онош тавьсан. Тухайн хүний биеийн байдлыг харгалзан хэвтрийн дэглэм, толгойд хүйтэн жин тавих, хавдаж хөхөрсөн хэсгүүдэд 10%-ийн натри хлоридийн уусмалаар жин тавих, витамин С, диакраби гэдэг эм уухыг зөвлөсөн. Дээрхи оношийг асуумж болон бодит үзлэгийг үндэслэж тавьсан. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь иргэдийг хаяг болон харъяалал харгалзахгүйгээр үзэж үйлчилдэг юм гэх мэдүүлэг/

 

5

 

 

 

 

 

1-р хх-ийн 18/,

 

Гэрч Х.Хусаянын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Амбулаторийн картын үзлэгийг үзэхэд би 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Бийн толгойны рентген зургийг хараад судасны зураглал тодорсон байдлаас хараад чих хамар хоолойн эмчид хоолойгоо үзүүлээд, цусанд С уураг үзүүлээрэй гэж явуулсан байна. Тэгээд шинжилгээнүүдийн хариу гарсан үед давтаж үзүүлээрэй гэсэн боловч ирж үзүүлээгүй. Б.Бийн авахуулсан рентген зургийг нь үзээд шинжилгээ хийлгэх зөвөлгөө өгөөд явуулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204/,

 

Гэрч А.Бекболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үдээс хойш 14 цагийн үед манай гэрийн хашааны төмөр хаалгыг нэг хүн цохихоор нь гарч ирэхэд Д.М байсан. Тэр хүн намайг таньтай уулзаж ярилцах ажил байна гээд машиндаа суулгасан. Д.М нь ганцаараа ирсэн байсан. Машин дотор суухад надад таны охин болох Б.Б бид хоёрын дунд үл ойлголцол болоод тэрнээс болж хэрүүл маргаан гарч 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод зодсон гэж хэлсэн. Би Б.Бээс өөрөөс нь уучлал гуйсан. Та бас намайг уучлаарай таны охиныг ажилд оруулж өгнө. Та охиноо Улаанбаатар хотоос ирэхээр нь уулзаад миний хоёр удаагийн зодсон асуудлыг цагдаагийн байгууллагад хэлж өргөдөл өгч шалгуулж болохгүй. Миний нэр хүнд унах болно. Таны охинд учирсан хохирол болон эмчилгээнд гарсан мөнгийг өгсөн. Цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад явсан. Цаашдаа ч гэсэн гарсан бүх хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Б.Б 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд намайг Улаанбаатар хотод байхад дахиад үл ойлголцол мессежнээс болоод Д.М намайг зодсон. Би хотод эмнэлэгт үзүүлж карт авсан гэж ярьж байсан. Харахад зүүн талын шанаа хэсэг нь хөхөрсөн мөн гap нь хөхөрч хавдсан байсан. Толгой руу цохисон гэж хэлсэн. Би удаа дараа чамайг зодож хэл амаар доромжилсон. Одоо цагдаагийн байгууллагад хандаж хэлье гэхэд Д.М надтай тохирч гэрээ хийхээр болсон жаахан анзаарч хүлээж бай гэсэн.

 

    1. сая төгрөгийг Д.М 2017 оны 08 сарын 03-ны өдөр өөрөө ганцаараа манай гэрт ирээд Б.Бд өгсөн байсныг 2017 оны 09 сарын 27-ны үед
  • .Б гаргаж ирээд та хадгалаарай гээд өгсөн. Дансанд бол хийж хадгалаагүй. 2017 оны 12 сарын 20-ны өдөр Б.Б мөнгө хэрэгтэй байна, хохирол болон эмчилгээнд мөнгө хэрэгтэй гээд 60 сая төгрөгөө өөрөө авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/,

 

Гэрч А.Анипагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

УИХ-ын гишүүн Д.М нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймагт ирээд ажил хэргийн шугамаар охинтой маань уулзаж байгаад машин дотроо суулгаад зодсон гэж надад хэлсэн юм. Би охиноосоо чамайг яагаад зодож байгаа юм бэ гэж асуухад ажил хэргийн шугамаар уулзаж байгаад үл ойголцолын улмаас хэрүүл маргаан гарч тэрнээс болж намайг зодсон гэж хэлсэн. Дараа нь

 

6

 

 

 

 

 

