Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1515

 

 

2020                08                  19                                                        2020/ШЦТ/1515

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Улсын яллагч Ц.Гансүлд,

 

Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Амарбаяр,

 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 1902 00000 0111 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Улсын Их Хурлын гишүүн ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 8 дугаар баг Бүрэнбүст 5 дугаар хороолол 10 дугаар байрны 15 тоот хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Bella Vista хотхон 800 дугаар байрны 204 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4 дэх хэсэгт заасан “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7 дахь хэсэгт заасан “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг

 

гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж, Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.Мянганбаяртай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ий эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” ХХК-ий нэрээр Гантиг чулуун боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бичүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би мэдүүлэг өгөхгүй. Асуусан асуултанд хариулъя” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /1хх-ийн 1-2 дугаар хуудас/,

 

Тэд Аудит ХХК-ий 02/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 136-160 дугаар хуудас/,

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтний төсөл судалж үнэлгээ өгсөн EXCEL файл болон төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 20 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, төслийн материал /1хх-ийн 28-122 дугаар хуудас/,

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба Сапфир стоун ХХК-ий хооронд байгуулсан 88/2018/3-59 дугаартай Зээлийн гэрээ /1хх-ийн 123-128 дугаар хуудас/,

 

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба Сапфир стоун ХХК-ий хооронд байгуулсан 88/2018/Б-59 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /1хх-ийн 129-132 дугаар хуудас/,

Тод үнэлгээ ХХК-ий 12/23 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн

 

дүгнэлт /1хх-ийн 202-214 дүгээр хуудас/,

 

Нэгжлэгээр түр хураан авсан компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн

 

үзүүлэлт /1хх-ийн 242-243 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /1хх-ийн 247-

 

  1. дугаар хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 250, 2хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 7 дугаар хуудас/,

Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, туслах ажилтнуудын мэдээлэл /2хх-ийн 38-47 дугаар хуудас/,

Гэрч Д.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Жижиг дунд үйлдвэрээс зээл олгох гэж байна гэсэн асуудал хэвлэл мэдээллээр явсан бөгөөд би Улсын Их Хурлын гишүүнийг болон сонгогчдыг мэдээллээр хангах үүрэгтэй. Энэ ажлынхаа хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал болон тамгын даргатай уулзаж мэдээлэл авсан ... Тэрнээс энэ компаний талаар уулзаагүй. Цогбат гэдэг хүн гишүүнтэй уулзсан юм болов уу, Цогбат нь надаас дүрэм журмын талаар асуугаад байсан тул би юу бүрдүүлдэг вэ гэдэг талаар тамгын дарга Сугараас авч Цогбатад өгсөн санагдаж байна. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй ... Төгсбилэгтэй өрөөнд 2-3 удаа уулзаж байсан. Уулзахдаа сонгон шалгаруулах журам нь гарсан уу гэж уулзаж байсан. Тэгэхэд гараагүй гэдэг хариулт өгч байсан ... Би ******* гишүүнд өгөөрэй гэсэн бичгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргэж өгч байсан. Гэхдээ дугтуйтай бичиг байсан болохоор нь би гишүүн болон *******амбасүрэн ахаас асуусан. Тэр бичиг нь зээлийн батлан даалтын талаар бичиг гэсэн. Би албан тушаалын байдлаа ашигласан асуудал байхгүй ... Оюунбаттай бол би яалт ч үгүй очсон. Оюунбаттай анх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очихдоо Сапфир Стоун ХХК-ий талаар гэж мэдээгүй. 2018 оны 03 дугаар сард Улсын Их Хурлын гишүүн *******ын үүдэнд Оюунбат гээд залуу сууж байсан. Би тусдаа өрөөнд суудаг бөгөөд гишүүн надад үудэнд сууж байгаа залууг дагуулаад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очоод дурэм журам, мэдээллийг нь олж өг гэсэн. Оюунбатыг дагуулаад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очсон. Би эхэндээ Эрдэнэтийн сонгогчид нь юм байх гэж бодож байсан. Тэр үед Төгсбилэг нь ямар журмаар яаж өгөх нь мэдэгдэхгүй байна гэсэн. Ингээд хэд хоногийн дараа дүрэм журам нь гарсан юм уу гээд дахин Оюунбатыг дагуулаад очиход Төгсбилэг захиралтай уулзахад дүрэм журам нь гараагүй, төсөл өгөх ёстой гэсэн тул гараад явсан. Дахин 3 дахь удаагаа очихдоо ийм төсөл болдог юмуу гээд төслөө аваад Оюунбатын хамт очсон, одоо Оюунбатын утсыг нь санахгүй байна. Төслөө үзүүлэхэд компаний нэр солих ёстой ч гэсэн билүү, төслөө солих ёстой ч гэсэн билүү зөвлөгөө өгсөн. Наадах чинь жижиг дунд үйлдвэр эрхлэх зориулалтын төсөл байх ёсгой гэхээр нь төслөө хэзээ шалгаруулдаг юм бэ гэхэд хорооны хурал хэзээ зарлагдах уу тэгээд шалгарах үгүй нь тодорхой болно гэсэн тул гараад явсан. Би цаг хугацааг нь санахгүй байна дараа нь Оюунбат надруу залгаад хамт очоод Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төслөө өгчихье гэхээр нь чи өөрөө оч, тэртээ тэргүй дүрэм журмынх нь дагуу хийчихсэн юм чинь өөрсдөө очоод өгчихнө биз дээ, би одоо завгүй байна гээд яваагүй. Тэд нар өөрсдөө төслөө хүргэж өгсөн байх. Ингээд нэг хэсэг чимээгүй болчихсон байсан

 

тул би ч мартчихсан явсан. Гэтэл cap гаруй хугацааны дараа билүү нөгөө төсөл чинь хурлаар орсон болов уу яасан бол гээд Оюунбат ярихаар нь би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарлуу ажилтай явсан тул энэ тухайгаа хэлээд Оюунбатыг хүрээд ир гэсэн. Тэгтэл Оюунбат нь Цогоо гэх залуугийн хамт ирсэн бөгөөд би Цогоог нь ямар учиртай гэдгийг нь мэдээгүй. Тэгээд ороод Төгсбилэгтэй уулзаад хурал нь болсон уу гэхэд зээлийн хорооны хурал болоогүй байна гэсэн тул яваад өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа Цотбат нь надруу залгаад манай компани шалгарсан байна гэхээр нь за за гэхээс өөр юу гэхэв дээ. Тэгээд явж байтал гишүүний дүү *******амбасүрэн ах надруу яриад Сапфир Стоун ХХК нь барьцаагүй болчихжээ, чи 3 ширхэг гэрчилгээ аваачаад өгчих гээд дугтуйнд хийсэн бичиг өгөхөөр нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тамгын дарга Сугарт аваачиж өгөөд л орхичихсон. Хэд хоногийн дараа үл хөдлөхийн лавлагаа гээд надруу Сугар нь билуү мэргэжилтэн нь ч билүү утсаар ярихаар нь ямар надад хамаатай биш, би тэр лавлагааг нь гаргаж авч чадах биш *******амбасүрэн ахад хэлсэн. *******амбасүрэн ах лавлагаа нь Эрдэнэтээс гардаг учир Эрдэнэт явах хэрэг гарах юм байна даа гэсэн. Ингээд нэг хэсэг чимээгүй болчихсон байснаа гэрээ хийгдсэн, ахиад нэг гэрээ болохгүй байна гэсэн. Тэр гэрээ нь барьцааны гэрээ байсан юм билээ. Би дахиад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очоод энэ яасан юм бэ гээд уулзахад лавлагаа нь ирэхгүй байна энэний учрыг олоочээ гэхээр нь би одоо яах юм гэхэд та нар Очир төв гэж байгаа юм чинь гишүүнээсээ баталгаа гаргаж өг гэсэн. Би

 

******* гишүүнд очоод энэ тухай хэлэхэд наадах чинь надад хамааралгүй, үнэхээр тэгээд байгаа бол тэрнийг нь гаргаж өгье гэсэн. Ингээд баталгаа гаргасан тухай албаи бичгийг Сугарт Дүнжингарав худалдааны төврүү аваачиж өгсөн. Ингээд хэсэг чимээгүй болчихсон санагдаад байна. Хэсэг хугацааны дараа Цогоо нь Барьцаалбарын гэрээ хийгдлээ гээд барьцаалбарын гэрээг надад авчирч өгөөд Эрдэнэтээс улсын бүртгэлээс баталгаажуулдаг гэхээр нь тэр гэрээг Очир төв компанируу Эрдэнэтийн таксинд өгөөд явуулсан. Тухайн үед тэр гэрээнд нь *******амбасүрэн ах гарын үсэг зурчихаад гадаадруу явчихсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Гэрч Ц.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Тамгын хэлтсийн дарга Сугар нь Улсын Их Хурлын гишүүнээс ирсэн энэ бичгийг чи аваад сайн хадгалаарай Сапфир Стоун ХХК-иас бичиг хаана байгаа вэ гэж асуухаар нь өөр газар тавьчихсан байгаа гээд хэлчихсэн байгаа шүү гэж хэлээд Улсын Их Хурлын гишүүн ******* гэх гарын үсэгтэй тамга дарсан албан бичгийг надад өгсөн. Надад гэрээсээ өөр сайн хадгалах газар байхгүй учраас гэртээ аваачаад тавьчихсан байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 57 дугаар хуудас/,

 

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай Баталгаа гаргах тухай 1 хуудас албан бичгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 58 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 59 дүгээр хуудас/,

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай албан бичиг /2хх-ийн 60 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Сугарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн сайдын тушаалаар дэмжигдэж зээл олгогдохоор болсон байсан. Би

 

сонгон шалгаруулалтын хороонд ордоггүй учраас өмнөх процессыг сайн мэдэхгүй. Хөдөө аж ахуйн сайдын тушаал гараад гэрээ байгуулах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтанд Сапфир Стоун ХХК орсон байсан. Ингээд гэрээ байгуулах процесс нь манай Тамгын хэлтэст хийгддэг учраас би энэ үеэс нь эхлэн мэднэ. Гэрээ байгуулахын тулд санхүүжилттэй нь харьцуулж барьцаа хөрөнгө шаардлагатай тул тус компанийг төлөөлж ирж уулзаж байсан Батжаргал гэх хүнд барьцаа хөрөнгө хаана байна гэхэд байхгүй гэсэн. Би барьцаа хөрөнгийг журмын дагуу нэхэхэд надад ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгтэл сангийн захирал Төгсбилэг намайг дуудаад Сапир Стоун ХХК-ийг

