Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2820

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн *******,*******, ******* тоотод оршин суух Мийн Б*******гийн нэхэмжлэлтэй,

ч: Монгол улсын иргэн регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн *******,*******, ******* тоотод оршин суух Боржигон овогт Д*******ын Б*******,

Хамтран хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, согоотын тоотод оршин суух Сартуул овогт Мийн Г нарт ,

Хүүхдийн тэтгэлэг , хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн *******, 1*******лол,*******ны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг хамтран амьдарснаас хойш худалдан авсан болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, өөрт болон хүүд оногдох хэсэг 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Д.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ :

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б******* миний бие 2014 онд Д.Б*******тэй танилцаж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.О төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос салж тус тусдаа амьдрах болсон юм. Хүү маань миний асрамжинд хамт өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.О хүүд тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид хамт амьдрах хугацаандаа Баянзүрх дүүргийн ******* 1*******лол 48Г байр ******* тоот тоот гэрчилгээтэй 38.5 мкв 2 өрөө байрыг М.Гөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдах ,худалдан авах гэрээ байгуулж 50.000.000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийг 40.000.000 төгрөгийг манай нөхөр Д.Б******* өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 10.000.000 төгрөгийг цувуулан төлж байгаа бөгөөд уг байр одоогоор М.Гийн нэр дээр байгаа болно.Бид хамтран амьдрах хугацаандаа Баянзүрх дүүргийн ******* 1*******лол 48Г байр ******* тоот тоот гэрчилгээтэй 38.5 мкв 2 өрөө орон сууц худалдан авсан учир энэ гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж хүү Б.О болон миний бие оногдох хэсгээ шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэгэнт төлбөрийг төлсөн байр тул уг Баянзүрх дүүргийн ******* 1*******лол 48Г байр ******* тоот тоот гэрчилгээтэй 38.5 мкв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж үзэж байна. Мөн уг үл хөдлөх хөрөнгө нь одоогийн зах зээлийн үнэ нь 60.000.000 төгрөг гэж үзвэл 3/2 хувь болох 40.000.000 төгрөг нь хүү Б.О болон надад оногдох учиртай гэж үзэж байна. Иймд хамтын амьдралтай байснаа тогтоолгож, Баянзүрх дүүргийн ******* 1*******лол 48Г байр ******* тоот тоот гэрчилгээтэй 38.5 мкв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө нь хамтран амьдарснаас хойш худалдан авсан болох, мөн уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэв.

 

Хариуцагч Д.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б*******гийн нэхэмжлэлтэй уншиж танилцаад хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. М.Б******* нь Баянзүрх дүүргийн ******* 1*******лол*******ны ******* тоот тоот гэрчилгээтэй 38.5 м.кв 2 өрөө орон сууцыг Д.Б******* надтай хамтран амьдарсанаас хойш худалдан авсан болох, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгож, хүүхэд болон өөртөө ногдох хувьд 40.000.000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж хуваах шаардлага гаргасан байна. Миний бие нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэгч М.Б*******тай миний бие 2013 онд танилцаж дотно харилцаатай болсон ба бидний дундаас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.О төрсөн. Б.Очир- Эрдэнэ миний хүү бөгөөд би хүүдээ хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин бид гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болоогүй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр гэрээрээ ээлжлэн амьдарсаар ирсэн ба зан харилцааны таарамжгүй байдлаас болж хоёр тийшээ болсон юм. М.Б*******гийн гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзээд байгаа Баянзүрх дүүргийн ******* 1*******лол*******ны ******* тоот тоот гэрчилгээтэй 38.5 м.кв 2 өрөө орон сууц нь бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө биш юм. Өөрөөр хэлбэл уг эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж түүнийг гишүүдэд хуваах боломжгүй. Учир нь бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болоогүй. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуү төрийн эрх бүхий байгууллагад бүртгуүлэхийг хэлнэ гээд мөн хуулийн 3.1.2-д "гэр бүл" гэж гэрлэлтийн ур дүнд буй болсон. эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.3-д "гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч М.Б******* бид хоёр хуульд заасан албан ёсны гэр бүл биш юм.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн. гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүртэнэ гэж заасан байна. Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харвал нэхэмжлэгчийн хуваалгахыг хүссэн орон сууц нь гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэх, түүнийг хуваах үндэслэлгүй байна.