албан ажлаар УБ хотод очоод байж байхад Д.М нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөн албан ажлаар уулзана, хэлэх үг байна гээд дуудаж аваад уулзаад гар утсыг нь булаах гээд оролдож мөн дахин зодсон гэсэн. Удалгүй Б.Б УБ хотоос ирээгүй байхад өөрөө аймгийн төвд ирээд би Б.Бээс өөрөөс нь уучлалт гуйсан. Та бас намайг уучлаарай таны охиныг ажилд оруулж өгнө, та охиноо УБ хотоос ирэхээр уулзаад миний хоёр удаагийн зодсон асуудлыг цагдаагийн байгууллагад хэлж өргөдөл өгч шалгуулж болохгүй гэж нөхөрт маань ирээд хэлсэн байсан. Б.Б 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр УБ хотоос ирээд намайг УБ хотод байхад дахиад үл ойголцол мессежээс болоод Д.М зодсон. Би УБ хотын эмнэлэгт үзүүлж карт авсан гэсэн. Зүүн талын шанаа хэсэг нь хөхөрсөн мөн гар нь хөхөрч хавдсан байсан. Толгой руу цохисон гэж хэлсэн юм. Би удаа дараа чамайг зодож хэл амаар доромжилсон одоо цагдаагийн байгууллагад хандаж хэлье гэхэд Д.М надтай тохирч гэрээ хийхэээр болсон. Жаахан анзаарч хүлээж бай гэсэн юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/,

 

М.Еийн 2018 оны 02 сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн:

 

...2017 оны 09 дүгээр сард Д.М гишүүний жолоочоор ажиллаж байсан. Зарим хүмүүс намайг Багон гэж дууддаг. 2017 оны 09 дүгээр сард богино хугацаанд Солонгос улс руу яваад ирэхэд нь тосож авч байсан. Д.М гишүүнтэй миний зүс мэдэх Б.Б гэх эмэгтэй хамт явж байсан... Д.М гишүүн миний гар утас алга болчихсон гэж ярьж байсан... Маршалын гүүр нь Д.М гишүүний оршин суудаг хаягнаас зүүн урагш 2 км зайд байрлалтай байдаг. Д.М нь Б.Бтэй Маршалын гүүрний орчим хоорондоо уулзалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна... Би энэ хоёр Маршалын гүүрний орчим уулзалдаж хоорондоо зодолдох, ноцолдох үйлдэл хийсэн талаар мэдэх зүйл байхгүй харсан үзсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-89/,

 

Гэрч А.Жадырагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой Б.Б эгч намайг гэртээ хоол хийгээд байж байхад 19 цагийн орчим байсан. Хаалганы хонх дуугарахаар нь нээж өгсөн чинь Б.Б эгчийн өмдний өдвөг хэсэг болон бусад хэсгээр нил шороо болчихсон зүүн талын шанаа хэсгээр үс нь арзайчихсан зулгаасан болотой үс унасан гэхээр харагдаж байсан. Мөн хоёр гарных нь дээд хэсгээр хөхөрчихсөн, гар нь салгалчихсан царай нь барайчихсан байдалтай орж ирэхээр нь юу болсон юм гэж асуухад дуугарахгүй орон дээр хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би дахин юу болсон талаар тодруулахад хүнд л зодуулсан гэж хэлж байсан. Тэгээд хэнд зодуулсан юм гэхэд нэрийг нь хэлэхгүй байсан. Энэ өдрөө хоол идэхгүй шингэн ус л уугаад хэвтээд толгой өвдөөд байна гэж хэлж байгаад унтсан. Маргааш өглөө нь ажилдаа явахаар 08 цаг өнгөрч байх үед босоход Б.Б эгч босчихсон байсан. Тэгээд бас толгой өвдөөд ерөөсөө байж сууж болохгүй байна эмнэлэг явж үзүүлэхээс гээд үлдсэн. Би өглөө нь 09 цаг өнгөрөөгөөд ажил руугаа явахаар гарсан. Тэгээд ажил дээрээ очоод утсаар залгахад 3 дугаар эмнэлэг дээр явж байна гэсэн /1-р хх-ийн 203/,

 

7

 

 

 

 

 

Б.Б 2017 оны 09 сарын 16-ны өдрийн 19-20 цагийн үед манайд

 