 

*******амба- Очир гишүүн яриад байна, барьцаа хөрөнгө нь Орхон аймагт банкны барьцаанд байгаа юм байна, Батзориг сайд бас хэлээд байна яах вэ гэсэн. Иргэний хуулинд заасны дагуу давхар барьцаалж болдог, тэгэхээр эхний ээлжинд хэдэн төгрөгийн барьцаанд, хаана байгаа юм, тухайн хөрөнгийг нь үнэлээд жишээ нь банкинд 500 сая төгрөгийн барьцаанд байгаа гэж үзвэл манай үнэлгээгээр тэрбум боллоо гэхэд зөрүүг барьцаалаад зөрүү нь одоо олгох гэж байгаа зээлийнхээ барьцаанд хүрэх юм бол олгож болно гэдгийг зөвлөсөн. Гэтэл Сапфир Стоун ХХК-иас Батжаргал гэх залуу дахин ирж уулзаад манай барьцаа хөрөнгө ажлын гүйцэтгэлийн баталгаанд барьцаалагдчихсан байгаа, тэгэхээр 2-3 ажил гүйцэтгэчихсэн бөгөөд санхүүжилт нь орж ирэхээр суллаад танайд барьцаанд тавъя гэдэг санал тавьсан. Үндсэндээ барьцаа хөрөнгө тавихгүйгээр гэрээгээ байгуулаад санхүүжилтээ авъя гэсэн. Тэгэхээр нь бид нарт тийм боломж байхгүй гэдгийг хэлэхэд гараад явчихсан. 1-2 хоногийн дараа санагдаж байна Төгсбилэг захирал дуудаад ******* гишүүн намайг дуудаж уулзаад хүүхэд шиг загнадаг байна ш дээ, мөн дахин дахин залгаад байна, одоо яах вэ, барьцаагүй үнэхээр гаргаж болохгүй юу гэхээр нь тийм юм байхгүй, үнэхээр л авах гээд байгаа юм бол тэр гишүүн өөрөө баталгаагаа гаргаж өг, тэр компани нь 2-3 сарын дараа барьцаагаа авчирч өгнө гэдэгт нь яаж итгэх юм, барьцаагүй өгвөл өөрсдөө асуудалд орно гэдгийг хэлсэн. Би гишүүн ингээд байна гэхээр нь Батжаргалд нь энэ хөрөнгүүдээ барьцаалах юм бол ийм утгатай бичиг бичиж өгч гишүүн өөрөө баталгаагаа гарга гээд загвар бичиж өгсөн. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Батжаргал нь ирж уулзаад баталгаа гаргаж байна гэсэн бичиг авчирсан боловч тамганы хувьд эргэлзээтэй санагдаад Ордонрүу Төгсбилэг захирал утасдаж хүнээс асуугаад хуурамч юм шиг санагдаад байхаар нь буцаачихсан. Тэрний дараа 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр намайг Дүнжингарав худалдааны төврүү явж байхад Батжаргал нь надад нөгөө баталгаагаа өгье гээд ярихаар нь би тийшээ явж байна гэдгээ хэлэхэд намайг ирчихсэн хүлээж байсан. Ингээд Дүнжингаравын гадаа Улсын Их Хурлын гишүүн *******ын гарын үсэгтэй, баталгаа гаргаж байна гэсэн бичиг өгсөн. Энэ бичгээ ил гаргаж болохгүй, ирсэн бичгийн бүртгэлдээ авахгүй гэдгийг хэлж байсан. Тэгээд ямарч байсан Улсын Их Хурлын гишүүн өөрөө баталгаагаа гаргаж өгсөн, барьцаа хөрөнгө нь өөрөө Очир Төв ХХК-ий хөрөнгө байсан бөгөөд тус компаний үүсгэн байгуулагч, мөн захирал *******амбасүрэн гэх хүн байсан. Тэр хүн гишүүнтэй адилхан овогтой дүү нь байсан учраас гэрээ байгуулахдаа *******амбасүрэн, М.Бат нартай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний эхийг өмнө нь бэлдчихсэн байсан учраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэсэн байгаа. Гэхдээ гэрээ байгуулсан өдрөө нотариатаар орж батлуулсан. Тэгтэл намайг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэг дээр байхад

 

Батжаргал утасдаад одоо санхүүжилтээ авмаар байна, ******* гишүүн загнаад байна гээд байсан. Тэгэхээр нь төрийн сангаас л шилжүүлэгдэнэ гээд хэлэхэд яамны төрийн санруу ороод асуучихсан байсан. Танайхаас л төлбөрийн хүсэлтээ явуулаагүй юм байна ш дээ гэж байсан. Би уг нь төлбөрийн даалгавар явуулдаггүй боловч захирал намайг шийддэг гээд ойлгуулсан юм шиг байна лээ миний араас л элдэж гүйгээд байсан. Тэр өдөртөө төлбөрийн даалгавар нь яваад санхүүжилтийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрийн сангаас шилжүүлэг хийсэн байдаг ... ******* гишүүн даргын дарга чинь байна гэж дарамталж байна гэж хэлж байсан. Мөн захирал бид 2 захирлын өрөөнд Батжаргалтай уулзаад ингэж дарамталж байна, энэ чинь төрийн ажил явж байна, мөн манайхыг аудит, Авлигатай тэмцэх газраас байнга шалгадаг гэхэд Батжаргал нь шалгалтын асуудлыг бид нар зохлцуулна гээд байсан. Ингээд барьцаа хөрөнгөгүйгээр санхүүжилтээ авчихсан. Барьцааны гэрээг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөө гарын үсэг зураад Улсын бүртгэлд бүртгүүл гээд өгсөн боловч гэрээг авч явчихаад авчирч өгөхгүй байсан бөгөөд намайг Батжаргалруу залгахаар утсаа авахаа больчихсон. Би захиралд угсаа авахгүй байна гээд хэлэхэд би ******* гишүүнрүү ярья даа гээд байсан. Давхар барьцаалахаар гэрээгээ хийгээд өгсөн. Гэтэл энэ гэрээг авчирахгүй байсаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манайд Батжаргал өөрөө авчирч өгсөн. Тэр үед л энэ хөрөнгө манайд барьцаанд бүртгэгдсэн байгаа юм. Танайхаас шалгалт орохоос өмнө 2018 оны 10 дугаар сард хэвлэлээр Жижиг дунд үйлдвэр гээд цацагдаад эхэлсний дараахан Батжаргал надруу залгаснаа танайхруу шалгалт орох гэж байна уу, гишүүний баталгаа гаргасан тэр бичгийг аваад сольчих юмсан, утга авцалдаагүй бичиг бичигдсэн гэсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй ээ, та нар шалгалт шүүлгээ аргалж чадна гээ биздээ, гэж хэлээд утсаа тасалсан. Миний ширээний шургуулганд энэ бичиг байсан болохоор энэ надад мэдэгдэхгүйгээр аваад сольчихож магадгүй, бас надад байвал аюултай, надаас ямар нэгэн аргаар авчихаж магадгүй гэж айгаад хуулийн ахлах мэргэжилтэн Должинсүрэнд энэ бичгийг гэртээ аваачаад хадгалчих гээд өгсөн ... Ямарч байсан төсөл нь шалгарсан гэсэн. Санхүүжилтээ авмаар байна гээд л өдөр болгон ирээд залгаад байсан ... Би одоо энэ хөрөнгийнх нь үнэлгээг яг хэлж мэдэхгүй байна. Ямарч байсан 1.200.000.000 төгрөгийн зээл олгоход үнэлгээ нь хүрэхээр байсан. Голомт банкны барьцаанаас чөлөөлсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Манай гэрээнд бол давхар барьцаалахаар хийсэн байсан боловч Улсын бүртгэлд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манайд барьцаалсныг бүртгэсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 63-65 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Сапфир стоун ХХК нь 2018 оны 04 дүгээр сард зээл авна, төсөл бичнэ гэж яригдаж байсан. Ингээд миний нийгмийн даатгалыг Сапфир Стоун ХХК-ий нэр дээр төлж өгч байсан. Цогбат, Оюунбат нар л төсөл бичээд явж байгаа гэсэн. Би энэ зээлийг хаанаас авах гэж байсан, санхүүжилтээ хэзээ авсан, зээлийн мөнгийг юунд зарцуулсан тухай мэдээгүй. Танай байгууллагаас шалгаад Их-Үүсгэл ХХК-ий оффисийн байранд нэгжлэгийн ажиллагаа хийх үеэр Сапфир стоун ХХК нь зээл авсан юм байна гэдгийг мэдсэн. Нэгжлэгийн дараа захирал Ц.Мянганбаяр нь надад Сапфир стоун ХХК-ий дансны хуулгыг өгөөд мөнгө хүлээж авсан гэж хэлээрэй гэсэн. Мэдээж мөнгө авсан гэж байгаа бол баримттай байх ёстой учраас дансны хуулганаас хэн мөнгө авсан болохыг нь харж байгаад орлогын

 