2. Маргаж буй Баянзүрх дүүргийн ******* 1*******лол*******ны ******* тоот тоот гэрчилгээтэй 38.5 м.кв 2 өрөө орон сууц нь иргэн М.Гийн өмч тул хуваах боломжгүй юм. Хэдийгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг миний бие худалдан авахаар гэрээг хийсэн байгаа боловч уг хөрөнгийг худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн хүн нь миний аав болох Л.Д******* юм. Л.Д******* нь Улаанбаатар хотод өөрийн гэсэн орон сууцтай болох зорилгоор өөрийн хурааж хуримтлуулсан хадгаламжнаасаа 2016 оны 06 дугаар сарын 20 өдөр 39,970,000 төгрөгийн зарлага гаргаж уг орон сууцны төлбөрт өгсөн юм. Харин тухайн үед өөрөө ирж амжаагүй тул хотод байсан миний Хаан банкны тоот дансруу шилжүүлсэн ба миний бие уг мөнгийг М.Гийн тоот дансруу шилжүүлэн өгсөн. Мөн хотод байснаараа худалдах, худалдан авах гэрээг ч миний нэрээр хийсэн юм. Гэвч талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр үйлдсэн боловч тухайн гэрээний дагуу орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй, улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх талаарх хүсэлт, гэрээ хэлцэл, холбогдох баримт материалыг хүргүүлээгүй. Учир нь тус орон сууцны төлбөр болох 40.000.000 төгрөгийг бүрэн төлсөн ч тус орон сууц нь автомашины зогсоол бага , дуу чимээ ихтэй сул талтай буюу эд хөрөнгийн биет байдлын доголдолтой байсан тул гэрээнээс татгалзах асуудал яригдсаар өдийг хүрсэн юм. М.Гийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдан борлуулмагц төлбөрт авсан 40.000.000 төгрөгийг мөнгө шилжүүлсэн миний аав Л.Д*******д гаргаж өгнө гэсээр ирсэн, бид ч тус орон сууцанд нь амьдарч байсан тул хүлээсээр өдийг хүрсэн юм. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно, 13 дугаар зүйлийн 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана 19 дүгээр зүйлийн 19.1.1-т үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжихэд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна, 24 дүгээр зүйлийн 24.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заасан байна. Гэтэл бидний үйлдсэн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, орон сууцны өмчлөх эрх гэрээ хийсэн миний нэр дээр үүсээгүй, өмнөх өмчлөгч М.Гийн өмчлөх эрх дуусгавар болоогүй хууль ёсны өмчлөгч хэвээр байгаа тул тус орон сууцыг нэхэмжлэгч М.Б*******гийн өмч болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэж хуваалгахаар шаардаж буй орон нь зохигч бидний хэний ч нэр дээр бүртгэлгүй, бидэнд хуулийн дагуу өмчлөх эрх үүсээгүй иргэн М.Гийн хууль ёсны өмч байх тул хөрөнгийг өөрсдийн өмч болохыг тогтоолгох, улмаар хуваалгах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Г нь Баянзүрх дүүргийн *******, 1*******лол*******ны ******* тоот хаягт байрлах 38,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.Б*******д зарсан тул уг орон сууц надад хамааралгүй болно. Мөн шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

 

М.Б*******, Д.Б******* :

М.Б*******гийн нэхэмжлэлтэй Д.Б*******д холбогдох иргэний хэргийн талууд дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

2. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хамтын амьдралтай байсныг тогтоолгох Баянзүрх дүүргийн *******, 1*******лол, 48Г байр, ******* тоот тоот гэрчилгээтэй 38,5 м.кв үл хөдлөх хөрөнгийг хамтран амьдарснаас хойш худалдан авсан болох, мөн уг үл хөдлөх хөрнгийн өмчлөгч болохыг тогтоолгож оногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

3. Хариуцагч Д.Б******* хүү Б.Онийн эцгийн хувьд түүнийг орон байртай болоход нь дэмжлэг үзүүлж сайн дураар 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгөхөөр тохиролцов.

4. Д.Б******* дээрх 10.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31 ний дотор үлдсэн 5.000.000 төгрөгийг 2018 оны 8 сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцов гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Б******* нь Д.Б*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг , хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн *******, 1*******лол,*******ны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг хамтран амьдарснаас хойш худалдан авсан болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, өөрт болон хүүд оногдох хэсэг 40.000.000 төгрөг гаргуулах тухай .

Нэхэмжлэгч М.Б******* хариуцагч Д.Б******* нар 2014 оноос гэрлэлтээ бүргүүлэлгүй хамтран амьдарч тэдний дундаас 2015 оны 10 дугаар сарын 06-н өдөр хүү Б.О төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 06-н өдөр төрсөн хүү Б.Онийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх М.Б*******гийн асрамжид, үлдээхийг харилцан хүлээн зөвшөөрсөн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Онийг эх М.Б*******гийн асрамжид үлдээ, эцэг Д.Б*******эр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол лсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасны дагуу хүү Б.Онийг байгаа нь Д.Болор-Эрдэнийн 㺺эдтэйгээ уулзах, 쿿濿, , М.Б******* нь , уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 14 14.5- ... хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно заасан.

Нэхэмжлэгч хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн *******, 1*******лол,*******ны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг хамтран амьдарснаас хойш худалдан авсан болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, оногдох хэсэг 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч Д.Б******* нь хүү Б.Оний эрүүл аюулгүй орчинд өсөж торниход зориулж 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцож, үүний 5.000.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор үлдэх 5.000.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд дурдсан 10.000.000 төгрөгийг хамтран өмчлөх дундын өмчид оногдох хэсгээс бус хүүхдийн хэрэгцээнд зориулж төлөхөөр эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул татгалзах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх зохигчдын хүүхдийн хэрэгцээнд зориулж тодорхой мөнгөн дүнгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулан шийдвэрлэсэн нь гэр бүлийн хөрөнгөтэй холбоотой үйл баримтыг тогтоогоогүй тул ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан үндэслэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эх М.Б*******гийн асрамжид байгаа 2015 оны 10 дугаар сарын 06-н өдөр төрсөн хүү Б.Онийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан Д.Б*******эр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Нэхэмжлэгч М.Б******* нь хамтран хариуцагч М.Гт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б******* нь хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн *******, 1*******лол,*******ны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг хамтран амьдарснаас хойш худалдан авсан болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, оногдох хэсэг 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, харицуагч Д.Б******* нь хүүхдийн хэрэгцээнд зориулж 10.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, үүний 5.000.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор үлдэх 5.000.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсугай.

4. 7 7.1.1, 7.1.2, 56 56.1, 58 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б*******гийн хураамжид урьдчилан төлсөн 428.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******эс 245.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