БНСУ яваад ирлээ гээд ирсэн . Тэгээд манайд хоночихоод 16 цагийн орчим гараад

 

  1. цагийн орчим ирсэн. Өглөө нь Б.Б эгч бид хоёр хамт манайд байсан. Б.Бийг ирэхэд би 6 настай хүүхдийн хамт байсан. Манайд өөр хүн байгаагүй. 20 цаг өнгөрч байхад манай нөхөр орж ирээд удаагүй гарч явсан. Тэр үед Б.Б эгч хэвтэж байсан учир нөхөр анзаараагүй байх. Тэр 2 хоорондоо юм яриад байдаггүй юм гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92-93/,

 

Шинжээч эмч Е.Бауыржаны мөрдөн байцаалтанд өгсөн:

 

Дүгнэлтэнд тусгагдсан "Бодит үзлэг гэж тэмдэглэсэн хэсэгт "Биеийн ерөнхий байдал дунд зэрэг" гэж тэмдэглэсэн байгаа нь иргэн Б.Бийн тухайн үеийн биеийн байдлыг тусгаж бичсэн болно. Энэ хэрэг учрал болсон үед авсан гэмтэлтэй холбоогүй иргэн Б.Бийн тухайн үед хэлсэн зовиур үзлэгийг үндэслэж бичсэн юм. Би уг дүгнэлтийг гаргахдаа 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бичиж эхэлсэн бөгөөд холбогдох шаардлагатай бичиг баримттай танилцан, хэрэгтэй бичиг баримтыг бүрдүүлж шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусгаж манай албаны хаах тэмдэгийг дарж хаалгасан болно гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54, 100/,

 

Шинжээч эмч М.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Б.Бийн биед тархи доргилт, баруун гарын бугуй сарвуу, зүүн гарын бугуй орчим зөөлөн эдийн няцрал, зүүн талын шанаанд зөөлен эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Тухайн үед үзүүлсэн гэх эмнэлгийн бичиг баримтууд болон урьд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн гаргасан. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн амбулаторийн картан дахь мэс заслын эмч үзлэгт тархи доргилт гэж тавигдсан онош болон 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүрс оношилгооны их эмч С.Чулуунсүхийн рентген зураг уншсан тэмдэглэл, эмч О.Оюунбаясгалангийн давтан уншсан тэмдэглэлд судасны зураглал тодорсон гэж рентгений эмч нар тэмдэглэсэн. Энэ нь гавлын дотоод даралт ихсэх үед судасны зураглал олширдог нэг шинж бөгөөд тархи доргилттой байгаагийн нэг шинж юм. Эдгээр эмч нар нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн рентген зургийг уншсан тэмдэглэл байсан. Б.Бийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бидний гаргасан дүгнэлтэнд эмнэлгийн бичиг баримтуудыг судлан гаргахад үс халцарсан талаар дүгнэлт бичээгүй. Тиймээс энэ талаар гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47, 101-102/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчдийн гаргасан 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 472 дугаартай:

Баян-Өлгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Бауыржаны гаргасан 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Бийн биед 2017 оны 09 сарын 20-ны өдрийн ЧДЭМТ-ийн мэс заслын эмч Г.Мэндбаярын үзлэгээр тархи доргилт, баруун гарын бугуй сарвуу, зүүн гарын бугуй орчим зөөлөн эдийн няцрал, зүүн талын шанаанд зөөлөн

 

8

 

 

 

 

 

эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдож байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь 2017 оны 09 сарын 17-с 18-ны өдрүүдэд үүссэн байх боломжтой байна. Тухайн оношлогдсон тархи доргилт, баруун гарын бугуй сарвуу, зүүн гарын бугуй орчим зөөлөн эдийн няцрал. Зүүн талын шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 22-23/,

 

Шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Ямар ч зодож барьсан зүйл байгаагүй. Б.Б бид 2 ерөөсөө муудалцаж маргаагүй. Гэхдээ заримдаа намайг хардаад хэнтэй байна? ажилдаа хэзээ оруулах уу? ажилд оруулж байр авч өг гэж ярьдаг байсан. Манай гэр Маршалын гүүрний ертөнцийн зүгээр баруун талд байдаг учраас Б.Б Маршалын гүүрний орчим хэд хэд ирсэн. Хэрэв зодсон гээд байгаа бол Маршалын гүүрний орчим камер байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймаг руу би явсан. 20-ны өдөр байсан шиг санаж байна Б.Б над руу утсаараа залгаад маргааш Өлгий рүү хамт явах уу хамт очъё гэж яриад манай гэрийн гадаа ирээд бид 2 миний машин дотор уулзаж байгаад нилээн сууж байгаад би маргааш нь Баян-Өлгий аймаг руу явахаар болсон. Б.Б ч маргааш нь Баян-Өлгий аймаг руу явахаар болсон. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар 99116398, 94112020 гэсэн дугаарууд барьж байсан. 89202255 дугаар нь миний хааяа барьдаг дугаар мөн байна. 2017 оны 09 дүгээр сард Солонгос улсаас ирэхэд миний утас алга болчихсон. Үүнийг Б.Б авсан байх гэж хардаж байна. Яг авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Яагаад хардаж байна гэхээр миний утас дээр байсан хагалгаа хийлгэснии дараа үеийн эмнэлэгт хэвтэж байхад авахуулсан майктай зургийг интернэт сайтад тавьсан байсан. 2017 оны 09 сарын 17-ны өдөр бол ямар

  • зодоон болоогүй. Хэрэв зодоон болсон бол 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр надтай уулзахгүй байх байсан. М.Е нь 2017 оны 09 сарын 21-ний өглөө надтай уулзахдаа Б.Б та хоёр өчигдөр хоол идээгүй юм уу? би Маршалын гүүрний цаад талд Богд уулын зам дагуу байдаг ТҮЦ-нээс хуушуур авч өглөө гэж хэлж байсан. Ер нь энэ асуудлын талаар би тодорхой ярьсан. Хамгийн тодорхой зүйл бол энэ хүүхэн намайг хардсанаас болоод зодсон гэсэн энэ асуудлыг гаргаж тавьсан. Түүнээс биш Б.Бийн хувьд угийн толгойн өвчтэй. Б.Б нь 2-3 жилийн өмнөөс энэ өвчнийхөө талаар ярьдаг байсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Бугат суманд байдаг бариачаар толгойгоо бариулсан гэж өөрөө хэлж байсан. Тэр өдөр Соёл вильнес төв дээр саунд орсны дараа Б.Бийг гэрт нь хүргэж өгсөн. Би хамт явсан эсэхээ санахгүй байна. Гэхдээ тухайн үед машинаас буугаад үлдэхгүй болохоор хамт л явсан байж таарах байх. Харин Б.Бийг гэрт нь хүргэж өгснөөс хойш би түүнтэй тэр өдөртөө уулзаагүй. Ер нь би Б.Бээс утсыг нь авья гэсэн зүйл яриагүй. Харин утсан дээрх зүйлээ устгаач гэдгийг бол хэлж байсан. Түүнээс Б.Бийн утсыг авчих боломж надад зөндөө байсан. Би утсыг нь авна гэсэн зүйл ерөөсөө яригдаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-248, 2-р

хх-ийн 105-106/,

 

9

 

 

 

 

 

Шүүгдэгч М.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2017 оны 09 сарын 17-ны өглөө 10 цагийн Д.М гишүүнийг гэрээс нь аваад ажил дээр нь буюу Засгийн газрын ордон дээр ирсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад Д.М гишүүн ажлаасаа гарч ирээд хамт машинтай ордноос гарч ордны баруун талаар гарч баруун тийшээ явж байгаад замд Б.Б төвөөс машинд суусан. Б.Бийг суулгасны дараа шууд хотоос гарах чиглэлд яваад нисэхийн замаар Чингисийн хүрээ гэдэг амралтын газарт очсон. Тэнд бид гурав хамт хоол идсэн. Мөн Б.Б нь өөрийнхөө утсаар зураг авахуулсан. Чингисийн алтан цутгамал барималын дэргэд зургаа авахуулаад байсан бөгөөд тэр ресторан нь гэр шиг бөөрөнхий хэлбэртэй юм байна лээ. Тэнд очиход ойролцоогоор 12 цаг өнгөрч байсан байх. Тэнд өдрийн хоол идээд тооцоог Б.Б өөрийнхөө зартаараа хийсэн. Тэндээсээ бид гурав хамт хотын чиглэлд яваад Соёл саун дээр ирсэн. Тэнд ирэхэд 14 цаг өнгөрч байсан. Тэнд Д.М гишүүн Б.Б нар саунд орохоор орсон. Би гадаа нь хүлээж байсан. Тухайн үед саун руу тэд нарыг орох гэж байхад нь би мөнгөний хэрэг байна гээд Д.М гишүүнээс мөнгө авах гэхэд Б.Бээс авчих, би дараа нь өгчихнө гэхэд Б.Бахыргүл надад картаа өгч, картныхаа нууц дугаарыг хэлж өгч байсан. Би тэр дугаарыг нь одоо санахгүй байна. Ингээд би та нарт мөнгө авчихаад картыг авчирч өгье гээд Хан-Уул дүүргийн Тамгын газарт байрлах АТМ-ээс мөнгө авчихаад ирээд тэр хоёрыг хүлээж байхдаа эхнэрт хэлээд нөгөө мөнгө өгөх залуугийнхаа данс руу эхнэрт хэлж 20000 төгрөг хийлгэсэн. Тэгээд би тэр заруутайгаа утсаар яриад би чамд 30000 төгрөг бэлнээр өгнө гэжхэлсэн. Би өмнөх мэдүүлэгтээ би тэр залуу дээр очсон гэжхэлсэн. Харин сүүлд бодоод байхад очоогүй санагдаад байна. Би Д.М Б.Б нарыг сауны гадаа хүлээгээд байж байхад тэр хоёр 17 цаг өнгөрч байхад саунаас гарч ирсэн. Саунаас гарч ирснийхээ дараа Д.М гишүүн нэлээд удаан утсаар яриад байсан. Д.М гишүүн, Б.Б нар машинд суусан бөгөөд би гадаа нь хүлээж байсан юм. Тэгж байгаад 18 цагийн орчим явья гээд бид нар тэндээс хөдлөөд шууд Б.Бийг хүргэж өгсөн. Хүргэж өгөхөд нэлээд удаан явсан. Их түгжрэлтэй байсан. Ингээд Б.Бийг гэрийнх нь гадна хүргэж өгчихөөд би даргатай /Д.М/ хамт түүний гэр лүү нь яваад М гишүүнийг гэрийнх нь үүдэнд буулгаад машиныг нь тэдний байрны гадна талын зогсоолд байрлуулчихаад явсан. Тэр машины нэг түлхүүр нь надад нөгөө түлхүүр нь гишүүнд өөрт нь байдаг юм. Тэр өдөр дахиж Б.Б, Д.М гишүүн хоёртой уулзаагүй. Би тэндээс гэрлүүгээ автобусаар харьсан. Намайг гэртээ очиход 20 цаг болж байсан санагдаж байна. Тухайн үед би Баянзүрх дүүргийн 26-р хороо 218-р байрны 29 тоотод дөнгөж нүүж ирээд 2 хонож байсан юм. Тайм тауэр гэдэг хотхон юм. Тэр өдөр би гэртээ хоноод 2017 оны 09 сарын 18-ны өдөр буюу маргааш нь яг ямар асуудал болсон талаар санахгүй байна. 2017 оны 09 сарын 17-ний өдөр Д.М гишүүн Б.Б бид нар хамт явж байхад Б.Б нь толгой өвдөөд байдаг. Ж.Хайрулла эмчид үзүүлмээр байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь манай хүүхэд толгой нь өвдөөд ухаан алдаад унадаг байсан гэж хэлж, би түүнийг Ж.Хайрулла эмчид үзүүлэхээр ярилцаж байсан. Харин 2017 оны 09 сарын 19-ний өдөр өглөө 09-10 цагийн орчим Б.Б над руу утсаар яриад

 

10

 

 

 

 

 

Ж.Хайрулла эмчид үзүүлмээр байна гэхээр нь би түүнд чи наанаасаа 3 дугаар эмнэлэг дээр очиж бай. Би эндээс яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би удаагүй 10 цагийн орчим эмнэлэг дээр очсон байх. Тэгээд эмнэлэг дээр очиход Б.Б ирсэн байсан санагдаж байна. Тэгээд бид хоёр хамт эмнэлэг рүү ороод Ж.Хайрулла эмчийн туслах гээд нэг эмэгтэйг хайж олж уулзаад дугаар бичүүлэх гэсэн боловч Ж.Хайрулла эмч өвчтэй байгаа. Оронд нь түүний хүү Х.Хусаян эмч үзэж байгаа гэж хэлээд Х.Хусаян эмчид үзүүлэхээр дугаар авсан юм. Б.Бийг рентген болон өөр нэг зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Би зургаа авахуулчихаад өөрөө үзүүлчихээрэй гэж хэлээд явсан. Б.Б нь надад ёстой их баярлалаа гэж хэлээд үлдсэн юм. Тэр өдөр Б.Бтэй эргэж уулзаагүй.