баримтыг хийж, данснаас гарсан мөнгийг Сапфир стоун ХХК-нд орлогод авсан мэтээр бүрдүүлсэн. Би хэзээ энэ баримтыг хийсэн гэдгээ тодорхой санахгүй байна. Буцаагаад зарлагадсан асуудлыг нь болохоор захирал өгсөн гэж мэдүүлсэн. Тийм учраас зарлагын баримтыг бичсэн боловч хүлээлгэж өгсөн захирал болон Цогбат, Бат нарын гарын үсгийг зуруулаагүй. Энэ зээлийн мөнгө гэх 1.200.000.000 төгрөг нь надаар огт дамжигдаагүй, би энэ мөнгийг үнэндээ мэдэхгүй. Тэгэхээр данснаас мөнгийг авсан хүмүүс л өөрсдөө мөнгийг зарцуулсан байх ... Энэ надруу мөнгө шилжүүлсэн ******* нь Улсын Их Хурлын гишүүн ******* мөн. Улсын Их Хурлын гишүүн *******, Ц.Мянганбаяр захирал нар хамтарч Гантиг чулууны бизнес хамтарч хийдэг юм болов уу гэж ойлгосон, гэхдээ яг хаана гантиг чулууны орд дээр хайгуулын ажил хийж байсан болохыг би мэдэхгүй. Өмнө нь нэг удаа бас иймэрхүү байдлаар мөнгө шилжүүлж байсан санагдаад байна. Би хэзээ ямар дансаар гэдгийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 158-160 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Соёл-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай захирал *******амбасүрэн Сапфир Стоун ХХК-ийг Жижиг Дунд Үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад барьцаа хөрөнгө тавьсан учраас мөнгөний зарцуулалтад 2 дугаар гарын үсэг зурж өгье гээд намайг тус компаний санхүүгийн гүйлгээ хийхэд 2018 оны 07 дугаар сараас эхлээд 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй болгосон. Эхний удаа мөнгө гаргахдаа

  • .Бат шууд авсан байсан. Дараа нь намайг 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй болгосноос хойш би мөнгийг гаргаж өгч байсан ... 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 20.000.000 төгрөгийг Сапфир стоун ХХК-ий данснаас аваад манай ажлын хажуу талд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас Улсын Их Хурлын гишүүн *******ын Худалдаа хөгжлийн банкны 452536561 тоот дансруу сургалтын төлбөр гэж шилжүүлсэн ... ******* даргын охин Намжилдарь нь Налайхын орчимд зам тээврийн осолд орчихсон гэсэн. Ингээд мөнгө хэрэг болоод байна гээд Сапфир стоун ХХК-ий данснаас 20.000.000 төгрөгийг гаргаж аваад ******* захирлын дансруу эмчилгээний төлбөрт зориулж өгсөн болохоор тэр утгаар нь шилжүүлсэн ... Миний дансруу Цогбат нь 10.000.000 төгрөгийг хийгээд нэг хүнд шилжүүлээрэй гэж байсан санагдаж байна. Тэгээд шилжүүлэг нь болилоо гээд буцаагаад Цогбатын дансруу нь хийгээрэй гэж надруу Мянганбаяр 99110001 дугаараасаа залгаж байсан. Би 10.000.000 төгрөгийг нь буцааж Цогбатын дансруу шилжүүлээд ******* гишүүнрүү мөнгийг буцаагаад хийсэн гэдгээ хэлж ярьсан санагдаж байна ... М.Цогбат нь надаас Сапфир стоун ХХК-ий данснаас мөнгө авъя, 2 дугаар гарын үсэг зуруулъя гээд залгадаг байсан. Би ******* гишүүнрүү залгаж Цогбат нь мөнгө авъя гэж байна гэдгийг нь хэлж байсан, заримдаа оффисын үйл ажиллагаатай холбоотой зүйлийг ч захиралтай ярьдаг байсан ... Ерөнхийдөө санхүү тооцоог нь хийж байгаа гэдэг утгаараа ******* захиралтай ярилцдаг. Түрээсийн асуудлаар буюу Очир төвийн байрны оффисыг түрээслэдэг аж ахуйн нэгжүүдийн талаар танилцуулдаг. ******* захирал өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байдаггүй боловч санхүүтэй холбоотой асуудлаар ******* захиралд мэдэгддэг” гэх мэдүүлэг /2хх-ийн 163-167, 168-169 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Цогбатын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “Б.Соёл-Эрдэнэтэй 2018 оны 07 дугаар сард 2-3 удаа уулзсан. Манай хадам аав Ц.Мянганбаяр нь надаар

 

дамжуулж Б.Соёл-Эрдэнэд 20.000.000 төгрөгөөр нэг удаа, 25.000.000 төгрөгөөр нэг удаа, 50.000.000 төгрөгөөр нэг удаа өгсөн. Үүнээс өөрөөр уулзаж байгаагүй ...

Дамбасүрэн нь манай авсан зээлэнд өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг, манай хадам аавтай бизнесийн хувьд хамтарч ажилладаг. Данснаас мөнгө гаргахад чекээр авдаг бөгөөд 2 хүний гарын үсгээр мөнгийг гаргадаг. Ингээд 2 дугаар гарын үсгийг Б.Соёл-Эрдэнэ зурахаар банкинд өгсөн байдаг юм билээ. Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр М.Батаас итгэмжлэл авахад л Б.Соёл-Эрдэнэ 2 дугаар гарын үсэг зурахаар болсон байсан ... Манай хадам аав надад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгодог юм байна судлаадах гэсэн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу яваад очиход мэргэжилтнүүд нь байхгүй, завгүй, уулзаж чадахгүй мэдээлэл авч чадахгүй байсан. Ингээд хадам аав надаас төсөл бичих нь юу болж байна гэхээр нь олигтой мэдээлэл олж авч чадахгүй байна гэдгийг хэлсэн. Хадам аав Ц.Мянганбаяр нь Батжаргал гэдэг хүн тусална гээд намайг холбож өгсөн. Ингээд Батжаргалыг нь анх уулзахдаа мэдээгүй, төрийн албан хаагч юм байна гэж ойлгосон. Батжаргал нь надад Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд заасан шалгуур үзүүлэлт, хууль, сонгон шалгаруулалтын журмыг олж өгсөн. Ингээд төслөө шалгуур үзүүлэлтийнх нь дагуу бичиж эхлээд дунд нь Оюунбат төслөө Батжаргалын хамт очиж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнээр хянуулсан. Гантиг чулуу боловсруулах үйлдвэр бол миний толгойд бэлэн байсан. Би Гантиг чулууны үйлдвэрийг Цагаан марбл ХХК-нд ажиллаж байхдаа олж авсан ажлын туршлага байсан учраас гадаад хэл дээр маш их мэдээлэл цуглуулсан байсныгаа орчуулаад цаасан дээр буулгасан. Олборлолтын хувьд Бест Коппер Гоулд Корпорейшн ХХК-нд би мөн л олборлоптын төсөл бичээд өгсөн боловч журам зөрчиж байна гээд хүлээж аваагүй. Ингээд 2018 оны 04 дүгээр сард төслөө бичиж өгчихөөд 2018 оны 05 дугаар сард сонгон шалгаруулалт болоод манай төсөл дэмжигдсэн. Би бол үндсэндээ төсөл бичээд л өгсөн. Барьцаа хөрөнгийн асуудлыг би барьцааны гэрээ хийх үед л Очир төв ХХК хөрөнгөө барьцаалж байгаа юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /2хх-ийн 178-182 дугаар хуудас/,

 

Гэрч С.Жавхлантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Сапфир Стоун ХХК-ий Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2.000.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахаар ирүүлсэн Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төслийн материалыг судалсан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнүүд нь төслийн материал хүлээн авах хугацааг олон нийтэд зарлаж, төсөл ирсний дараа төслийн материал нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагыг хангаж байгаа эсэхийг судалдаг. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах төслийн материал хүлээн авсан. Энэ хугацаанаас өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө Төгсбилэг дарга намайг өрөөндөө дуудаад чи энэ төслийг үзээд зөвлөгөөг нь өгөөрэй гэж хэлээд Сапфир Стоун ХХК-ий Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төслийг өгсөн. Тухайн үед төслийн материалыг Сапфир Стоун ХХК-ий ажилтан гээд 2 залуу авчирсан байсан ... Намайг ажлын газрынхаа байранд захирлын өрөөрүү орох, коридороор явах үед Төгсбилэг захиралтай уулзах гээд тэр 2 залуу сууж байдаг байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 192-194 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “М.Цогбат нь үйлдвэрийн инженерээр, би эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Гантигны төсөл дээр ажиллаж байгаад цомхтголоор бүгдээрээ ажилгүй болцгоосон. Ингээд М.Цогбат надад хандан Гантиг чулууны төсөл бичих хэрэгтэй байна гээд манай хадам аав гээд Ц.Мянганбаяр захиралтай 2018 оны эхээр танилцуулсан ... Би Сафпир стоун ХХК-ий гантиг чулуу боловсруулах төслийг М.Цогбатын хамт бичиж 7.800.000 орчим төгрөгийн цалин авсан. Намайг төслөө бичээд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхрүү өгөх гээд байж байхад Цогоо надад Улсын Их Хурлын гишүүн *******ын зөвлөх нь бүрдүүлэх материалын хувьд тусална, чи очоод уулзаадах гэсэн тул Засгийн газрын ордонд Улсын Их Хурлын гишүүний үүдний туслахын өрөөнд очсон. Тэр үед гишүүнтэй би уулзаагүй, харин зөвлөх нь Батжаргал гэх залуу намайг Улсын Их Хурлын гишүүн *******т гантиг мэддэг эдийн засагч гээд танилцуулсан. Ингээд би гишүүний туслахын хамт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу хамт очиж байсан. Би гишүүний зөвлөх Д.Батжаргалтай 7-8 удаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очиж байсан. Мөн Цогбатын хамт 1, 2 удаа л хамт очиж байсан байх. Би зээлийн төслийг хүлээн авах хугацаанд хүргэж өгсөн ... захирал Ц.Мянганбаяр их яаруу хүн бөгөөд зээл гарч байна уу очиж асуу гэдэг байсан болохоор би Батжаргалын хамт удаа дараа очихдоо захирал С.Төгсибилэгтэй өрөөнд нь уулзаж хэзээ зээл шийдэгдэх юм гээд дахин дахин очиж байсан. Мөн гэрээ хийх үед байхаа зэлийн хэлтсийн дарга гээд Баасандорж гэдэг хүнтэй уулзсан ... Зээл гарсны дараа бас хэдэн удаа очсон бөгөөд гэрээ байгуулах болоход барьцаа хөрөнгөний талаар явж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 207-209 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Жавзансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар cap хүртэл Бүгд Найрамдах Хятад Ард улсад 2 cap сургалтанд хамрагдсан. Энэ хооронд миний ажлыг өмнө нь бичиг хэрэг, захирлын туслахаар ажиллаж байсан Н.Үүрцайх ажиллаж байсан. Ирсэн бичгийн 2018 оны бүртгэлийн дэвтрийг шүүж үзэхэд Улсын Их Хурлын гишүүн *******оос ямар нэгэн албан бичиг ирсэн талаар бүртгэгдээгүй байна ... Шууд гарт нь очсон бичиг байхаа. Тэрнээс бичиг хэргээр ирсэн бол заавал бүртгэгдэх ёстой ... Ирсэн төслүүдийг би хүлээж авч байсан. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сапфир стоун ХХК-ий Гантиг чулуу боловсруулах төсөл ирүүлснийг миний бие хүлээж авсан. Компаний төслүүд ирэхдээ албан бичигтэй ирдэг бөгөөд тухайн компаний материалыг хүлээн авахдаа албан бичигт хэн гарын үсэг зурсан байснаар нь бүртгэдэг учраас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гэж хаяглаад төслөө хүргүүлэх албан бичиг явуулсан

