| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0521/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/522 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/522
2019 5 14 522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн,
улсын яллагч Х.Нарангуа,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт Сгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0190 70647 дугаартай, 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Сгийн А нь Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр . аймгийн . суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “С” ХХК-нд сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, . тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) Шүүгдэгч С.А нь 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, .гийн . тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аэс: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0190 70647 дугаартай хэргээс:
1. Хохирогч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эмч нарын баярын өдөр байсан. Сувилагч эмч нарыгаа хотын .д нэг газар хүлээж авч суусан. Тэгээд би 2019 оны 3 дугаар сарын 28- наас 29-нд шилжих шөнө 02 цагийн орчим гэртээ орсон чинь манай нөхөр А архи уучихсан согтуу байсан, миний үснээс зулгааж дараад гараараа миний толгой руу болон нүүр, чих рүү нилээн хэдэн удаа цохиод байхаар нь би зугтаагаад гудамжинд гарсан чинь А миний араас хөөж гарч ирээд намайг гэр рүү оруулаад дахиад гар, толгой руу нилээн хэдэн удаа цохисон. Намайг хүргэж өгсөн ахлах сувилагч Ганчимэг рүү утсаар залгаж “манай нөхөр зодоод байна, эргэж ирээд намайг аваач” гэж хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас манай хадам аав С манай гэрт орж ирээд “хоёр пизда чинь зодолдоод байх юм, цагдаа дуудна шүү” гэхээр нь би дууд гэж хэлсэн боловч цагдаа дуудаагүй. Тэгээд байж байтал хаалга нүдэх чимээ гарсан. Тэгтэл манай хадам аав гэрээс гарсан. Тэгэхээр нь би араас нь дагаад гарсан чинь манай ахлах сувилагч Ганчимэг ирсэн байхаар нь Ганчимэг эгчийн машинд суугаад ажил дээрээ ирж хоносон. А бид хоёр 2011 онд танилцсан, түүнээс хойш үерхэж байгаад 2014 оноос нэг гэрт хамтран амьдрах болсон. Гэр бүлээ батлуулсан. А бид хоёр одоо 3 настай, 5 настай хоёр хүүхэдтэй. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа. Миний биед учирсан гэмтлүүдийг манай нөхөр А учруулсан. Миний толгойд учирсан гэмтлүүдийг А гараараа цохиж гэмтээсэн. Харин баруун гуя болон өгзөгний гэмтлийг А хөлөөрөө нилээн хэдэн удаа өшиглөсөн. Мөн намайг гарч зугтаахад газар чирснээс болж миний баруун гарын алга, баруун шилбэ зулгарсан. 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө А намайг хашаан дотор зодож байхад хадам ээж Эрдэнэсувд гэрээсээ гарч ирээд Аийг чи яагаад байгаа юм гэж хэлээд буцаад гэр рүүгээ орсон. Гэртээ ороод байж байтал манай хадам аав С, бас нөхрийн дүү Мөнх-Оргил нар орж ирсэн. Хадам аав Сгийн хажууд А миний зүүн шанаа руу нэг удаа цохьсон. ...Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Харин эмнэлэгт үзүүлсэн баримт байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна, шүүх хуралд оролцоно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
2. Гэрч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б нь ажил дээрээ хоносон. 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ ирсэн байх. А, Б нар маргалдсан юм шиг байна лээ. 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал хашаан дотор хүн маргалдах чимээ гарахаар нь гарсан чинь хашаанд хүн байхгүй байсан. Тэгээд би Аийн гэр рүү яваад ороход А, Б хоёр хэрэлдээд байж байхаар нь би тэр хоёрыг загнаад болиулаад байж байтал хашааны гадаа машин ирээд сигналдаад байсан. Би гараад очсон чинь гурван эмэгтэй хүн байсан. Тэгтэл араас Б гарч ирээд тэр машинд нь суугаад яваад өгсөн. Манай хүү А, Б нар нь 2005 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан. А, Б нар одоо 4, 6 настай хоёр хүүхэдтэй. 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө намайг гэрт нь ороход С.А бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б архи уугаагүй эрүүл байх шиг байсан. Намайг гэрт нь ороход Бгийн мөр рүү А нэг удаа гараараа цохиод авахаар нь би голоор нь орж салгасан. Тэгээд хашааны гадаа машин ирээд Б гараад явчихсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