 

Би одоо бодоод байхад 9 дүгээр сарын 17-ны өдөр бол ямар ч утас хайгаад явсан талаар санахгүй байна. Харин 18-ныхаа өдөр нь өглөө явсан байх гэж бодож байна. Ямар ч байсан Б.Б бид хоёр хамт Теди дээгүүр хамт явж утас үзэж байсан. 2017 оны 09 сарын 17-ны өдөр бол Д.М, Б.Б нар их л сайхан ааш зантай явсан. Тухайн өдөр утасны талаар яриагүй байх. Би тэр талаар сайн санахгүй байна. Ер нь тэр хоёр уулзах болохоороо намайг явуулчихдаг юм. Гэхдээ Б.Б нь Д.М гишүүнтэй уулзахдаа өөрөө л хүрээд ирчихсэн байдаг. Би

 

Б.Бийг гэрээс нь очиж авсан тохиолдолд байхгүй... Д.М гишүүн Солонгосоос ирснийхээ дараа Ривер гарденд байдаг ХААН банкны салбараас шар өнгөтэй карт авч байсан. Утсаа алга болгохдоо хамт алга болгосон юм шиг байна лээ. Өмнө нь карттай л яваад байдаг байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-113/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Д.Мын “2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим өөрийн илгээж байсан мессеж, нүцгэн зураг зэрэг мэдээлэл хадгалагдаж байгаа гэх хохирогч Б.Бийн гар утсыг авах зорилгоор түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх үйлдэл,

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч М.Еийн “Улсын Их Хурлын гишүүн Д.Мын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим өөрийн илгээж байсан мессеж, нүцгэн зураг зэрэг мэдээлэл хадгалагдаж байгаа гэх хохирогч Б.Бийн гар утсыг авах зорилгоор түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Д.М нь Б.Бтэй Маршалын гүүрний орчим хоорондоо уулзалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. ...Би энэ хоёр Маршалын гүүрний орчим уулзалдаж хоорондоо зодолдох, ноцолдох үйлдэл хийсэн талаар мэдэх зүйл байхгүй, харсан үзсэн зүйл байхгүй” гэж зориуд худал

 

11

 

 

 

 

 

мэдүүлэг өгсөн” гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.М,

 

М.Е, хохирогч Б.Б нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.М, хохирогч Б.Б нар нь 2014, 2015 оны үеэс эхлэн хувийн сайн харилцаатай байсан болохоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ илэрхийлсэн.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт болох шүүгдэгч

 

Д.М, хохирогч Б.Б нарын мэдүүлэг, Фейсбүүк болон гар утсаар харилцаж байсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.М, хохирогч Б.Б нар өөрсдийн хувийн болон захидал харилцааны нууцад хамаарах гэрэл зургийг нөгөөдөө илгээх, утсаар мессеж бичиж харилцах, хамт хооллох, саунд орох, ажилд оруулахаар төрийн байгууллагын удирдах албан тушаалтантай биечлэн уулзуулах, хохирогч шүүгдэгчийн барьсан орон сууцнаас худалдан авах зэрэг хэлбэрээр туслалцаа үзүүлэн хувийн харилцаатай байсан, мөн шүүгдэгч Д.М хохирогч Б.Бийн хохирогчид 13.000 доллар, 26.000.000 төгрөгийг 2017 оны 08 сарын 03-ны өдөр өгсөн болох нь тогтоогдож байна.

 

 

Шүүгдэгч Д.М нь хохирогчийг “жорлон, банзал, янхан” гэж, түүний ээж

 

  • .Анипаг “Баделханы жорлон” гэж хэлж доромжилсоноос тэдний хооронд таарамжгүй харьцаа үүсч, хоорондоо маргалдан үл ойлголцсоноос хувийн маргаан үүссэн гэж үзэхээр байна.

 

Улмаар хохирогч Б.Б Д.М нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр намайг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гарган, прокуророос шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан яллах талын дараах нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй байна.

 

Хохирогчийн эцэг, эх болох гэрч А.Бекболат, А.Анипа нар гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2017 оны 09 сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймагт байсан. Хохирогч Б.Бийг шүүгдэгч Д.М зодсон гэх үйлдлийг нүдээр хараагүй, хохирогчоос сонсож мэдсэнээ мэдүүлжээ.

 

Мөн Д.Жадыра нь гэрчээр 2 удаа мэдүүлэг /1-р хх-ийн 203, 2-р хх-ийн 92/ өгөхдөө 2017 оны 09 сарын 17-ны өдөр хохирогчийн ирсэн, гарсан цаг хугацаа болон, ямар байдалтай байсан талаар хоорондоо эрс зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгүүд нь хохирогч Б.Бийн мэдүүлэгээс эрс зөрүүтэй байна.

 

Хохирогчийн ярьсаныг сонсоод мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд болон хохирогч Б.Бийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо үйл явдал, цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.

Тухайлбал хохирогч Б.Б нь 2018 оны 03 сарын 22-ны өдөр гэрч

 

12

 

 

 

 

 

хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авхад 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12-14 цагийн хооронд Е бид 2 утас сонирхож Тэди худалдааны төвөөр явсан гэх мэдүүлэг нь түүний бусад мэдүүлэг болон дансны хуулгаар нотлогдсон үйл явдалтай зөрүүтэй /1-р хх-ийн 200-201/,

 

Мөн “зодуулчихаад би шууд хороололд байх хамаатан Жадырагийнд ирсэн. Жадыра болон түүний гэр бүлийн хүмүүс нь миний хувцас хунар шороо болсон, гар хөл хөхөрсөнийг харчихаад”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194/ нь гэрч А.Жадырагийн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой Б.Б эгч намайг гэртээ хоол хийгээд байж байхад 19 цагийн орчим ирсэн. Хаалганы хонх дуугарахаар нь нээж өгсөн чинь Б.Б эгчийн өмдний өвдөг хэсэг болон бусад хэсгээр нил шороо болчихсон, зүүн талын шанаа хэсгээр үс нь арзайчихсан, зулгаасан бололтой үс унасан гэхээр харагдаж байсан. Мөн хоёр гарных нь дээд хэсгээр хөхөрчихсөн, гар нь салгалчихсан царай нь барайчихсан байдалтай орж ирсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203/,Б.Б 2017 оны 09 сарын 16-ны өдрийн 19-20 цагийн үед манайд БНСУ яваад ирлээ гээд ирсэн. Тэгээд манайд хоночихоод 16 цагийн орчим гараад 20 цагийн орчим ирсэн. Өглөө нь Б.Б эгч бид хоёр хамт манайд байсан. Б.Бийг ирэхэд би 6 настай хүүхдийн хамт байсан. Манайд өөр хүн байгаагүй гэж мэдүүлсэн /2-р хх-ийн 92-93/ мэдүүлэгээс зөрүүтэй байна.

 

 

Хохирогч Б.Б нь шүүгдэгч Д.Мыг түүний толгойруу алгадсан, үснээс зулгаасан, өвдөглөөд унасан байхад нуруу руу өшиглөсөн гэж мэдүүлдэг. Үүссэн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтыг үнэлж үзэхэд хохирогчийн мэдүүлэгт өгүүлсэн гэмтлийн талаар эмчийн үзлэг болон шинжээчийн дүгнэлтэд дурьдаагүй, мөн шүүгдэгч Д.Мыг нуруун тус газар өшиглөсөн гэж хохирогч

 

Б.Б мэдүүлдэг боловч эмчийн үзлэгээр хохирогчийн нуруунд ямар нэг шарх, гэмтэл тогтоогдоогүй.

 

Амбулаториор эмчлүүлэгсдийн картад: 2017 оны 09 сарын 20-ны өдрийн эмчийн тэмдэглэл хэсэгт: бүх бие болон толгой өвдөнө. 2 гар өвдөнө гэх зовиуртай, 2017 оны 8 сард хүнд зодуулж толгойд гэмтэл авч байсан гэх, 2017 оны 09 сарын 18-нд давтан хүнд зодуулсан гэв. Үзлэгт биеийн байдал дунд зэрэг, арьс салст цэвэр, хэл цэвэр, хэвлий тайва, шээс баас хэвийн. Баруун гарын бугуй сарвуу, зүүн гарын бугуй орчим зөөлөн эдийн няцралтай, зүүн шанаа орчим зөөлөн эд няцарч хөхөрсөн /1хх 32-46/ гэжээ.