 

М.Батын нэрийг нь бичиж тэмдэглэл хийсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 210-212 дугаар хуудас/,

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 213-217 дугаар хуудас/,

Гэрч *******амбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би мэдээж Очир төв ХХК-ий 3 үл хөдлөх хөрөнгийг Сапфир стоун ХХК-ий барьцаанд тавьсан учраас эрсдэл хүлээж байгаа. Тиймээс Ц.Мянганбаярын хүү М.Бат болон түүний ажилтан Д.Буянжаргал нарын нэр дээр байдаг Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэр Аман ус нэртэй хар тугалга, цайр, алтны нөөц бүхий ордын хайгуулын 019067 тоот

 

лицензтэй компанийнх нь 40 хувийн хувьцааг эзэмшихээр 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх тухай болзолт гэрээг байгуулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ Ц.Мянганбаяр нь энэ зээлийг төлж чадахгүй болох юм бол энэ компанийг нь ордын хамт 100 хувь шилжүүлж авна. Хэрвээ зээлээ төлчих юм бол тухайн компани болон ордынх нь 40 хувийг эзэмшихээр тохиролцсон юм ... Голомт банкинд 3.400.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа хангуулах барьцаанд тавьсан байсныг 2018 оны 01 дүгээр сард төлж чөлөөлүүлсэн байгаа. Би Очир төв ХХК-ийг шилжүүлж авах үед Татварын өртэй талаар мэдэж байсан. Очир төв ХХК нь өмнө нь нэг компани байсан. Орхон аймагт төвтэй байгаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Би хариуцаж аваад явж байгаа ... Очир төв компанийг 2016 оны сонгуулийн өмнө ******* ах маань өөрөө болон гэр бүлийн гишүүнийх нь нэр дээр байж болохгүй гээд надруу шилжүүлсэн. Би ерөнхийдөө энэ компанийг татварт өртэй гэдгийг нь бол мэднэ ... Анх Ц.Мянганбаярын зүгээс зээлийн санхүүжилтийн дараа та хэд мөнгөний зарцуулалтанд хяналт тавих юм уу гэхээр нь зөвшөөрч гүйлгээ хийх 2 дугаар гарын үсгийг Б.Соёл-Эрдэнэ нягтлан бодогчоор зуруулахаар болсон” гэх мэдүүлэг /2хх-ийн 218-219, 220-223 дугаар хуудас/,

 

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 224 дүгээр хуудас/,

Ц.Мянганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “*******ын төрсөн дүү *******амбасүрэн нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад Очир төв ХХК-ий объектыг барьцаанд тавьж өгсөн. Үүнийхээ хариуд надаас барьцаа болгож Өгөөмөр говийн нуур ХХК-ий нэр дээр хайгуулын лицензтэй Дорноговь аймгийн Өргөн суманд байдаг Цайр, хар тугалганы ордын 40 хувийг өгөх тухай гэрээг 2018 оны 03 дугаар сард байгуулсан. Үндсэндээ бол бид энэ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлж чадахгүй бол Дорноговь аймгийн Өргөн суманд байх Цайр, хар тугалганыхаа Аман ус ордын 40 хувийг *******амбасүрэнд алдана гэсэн үг ... манай нэг охин компани болох Бест коппер гоулд корпорейшн ХХК-ий ашиглалтын лиценз дээр Гантигний орд байгаа бөгөөд уг ордыг түшиглэж Сапфир стоун ХХК-ий төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд *******амбасүрэн нь юм уу, ******* хоёрын аль нэг нь ашиг хүртэнэ гэсэн үг. Хэн нь ашиг хүртэх нь тэр 2-ын асуудал. ******* гишүүн бол өөрөө уул уурхай болон Гантиг чулууны талаар сайн мэдэхгүй. Ерөнхийдөө энэ төслийг манай хүргэн Цогбат, хүү Бат 2 хариуцаад ажиллах ёстой, *******амбасүрэн нь Өргөний цайр, хар тугалга, алтны ордон дээр хамтарч ажиллах уу, эсхүл Гантигний ордонд хамтарч ажиллах уу гэдгээ яваандаа шийднэ ... ******* нь шийдвэрээ гаргаад

 

*******амбасүрэн нь хийгээд л явж байгаа байх. Компани авч явах тал дээрээ бол *******амбасүрэн нь илүү компанийнхаа талаар мэддэг юм билээ ... Манай хүргэн М.Цогбатын найз Хятад Ли гэх хүн нь Хятадад Гантиг чулуу боловсруулдаг. Ли нь Монгол Улсад 2017 оны 10 дугаар сарын дундуур шиг санагдаж байна ирээд надтай хамт хоолонд орох үед би Улсын Их Хурлын гишүүн *******ыг урьж хамт хооллосон. Тэр үед Гантиг чулууны ашгийн талаар тооцож үзсэн бөгөөд Ли нь хөрөнгө оруулалт хийгээд ашгийн 70 хувийг нь авна гэж яриад байсан. Иймд бид тохиролцож чадаагүй. Ингээд ямарч байсан ашигтай бизнес гэдгийг ******* гишүүн ч мэдсэн. Би ******* гишүүнд хөрөнгө оруулалт хийх боломж бий юу гэхэд

 

*******амбасүрэнтэйгээ ярилцъя гэсэн. Ингээд *******амбасүрэн нь Очир төв ХХК-ийхаа хөрөнгүүдийг 1.500.000.000 төгрөгийн барьцаанд тавьж Голомт банкаас зээл авч хөрөнгө оруулалт хийе гэж ярилцаж тохиролцсон. Гэтэл 2018 оны хавар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гээд хүмүүс бужигнаад эхэлсэн бөгөөд манай хүргэн М.Цогбат нь 3 хувийн хүүтэй ийм зээл байна гээд надад мэдээлэл өгсөн. Би ер нь амьдралдаа өмнө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэдгээс зээл авч үзээгүй байсан. Ингээд ямарч байсан бага хүүтэй зээл байдаг юм байна гэдгийг мэдчихээд ******* гишүүнтэй уулзаад бид нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээлийн материалаа өгч болдоггүй юм уу гэдгийг хэлсэн. Гишүүн *******ын зүгээс авч болдог юм бол материалаа өгчихгүй юу даа гэсэн. Тэгээд ч *******амбасүрэнтэй Дорноговь дахь Өргөн сумын ордынхоо 40 хувийг өгнө гэсэн барьцааны гэрээ хийчихсэн. Яг энэ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудал яригдах үед *******амбасүрэн нь гадагшаа явчихсан байж таарсан. Тэр үед *******амбасүрэнгийн хүүхэд нь Шатрын олон улсын хэмжээний мастер болзол хангасан гэж байсан. Тийм учраас зээл хөөцөлдөх үедээ *******амбасүрэн байгаагүй учраас гишүүн *******той холбогдсон ... Үндсэндээ бол зээл авахад төсөл өгөх ёстой. Манай хүргэн Цогбат төслөө бичээд өгсөн. Харин барьцаа хөрөнгийг *******амбасүрэнгийн захирлаар нь ажиллаж байгаа Очир төв ХХК-ий хөрөнгийг барьцаална гэж тохиролцсон. Түүнийхээ дагуу зээл бүтээд барьцаа хөрөнгөө тавиад зээлээ авлаа гэж ойлгосон. Тэрнээс барьцаа хөрөнгө тавилгүйгээр зээл авсан талаар надад мэдэх зүйл байхгүй... Би Очир төв ХХК-ий хөрөнгүүд дээр хориг тавигдсан байсан талаар нь мэдэхгүй. *******амбасүрэн, ******* нар нь надтай хамтарч ажиллана, зээлийн барьцаа хөрөнгийг гаргана гэсэн. Хэлснийхээ дагуу барьцаа хөрөнгөө гаргалаа л гэж ойлгосон. Тэрнээс биш хөрөнгө нь асуудалтай байсан бол би Хятадуудтай хамтраад ажилчихна ...

 

*******амбасүрэнгийн зүгээс өмчөө барьцаалчихсан учраас санхүүгийн гүйлгээнд хяналт тавина гээд 2 дугаар гарын үсэг зурах эрхийг нь авна гэсэн ... Би ******* гишүүнд хүүхдийн сургалтын төлбөрт 20.000.000 төгрөг өгсөн. Мөн ******* гишүүний охин нь эхнэрийнх нь хамт явж байгаад зам тээврийн осолд орчхоод 2018 оны 07 дугаар сард мөнгө гуйхаар нь эмчилгээний төлбөрт 40.000.000 билүү 50.000.000 төгрөг өгсөн. Охиных нь 2 нүд хараа орохгүй байна гэж байсан бөгөөд Солонгос улсад эмчилгээ хийлгэж 4 удаа хагалгаанд орсон байдаг. Өөрөөр өгсөн мөнгө байхгүй байхаа. Тухайн үед ******* гишүүн надаас ийм асуудал гараад байна, мөнгө зээлээч гэхээр нь би Цогбатруу хэлээд мөнгийг шилжүүлсэн байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 234-237 дугаар хуудас/,

 

Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн итгэмжлэл олгох тухай албан бичиг /2хх-ийн 218 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Учралбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дүгнэлтүүдтэй холбоотойгоор санал хүсэлт байхгүй. Буруутай этгээдээс нэхэмжилж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг хохиролгүй болгох хэрэгтэй” гэх мэдүүлэг /1хх-ийн 221-222 дугаар хуудас/,

Их үүсгэл ХХК-ий санхүүгийн өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 239-241 дүгээр хуудас/,

 

Ж.Баасандоржийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “Төслийнх нь талаар

 

би сайн мэдэхгүй. Оноогоороо тэнцээд хуралд ороод дэмжигдээд сайдын тушаалд ороод ирсэн байсан. Тэрнээс хойш зээл авах барьцаа хөрөнгийн асуудал гарах үеэс нь би мэдэх юм байна. Тэр үед ******* гишүүний зөвлөх гэх Батжаргал гэдэг залуу ирээд гишүүний юмыг шийдвэр нь гарчихаад байхад хурдалсангүй, хурдал гээд яваад байсан. Би барьцаа хөрөнгийнхөө мэдээллийг аваад ир, хоёрт тамгын хэлтэст материал бүрдүүлж өгөөд барьцаа хөрөнгийг чинь дараа нь үзнэ гэдгийг хэлсэн. Сапфир стоун ХХК-ий зүгээс барьцаанд тавих хөрөнгийнхөө мэдээллийг авчирч өгөхгүй байсан. Тэгсэн хэрнээ мөнгөө шилжүүл гээд байсан ... Батжаргал ярихдаа гааль дээр тоног төхөөрөмж нь ирчихсэн санхүүжилтээ аваад гаалийнхаа татварыг төлмөөр байна гээд яриад байсан. Ингээд байж байтал Тамгын хэлтсээс гишүүн баталгаа гаргаж ийм бичиг өглөө, тиймээс гэрээг нь хийе, мөнгөө төлж чадахгүй бол гишүүн өөрөө төлнө гээд бичиг хийгээд өгсөн гээд гэрээ байгуулаад санхүүжилтийг нь олгосон. Манай захирлыг ******* гишүүн нилээн зовоосон байх” гэх мэдүүлэг /3хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 

*******ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Мобикомын дугааруудын орсон гарсан хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 152-156 дугаар хуудас/,

Иргэн Ц.Мянганбаярын хэрэглэдэг мобикомын 99110001 дугаараас гарсан дуудлага, мессежний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 169-174 дүгээр хуудас/, Иргэн Д.Болормаагийн Төрийн банкны депозит дансны хуулга /4хх-ийн 73 дугаар

 

хуудас/,

 

Иргэн М.Цогбатын эзэмшлийн Голомт банкны дансны хуулга /4хх-ийн 114-125

 

дугаар хуудас/,

 

*******ын Худалдаа хөгжпийн банкин дахь дансны хуулганд үзлэг хийсэн

 

тэмдэглэл /4хх-ийн 138 дугаар хуудас/,

 

Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 142, 170

 

дугаар хуудас/,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн албан бичиг /7хх-ийн 140, 141 дүгээр хуудас/,

Орхон аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Очир төв ХХК-ий үл хөдлөх хөрөнгүүдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 215-218 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Очир төв ХХК-ий хувьд 1.900.000.000 төгрөгийн төлбөрөөс 2015 оноос хойш 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 771.050.000 төгрөгийг төлсөн. Одоо 1.227.502.700 төгрөгийн өр төлбөртэй байна. 2018 оны 04 дүгээр сараас хойш татварт ямар нэгэн мөнгө төлөөгүй байна ... Би яагаад энэ хөрөнгийг чөлөөлсөн бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би 2018 оны 09 дүгээр сарын дундуур ээлжийн амралтаа байсан. Би энэ бичгийн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /8хх-ийн 184-186 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Очир төв ХХК-ий хуулийн зөвлөхөөс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх

 

сангаас Сапфир Стоун ХХК-ий авах 6 сарын хугацаатай 1.200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгож Очир Төв ХХК-ий өмчлөлийн Ү-2101003390, Ү-2101003391, Ү-2101003392 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргасан. Үйлчилгээний хураамж болох Барьцаагаар хангагдах шаардлагын үнийн дүн болох 1.200.000.000 төгрөгийн 0.1 хувь буюу 1.200.000 сая төгрөг тушаасан баримт болон бусад нотлох баримт /зээлийн гэрээ, барьцааны гэрээ, компанийн захирлын итгэмжлэх/ зэргийг хүлээн авч ажлын 8 цагт багтаан улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан. Өндөр дүнтэй барьцааны гэрээг бүртгүүлэхдээ хяналтын улсын байцаагчаар баталгаажуулдаг бөгөөд энэ журмын дагуу Г.Энхтуяагаар хянуулаад бүртгэж 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн. Тухайн компаний зүгээс яаралтай үйлчилгээний хураамж тушаасан учраас тухайн өдөрт нь бүртгэсэн. Уг хөрөнгүүдийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь Шүүхийн шийвэр гүйцэтгэх газрын 03/1780 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан. Энэ нь хөрөнгүүдэд ямарч бүртгэл хийж болохгүй гэсэн үг юм. Энэ хөрөнгийг харин Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/1256 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн хоригийг цуцлах тухай албан бичгийг манай байгууллагад 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлснийг хэлтсийн дарга Д.Мөнхболд хүлээн аваад эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга С.Жамбалсүрэнд цохсон. Манай тасгийн дарга С.Жамбалсүрэн даргаас надад цохсоныг би хүлээн авч мөн өдөр нь бүртгэж мэдээллийн санд тусгай тэмдэглэл цуцалж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн барьцаанд бүртгэж бүртгэлийг хийсэн. Зээлийн барьцаанд тавих гэрээ нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ байсан бөгөөд Очир төв ХХК нь зээлийн барьцааны гэрээг байгуулснаас хойш 3 сарын дараа улсын бүртгэлд барьцаалбарыг бүртгүүлсэн. Би тухайн үедээ Шийдвэр гүйцэтгэлээс ирүүлсэн бичгийг хараад Татварын хэлтэст төлбөр төлөх хүсэлтээ гаргасан гэсэн утгатай байсныг нь харсан боловч эрх бүхий байгууллага хөрөнгийн хоригийг цуцлах тухай бичгээ ирүүлсэн байхад надад бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй” гэх мэдүүлэг /8хх-ийн 190-192 дугаар хуудас/,

 

Гэрч М.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлж барьцаанд тавъя, өр төлбөрөө барагдуулая гэсэн хүсэлтийг Очир төв ХХК-иас тавьсан. Хүсэлтийн дагуу өр төлбөрийг нь барагдуулах зорилгоор шийдвэрлэсэн. Энхбаатар гэдэг захирал нь хөрөнгөө чөлөөлүүлмээр байна гээд Лхамягмартай уулзсан гэсэн. Лхамягмар надад утсаар танилцуулсан. Тиймээс би албан ёсоор бичгээр хүсэлтийг нь ав гэсэн. Бичгээр ирүүлсэн хүсэлтийг нь үндэслээд чөлөөлөх бичиг хийж өгсөн ... Манай шийдвэр гүйцэтгэгч Лхамягмар нь надад хэлэхдээ Энхбаатар нь амаараа ийм хүсэлт тавьж байна гэсэн, тэгвэл наад хүсэлтийг нь бичгээр ав гэдгийг хэлсэн. Манай Лхамягмар бичгээр хүсэлтийг нь авчихлаа гэж байсан. Тэгэхээр нь чөлөөлөх бичгийг нь хийж өгсөн” гэх мэдүүлэг /8хх-ийн 197-199 дүгээр хуудас/,

С.Төгсбилэгийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “Улсын Их Хурлын гишүүн *******ын гэх 2 хуулийн этгээдийн нэрийг Б.Батзориг сайд надад өгч байсан. Тэгээд Б.Батзориг сайд намайг ******* гишүүнтэй ярь, уулз гэж хэлж

 

байсан. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхлээгүй буюу төслийн материал хүлээж авч дуусч байх үеэр ******* гишүүний ажлын албанаас надруу ярьж ******* гишүүн ирж уулзаач гэж байна гэж дуудсан. Тэгээд би Төрийн ордонд очиж ******* гишүүний албан өрөөнд орж уулзсан. Уг уулзалтаар ******* гишүүн бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн уулзалтаар ******* гишүүн надад

 

