Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2017/00965

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

          ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч  ******* аймгийн ******* сумын *******-р баг ******* байрны 6******* тоотод оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт*******ын *******ын нэхэмжлэлтэй

         Хариуцагч ******* аймгийн ******* сумын дугаар цэцэрлэгт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг 2017 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

                                     

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

    

            Нэхэмжлэгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 3 сард ажлаас үндэслэлгүй халагдаж тус шүүхээр гомдол гарган ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч шүүхийн шийдвэрийг шат шатны шүүхэд эсэргүүцэн гомдол гаргасаар  байж 2017 оны 1 сарын 15-нд ажилдаа орсон. Тэр үеэс эхлэн намайг авахгүй 10 хоног хүлээлгэсэн. Ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхэд нэхэмжилснийг татаж ав байгууллагын нэр хүнд унагалаа гэж дарамталж, манай өмгөөлөгч хүртэл очиж уулзаж байсан. Ажилгүй байсан хугацааны мөнгийг гурван жилийн дотор төлнө гэж хуваарь хийж үүнийг зөвшөөр, тэгэхгүй бол чиний мууг чинь үзэх болно гэж заналхийсэн. Тэгээд цэвэрлэгээ хийсээр байхад цэвэрлэсэнгүй, дөнгөж цэвэрлээд дэвсгэр даавуугаа толийлгоод байхад хүүхдүүд цувж гараад үрчийлгэсэн байхад хүртэл намайг цэвэрлэсэнгүй гэдэг. Мөн 00-ын өрөө цэвэрлэчихээд байхад цустай ариун цэврийн хэрэглэлээ зориуд ил хаяж усаа татахгүй орхисон байдаг. Энэ байдлыг даргад хэлэхэд “чиний хийх ажил” гэдэг. Ямар ч үндэслэлгүй зүйлд арга хэмжээ авдаг. Надад нэг удаа цалингийн 20 хувиар арга хэмжээ авсныг цалингаа авах үед мэдсэн. Энэ талаараа өмгөөлөгчид хэлэхэд шүүхэд хандаж болно гэсэн боловч бас л шүүхээр явлаа гэх болов уу гэж бодоод аймгийн засаг даргад хандаж гомдол гаргасан. Уг гомдолд цэцэрлэгт байгаа хариуцлагагүй асуудлыг бичсэн боловч ЗДТГазраас ирсэн Алтансүх нь шалгаад надтай уулзахгүйгээр эцэст нь миний эсрэг шийдвэр гаргаж тойрон хүрээлэгчдийн үгээр шийдсэн. Намайг ажилчдын хуралд ороход утастай эсэхийг шалгаж нэгждэг. Ажлын цагаар утсаар ярихыг хориглосон болохоор  утсаа цүнхэндээ байлгадаг. Надад 4 сарын 28-ны өдрийн хурлаар миний тухай хэлэлцээгүй байж надад сахилгын  арга хэмжээ авсан байсныг 5 сард цалин буухад миний цалин дутуу орохоор нь нягтлангаас яагаад цалин дутуу орсныг асуухад  20 хувиар арга хэмжээ авсныг мэдсэн. Энэ үед дөрвөн сард сануулах арга хэмжээ авсныг мэдсэн. Надад арга хэмжээ авч байгаа талаар танилцуулаагүй,  тушаалуудаа өгдөггүй. 6 сард тайлан хамгаалах талаар надад мэдэгдээгүй. Би хийсэн ажлынхаа талаар бичиж өгсөн. Түүнийг хангалтгүй гэж дүгнэсэн байсан. Намайг удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан, тайлан хангалтгүй гэсэн үнэлгээ авсан гэж 6 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гаргасан тушаалыг авсан. Миний хувьд хийх ёстой ажлаа зохих ёсоор хийж,  цэвэрлэх ёстой хэсгээ байнга цэвэрлэж байдаг. Намайг ажлаа хийсээр байхад нярав Туяа, эмч Гангамөрөн нар нь хийгээгүй байна гэдэг. Миний хувьд ямар зөрчил дутагдал гаргаснаа мэдэхгүй, намайг хов жив ярьлаа, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, өөрийн байгууллага хамт олны нэр хүндийг унагасан буруу ташаа мэдээлэл тараасан нотлогдсон гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хамт олонтойгоо ойр дотно байхыг хүсдэг боловч надтай ярьж ойр байсан хүнд арга хэмжээ авдаг учир хүмүүс надаас хол байдаг. Цэцэрлэгийн эрхлэгч Алтансувд нь миний өмнөх шүүхийн шийдвэрээр гарсан ажилгүй байсан хугацааны цалин 2,4 сая төгрөг авахаас сард 67000 төгрөг л өгч байхаар тохиролцсон нь миний амьдралд хүндээр тусч байгаа. Би банканд цалингийн зээлтэй байсан учир цалинг минь шууд авдаг. Ажилгүй байсан хугацааны цалингаа аваад төлөгдөөгүй цалингийн зээлээ бөөнд нь төлнө гэж амласан боловч бүтээгүй энэ мэтээр намайг байнга хясан боогдуулж байсан. Намайг ажиллах хугацаанд ажилчдын хурал дөрвөн удаа хийсэн. Ажилчдын хурлаар ямар ч асуудалгүй байхад ямар нэгэн зүйлийг гаргаж миний тухай ярьдаг, үүнд нь тайлбар хийхэд ийм л хүн шүү дээ ёс суртахуунгүй гэж байнга хэлдэг. Ийм байдлаар эрх мэдлээ ашиглан зориуд гүтгэн гүжирдэж арга хэмжээ авч эцэст нь сахилгын арга хэмжээ давтан гаргасан, ажлаа муу дүгнэгдсэн хэмээн халлаа. Миний ажлыг дүгнэдэг хүн арга зүйч Оюунцэцэг, дарга Алтансувд нар юм.  Иймээс ажлаас үндэслэлгүй халагдлаа гэж үзэж гомдолтой байгаа тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

        Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ыг цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 38.1.2, 40.1.4, байгууллагын дотоод журмын 3.5, 6.2, 6.2.10, хөдөлмөрийн гэрээний 6.2.4, 6.2.*******, байгууллагын хагас жилийн ажил дүгнэх комиссын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж ажлаас халсан. Э.******* нь  2017 оны 1 сарын *******-ны өдөр үйлчлэгчээр хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулан ажиллаж эхэлсэн юм. Э.******* нь үүрэгт ажилдаа хангалтгүй ханддаг, байнга хов жив хөөцөлдөн байдаг, худал мэдээ мэдээлэл тараадаг, үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил үүргээ биелүүлэх тал дээр байнга асуудал үүсгэдэг, хамт олонтойгоо харилцах харилцаа муу, ажлын байрны тодорхойлолтод заагдсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлдэггүйгээс хариуцлага тооцуулан хуульд зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан. Ажиллаж байх хугацаандаа 2017 оны 4 сарын 28-ны өдөр эрхлэгчийн тушаалаар Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хамт олны хурлын 2017 оны 4 сарын 28-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн *******1.1.1-д зааснаар сануулах арга хэмжээ авсан. Гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хяналт шалгалтаар удаа дараа тогтоогдсон, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлаа орхин гарч өөрийн байгууллагын талаар буруу ташаа мэдээлэл өгсөн зөрчил гаргасан нь нотлогдсон бөгөөд энэ тушаалд гомдол гаргаагүй. 2017 оны 5 сарын 16-ны өдрийн 5/11 тушаалаар ХТХ-н *******1.1.2-т зааснаар үндсэн цалинг 20 хувиар 2 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Зөрчил нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байран дээрхи ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж бусдад ажлын байрны дарамт үзүүлсэн, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь байгууллагын дотоод хяналт шалгалтаар байнга  давтан дүгнэгддэг, ажлын цагаар ажлаа орхин гарч байгууллага хамт олны нэр хүндийг унагаасан буруу ташаа мэдээлэл тараадаг үйлдэл давтагдсан. Энэ зөрчил нотлогдсон бөгөөд энэ тушаалд гомдол гаргаагүй. Дээрхи зөрчил нь хамт олны хурлаар дандаа шийдүүлж байсан. Зөрчил гаргасан тохиолдолд үүрэг даалгавар өгөхөд биелүүлдэггүй. Боловсролын байгууллагын онцлогоос шалтгаалан хичээлийн жил дуусахад тухайн жилд хийсэн ажлаа тайлагнаж тайлангийн хурлын комиссоор дүгнүүлдэг. Уг комисс нь байгууллагын дотоод журмаар батлагдсан заалт, ажлын төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, багш ажилтаны ёс зүйн дүрэм, ур чадвар зэргийг дүгнэн ажиллахаар эрхлэгчийн тушаалаар томилогддог. Тус цэцэрлэгийн өдөр тутамын ажилд эмч, нярав хоёр хяналт тавьж ажилладаг. Түүний дагуу *******д үүрэг даалгавар өгч түүнийхээ биелэлтийг ажил дүгнэх дэвтэрт тэмдэглэж авдаг. Дотоод хяналтын үйл ажиллагааг явуулдаг. ******* нь ажлаа хийдэггүй, ажлаа орхиж явдаг нь цагийн бүртгэлд бичигддэг, хов жив ярьдаг, ажлын тайлан бичилтийг хангалтгүй байсан зэрэг дутагдлууд гаргасан. *******д бичгээр өгсөн зүйл байхгүй. Намайг залуу хүн, шинэ гэж боддог юм уу миний өөдөөс нилээд маргадаг. Хавчиж шахсан асуудал байхгүй. Худлаа хэлж өөрийнхөө алдааг харахгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэв.

          Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* сумын дугаар цэцэрлэгт холбогдуулан ажлаас буруу халсан тул тус цэцэрлэгийн үйлчлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхэд ирүүлжээ.

          Нэхэмжлэгч Э.******* нь ******* сумын дугаар цэцэрлэгт хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан 2017 оны 1 сарын *******-ны өдрөөс эхлэн  2017 оны 7 сарын 01-нийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байна.

          Нэхэмжлэгч тал нь “дээрх тушаалд дурдсан сахилгын шийтгэл давтан гаргасан, ажлын тайлан хамгаалалтаар хангалтгүй үнэлгээ авсан, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хяналт шалгалтаар удаа дараа тогтоогдсон, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлаа орхисон ” гэснийг зөвшөөрөхгүй байна. Миний бие нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, ажлын цагаар утсаар огт ярьдаггүй, гадуур гарч явдаггүй, цэвэрлэх ёстой талбайгаа цэвэрлэж ирсэн. Намайг 4 сарын 28-ны өдөр сахилгын арга хэмжээ авсныг мэдээгүй, надад тушаал өгөөгүй, сахилгын арга хэмжээ авсныг 5 сард цалингаа авахдаа мэдсэн. Ямар ч гомдол гаргах боломжгүйгээр 6 сарын 30-нд ажлаас халсан” гэж,

            Хариуцагч  тал нь “ Байгууллага дотоод хяналт шалгалтын комисс хяналт тавьж ажил үүргийн хуваарийн дагуу эмч, нярав бүртгэж ажлын дутагдлыг танилцуулж байсан. 4 сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцээд сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцдэг, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байран дээр ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж бусдад ажлын байрны дарамт үзүүлж хэрүүл маргаан үүсгэдэг, байгууллага хамт олны нэр хүндийг унагасан буруу ташаа мэдээлэл тараадаг, хагас жилийн тайлан хамгаалалтаар хангалтгүй байсан учир ажлаас халах шийдвэр гаргасан. Дээрх байдал нь баримтаар нотлогдсон, арга хэмжээ авагдсан тушаалыг байгууллагын самбарт тавьсан байгаа” гэж тус тус тайлбарлан маргалджээ.