Мөн хохирогч Б.Б 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “шүүгдэгч Д.М нь машинаас бууж ирээд шууд гараараа алгадаж, миний энгэрийн халаасанд байсан миний гар утсыг авахыг оролдож, намайг өвдөглөж араас нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний 2 гарыг тавихгүй байхаар нь би Мын гараас мултарч гараад зам дагуу гүйж байгаад таксинд сууж зугатаасан” гэж мэдүүлэн /2-р хх-ийн 87-89/ нүүр болон гарт гэмтэл үүссэн гэх боловч нуруунд гэмтэл үүссэн эсэх нь тодорхой бус, хохирогчийн мэдүүлсэн тухайн үйлдэл болсон эсэх нь эргэлзээтэй байна.

 

13

 

 

 

 

 

Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон Улсын 3 дугаар төв эмнэлэгт хохирогч Б.Б үйлчлүүлсэн гэдэг боловч тухайн байгууллага нь хохирогчийг үйлчлүүлээгүй талаар албан бичиг ирүүлсэн байна /2-р хх-ийн 44-45/.

 

Хэдийгээр хохирогч Б.Бийн биед 2017 оны 9 дүгээр сарын 18-20-ны хугацаанд гэмтэл үүссэн талаар эмч Г.Мэндбаярын бичсэн үзлэгийн тэмдэглэл, мөн хохирогчийн толгойн компьютер томографийн шинжилгээ, тэмдэглэл, шинжилгээ зэргийг үндэслэн гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хохирогч Б.Бийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар гаргасан дүгнэлт /1-р хх-ийн 24-25, 2-р хх-ийн 22-23/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байх боловч уг гэмтлийг Д.М учруулсан гэх хөндлөнгийн өөр баримт нотолгоо тогтоогдохгүй байна.

 

Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг нь хөндлөнгийн өөр бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ёстой бөгөөд шинжээчийн дүгнэлт нь хүний биед ямар гэмтэл хэрхэн үүссэн эсэх, уг гэмтлийг ямар арга хэлбэрээр учруулж болох, гэмтлийн аль зэрэгт хамаарах эсэх зэргийг тогтоож нотлож байгаа баримт болно. Түүнээс хэн гэмтэл учруулсаныг нотлох баримт биш юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан эмч нарын мэдүүлэг нь хохирогчийн биед ямар гэмтэл үүссэн байсан, учирсан гэмтэл нь хэрхэн яаж учирч болох, гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх зэрэг асуудлыг тодотгосон мэдүүлэг байх ба энэ нь шүүгдэгч

  • .М хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсаныг нотлоогүй.

 

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч Д.М нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч М.Ет холбогдох эрүүгийн хэрэгт түүнийг худал мэдүүлэг өгсөн болохыг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй байх бөгөөд хохирогч

  • .Бийн “2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Д.М хохирогч Б.Бээс гар утсыг нь авахаар зодох үед шүүгдэгч М.Е нь хажууд байсан” гэх мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үзэх боломжгүй бөгөөд хохирогч өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй тул түүний мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй юм.

 

Түүнчлэн хохирогч Б.Бийн харилцах дансны хуулгаар 2017 оны 09 сарын 17-ны өдрийн 13:13 цагт Chingis kha гэх агуулгаар, мөн өдрийн 14:21, 16:34, 16:35 цагуудад Noyon recep гэх агуулгаар гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь яллагдагчаар өгсөн М.Еийн мэдүүлэгт дурьдсан цаг хугацаатай тохирч байх тул шүүгдэгч М.Еийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх

 

14

 

 

 

 

 

үндэслэлгүй.

 

Иймд дан ганц хохирогч Б.Бийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч М.Еийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мыг,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Еийг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.М, М.Е нарыг цагаатгасугай.

 

  1. Шүүгдэгч Д.М, М.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Д.Маас хохирогч Б.Бийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийн хохиролыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Бийн толгойн рентген зураг, бичлэг бүхий сиди зэргийг хохирогчид буцаан олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Н.БААСАНБАТ