  1. материал хүргүүлсэн бөгөөд Б.Батзориг сайдад хэлсэн. Б.Батзориг сайд мэдэж байгаа, буруу дутуу зүйл байвал чи өөрөө үзэж хараад надад мэдэгдээрэй. Би чиний даргын даргын дарга шүү гэж хэлсэн. ******* гишүүний гэх Сапфир стоун ХХК байсан бөгөөд нөгөө хуулийн этгээдийн нэрийг нь одоо санахгүй байна. Тухайн үед миний ойлгосноор дээрх 2 хуулийн этгээдийн 1 нь олборлолт хийх, нөгөө нь олборлосон чулуугаар нь бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах утгатай төсөл байсан. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж байх үеэр ******* гишүүн надруу ажлын албаараа дамжуулан ирж уулз, холбогд гэж удаа дараа хэлүүлж байсан ... Тэрбээр 1 төсөл нь шалгарахгүй хасагдсаныг хэрхэн урьдчилан мэдсэн болохыг би мэдэхгүй байна. Гэтэл миний 99111515 дугаарын утасруу мэдэхгүй дугаар залгахаар би утсаа автал ******* байна гэж нэрээ хэлж яриагаа эхлүүлээд сайдтай чинь ярьчихсан, сайд чинь болно гэж байхад яагаад та нар дээр очоод болохоо больчихоод байгаа юм бэ гээд надруу чанга дуугаар орилон хашхирч, миний хэлсэн, тайлбарласныг сонсохгүйгээр болгоорой, бүтээгээрэй гэж ярьж байгаад утсаа тасалчихсан. Гэсэн ч дээрх хуулийн этгээд нь хуульд заасан хориглосон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх тул төсөл сонгон шалгаруулалтанд тэнцээгүй. Харин Сапфир стоун ХХК-ий хувьд Б.Батзориг сайдаас өгсөн чиглэлтэй байсан бөгөөд тус компаний төсөл санхүүжилтэнд багтсаны дараа Сапфир стоун ХХК-ний захирал гэх залуутай цуг нүдний шил зүүсэн Н.Батжаргал гэх өөрийгөө ******* гишүүний зөвлөх гэж танилцуулсан залуу орж ирсэн. Н.Батжаргал хэлэхдээ манайхаас 2 төсөл ирүүлсэн ч нэг нь шалгараагүй. Ийм учраас шалгарсан 1 хуулийн этгээдийнхээ төслийн санхүүжилтийг хамгийн түрүүнд авна гэж байсан ... Иймд би гэрээ байгуулахаас татгалзсан учир Б.Батзориг сайд надруу уурлаж ******* гишүүн яриад байна. Хурдан шийдээд өгөөч, наад хүн чинь Эдийн засгийн байнгын хорооны дарга хүн. Манай яамтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэдэг, чи улс төр ойлгохгүй байна, ямар янзын нөхөр вэ чи гэх мэтээр намайг ихээхэн дарамталсан. Мөн ******* гишүүн ажлын албаараа дамжуулан намайг цаг зааж өрөөндөө дуудуулсан. Тэгээд би дуудсанаар нь ******* гишүүнтэй уулзахаар Төрийн ордонруу явж байхад Б.Батзориг сайд надруу залгаад *******оор өөрөөр нь баталгаа гаргуулаад асуудлыг нь өнөөдрийн дотор шийд гэж хэлж байсан. Төрийн ордонд ******* гишүүний өрөөнд орж уулзахад сайдтай чинь ярьж тохирсон, би өөрөө арыг нь даана гэсэн агуулгатай зүйл хэлж байсан. Би ажил дээрээ очоод гэрээ хариуцсан Тамгын хэлтсийн дарга Ш.Сугартай зөвлөлдөхөд Ш.Сугар надад их хурлын гишүүний албан бланк дээр хариуцлагыг нь хүлээнэ гэсэн утгатай албан бичиг аваад, санхүүжилтийг нь олгож болох уу гэсэн санаа гаргасан. Уг санааг би Б.Батзориг сайдад хэлэхэд зөвшөөрсөн тул би ******* гишүүний зөвлөх Батжаргалд нь дээрх утга бүхий албан бичгийг ирүүл гэсэн утгатай зүйл хэлээд явуулсан. Гэтэл Батжаргал нь илт хуурамч байж болох скайнердсэн байдалтай ******* гишүүний гарын үсэг, тамга
 

тэмдэг бүхий албан бичгийг авч ирэхээр нь би хүлээж аваагүй. Удалгүй албан ёсны тамга, тэмдэг бүхий албан бичгийг авч ирэхээр нь гэрээ байгуулж, санхүүжилтийг олгосон ... Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгөгүйгээр зээлийг олгосон” гэх мэдүүлэг /2хх-ийн 249-250, 3хх-ийн 1-3 дугаар хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /9хх-ийн 4-5, 15 дугаар хуудас/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /1 хавтас 1-14 хуудас/,

*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 96 дугаар хуудас/,

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 106 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед *******оос авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих бөгөөд уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Гэм буруу, хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.Мянганбаяртай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ий эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 43.1.3 дахь заалтад заасан “Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 43.1.4 дэх заалтад заасан “Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 43.1.7 дахь заалтад заасан “Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж,

 

Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” ХХК-ий нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал

 

бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтний төсөл судалж үнэлгээ өгсөн файлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 20-27 дугаар хуудас/, Сапфир стоун ХХК-ий Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр”-ийн төслийн материал /1хх-29-122 дугаар хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Сапфир стоун ХХК-ий хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /1хх-ийн 123-128, 129-

 

  1. дугаар хуудас/, Тэд Аудит ХХК-ий 02/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 136-160 дугаар хуудас/, Тод үнэлгээ ХХК-ий 12/23 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 202-214 дүгээр хуудас/, хохирогч Б.Учралбаярын “Буруутай этгээдээс нэхэмжилж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг хохиролгүй болгох хэрэгтэй” гэх мэдүүлэг /1хх-ийн 221-222 дугаар хуудас/, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, туслах ажилтнуудын мэдээлэл /2хх-ийн 38-47 дугаар хуудас/, гэрч Д.Батжаргалын “... Би дахиад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очоод уулзахад ... Очир төв гэж байгаа юм чинь гишүүнээсээ баталгаа гаргаж өг гэсэн. Би Дамба-Очир гишүүнд очоод энэ тухай хэлэхэд наадах чинь надад хамааралгүй, үнэхээр тэгээд байгаа бол тэрнийг нь гаргаж өгье гэсэн. Ингээд баталгаа гаргасан тухай албаи бичгийг нь Сугарт Дүнжингарав худалдааны төврүү аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 50-52 дугаар хуудас/, гэрч Ц.Должинсүрэнгийн “2018 оны

 

  1. дугаар сарын 31-ний өдөр Тамгын хэлтсийн дарга Сугар энэ бичгийг чи аваад сайн хадгалаарай ... гэж хэлээд Улсын Их Хурлын гишүүн Дамба-Очир гэх гарын үсэгтэй тамга дарсан албан бичгийг надад өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 57 дугаар хуудас/, Монгол Улсын Их Хурлын гишүүн *******ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай “Баталгаа гаргах тухай” албан бичиг /2хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч Ш.Сугарын “... Батжаргал гэх хүнд барьцаа хөрөнгө хаана байна гэхэд байхгүй гэсэн. Би барьцаа хөрөнгийг журмын дагуу нэхэхэд надад ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгтэл сангийн захирал Төгсбилэг намайг дуудаад Сапир Стоун ХХК-ийг ******* гишүүн яриад байна, барьцаа хөрөнгө нь Орхон аймагт банкны барьцаанд байгаа юм байна, Б.Батзориг сайд бас хэлээд байна гэсэн ... Сапфир Стоун ХХК-иас Батжаргал гэх залуу нь дахин ирж уулзаад манай барьцаа хөрөнгө ажлын гүйцэтгэлийн баталгаанд байгаа, 2-3 ажил гүйцэтгэчихсэн бөгөөд санхүүжилт нь орж ирэхээр суллаад танайд барьцаанд тавъя гэдэг санал тавьсан. Тэгэхээр нь бид нарт тийм боломж байхгүй гэдгийг хэлэхэд гараад явчихсан. 1-2 хоногийн дараа Төгсбилэг захирал дуудаад ******* гишүүн намайг дуудаж уулзаад хүүхэд шиг загнадаг байна ш дээ, мөн дахин дахин залгаад байна, одоо яах вэ, барьцаагүй үнэхээр гаргаж болохгүй юу гэхээр
 

нь тийм юм байхгүй, үнэхээр л авах гээд байгаа юм бол тэр гишүүн өөрөө баталгаагаа гаргаж өг гэдгийг хэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... Батжаргал нь Дүнжингаравын гадаа Улсын Их Хурлын гишүүн *******ын гарын үсэгтэй баталгаа гаргаж байна гэсэн бичиг өгсөн ... *******амбасүрэн, М.Бат нартай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан ... Батжаргал нь утасдаад одоо санхүүжилтээ авмаар байна, ******* гишүүн загнаад байна гээд байсан ...

санхүүжилтийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрийн сангаас шилжүүлэг хийсэн ... ******* гишүүн даргын даргын дарга чинь байна гэж дарамталж байна гэж хэлж байсан. Ингээд барьцаа хөрөнгөгүйгээр санхүүжилтээ авчихсан. Барьцааны гэрээг ... авчирахгүй байсаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Батжаргал авчирч өгсөн ... 2018 оны 10 дугаар сард хэвлэлээр жижиг дунд үйлдвэр гээд цацагдаад эхэлсний дараахан Батжаргал надруу залгаснаа ... гишүүний баталгаа гаргасан тэр бичгийг аваад сольчих юмсан, утга авцалдаагүй бичиг бичигдсэн гэсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй ээ, та нар шалгалт шүүлгээ аргалж чадна гээ биздээ, гэж хэлээд утсаа тасалсан. Миний ширээний шургуулганд энэ бичиг байсан болохоор энэ надад мэдэгдэхгүйгээр аваад сольчихож магадгүй, бас надад байвал аюултай, надаас ямар нэгэн аргаар авчихаж магадгүй гэж айгаад хуулийн ахлах мэргэжилтэн Должинсүрэнд энэ бичгийг өгөөд гэртээ аваачаад хадгалчих гээд өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 63-65 дугаар хуудас/, гэрч Д.Болормаагийн “... Их-Үүсгэл ХХК-ий оффисын байранд ...

 

нэгжлэгийн ажиллагааны дараа захирал Ц.Мянганбаяр надад Сапфир стоун ХХК-ий дансны хуулгыг өгөөд мөнгө хүлээж авсан гэж хэлээрэй гэсэн. Мэдээж мөнгө авсан гэж байгаа бол баримттай байх ёстой учраас дансны хуулганаас хэн мөнгө авсан болохыг нь харж байгаад орлогын баримтыг хийж данснаас гарсан мөнгийг Сапфир стоун ХХК-нд орлогод авсан мэтээр бүрдүүлсэн ... Энэ зээлийн мөнгө гэх 1.200.000.000 төгрөг нь надаар огт дамжигдаагүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 158-160 дугаар хуудас/, гэрч Б.Соёл-Эрдэний “Манай захирал *******амбасүрэн Сапфир Стоун ХХК-ий Жижиг Дунд Үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад барьцаа хөрөнгө тавьсан учраас мөнгөний зарцуулалтад 2 дугаар гарын үсэг зурж өгье гээд намайг тус компанийн санхүүгийн гүйлгээ хийхэд 2018 оны 07 дугаар сараас эхлээд 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй болгосон. Эхний удаа мөнгө гаргахдаа М.Бат шууд авсан байсан. Дараа нь намайг 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй болгосноос би мөнгийг гаргаж өгч байсан ... 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийг Сапфир стоун ХХК-ий данснаас аваад

