Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0509

 

 

2020 оны 08 сарын 17 өдөр               

 

         Дугаар 128/ШШ2020/0509

 

             Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: ТПгзхбахтхп Д.А,

Хариуцагч: З,тхяЗтххтзхуб С.М,

Прокурорын дүгнэлт: “...иргэн Б.Тд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар шийтгэл оногдуулсан 0067763 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: ТПгзхбахтхп Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ТПгзхбахтхп Д.А шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зам, тээврийн хөгжлийн яамны Зам тээврийн хяналтын хэлтсийн Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч С.М нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 2003000046 хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хянаж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний 14 цаг 10 минутын орчим “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 405 дугаар километрийн 5 дугаар зуутад 2661 дүгээр галт тэрэг нь графикийн дагуу аялж явахад нь эгэн Б.Т /УК04271831/, Б.Э /ЛК04011417/ нар нь төмөр замын хашаа засах явцад төмөр замын аюултай бүсэд нэвтэрсний улмаас 2661 дүгээр галт тэрэг нь яаралтай зогсолт хийн 10 минут саатсан гэх зөрчилд Б.Т, Б.Э нарыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.5.2-т зааснаар тус бүр 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгож шийтгэврийн хуудас үйлдэж шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтаар зөрчилд холбогдогч Б.Т нь 2004 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн зөрчилд холбогдох үедээ, 15 нас 9 сар 27 хоногийн настай байсан нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасан шийтгэл оногдуулах арван зургаан насанд хүрээгүй байсан байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон З,тхяЗтххтзхуб С.М иргэн Б.Тд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар шийтгэл оногдуулсан 0067763 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн.

... Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.9-д Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн бол түүнд шийтгэл хүлээлгэнэ гэж заасан. 14 насанд хүрээгүй юм бол 16 нас хүрсэн хүнд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж болно гэж заасан. Дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч С.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Зам, тээврийн хөгжлийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн Төмөр замын зам, замын байгууламжийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч С.М би таны ирүүлсэн шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудастай танилцаад 2003000046 дугаартай Зөрчлийн хэргийн талаар дараах тайлбарыг өгч байна.

Тус мэдэгдэх хуудсанд хавсаргасан Тээврийн Прокурорын газрын Хяналтын прокурор Хууль цаазын ахлах зөвлөх Д.Аын 2020.05.21-ний өдрийн №04 дугаартай прокурорын дүгнэлтэд дурдсан асуудалтай танилцлаа.

Үүнд: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2020.04.24-ний өдөр 14.10 цагийн орчимд "УБТЗ” ХНН-ийн 405-р км-ийн 5-р зуутад 2661-р галт тэрэг графикийн дагуу аялах үед иргэн Б.Т, Б.Э нар нь төмөр замын аюултай бүсэд нэвтэрч хашаа засах ажил гүйцэтгэж төмөр замын галт тэрэг өнгөрөх овор хэмжээ зөрчиж өндөр эрсдэлтэй байдал бий болгож ажиллаж байсан нь тогтоогдсон.

Тухайн нөхцөл байдлыг галт тэрэгний машинч харж зогсоогүй бол хашааны эд анги дайрсан галт тэрэг замаас гарч “Энхтайвны гүүр”-ний багана, тулгуурыг мөргөж гүүрийг нураах эрсдэл тус газарт бүрэлдсэн байсан.

Азаар галт тэрэгний машинч зогсож дээрх ослоос урьдчилан сэргийлж чадсан.

Улмаар дуудлагын дагуу тус зөрчлийн хэргийг Төмөр зам дахь Тээврийн цагдаагийн хэлтэс шалгаж харьяаллын дагуу манайд шилжүүлж Эрх бүхий албан тушаалтнаар шалгуулж Зөрчлийн тухай хуулийн дагуу 14.10 дугаар зүйлийн 5.5.2-т зааснаар Төмөр замын зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж хариуцлага тооцож 150000 төгрөгийн шийтгэврийг тус 2 иргэнд оногдуулсан.

Мөн түүнчлэн би үүсч болох эрсдэлийг тайлбарлан ойлгуулж, хууль, журмыг ухуулан таниулж, төмөр замын байгууллагын Мэргэжилтэн ажилтны зөвшөөрөлтэй түүний хяналтан дор гүйцэтгэх тухайн ажлыг зааж зааварлан хийлгэж дуусгасан.

Би тухайн шийтгэврийг оногдуулахдаа хууль журмын хүрээнд оногдуулсан бөгөөд тус 2 залуу иргэний хойшдын ажил амьдралд сургамж болсон оновчтой арга хэмжээ болсон гэж үзэж байгаа.

С.М би тухайн шийдвэрээ хамгаалах үндэслэл: Үүнд:

- Тус 2 иргэн гаргасан зөрчлөө өөрсдөө ухамсарлан шийтгэврийн 150000 төгрөгийн төлбөрийг тухайн өдөрт нь өөрсдийн сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан.

- Шийтгэврийн №0067763 дугаартай хуудасны доод талд 10 дугаар зүйлд “Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор буюу 2020.05.06~ны өдрийн дотор Тээврийн прокурор болон ЗТХЯ-д гомдол аргаж болохыг дурдсугай гэж заасан”.

Харин тус хугацаанд иргэн Б.Т нь гомдол гаргаагүй билээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд Шийтгэлээс чөлөөлөх үндэслэл хэсэгт 4 заалт бий түүнд тус асуудал хамаараагүй болно.

Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлд Шийтгэлийн төрөл хэсгийн 1.1 торгох шийтгэл заалтыг хэрэглэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлд Зөрчил хамтран үйлдэх хэсэгт 1 дэх заалтад Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасныг баримталсан.

Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлд Шийтгэл хүлээх хүн хуулийн этгээд хэсэгт 2020.01.10 өдрийн хуулиар нэмсэн 9 дүгээр хэсэг заалтыг хамруулан ойлгосон.

Эцэст нь дурдхад Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.5.2-т “Төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх” гэх заалтад хүн, хуулийн этгээдэд нас заагаагүй байдаг билээ.

Иймд Төмөр замын тээврийн аюулгүй байдлын өндөр эрсдэл гаргах, Нийслэл хотын төв авто замын шугам сүлжээг тасалдуулах, цаашлаад хүний амь нас хохирч болзошгүй нөхцөл байдал бий болгосныг ЭБАТ С.М би албан үүргийн хүрээнд судлан тогтоож, Зөрчлийн хэрэгт холбогдогч тухайн иргэн Б.Тд хуулийн хүрээнд оногдуулсан шийтгэврийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

З,тхяЗтххтзхуб С.М нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0067763 тоот шийтгэлийн хуудсаар Б.Тд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “... төмөр замын аюултай бүсэд нэвтэрч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” зөрчил үйлдсэн гэж үзэж 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ[1].

ТПгзхбахтхпоос “... зөрчилд холбогдогч Б.Т нь 2004 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн зөрчилд холбогдох үедээ, 15 нас 9 сар 27 хоногийн настай байсан нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасан шийтгэл оногдуулах арван зургаан насанд хүрээгүй” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 04 дугаартай дүгнэлт[2] үйлдсэн байна.

2003000046 дугаартай Зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаас үзвэл холбогдогч нь Б.Т нь “... төмөр замын аюултай бүсэд нэвтэрч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон байх ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч торгуулийг төлсөн байна.

Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5/7035 тоот албан бичгээр ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаагаар Б.Т/РД:УК04271831/ нь 2004 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн[3] буюу зөрчил үйлдэх үедээ 16 насанд хүрээгүй байсан байх тул хариуцагчаас маргаан бүхий 0067763 тоот шийтгэлийн хуудсаар Б.Тд шийтгэл оногдуулсан нь буруу байна. Учир нь:

Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан нь Зөрчлийн тухай хуульд заасан аливаа зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулах насны хязгаарыг тогтоосон ерөнхий зохицуулалт байх тул прокурорын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт үндэслэлтэй, харин хариуцагчийн “төмөр замын аюултай бүсэд нэвтрэх зөрчилд нас заагаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагчаас “Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан” гэж тайлбарлах боловч хуулийн энэхүү зохицуулалт нь тодорхой зөрчлүүдэд буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн 14-16 насны хүнд шийтгэл оногдуулах агуулгатай байх энэ зүйл хэсэгт нэрлэгдээгүй мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 “... төмөр замын аюултай бүсэд нэвтэрч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” зөрчил үйлдсэн этгээдэд хамааруулах боломжгүй.

Мөн хариуцагчаас холбогдогч зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрч, шийтгэлийг биелүүлсэн, уг асуудлаар маргаагүй, зөрчил нь маш аюултай, Энхтайвны гүүр нь нурах эрсдэлтэй байсан зэргээр прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрөх боловч эдгээр нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс татгалзах үндэслэл болохооргүй байна.

Хэдийгээр хууль тогтоогчоос шийтгэл хүлээх хүний насны доод хэмжээг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл хэсэгт системчлэн заагаагүй хэдий ч мөн хуулийн 3.2 дугаар зүйлд тусгайлан зохицуулсныг эрх бүхий албан тушаалтанаас шийтгэл оногдуулахдаа үндэслэл болгохоор байх тул прокурорын дүгнэлтийг хангаж, З,тхяЗтххтзхубийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0067763 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ТПгзхбахтхп Д.А-ын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай дүгнэлтийг хангаж, З,тхяЗтххтзхуб С.М-ын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0067763 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 19 дэх талд

[2] Хавтаст хэргийн 1 дэх талд

[3] Хавтаст хэргийн 56 дахь талд