            ******* сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2017 оны 6 сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай  тушаалдаа “Үйлчлэгч Э.******* нь 2017 оны 4, 5 сард сахилгын зөрчил давтан гаргасан, мөн хагас жилийн ажлын тайлан хамгаалалтаар хангалтгүй үнэлгээг авсан ...” гэх үндэслэлээр  Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 3.5, 6.2, 6.16.10, Хөдөлмөрийн гэрээний 6.2.4, 6.2.*******, байгууллагын хагас жилийн ажил дүгнэх комиссын дүгнэлтийг удирдлага болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргажээ.

            ******* сумын дугаар цэцэрлэгт мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид танилцуулна”, 6.8-д “ Сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг өөрт нь танилцуулах ба шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ” гэж заажээ.

            Нэхэмжлэгч Э.*******ыг 2017 оны 4 сарын 28-ны өдөр Б/08  дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалдаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хяналт шалгалтаар удаа дараа тогтоогдсон, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлаа орхин гарч өөрийн байгууллагын талаар буруу ташаа мэдээлэл өгсөн нь нотлогдсон гэх үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан байна.

            Хариуцагч талын өгсөн нотлох баримтаас үзэхэд Э.*******ын хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн ямар зөрчил гаргасныг ямар байдлаар шалгаж нотолсон, ямар нотлох баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй,  цагийн бүртгэл байхгүй, хяналт шалгалт ямар байдлаар явагдаж ямар үнэлгээ өгсөн, байгууллагын удирдлага хэдний өдөр ямар үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй талаарх нотлох  баримт байхгүй  байна.

            Иймд нэхэмжлэгч Э.*******ыг удаа дараа сахилгын зөрчил гаргасныг нотлох баримтаар нотлож чадаагүй байх тул  түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Мөн нэхэмжлэгч Э.*******д сахилгын арга хэмжээ авсан тухай материалыг танилцуулаагүй, арга хэмжээ авсан талаарх тушаалуудыг гардуулаагүй зэрэг нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг баримтлаагүй байна.

            Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох ******* сумын -р цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 4 сарын 28-ны өдрийн № Б/08 тоот тушаалаар Э.*******ыг “...ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон, мөн өөрийн байгууллагын талаар бусдад буруу ташаа мэдээлэл өгсөн...” гэх зөрчлийг гаргасан гэж “сануулах” сахилгын шийтгэлийг, мөн оны 5 сарын 16-ны өдрийн №Б/11 тоот тушаалаар “... байгууллага хамт олны нэр хүндийг унагасан буруу ташаа мэдээлэл тараадаг” гэх зөрчил гаргасан гэж үзэн “үндсэн цалинг 20 хувиар 2 сарын хугацаагаар бууруулах” сахилгын шийтгэлийг, мөн оны 6 сарын 30-ны өдрийн №А/16 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Э.*******ыг “...ажлын тайлан хамгаалалтаар хангалтгүй үнэлгээ авсан” гэх зөрчлүүдийг гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулснаас үзэхэд дээрх тушаалууд нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.3-т заасан “сахилгын нэг зөрчилд сахилгын төрлийн шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл дээрх тушаалуудад дурдагдсан Э.*******ын гаргасан гэх зөрчлүүд нь давтагдаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар “ ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ. Гэтэл хариуцагч ******* сумын -р цэцэрлэгийн эрхлэгч Г.Алтансувдын гаргасан дээрх тушаалуудын цаг хугацаанаас үзвэл нэхэмжлэгч Э.*******д сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авагдсан тушаалд гомдол гаргах боломж олгогдоогүй байгаа нь түүний хуульд заасан годмдол гаргах эрхээ эдлэх боломжийг олгоогүй байна.

            Иймд нэхэмжлэгч Э.*******ын ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж ******* сумын дугаар цэцэрлэгийн үйчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* овогт*******ын *******ыг ******* сумын дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шивэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч ******* сумын дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 11*******.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 11*******.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАЙГАЛМАА