| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0148/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/03 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******т холбогдох 2123001220147 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын багт оршин суудаг, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, овогт*******ын *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Баян-Улаан багийн нутаг Цагаан дэл гэх газраас Д.*******ын 1 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* сумын иргэн Т.гийн адуунд ирж нийлсэн Ч.ын 1 тооны адуу буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Баян-Улаан багийн нутаг Цагаан дэл гэх газраас Д.******* ын 1 тооны адууг хулгайлж түүнд 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь: - Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 04-06-ний хооронд Баянбулаг багийн нутаг ******* гэдэг уулнаас том сартай зөв талын гуяндаа саран дэвсгэртэй S үсгэн тамгатай хүрэн морь хулгайд алдагдсан. Би ерөөсөө л хоёр адуутай хүн тэгээд нэгийг нь хулгайд алдчихлаа. ******* гэдэг ууланд манай хамаатан г, нарын нийт 6 тооны адуутай нийлүүлсэн юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 05-нд адуугаа харсан чинь байхгүй болсон байсан. Хамт байсан 5 адуунаас тэр гээд манай хамаатан 1 хар хүрэн зүсмийн морио Д.******* буюу гэгчид зарсан юм шиг байгаан. Бусад адуунууд нь байхгүй болоод олддоггүй. Тэр дотор танай байгууллагад бүртгүүлсэн сартай хүрэн морь байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10- 12-р хуудас/, - Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрийн хооронд ******* сумын баруун уул гэх газраас сартай хамар цагаан хүрэн морь ба 1 тооны адуу алдсан. Тухайн морь нь S тамгатай байсан. Тухайн адуугаа манай нөхөр ******* ******* сумын Баруун уул гэх газраас эрж хайсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, - Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бид хоёр сумын төвд уулзаад зогсож байсан ******* ирээд “хүүхдийн төлбөр нэхэгдээд байна. Агт өгөх гэсийн гээд над дээр цагдаа ирчхээд байна. Ахын дүү нар адуунд яваад ******* сумын Баян-Улаан багийн нутаг Цагаан дэл гэх газраас 2 хул, 2 хүрэн морьтой 6 тооны адуу байгаа тууж ирээд өгөөч” гэсэн. Тэгээд би той хамт мотоциклоор ******* сумын Баян-Улаан багийн нутаг Цагаан дэл гэх газраас 2 хул, 2 хүрэн морьтой 6 тооны адууг сумын төв дээр тууж ирээд *******т хүлээлгэж өгсөн. Тэгээд ******* хашаа руу шахаж байгаад сартай хамар цагаан саран дэвсгэртэй S үсгэн тамгатай хүрэн зээрд морь, ширээтэй сэрээ тамгатай хүрэн морь хоёрыг миний адуу гээд барьж авсан. Үлдсэн 4 адуу гараад нуур зүглээд явсан. Би хулгайн морь гэж мэдээгүй. Цагаанчулуут сумын иргэн гэх хүнд ******* зарж борлуулсан яг хэдэн төгрөгөөр зарж борлуулсныг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/ - Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бид хоёр сумын төвд уулзаад зогсож байсан ******* ирээд “хүүхдийн төлбөр нэхэгдээд байна. Агт өгөх гэсэн юм над дээр цагдаа ирчхээд байна. Ахын дүү нар адуунд яваад ******* сумын Баян-Улаан багийн нутаг Цагаан дэл гэх газраас 2 хул, 2 хүрэн морьтой 6 тооны адуу байгаа тууж ирээд өгөөч” гэсэн. Тэгээд би тай хамт мотоциклоор ******* сумын Баян-Улаан багийн нутаг Цагаан дэл гэх газраас 2 хул, 2 хүрэн морьтой 6 тооны адууг сумын төв дээр тууж ирээд *******т хүлээлгэж өгсөн. Тэгээд ******* хашаа руу шахаж байгаад сартай хамар цагаан саран дэвсгэртэй S үсгэн тамгатай хүрэн зээрд морь, ширээтэй сэрээ тамгатай хүрэн морь хоёрыг миний адуу гээд барьж авсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй. Цагаанчулуут сумын иргэн гэх хүнд ******* зарж борлуулсан яг хэдэн төгрөгөөр зарж борлуулсныг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, - Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумын төвөөс 13 тооны адуу мөнгөөр нь нутгийн иргэдээс худалдан авч ачаад Улаанбаатар хот оруулж эмээлт зах дээр зарж борлуулсан. ******* гэх хүн ширээтэй сэрээ тамгатай хүрэн морь, сартай зөв талын гуяндаа саран дэвсгэртэй, S үсгэн тамгатай хүрэн морь, хар саарал үрээ 3 тооны адуу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр зарсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сартай зөв талын гуяндаа саран дэвсгэртэй S үсгэн тамгатай хүрэн морио хулгайн адуу гэдгийг ******* надад дараа нь өөрөө утсаар хэлээд би мөнгөө буцааж авсан учир надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас/, - Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг манай нутгийнхан гэж дууддаг юм. Уг нь гэдэг юмаа. Би зун идэшний зарах морь байгаа гэж ярьж байсан юм. Тэгсэн Д.******* буюу Пээпгэр гэж бид нар дууддаг юм тэр 2021 оны 09 дүгээр сарын 03-нд манайд ирээд намайг нөгөө идэшний морио надад өгчих оронд нь залуу морь өгье гэж хэлээд засмал дэлтэй ширээтэй сэрээ тамгатай миний хүрэн морь байсан бэлчээр дээрээс нь аваад явсан байсан. Тэгээд надаас авсан уг адуугаа Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэн гэгч Цагаанчулуут сумын жолооч д зарсан гэсэн. Нийт 5 адуу байснаас нэгийг нь *******т зарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/, - Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 09 сарын эхээр одоо өдрийг нь сайн санахгүй байна манай сум дээр адуу авсан хүмүүс ирсэн байсан. Би гудамжинд явж байгаад , 2-той таараад Баян-Улаан багийн нутаг Цагаан дэл гэх газар 6 тооны адуу байгаа тэр адуунуудыг туугаад ир гээд явуулчихсан юм. Тэр 6 тооны адуун дотор гээс худалдаж авсан хүрэн морь байсан. Тэрийг адуу авч байгаа хүмүүст өгөхдөө хамт байсан хүрэн морийг зарчихсан юм. гээс авсан хүрэн морьтой хамт байсан хүрэн морийг 1 сая төгрөгөөр гэдэг хүнд зарсан. Миний адуу биш байсан, тэр морийг зарах үедээ хэний эзэмшлийнх гэдгийг мэдээгүй, дараа нь ******* гэдэг хүнийх гэдгийг мэдсэн. Сартай, зөв талын гуяндаа S үсгэн тамгатай нас гүйцсэн хүрэн зүсмийн морь байсан. Адуу тууж ирсэн , , мөн адуу авсан нар мэднэ. Би эдгээр хүмүүст миний өөрийн адуу байгаа юм гэж хэлсэн тул хулгайнх гэдгийг нь мэдээгүй. ... Миний худалдаж авсан хүрэн морь гийн 6 тооны адуутай цуг явсан юм. Тэгээд туугаад ир гээд явуулсан. Д.*******ын хохирлыг орных нь морийг өгч төлсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар, 2. Шүүгдэгч Д.*******ын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* сумын иргэн Т.гийн адуунд ирж нийлсэн Ч.ын 1 тооны адуу буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд 5,250,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь: - Хохирогч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны орчимд уяж сойж байсан хээр халзан үрээ, хонгор халзан үрээ, хар үрээ, ягаан даага алдаад олохгүй эрж хайж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 27- ны өдөр Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэр Уртын хавцал гэх газраас Хонгор халзан, Хар үрээ, Ягаан даага зэрэг 3 тооны адуугаа олж авсан. Саран дэвсгэртэй дормон тамгатай хээр халзан соёолон үрээгээ олоогүй учир Цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн хээр халзан соёолон үрээгээ 8 сая төгрөгөөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас худалдаж аваад уяж уралдуулах гэж байсан битүү адуу байгаа юм. Саран тамгатай хээр халзан соёолон үрээ байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, - Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны орчим уяж сойж байсан хээр халзан, хонгор халзан, хар үрээ, ягаан даага зэрэг 4 тооны адуугаа алдсан. Тэгээд хайж явсаар байгаад ******* сумын уртын хавцал гэх газраас хонгор халзан, хар үрээ, ягаан даага гурвыг тоогоор нь олж авсан. Саран дэвсгэртэй дормон тамгатай хээр халзан соёолон насны морио олоогүй Цагдаагийн байгууллагад хандсан. 2019 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас 8 сая төгрөгөөр худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг /ххийн 56-57-р хуудас/, - Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* надад адуу зарж борлуулсан. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би ******* сум дээр адуу авч байхад 1 тооны саран дэвсгэртэй дормон тамгатай зурвас сартай хамар цагаан хээр соёолон үрээ, шийр цагаан хар азарга хоёр надад 1,800,000 төгрөгөөр зарж борлуулсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй дараа нь хүнээс сонсохнээ хулгайн адуу гэж мэдсэн. Улаанбаатар хот руу оруулж эмээлт зах оруулж зарж борлуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/, - Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын эхээр манай хүргэн Отгон сумын иргэн Т. манай гадаа адуугаа тууж ирээд хамар цагаан сартай хээр зүсмийн адууг хочит ******* ирж авах юм гээд барьж уячхаад явсан. Тэгээд ******* өнөөдөр маргааш очиж авна гэж утсаар яриад 3, 4 хонож байж ******* сумын төв авч явсан. Би гаднаа ирээд авах байлгүй гээд 2, 3 хоног аргамжсан. Зөв талын гуяндаа дормон тамгатай л адуу байх шиг байсан. Их л гоёмсог адуу байсан. Миний адуу байгаа юм очиж авна гэж ярьж байсан. Тэгээд л аваад явсан би өөр зүйл асуугаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, - Гэрч Т.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сард л юм яг өдрийг нь санахгүй байна нэг өдөр адуугаа хураахад л манай адуунд хамар цагаан сартай хээр зүсмийн хавар дэлийг нь зассан бололтой гоёмсог соёолон болов уу, хавчиг орчим настай үрээ адууны захад манай адуунаас салахгүй байгаад байсан юм. Тэгээд би ойр орчмын хүмүүст нэг ийм зүстэй адуу манай адуунд нийлсэн байна гээд хэлж сураглаж байхад 7 сарын сүүлчээр би нэг ******* сум орж ирсэн явж байхад ******* гэгчтэй таараад тэгсэн чинь “танай адуунд хамар цагаан сартай хээр үрээ байгаа сурагтай байна, тэр байна уу” гэхээр нь би байгаа гэж хэлсэн чинь намайг “харж байгаарай” гэхээр нь би “тэр хаачдаг юм байж л байгаа” гэж хэлээд л тэгээд 8 сард ойр ойрхон тэй тааралдсан. Тэгээд таарах тоолонд л асуугаад байдаг байсан. Тэгээд намайг “ойртуулаад өгөөч” гэхээр нь би “чадахгүй өөрөө очиж ав” гэж хэлж байсан юм. Тэгээд 9 сарын эхээр сургуулийн хүүхдээ оруулж өгөөд буцах замдаа хүүхдийн унаж явсан морио адуунд нь тавихдаа *******тай утсаар ярихад “ гэх айлын гадаа барьж аваад уячих” гэхээр нь ******* сумын Сайхан баг Хар толгой гэдэг газар манай хадам гэдэг айлын гадаа нөгөөх адууг нь барьж уячхаад л яваад өгсөн... Зөв талын гуяндаа дормон тамгатай л адуу байх шиг байсан. Би хүмүүст “ийм адуу манай адуунд ирж нийлсэн байна, уяж уралддаг адуу бололтой юм” гэж хэлж ярьж байсанг л сонссон байх. Тэгээд надтай таарахдаа “хөгшнийх чинь адуу байгаа юм, одоо танай адуутай ижилссэн байгаа юм чинь харж байгаарай” гэж надад захиад тэгээд л 9 сарын 2, 3-ны үеэр л байхаа би айлын гадаа барьж уяж үлдээсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/, - Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 06 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна би тэй таарсан юм. надаа “манай адуунд эзэнгүй хээр халзан үрээ эзэн олдохгүй байгаад байна” гэхээр нь “тэр адуу чинь миний хайгаад байгаа адуу, байлгаж байгаарай” гэж хэлсэн юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед манай сумын төв дээр адуу авч байгаа хүмүүс ирэхээр нь би тэй холбогдоод нөгөө миний хээр халзан үрээг над руу дайгаад явуулчих гэснээр би тэр үрээг адуу авч байгаа хүнд 800,000 төгрөгөөр зарчихсан юм. ...Бусдын 1 тооны алдуул адуу Т.гийн адуунд байгаа гэдгийг зунаас хойш хүмүүс эзэнгүй үрээ яваад байна гэсэн юм. Тэгээд мэдсэн. Ч.тай утсаар яриад 5,250,000 төгрөгийг адуу мал, мөнгө төгрөгөөр төлөхөөр болсон. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь цаг хугацаа, дэс дараалал, үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Мөн шүүгдэгч Д.******* нь “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч Ч.ад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр сүрэгт нийлсэн эсхүл өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно. Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж хуульчилсан байна. Шүүгдэгч Д.******* нь иргэн Ч.ын алдагдсан саран дэвсгэртэй, дормон тамгатай, хээр халзан соёолон үрээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж эзэмшилдээ авч өөрийн өмч хөрөнгийн адил захиран зарцуулж бусдад худалдаж бага хэмжээнээс дээш 5,250,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Д.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Цагаан дэл гэх газраас Д.*******ын 1 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөн шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна. - Хохирлын талаар: Шүүгдэгч Д.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.*******ад 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн “” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 35-р хуудас/, Мөн хохирогч Ч.ад 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн “” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 72-р хуудас/ тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******ад учруулсан 1,100,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Д.*******ад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол төлбөрөө барагдуулж авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн “...Д.*******ад орных нь нэг морийг өгч хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Харин хохирогч Ч.ад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцохгүй, Д.*******аас хохирол төлбөрөө авахаар тохиролцсон байгаа. Иймд гомдол саналгүй” гэсэн тайлбар ирүүлсэн байна. Мөн шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Ч.тай утсаар яриад 5,250,000 төгрөгийг адуу мал, мөнгө төгрөгөөр төлөхөөр болсон. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна.” гэх тул шүүгдэгч Д.*******аас 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.ад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.******* урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 80-87-р хуудас/ Хавтаст хэрэгт шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаарх Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 825 дугаартай “Д.*******ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй тухай” албан тоот, Иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримт авагдсаныг тус тус шинжлэн судаллаа. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.******* “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн мэдүүлж ирсэн. Д.******* нь эрүүл мэндийн хувьд хувьд ходоод, элэгний хүнд өвчтэй, хоолны дэглэм барьдаг, хамраас нь цус гоождог. Иймд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв. Шүүх шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******ад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгчээс 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.ад олгосугай.
7. Шүүгдэгч Д.*******аас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