Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2407

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 48 /а/ байрны 3 тоотод  оршин суух, регистрийн  дугаар УХ 67090161, Цагаан туг овогт Чогсомын Сэлэнгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 49 тоотод  байрлах, Шүнди ХХКомпанид холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Энхбаяр  нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Сэлэнгэ нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Шүнди ХХКомпанийн барьж 2008 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоотод байрлах, 115 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 2012 оны 2 дугаар сарын 14-ны өдөр худалдаж авсан.Захирал Ли Шан Бао, түүний эхнэр Б.Баясгалан нартай харилцан тохиролцож нэг метр квадрат талбайн үнийг 1 000 000 төгрөгөөр тооцсон, үлдэгдэл төлбөрийг Шүнди ХХК-д төлөхөөр удаа дараа хандсан боловч компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан явагдаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй, үнэ өөрчлөгдөнө гэх тайлбар хэлж өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй байна.Шүнди ХХКомпанийн захирал Ли Шан Бао болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Ч.Сэлэнгэ бэлэн мөнгөөр болон 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 76 700 000 төгрөгийг бэлэнээр тушааж мөнгө хүлээлцсэн тухай баримтад гарын үсэг зурж нотариатаар батлуулан нийт 85 000 000 төгрөгийг өгсөн.Мөн шийдвэр гүйцэтгэгчийн зааврын дагуу Шүнди ХХКомпанийн өмнөөс БНХАУ-ын Да Ган ХХК-д 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкны гадаад гуйвуулгаар БНХАУ-ын Bank of China руу 5000 ам долларыг байрны төлбөрт шилжүүлсэн.Нийт 95 000 000 төгрөгийг төлсөн, тухайн үед 20 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж нэхэмжлэлд бичсэн.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Сэлэнгэ Ли Шан Бао-д 30 000 000 төгрөгийг 4 дүгээр сард бэлэнээх өгсөн, мөн 3 ширхэг приус маркийн авто машиныг 33 000 000 төгрөгт тооцож Шүнди ХХК-ийн захирал Ли Шан Бао-д өгсөн, өчигдөр үлдэгдэл 3 840 000 төгрөгийг шилжүүлсэн байгаа.Иймд Ч.Сэлэнгийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоотод байрлах, 115 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Ч.Сэлэнгийн нэр дээр бүртгэж өгөхийг бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:Хариуцагч Шүнди ХХК-д хөрөнгө оруулсан гэх Ван Сэн Туны маргаанаас болж 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй.Захиргааны хэргийн шүүхээс шүүгчийн захирамжаар Шүнди ХХК-ийн тамга, тэмдэг хураагдснаас болж байгууллагын үйл ажиллагаа тасалдсан учраас Ч.Сэлэнгэтэй гэрээ хийж чадаагүй юм.Шүнди ХХК-ийн хөрөнгө оруулалтын маргаан гэх боловч БНХАУ-ын иргэн Ван Сэн Тун нь Шүнди ХХК-д нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүйг удаа иргэний шүүхээр тогтоосон боловч гомдол гаргасаар өдий хүрсэн.Ч.Сэлэнгэ манай компанийн барьсан 36 айлын орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрцэцэг шүүх  хуралдаанд тайлбарлахдаа:Би Шүнди ХХК-ийн хөрөнгө оруулагч Ли Шан Бао-гийн олгосон итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна.Учир нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Шүнди ХХКомпанийн тамга, санхүүгийн тэмдэгийг Нийслэлийн цагдаагийн газар хураан авч Улсын бүртгэлийн байгууллагад хадгалагдаж байгаа бөгөөд Ван Сэн Тун нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэгдсэн боловч захирал Ли Шан Бао нь компанийхаа тамга, тэмдэгийг авч чадаагүй учраас компаниас итгэмжлэл авч чадахгүй байна.Энэ итгэмжлэлийн талаар нэхэмжлэгч тал мэдэж байгаа учраас маргахгүй байгаа.Ч.Сэлэнгэ нь байрны урьдчилгаа төлбөрт 85 000 000 төгрөг өгсөн, 2015 онд 5000 ам долларыг 2000 төгрөгөөр бодож 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн байгаа.Мөн 30 000 000 төгрөг төлсөн, дараа нь 3 ширхэг приус маркийн авто машиныг 33 000 000 төгрөгт тооцож өгсөн, өчигдөр 3 840 000 төгрөгийг шилжүүлсэн байсан.Манай компаниас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоотод байрлах, 115 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг Ч.Сэлэнгэд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй, Ч.Сэлэнгэ байрны төлбөрийг бүрэн төлж дууссан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ хариуцагч Шүнди ХХКомпанид холбогдуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоотод байрлах, 115 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгэж өгөхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Шүнди ХХКомпанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ван Сэн Тун гэж бүртгэгдсэн байх боловч уг компанийн хувь нийлүүлэгчдийн 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Ван Сэн Тунг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09-01 тоот тогтоолоор Ли Шан Баог гүйцэтгэх захирлаар томилсон байх ба тус компанийн тамга, тэмдэг хуулийн байгууллагад хураагдсан учраас улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэдгийг зохигч талуудын хэн аль маргаагүй тул Ли Шан Бао нь Шүнди ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэж түүнээс итгэмжлэл авсан Д.Дэлгэрцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

 

Ч.Сэлэнгэ нь Шүнди ХХК-ийн захирал Ли Шан Бао-той ярилцан тохиролцож тухайн компанийн барьсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоотод байрлах, 115 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 2012 оны 2 дугаар сарын 14-ны өдөр худалдан авсан байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлд нийцэж байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасны дагуу талууд хэлэлцэн тохиролцож дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн байна.

 

Улмаар Ч.Сэлэнгэ байрны төлбөрөөс 2012 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 17 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 76 700 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 5000 ам доллар буюу 10 000 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 4 дүгээр сард Шүнди ХХКомпанийн захирал Ли Шан Баод 30 000 000 төгрөг бэлэнээр, дараа нь 3 ширхэг тоёота приус маркийн авто машиныг 33 000 000 төгрөгт тооцож, 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 3 840 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд Ч.Сэлэнгэ тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоотод байрлах орон сууцыг 2012 оноос хойш эзэмшин амьдарч байх тул түүнийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэстэй байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасан байна.

 

Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа Ч.Сэлэнгэ нь эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу хандаж, өмчлөх эрхээ баталгаажуулах эрхтэй байх тул Ч.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс 732 950 төгрөг төлж, 662 750 төгрөгийг илүү төлсөн байгааг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 182 дугаар зүйлийн 182.2, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоотод байрлах, 115 метр квадрат талбайтай, 3 өрөө бүхий орон сууцны өмчлөгчөөр Ч.Сэлэнгийг тогтоож, Ч.Сэлэнгийн нэр дээр өмчлөх эрхийн зохих бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн албанд даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар Ч.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 662 750 /зургаан зуун жаран хоёр мянга долоон зуун тавин/ төгрөгийг, Шүнди ХХКомпаниас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулан Ч.Сэлэнгэд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН