Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2825

 

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.А 1.939.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 212.700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.А  холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А  45.986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