... Улсын Их Хурлын гишүүн *******ын ... дансруу сургалтын төлбөр гэж шилжүүлсэн ... Сапфир стоун ХХК-ий данснаас 20.000.000 төгрөгийг гаргаж аваад ******* захирлын дансруу эмчилгээний төлбөрт зориулж өгсөн болохоор тэр утгаар нь шилжүүлсэн ... М.Цогбат нь надаас Сапфир стоун ХХК-ий данснаас мөнгө авъя 2 дугаар гарын үсэг зуруулъя гээд залгадаг байсан. Би Дамба-Очир гишүүнрүү залгаж Цогбат нь мөнгө авъя гэж байна гэдгийг нь хэлж байсан, заримдаа оффисын үйл ажиллагаатай холбоотой зүйлийг ч захиралтай ярьдаг байсан ... ******* захирал өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байддаггүй боловч санхүүтэй холбоотой асуудлаар ******* захиралд мэдэгддэг” гэх мэдүүлэг /2хх-ийн 163-167, 168-169 дүгээр хуудас/, гэрч М.Цогбатын “Б.Соёл-Эрдэнэтэй 2018 оны 07 сард 2-3 удаа уулзсан. Манай хадам аав Ц.Мянганбаяр нь надаар дамжуулж Б.Соёл-Эрдэнэд 20.000.000

 

төгрөгөөр нэг удаа, 25.000.000 төгрөгөөр нэг удаа, 50.000.000 төгрөгөөр нэг удаа өгсөн ... Дамбасүрэн нь манай авсан зээлэнд өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг, манай хадам аавтай бизнесийн хувьд хамтарч ажилладаг. Данснаас мөнгө гаргахад чекээр авдаг бөгөөд 2 хүний гарын үсгээр мөнгийг гаргадаг. Ингээд 2 дугаар гарын үсгийг Б.Соёл-Эрдэнэ зурахаар банкинд өгсөн ... Хадам аав Ц.Мянганбаяр нь Батжаргал гэдэг хүн тусална гээд намайг холбож өгсөн. Батжаргал нь надад Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд заасан шалгуур үзүүлэлт, хууль, сонгон шалгаруулалтын журмыг олж өгсөн. Ингээд төслөө шалгуур үзүүлэлтийнх нь дагуу бичиж эхлээд дунд нь Оюунбат төслөө Батжаргалын хамт очиж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнээр хянуулсан ... 2018 оны 04 дугаар сард төслөө бичиж өгсөн. Барьцаа хөрөнгийн асуудлыг би барьцааны гэрээ хийх үед Очир төв ХХК хөрөнгөө барьцаалж байгаа юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /2хх-ийн 178-182 дугаар хуудас/, гэрч С.Жавхлантөгсийн “... 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө Төгсбилэг дарга намайг өрөөндөө дуудаад чи энэ төслийг үзээд зөвлөгөөг нь өгөөрэй гэж хэлээд Сапфир Стоун ХХК-ий Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төслийг өгсөн. Тухайн үед төслийн материалыг Сапфир Стоун ХХК-ий ажилтан гээд 2 залуу авчирсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 192-194 дүгээр хуудас/, гэрч О.Оюунбатын “... Би Сафпир стоун ХХК-ий гантиг чулуу боловсруулах төслийг М.Цогбатын хамт бичиж 7.800.000 орчим төгрөгийн цалин авсан ... Би гишүүний зөвлөх Д.Батжаргалтай 7-8 удаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очиж байсан. Би зээлийн төслийг хүлээн авах хугацаанд хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 207-209 дүгээр хуудас/, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 213-217 дугаар хуудас/, гэрч *******амбасүрэнгийн “Би мэдээж Очир төв ХХК-ий 3 үл хөдлөх хөрөнгийг Сапфир стоун ХХК-ий барьцаанд тавьсан учраас эрсдэл хүлээж байгаа. Тиймээс Ц.Мянганбаярын хүү М.Бат болон түүний ажилтан Д.Буянжаргал нарын нэр дээр байдаг Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэр Аман ус нэртэй хар тугалга, цайр, алтны нөөц бүхий ордын хайгуулын 019067 тоот лицензтэй компанийнх нь 40 хувийн хувьцааг эзэмшихээр 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх тухай болзолт гэрээг байгуулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ Ц.Мянганбаяр нь энэ зээлийг төлж чадахгүй болох юм бол энэ компанийг нь ордын хамт 100 хувь шилжүүлж авна. Хэрвээ зээлээ төлчих юм бол тухайн компани болон ордынх нь 40 хувийг эзэмшихээр тохиролцсон ... Очир төв компанийг 2016 оны сонгуулийн өмнө ******* ах өөрөө болон гэр бүлийн гишүүнийх нь нэр дээр байж болохгүй гээд надруу шилжүүлсэн ... Ц.Мянганбаярын зүгээс зээлийн санхүүжилтийн дараа та хэд мөнгөний зарцуулалтанд хяналт тавих юм

 

  • гэхээр нь зөвшөөрч гүйлгээ хийх хоёрдугаар гарын үсгийг Б.Соёл-Эрдэнэ нягтлан бодогчоор зуруулахаар болсон” гэх мэдүүлэг /2хх-ийн 218-219, 220-223 дугаар хуудас/, Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх тухай болзолт гэрээ /2хх-ийн 225-233 дугаар хуудас/, гэрч Ц.Мянганбаярын “*******ын төрсөн дүү *******амбасүрэн нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад Очир төв ХХК-ий объектыг барьцаанд тавьж өгсөн. Үүнийхээ хариуд надаас барьцаа болгож Өгөөмөр говийн нуур ХХК-ий нэр дээр хайгуулын лицензтэй Дорноговь аймгийн Өргөн суманд байдаг Цайр, хар тугалганы ордын 40 хувийг өгөх тухай гэрээг 2018 оны 03 дугаар сард байгуулсан ... Ли нь Монгол
 

Улсад 2017 оны 10 сарын дундуур шиг санагдаж байна ирээд надтай хамт хоолонд орох үед би Улсын Их Хурлын гишүүн *******ыг урьж хамт хооллосон. Тэр үед Гантиг чулууны ашгийн талаар тооцож үзсэн бөгөөд Ли нь хөрөнгө оруулалт хийгээд ашгийн 70 хувийг нь авна гэж яриад байсан. Иймд бид тохиролцож чадаагүй. Ингээд ямарч байсан ашигтай бизнес гэдгийг ******* гишүүн ч мэдсэн. Би ******* гишүүнд хөрөнгө оруулалт хийх боломж бий юу гэхэд *******амбасүрэнтэйгээ ярилцъя гэсэн. Ингээд *******амбасүрэн нь Очир төв ХХК-ий хөрөнгүүдийг 1.500.000.000 төгрөгийн барьцаанд тавьж Голомт банкаас зээл авч хөрөнгө оруулалт хийе гэж ярилцаж тохиролцсон. Гэтэл 2018 оны хавар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гээд хүмүүс бужигнаад эхэлсэн бөгөөд манай хүргэн М.Цогбат нь 3 хувийн хүүтэй ийм зээл байна гээд надад мэдээлэл өгсөн ... ******* гишүүнтэй уулзаад бид нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээлийн материалаа өгч болдоггүй юм уу гэдгийг хэлсэн. Гишүүн *******ын зүгээс авч болдог юм бол материалаа өгчихгүй юу даа гэсэн. Тэгээд ч *******амбасүрэнтэй Дорноговь дахь Өргөн сумын ордынхоо 40 хувийг өгнө гэсэн барьцааны гэрээ хийчихсэн. Яг энэ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудал яригдах үед *******амбасүрэн нь гадагшаа явчихсан байж таарсан ... зээл хөөцөлдөх үедээ *******амбасүрэн байгаагүй учраас гишүүн *******той холбогдсон ... Үндсэндээ бол зээл авахад төсөл өгөх ёстой. Манай хүргэн Цогбат төслөө бичээд өгсөн. Харин барьцаа хөрөнгийг Дамбасүрэнгийн захирлаар нь ажиллаж байгаа Очир төв ХХК-ий хөрөнгийг барьцаална гэж тохиролцсон. Түүнийхээ дагуу зээл бүтээд барьцаа хөрөнгөө тавиад зээлээ авлаа гэж ойлгосон. Тэрнээс барьцаа хөрөнгө тавилгүйгээр зээл авсан талаар ... Очир төв ХХК-ий хөрөнгүүд дээр хориг тавигдсан байсан талаар мэдэхгүй ... *******амбасүрэнгийн зүгээс өмчөө барьцаалчихсан учраас санхүүгийн гүйлгээнд хяналт тавина гээд 2 дугаар гарын үсэг зурах эрхийг нь авна гэсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 234-237, 239-243 дугаар хуудас/, Яллагдагч С.Төгсбилэгийн “Улсын Их Хурлын *******ын гэх 2 хуулийн этгээдийн нэрийг Б.Батзориг сайд надад өгч байсан. Тэгээд Б.Батзориг сайд намайг ******* гишүүнтэй ярь, уулз гэж хэлж байсан. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхлээгүй буюу төслийн материал хүлээж авч дуусч байх үеэр ******* гишүүний ажлын албанаас надруу ярьж ******* гишүүн ирж уулзаач гэж байна гэж дуудсан. Тэгээд би Төрийн ордонд очиж ******* гишүүний албан өрөөнд орж уулзсан. Б.Батзориг сайд мэдэж байгаа, буруу дутуу зүйл байвал чи өөрөө үзэж хараад надад мэдэгдээрэй. Би чиний даргын даргын дарга шүү гэж хэлсэн ... миний 99111515 дугаарын утасруу мэдэхгүй дугаар залгахаар би утсаа автал ******* байна гэж нэрээ хэлж яриагаа эхлүүлээд сайдтай чинь ярьчихсан, сайд чинь болно гэж байхад яагаад та нар дээр очоод болохоо больчихоод байгаа юм бэ гээд л надруу чанга дуугаар орилон хашхирч, миний хэлсэн, тайлбарласныг сонсохгүйгээр болгоорой, бүтээгээрэй гэж ярьж байгаад л утсаа тасалчихсан ... Иймд би гэрээ байгуулахаас татгалзсан учир Б.Батзориг сайд надруу уурлаж ******* гишүүн яриад байна. Хурдан шийдээд өгөөч, наад хүн чинь Эдийн засгийн байнгын хорооны дарга хүн. Манай яамтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэдэг, чи улс төр ойлгохгүй байна, ямар янзын нөхөр вэ чи гэх мэтээр намайг ихээхэн дарамталсан. Мөн ******* гишүүн ажлын албаараа дамжуулан намайг цаг зааж өрөөндөө дуудуулсан. Б.Батзориг

 

сайд надруу залгаад *******оор өөрөөр нь баталгаа гаргуулаад асуудлыг өнөөдрийн дотор шийд гэж хэлж байсан. Төрийн ордонд ******* гишүүний өрөөнд орж уулзахад Сайдтай чинь ярьж тохирсон, би өөрөө арыг нь даана гэсэн агуулгатай зүйл хэлж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 249-250, 3хх-ийн 1-3 дугаар хуудас/, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай тогтоол, Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрсийн жагсаалт /3хх-ийн 74-75 дугаар хуудас, *******ын 2015-2017 оны Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хамаарал бүхий этгээдэд төрсөн дүү

 

  • .Дамбасүрэнг тэмдэглэж бичсэн хэсэг /3хх-ийн 77-95 дугаар хуудас/, *******амбасүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 112 дугаар хуудас/, иргэн Д.Болормаа, М.Цогбат, ******* нарын эзэмшлийн арилжааны банкин дахь дансны хуулга /4хх-ийн 73, 114-125, 138 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн албан бичиг /7хх-ийн 140, 141 дүгээр хуудас/, Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 142, 170 дугаар хуудас/, Орхон аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Очир төв ХХК-ий үл хөдлөх хөрөнгүүдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 215-218 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэболдын “Очир төв ХХК-ий хувьд 1.900.000.000 төгрөгийн төлбөрөөс 2015 оноос хойш 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 771.050.000 төгрөгийг төлсөн. Одоо 1.227.502.700 төгрөгийн өр төлбөртэй байна ... Би яагаад энэ хөрөнгийг чөлөөлсөн бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /8хх-ийн 184-186 дугаар хуудас/, гэрч Э.Оюунбатын “2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Очир төв ХХК-ий хуулийн зөвлөхөөс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Сапфир Стоун ХХК-ий авах 60 сарын хугацаатай 1.200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгож Очир Төв ХХК-ий өмчлөлийн Ү-2101003390, Ү-2101003391, Ү-2101003392 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргасан. Үйлчилгээний хураамж тушаасан баримт, бусад баримт зэргийг хүлээн авч ажлын 8 цагт багтаан улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан ... Зээлийн барьцаанд тавих гэрээ 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийнх байсан бөгөөд Очир төв ХХК нь зээлийн барьцааны гэрээг байгуулснаас хойш 3 сарын дараа улсын бүртгэлд барьцаалбарыг бүртгүүлсэн. Би тухайн үедээ Шийдвэр гүйцэтгэлээс ирүүлсэн бичгийг хараад Татварын хэлтэст төлбөр төлөх хүсэлтээ гаргасан гэсэн утгатай байсныг нь харсан боловч эрх бүхий байгууллага хөрөнгийн хоригийг цуцлах тухай бичгээ ирүүлсэн байхад надад бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй” гэх мэдүүлэг /8хх-ийн 190-192 дугаар хуудас/, гэрч М.Ариунболдын “Тухайн битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлж барьцаанд тавья, өр төлбөрөө барагдуулая гэсэн хүсэлтийг Очир төв ХХК-иас тавьсан. Хүсэлтийн дагуу өр төлбөрийг нь барагдуулах зорилгоор шийдвэрлэсэн ...

 

Бичгээр ирүүлсэн хүсэлтийг нь үндэслээд чөлөөлөх бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг /8хх-ийн 197-199 дүгээр хуудас/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /1 хавтас 1-14 хуудас/, улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/1451 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

    • Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай “Монгол Улсын Их хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг айлтган, өргөн мэдүүлэх тухай” тогтоолын хавсралтад “Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрсийн жагсаалт”-ын Орхон аймаг 48 дугаар тойрогт *******орждамбын Дамба-Очир сонгогдсон,
    • ******* нь 2016 онд өөрийн нэр дээрх Очир төв ХХК-ийг төрсөн дүү *******амбасүрэнд шилжүүлсэн бөгөөд 2015-2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ *******амбасүрэнг хамаарал бүхий этгээдээр бүртгэж мэдүүлсэн,

 

    • *******, Ц.Мянганбаяр нь Гантиг чулууны үйлдвэр байгуулан хамтран бизнес эрхлэх, *******ын зүгээс хөрөнгө оруулалт хийж зээлийн барьцааны хөрөнгийг гаргах, Өгөөмөр говийн нуур ХХК-ий хувьцааны 40 хувийг эзэмших, Ц.Мянганбаярын зүгээс авсан зээлээ төлөх, төлж чадахгүй тохиолдолд Өгөөмөр говийн нуур ХХК-ий хувьцааны 100 хувийг шилжүүлэн өгөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон,

 

    • Дээрх нөхцөлийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх тухай болзолт гэрээ”-г *******ын дүү *******амбасүрэн, Ц.Мянгабаярын хүү М.Бат нарын хооронд байгуулсан,
    • ******* өөрийн улс төрд нөлөө бүхий албан тушаал буюу Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэн сангийн захирал С.Төгсбилэг нарт хууль бусаар нөлөөлөн Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулсан Сапфир стоун ХХК-ий нэрээр бичсэн “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр”-ийн төслийг дэмжүүлэн шалгаруулсан,

 

    • ******* нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд өөрийн албан тушаалын нэрээр баталгаа гарган бичиг гарган өгч, үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр барьцааны гэрээг хууль бусаар байгуулан 1.200.000.000 төгрөгийн зээлийг гаргуулан авсан,
    • Нэг талаас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон нөгөө талаас Сафпир стоун ХХК-ий захирал М.Бат /Ц.Мянганбаярын хүү/, Очир төв ХХК-ий захирал *******амбасүрэн /Дамба-Очирын дүү/ нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 60 сарын хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан,

 

    • Зээлийн гэрээний дагуу компаний дансанд шилжүүлсэн мөнгөний зарлага зарцуулалтанд Очир төв ХХК-ий нягтлан бодогч Б.Соёл-Эрдэнэ хоёрдугаар гарын үсэг зурж хяналт тавьж байсан, Б.Соёл-Эрдэнэ зарлага хийгдэх бүрт *******т танилцуулж байсан,

 

    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Очир төв ХХК-ий өмчлөлийн үл
 

хөдлөх хөрөнгөд тавигдсан хоригийг төлбөрөө төлөлгүйгээр хууль бусаар цуцлуулсан,

 

      • Уг цуцалсан шийдвэрийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр буюу зээл авснаас хойш 3 сарын дараа зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд нөхөж бүртгүүлсэн,

 

      • ******* нь Сапфир стоун ХХК-ий данснаас 90.000.000 төгрөг гаргуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тус хэрэгт Ц.Мянганбаярыг иргэний хариуцагчаар татсан,
      • Шүүхийн шатанд буюу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн үндсэн төлбөр 1.200.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 62.587.580 төгрөг, хөшүүргийн төлбөрт 34.391.944 төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд шилжүүлэн төлж барагдуулсан,

 

    • Гэрээний дагуу Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлийг Сапфир стоун ХХК төлөх үүрэгтэй боловч шүүхийн хэлэлцүүлэгт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээл болон зээлийн хүү, алдангийн төлбөрт нийт 1.296.979.524 төгрөгийг Сапфир стоун ХХК-ий өмнөөс *******ын эхнэр Б.Цэгмэд төлж барагдуулсан тухай Сапфир стоун ХХК-ий захирал М.Батын гарын үсэгтэй албан бичиг гаргаж өгсөн байна.

Иймээс *******ыг ул төрд нөлөө бүхий байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.Мянганбаяртай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ий эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 43.1.3 дахь заалтад заасан “Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 43.1.4 дэх заалтад заасан “Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 43.1.7 дахь заалтад заасан “Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж, Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” ХХК-ий нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж,

 

бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдыг дээрх эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн хатгагч гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ******* нь ард түмэн төрийн үйл хэрэгт төлөөлөгчөөр дамжуулан оролцох ардчилсан ёсны зарчмын дагуу Монгол Улсын иргэдийн олонхийн саналыг авч Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд ард түмнийг төлөөлөн сонгогдож, тэр дундаа Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа уг албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийн улмаас нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан, хоёрдугаарт жирийн иргэн, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн шударгаар хөдөлмөрлөж, сонгон шалгаруулалтад оролцож төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж авах эрхийг зөрчиж, төрөөс дэмжлэг авах боломжид давхар халджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.ХХХ

 

******* нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүйг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Хэдийгээр хохирол шаардахгүй ч эрх нөлөөгөө ашиглан хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан

 

зээл, зээлийн хүү болох 1.296.979.524 төгрөг, хувийн хэрэгцээндээ авч ашигласан гэх

 

  1. 000.000 төгрөг тус тус бүрэн төлөгдсөн тул *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “*******т нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “*******т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, биеийн эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах” саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг хамаарах бөгөөд төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйл болон эд хөрөнгийн эрхэд давхар халдсан үйлдэлд торгох ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хатгагчид гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна гэж заасан.

 

Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор дээрх хэргийн гүйцэтгэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээсэн үндэслэлээр прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгуулийн ял оногдуулжээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа

 

гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

 

*******ын урьд цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт хавсарган ирүүлсэн Сапфир Стоун ХХК-ий “Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн материал, Улсын Их Хурлын гишүүн *******ын Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хаягласан “Баталгаа гаргах тухай” албан бичиг, Ашигт малтмалын газрын тосны газраас Монгол Улсын Их Хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга *******т явуулсан албан бичиг, дүрс бичлэг бүхий компакт диск 3 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр заалаа.

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******-г улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм
 

буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

  1. . Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Сапфир Стоун ХХК-ий Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төслийн материал, Улсын Их Хурлын гишүүн *******ын Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хаяглан явуулсан Баталгаа гаргах тухай албан бичиг, Ашигт малтмалын газрын тосны газраас Монгол Улсын Их Хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга *******т явуулсан албан бичиг, дүрс бичлэг бүхий компакт диск 3 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүэй.
    2. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

    1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолын гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ          Г.ХАТАНЦЭЦЭГ