3. Гэрч Б.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр өгсөн: “... 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би гэртээ байж байтал гахашаан дотор хүн орилоод байхаар нь гараад харсан чинь А манай бэр Б хоёр байсан. Би очоод та нар юу болоод шөнө орой хэрэлдэж маргалдаад байгаа юм гэж хэлсэн чинь Б хашаанаас гараад явсан, араас нь А гараад явчихаар нь би гэр рүүгээ яваад орсон. Тэгтэл манай нөхөр нэг их удалгүй бас гэрээс гараад хэсэг хугацааны дараа гэртээ буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь би яасан талаар асуусан чинь Б машинд суугаад явчихлаа гэж хэлсэн. А, Б нар нь нэг гэрт амьдраад 6 жил болж байгаад, гэр бүлээ батлуулсан. Одоо 4, 6 настай хоёр хүүхэдтэй. 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө С.Аэс архи үнэртэж байсан. Манай том хүү А 1991 онд . аймгийн . суманд төрсөн ба бага насаа тус сумандаа өнгөрөөгөөд манайх 2002 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн. Манай хүү А нь 67 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод тус сургуулиа төгсөж бүрэн дунд боловсролтой болсон. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэж байсан юм. Одоо манай хүү нэг байгууллагад сантехникчээр ажиллаж байгаа. ...ажилд орсноосоо хойш хааяа хааяа архи уудаг болчихоод байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дугаар тал),
4. Гэрч С.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...шөнө 00 цагийн орчим манай ах А гэртээ ирсэн, ирэхдээ архи уучихбайсан. Унтаж байтал 02 цагийн орчим манай аав С намайг сэрээгээд А, Б хоёр хэрэлдээд байх шиг байна, чи гараад болиулаатах гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарсан чинь гадаа хэрэлдээд бие биенийхээ хувцаснаас зуурчихсан зогсож байхаар нь би тэр хоёрын дундуур орж салгаад гэр рүү нь оруулсан. Удалгүй манай аав араас ороод ирсэн. Тэгсэн чинь Б эгч утсаар яриад ирээд аваадах гээд байсан. Тэгээд нэг машин ирээд Б эгч тэр машинд суугаад явчихсан юм. ...А ах архи уучихсан байсан. А ах, Б эгч нар тусдаа гарснаасаа хойш манай аавын хашаанд амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
5. Гэрч Л.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эмч нарын баяр болоод Баянбүрдийн тойорчим хоолны газар орж эмч нараа баярлуулсан юм. Тэгээд бид нар тэндээсээ гараад хороололд нэг цаг караокед суучихаад гарсан. Бг гэрт нь хүргэж өгсөн. Бгийн гэр рүү явж байх замд Б рүү нөхөр нь залгаад маргалдаад байх шиг байсан. Шөнө 02 цагийн орчим Бг гэрийнх нь гадаа буулгачихаад Хилчин хотхоны орчим явж байтал Б над руу залгаад манай нөхөр намайг зодоод байна, гараад зугтаасан чинь намайг газар чирсэн, та буцаад хүрээд ирээч, тэгэхгүй бол намайг алах гээд байна гэж хэлэхээр нь би буцаад Бгийн гадаа очоод Бгийн утас руу нь залгасан чинь утас нь дуудаж байгаа боловч авахгүй байсан. Тэгээд байж байтал нэг эрэгтэй хүүхэд гарч ирэхээр нь би Бг дуудчих гэж хэлсэн. Б гарч ирээд миний машинд суусан, араас нь нөхөр нь гарч ирээд авах гээд байхаар нь би өгөөгүй шууд явчихсан. Бгийн нөхөр нь согтуу байсан. 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би буцаж очоод Бг авахад Бгийн үс нь арзайсан, хацар нь хавдсан, аль гар нь билээ шалбарсан, дээд уруул нь хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),
6. Шүүгдэгч С.Аий мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би ажлаа тараад Лхагвасүрэн бид хоёр 2 архи хувааж уусан. Тэгээд би гэртээ ирсэн чинь манай эхнэр Б байхгүй байсан. Гэртээ байж байтал манай эхнэр Б шөнө 02 цагийн орчим орж ирсэн. Тэгээд би хаагуур явж байгаад ирж байгаа юм гэж хэлэхэд Б бид хоёр маргалдсан. Би маргалдаж байхдаа эхлээд гараараа Бгийн нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадсан. Мөн хөлөөрөө гуя, өгзөг рүү нь өшиглөсөн. Тэгтэл Б гэрээс гараад зугтаахаар нь гудамжинд барьж аваад гэр рүүгээ ор гэж хэлсэн чинь орохгүй, доошоо суучихаар нь би гэр рүүгээ оруулах гэж чирсэн. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал гаднаас манай аав орж ирээд бид хоёрыг загнаж байтал гадаа машинтай хүн ирээд Бг дуудсан чинь Б гараад явсан, би араас нь гарсан чинь Б тэр машинд суучихаад хаалгаа тайлахгүй хамт ажилладаг нэг эгчтэй явчихсан. Маргааш нь ажил дээрээ байж байтал над руу дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс залгахаар нь би Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Б бид хоёр 2012 онд анх танилцаад 2014 оноос хойш нэг гэрт амьдарч эхэлсэн. Бид хоёр 2017 онд гэр бүлээ батлуулж байсан. Одоо 4, 5 настай хоёр хүүхэдтэй. Б бид хоёр тусдаа амьдарч эхэлснээс хойш манай аав Сгийн хашаанд амьдарч байгаа юм. Тухайн шөнө Бгийн нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа алгадсан. Бас газар чирсэн, мөн өгзөг рүү нь хөлөөрөө өшиглөж зодсон. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа. А.Бгийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74 дүгээр тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4031 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний гадна булан хэсэгт зурвас төдий маш бүдэг ногоон өнгийн цус хуралттай, зүүн хацрын гадна хэсэгт 2х2см бүдэг ногоон өнгийн цус хуралттай, дээд уруулын зүүн талд овойж хавдсан, дотор салстад 2х2см талбайд тод хөх өнгийн цус хуралттай. Баруун чихний ар гадаргуу, хөхлөг сэртэнд 1х1.5см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун алганы гадна ирмэгт 1х0.3см улаан ягаан өнгийн зулгаралттай, баруун гуяны гадна доод гадаргууд 3х2см бүдэг хөх өнгийн, баруун өгзөгт 3х3см бүдэг хөх өнгийн цус хуралттай, баруун шилбэний өмнөд дээд гадаргууд 1х1см 2 ширхэг бүдэг ягаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ДҮГНЭЛТ: 1. А.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн хацрын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салст, баруун чихний ар гадаргуу, баруун гуя, өгзөгний цус хуралт, баруун алга, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Н.Энхцолмон/. ... гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
8. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 54-62 дугаар тал),
9. Шүүгдэгч С.Аий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 35 дугаар тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний .ийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), С.А, А.Б нарын гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), “Сантинж” ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №1902 дугаартай “сантехникч ажилтай С.А нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш тус байгууллагад үндсэн ажилтнаар 800.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр тал), Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 41 дүгээр тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 47-49 дүгээр тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч А.Б, шүүгдэгч С.А нарын хүсэлт болон эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 79-81 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч С.А нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал. 1.Гэм буруугийн талаар. Улсын яллагчаас шүүгдэгч С.Ад холбогдсон эрүүгийн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.А нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч С.А, А.Б нар нь 2011 онд гэр бүл болж, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид болох нь гэрлэлтийн лавлагаагаар нотлогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба уг хуулийн үндэслэлээр шүүгдэгч С.А, хохирогч А.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна. Шүүгдэгч С.А нь нь 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, .гийн . тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Бг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн хацрын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салст, баруун чихний ар гадаргуу, баруун гуя, өгзөгний цус хуралт, баруун алга, шилбэний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь -хохирогч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн орчим гэртээ орсон чинь манай нөхөр А архи уучихсан согтуу байсан, миний үснээс зулгааж дараад гараараа миний толгой руу болон нүүр, чих рүү нилээн хэдэн удаа гараараа цохисон. ...би зугтаагаад гудамжинд гарсан чинь А миний араас хөөж гарч ирээд намайг гэр рүү оруулаад дахиад гар, толгой руу нилээн хэдэн удаа цохисон. ...А бид хоёр 2011 онд танилцсан, 2014 оноос нэг гэрт хамтран амьдрах болсон. ...Миний биед учирсан гэмтлүүдийг манай нөхөр А учруулсан юм. Миний толгойд учирсан гэмтлүүдийг А гараараа цохиж гэмтээсэн. Харин баруун гуя болон өгзөгний гэмтлийг А хөлөөрөө нилээн хэдэн удаа өшиглөсөн. Мөн намайг гараад зугтаахад газар чирснээс болж миний баруун гарын алга, баруун шилбэ зулгарсан байсан. ...хадам аав Сгийн хажууд А миний зүүн шанаа руу нэг удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал), -Гэрч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд “...2019 оны 3 дугаар өгсөн сарын 28-наас 29-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал хашаан дотор хүн маргалдах чимээ гарсан. ...би Аий гэр рүү яваад ороход А, Б хоёр хэрэлдээд байж байсан. ...Намайг гэрт нь ороход Бгийн мөр рүү А нэг удаа гараараа цохиод авахаар нь би голоор нь орж салгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), -Гэрч Б.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хашаан дотор хүн орилоод байхаар нь гараад харсан чинь А манай бэр Б хоёр байсан. Би очоод та нар юу болоод шөнө орой хэрэлдэж маргалдаад байгаа юм гэж хэлсэн чинь Б хашаанаас гараад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал), -Гэрч С.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...02 цагийн орчим манай аав С намайг сэрээгээд А, Бямбасүхоёр хэрэлдээд байх шиг байна, чи гараад болиулаатах гэж хэлсэн. ...би гэрээс гарсан чинь гадаа хэрэлдээд бие биенийхээ хувцаснаас зуурчихсан зогсож байсан. ...А ах архи уучихсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), -Гэрч Л.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 28- ны өдөр ...шөнө 02 цагийн орчим Бг гэрийнх нь гадаа буулгачихаад Хилчин хотхоны орчим явж байтал Б над руу залгаад манай нөхөр намайг зодоод байна, гараад зугтаасан чинь намайг газар чирсэн, та буцаад хүрээд ирээч, тэгэхгүй бол намайг алах гээд байна гэж хэлэхээр нь би буцаад Бгийн гадаа очсон. ...Б гарч ирээд миний машинд суусан. ...Бгийн үс нь арзайсан, хацар нь хавдсан, гар нь шалбарсан, дээд уруул нь хавдсан байсан. А миний машины хажууд ирэхэд архи үнэртэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал), -Шүүгдэгч С.Аий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ажлаа тараад хамт ажилладаг Лхагвасүрэн бид хоёр 2 шил архи хувааж уусан...манай эхнэр Б шөнө 02 цагийн орчим орж ирсэн. Тэгээд би хаагуур явж байгаад ирж байгаа юм гэж хэлэхэд Б бид хоёр маргалдсан. Би маргалдаж байхдаа эхлээд гараараа Бгийн нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадсан. Мөн хөлөөрөө гуя, өгзөг рүү нь өшиглөсөн. Тэгтэл Б гэрээс гараад зугтаахаар нь гудамжинд барьж аваад гэр рүүгээ ор гэж хэлсэн чинь орохгүй, доошоо суучихаар нь би гэр рүүгээ оруулах гэж чирсэн. ...А.Бгийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74 дүгээр тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4031 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29 дүгээр тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 54-62 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ. Шүүгдэгч С.А нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр А.Бг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл шүүгдэгч С.А нь архидан согтуурсан байх бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтуурал, таарамжгүй харилцаа, бие биенээ үл хүндлэх байдал зэрэг нь нөлөөлсөн байна. Иймд шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч С.А нь хохирогч А.Бгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч А.Б нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч С.А нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй. Шүүгдэгч С.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан. Иймд шүүгдэгч С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч С.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
3.Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б овгийн Сгийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуу) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА