Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2014/0540/З |
Дугаар | 221/МА2015/0066 |
Огноо | 2015-02-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2015/0066
Г.Нийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мдаргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаЦ.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Т.Г, гуравдагч этгээд Т.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Д.Оын өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Г.Нийн нэхэмжлэлтэй, На, Ба, Уийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Н бидний 7 ам бүл Монгол улсын газрын тухай хуулинд Монгол хүн нэг удаа 0.7 га газрыг үнэ төлбөргүй өмчилж авна гэсэн заалтын дагуу Баянзүрх дүүргийн 24-р хороо газарчин 6-43 тоот буюу өөрсдийн хөрөнгөөр хашаа, байшин \2 цонхны шил, дотор хаалга дутуу\ бариулж хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлж эрх бүхий зохих байгууллагуудад хандаж өмчилж авсан юм. Гэтэл биднийг газар хуваагаад А, Б болгож зардаг, хашаа байшин худалддаг... гэх мэт олон янзаар гүтгэдэг. Бид шинээр барьсан хашаа байшиндаа амьдралын аргагүй байдлаар амьдраагүй нь үнэн юм. Учир нь ээж маань өндөр настай, улсад олон жил ажилласан учраас өөрийнхөө өмч хөрөнгө болох бусдад түрээслүүлдэг байр, дэлгүүр, халуун ус зэргүүдийг өвчний улмаас ажиллуулж чадахгүй болсон. Иймд хүнд өвчтэй ээжийгээ асарч тойлох нь бидний үүрэг юм. Мөн нөхөр бид 2 хоорондоо ярилцаж шинээр барьсан хашаа байшиндаа очиж чадахгүй болохоор эзэнгүй юмаа хулгайд алдаж байснаас Т.Гыг түрээсээр суулгая гэж ярилцаад суулгасан юм.
Тухайн үед бид хүнд өвчтэй ээжийгээ сахиж байсан учраас түрээсийн үнэ хөлсийг нарийвчлан ярьж тохирох цаг, зав, боломж байгаагүй, бид хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлж өмчилж авсан юм чинь бусдад түр зуур түрээслүүлэх эрх бидэнд байдаг юм. Гэтэл түрээслэгч Т.Г нь бидний өвчтэй зовлонтой байдлыг далимдуулж чоно борооноор гэгчээр, ар хударгаар Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэн Т.Г, Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Н.М нарыг ашиг сонирхлоор нь хөтөлж айлын хаягны дугаар дээр Б сери нэмж, мөн кадастрын нэр солиулж, бусдын өмчилсөн өмч хөрөнгийг авахын тулд Ба, На, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн эрх бүхий байгууллагуудыг дараалан залилж, давхардуулан хууль бусаар захирамжуудыг гаргуулсан нь залилангийн ноцтой гэмт хэрэг юм. Зальдагч Т.Г, Т.О нар нь эрхэм шүүгч та нарын итгэл үнэмшлийг чинь уран үгтэй худлаа тайлбараар төөрөгдүүлсэн байна. Учир нь худалдах худалдан авах процесс явагдсан бол, хичнээн төгрөг өгсөн авсан, гарын үсэг, нотариат, гэрч... гэх мэт зүйлүүдээс нэг нь ч байх ёстой хэрвээ огт баримт байхгүйгэээр хохирсон бол манай нөхөр Д.Б нь хашаа байшингаа бусдад зарж, мөнгийг нь завшиж, өөрийн нэр дээр бичиг баримтыг нь гаргуулсан бол яагаад шүүх эрх мэдлийн байгууллагад хандаж шалгуулж шийдвэрлээгүй байна.
Гэтэл Д.Быг шалгуулах хүсэлт хаана ч гаргаагүй нь ээжийнх нь дэлгүүрийг 3.8 сая төгрөгөөр худалдаж авна гэж тохирчихоод авч чадаагүй, урьдчилж өгөөд буцааж авсан 1.5 сая төгрөгөө хүүгийнх нь хойно 200 метрийн зайтай байдаг хашаа байшинд хамааруулж байгаа нь бусдын өмчийг нэг ч төгрөгөөр үнэлэхгүй, зүгээр л нэг үнэгүй авах залилангийн маш нарийн сэдэл юм. Харин захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь тэгш байх зарчим алдагдаж, зөвхөн нэг талыг барьж яллагдагч Т.Гын гүтгэлэг, залиланг дэмжээд байсан тул манай нөхөр Д.Б нэхэмжлэлээсээ өөрөө татгалзаж энэ хэргээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Э*******ид 3 удаа, Хууль зүйн сайдад 2 удаа, Бүх шатны прокуроруудад 2 удаа, Авилгатай тэмцэх газарт 1 удаа, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд 2 удаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Б*******эд 2 удаа тус тус хандаснаар яллагдагч Т.Г нь 2 ширхэг авто машинаа зарж 3.8 сая төгрөгөөр манай хашаа байшинг худалдаж авсан гэж гүтгэснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулсан боловч тус 2 авто машины улсын дугаар, марк 2 нь таараагүй, тийм автомашин байхгүй гэж Авто тээврийн газрын лавлагаагаар гүтгэлэг болох нь батлагдсан юм.
Мөн манай нөхөр Д.Б нь Баянзүрх дүүргийн Газрын албаны мэргэжилтэн буюу яллагдагч Т.Г, нийслэлийн газрын албаны мэргэжилтэн буюу яллагдагч Н.М нарт Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1-т албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх, яллагдагч Т.Гад эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар залилан яллагдагч Ц.Т*******, Ц.М*******, М.М******* нарт эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжтэй нь нотлох баримт прокурорын 129,130,131,132 тоот тогтоолууд\ үйлдлүүдийг цагдаа прокуророор шалгуулж тогтоолгосон юм. Мөн эрүүгийн 20935840, 21036494 тоот хэргүүд шалгагдаад байж байх хооронд яллагдагч Т.Г мөн л ээлжит залилангаа хийж төрсөн эгч Т.Отээ тус хашаа байшинг бэлэглэсэн байсан. Эгч Т.О нь өнөөдрийн байдлаар 30 сая төгрөгөөр зарна гэсэн зар тавьсан байна.
Иймээс Бын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар, Нын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 558 дугаар захирамжуудын иргэн Т.Гад холбогдох хэсэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2204002257 дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрх, Ү-2204026359 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, Д.Бын ам бүлд дээрх газар болон орон сууцыг өмчлөх эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Т.Гад Бын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр 700 м.кв газрыг тус дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр хорооны Газарчин 6-43 тоотод амины хашааны зориулалтаар эзэмшүүлжээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсаргасан өргөдөл гаргасан байх тул На тус хуулийн дагуу Т.Г болон Н.Гандиймаа, Г.Х******* нарт өмчлүүлсэн. Иргэн Д.Бын хувьд газар эзэмших эрхийг Бын 2003 оны Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай 93 дугаар захирамжийн хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн байдаг. Улмаар давхар эзэмшсэн тул давхардуулан Нын өмчлүүлэх захирамж гарсан. Энэхүү газар давхардуулж өмчилсөн гэх асуудлаар иргэн Д.Б нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус шүүхийн 2009 оны 02 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Ингээд 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 100 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлээсээ татгалзсан. Т.Г нь өмчлөх эрхийг шилжүүлэн авсан Т.О нь 2010 онд иргэн Д.Бын газар эзэмших болон өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн 2011 оны тогтоол гарч Бын 93 дугаар захирамж, Нын 447 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор иргэн Д.Бын өмчлөх эрхийг хүчингүй болгосон захирамж гарсан. Өмнөх үйл баримтыг шүүхээр шийдв******* дүгнэсэн бөгөөд Иргэн Т.Г Д.Баас хуулийн дагуу худалдан авсан байна гэдэг шүүхийн шийдвэр байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бын 2004 оны 70 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин 6-43 тоотод амины хашааны зориулалтаар 0.07 га газрыг Т.Гад эзэмшүүлэх захирамж гарсан. Мөн иргэн Г.Нт 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бын 93 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн. Энэ асуудлаар иргэн Д.Б нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2009 оны 02 дугаар шийдвэр гарсан. Үүний дараа иргэн Т.О нь 2010 онд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 503 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Уийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Газарчны 6 дугаар гудамжны 43 тоотод байрлах 373.93 м.кв талбайтай, 186448312537740 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 51 м.кв талбайтай хувийн сууцыг Нийслэлийн засаг даргын 2004 оны 447 дугаар захирамжаар олгосон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 0030009 тоот шийдвэр, газрын байршлын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, хувийн сууцны фото, план зураг, өмчлөгч нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2004 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэн Д.Б, Г.Н, Б.Жавхлан, Б.Ганбаатар, Б.Баясгалан, Б.Золбоот, Б.Сод-Эрдэнэ нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204000447, Ү-2204015437 дугаарт тус тус бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
2.Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчны 6 дугаар гудамжны 43 тоотод байрлах 373.92 м.кв талбайтай,186448312537740 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Нын 2004 оны 558 дугаар захирамжаар олгосон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 0036100 тоот шийдвэр газрын байршлын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, өмчлөгч нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Т.Г, Н.Гандиймаа, Г.Х******* нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204002257 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Уг газрын өмчлөх эрх 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өв залгамжлах эрхийн гэрчилгээний үндсэн дээр иргэн Т.Г, Г.Х******* нарын өмчлөлд, 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн иргэн Т.От шилжин, хаяг нь Баянзүрх дүүргийн 24 хороо Овоотын 5 дугаар гудамжны 41 тоот болж өөрчлөгдөн бүртгэгдсэн байна. Улмаар 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Т.Оээс Т.П*******ид, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр С.П*******оос Д.Оад тус тус өмчлөх эрх нь шилжин бүртгэгдсэн байна.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Овоотын 5 дугаар гудамжны 41 тоотод /шинэ хаягаар/ байрлах 51 м.кв талбайтай хувийн сууцыг газар өмчлөх эрхийн гэрчилгээ \Г-2204002257 дугаарт бүртгэлтэй/, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолт, байшингийн фото, план зураг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр иргэн Т.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026359 дугаарт бүртгэсэн байна. Уг хувийн сууцны өмчлөх эрх 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн С.П*******ид, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Оад тус тус шилжин бүртгэгдсэн байна гэжээ.
Гуравдагч этгээд Д.Оаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.О би 2014 оны 05 дугаар сард сонин дээрээс энэхүү хэрэг маргааны зүйл болсон газар, үл хөдлөх хөрөнгийг худалдах зарыг харсан бөгөөд холбоо барих утсаар ярьж, иргэн Самданбазарын П******* гэдэг хүнтэй холбогдож улмаар худалдах худалдан авах талаар харилцан тохиролцож Хас банк-наас зээл хөөцөлдсөн юм. Үүний дагуу 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эскроу дансны үйлчилгээний дугаар 500114199 тоот гэрээ байгуулж иргэн С.П*******той дундын данс нээлгэж урьдчилгаа 10,500,000 \Арван сая таван зуун мянга\ төгрөг байршуулсанаар, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тухайн газрыг 5,000,000 \таван сая\ төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ, мөн өдөр хувийн сууцыг 30,000,000 \гучин сая\ төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж эрх бүхий байгууллагуудад бүртгүүлсэн гэжээ.
Гуравдагч этгээд Т.Г, Т.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Н нь өөрийн нөхөр гэх Д.Баар 2009 онд нэхэмжлэл гаргуулан шүүхээр заргалдаж байсан бөгөөд одоо өөрийн нэр дээрээ нэхэмжлэл гарган заргалдаж байгаа нь туйлын хариуцлагагүй ов мэх юм. Учир нь зах зээлийн ханшаар одоогийн юмны үнэ нэмэгдэж байгааг овжин ашиглах гэсэн шуналын сэдэлтэй үйлдэл гэж бодож байна. Энэ асуудал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын захиргааны хэргийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ны 1/16 тоот шүүхийн тогтоол, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдааны 2011 оны 04 дүгээр сарын 11-ны 68 тоот тогтоол, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны 458 тоот магадлал, 2010 оны 12 дугаар сарын 10 ны 503 тоот шийдвэрээр Д.Бын нэхэмжлэлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож Т.Г болон Т.О нарын өмч болохыг бүрэн батлан шийдвэрлээд дууссан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Н давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэл нь тойргийн журмаар шүүгч нарт хувиарлагддаг. Хувиарлагдаж ирсэн хэргийг тэр шүүгч эцэслэн шийдв*******э гэсэн заалт зөрчигдсөн. Энэ нэхэмжлэл анх шүүгч Б.Адъяасүрэнд хувиарлагдаж 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3092 тоот, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан захирамжийг гаргасан. Шүүгч солигдох зарчим нь өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралт, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол ерөнхий шүүгчийн зөвшөөрлөөр солигддог бөгөөдсолигдох шалтгаан байсан бол хавтас хэрэгт авагдах ёстой.
Шүүгч С.Т******* нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 280 тоот тогтоолын эсрэг 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3704 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гаргасан.
Шүүгч С.Т******* нь мөн л өөрийнх нь 3704 тоот захирамжийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаар тогтоолын эсрэг агуулгатай, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 598 тоот нэхэмжлэгч бидний эсрэг нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Бидний эсрэг шийдвэр гаргасан гэдэг нь дараах байдлаар нотлогддог.
а/ Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/16 тогтоол, 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 68 тогтоолууд нь урьд нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Д.Бтхамааралтай бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 зүйлийн 41.3-т заасны дагуу иргэн Г.Н би бие даасан нэхэмжлэл гаргасан юм.
Манай нөхөр Д.Б нь Улсын Дээд шүүхийн 1/16 тогтоолд "Хуурамч 3 гэрчийг прокуророор шалгуулна гэж тогтоолд тусгуулж нэхэмжлэлээсээ татгалзаж, Эрүүгийн 21036494 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн 1/16, 68 тоот тогтоолуудад яллагдагч Т.Г. Ту.Г, Н.М, Ц.М*******, М.М******* нарт эрүүгийн хэрэг үүссэн материал нотлох баримт байхгүй. Тэгээд дээрх 2 тогтоол нь Д.Б. Т.Г, Т.О нарын хооронд хамааралтай тогтоол юм. Гэтэл шүүгч С.Т******* нь дээрхи 2 тогтоолыг нэхэмжлэгч Г.Н надад хамааруулж хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглээд байгаад гомдолтой байна.
б/ 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6-43Б тоот хашаа байшинд үзлэг хийх үед гуравдагч этгээдТ.Оийн нөхөр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бтай машинаас буугаад гар барьж мэндлэхдээ инээмсэглээд их л дотно найрсаг, халуун дулаан уур амьсгалтай зураглал бидэнд мэдрэгдсэн юм. Энэ нь шүүхийн хараат бус байдал, гадны нөлөөгүй байна гэсэн заалт зөрчигдсөн.
в/ 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө хавтастхэрэгтэйгээ танилцахад байгаагүй материалыг шүүх хурлын дараа 2 дахь хавтаст хэрэгт (88-100 дугаар хуудас буюу эсрэг талын гэрч гэх хүмүүсийн худлаа гэдэг нь батлагдсан гүтгэлэгийг) нууцаар хийсэн. Шүүгч С.Т******* нь ажилдаа ирдэггүй, хавтаст хэрэгтэйгээ танилцах гэж З-6 удаа очоод танилцаж чадаагүй. Шүүгчийн туслах Мөнхболороос яагаад шүүгч чинь ажилдаа ирэхгүй байгаа юм бэ? гэж асуухад "Уучлаарай, манай шүүгч өвчтэй ирэн очин байгаа юм гэж хэлсэн. Мөн шүүхийн шийдвэр шүүх хурал болсноос хойш 7 хоногийн дотор гарах ёстой гэсэн хуулийн заалттай байдаг. Тэгвэл бид 10 хоногийн дараа гардаж авсан.
г/ Шүүгч С.Т******* шүүх хурал дээр нотлох баримт судлуулах процесс явагдаж байхад, хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй байхад шүүгч өөрөө сайн дураараа Ц.Т******* гэх хүний гүтгэлгийн чанартай мэдүүлгийг уншиж танилцуулсан.
д/ Шүүх хурал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* би захиргааны хэргийн бүх шатны шүүх ньзалилангийн гол утга болох: 1) "Яллагдагч Тэ.Гын 1,5 сая төгрөгийн хашаа байшинг худалдаж авсан" гэх гүтгэлэгийг өнөөдрийг хүртэл нотлох баримттайгаар үнэлээгүй. 2) Баянзүрх дүүргийн Газрын албаны "Газар зохион байгуулагч буюу яллагдагч Ту.Гын авлига, ашиг сонирхлын зөрчлийг өнөөдрийг хүртэл олж хараагүй, бид эрүүгийн хэргээс 34 хуудас материалыг нотлох баримт болгож өгөөд байхад мөн урьд нь ч буруу шийдвэрлээд байдаг гэхэд чи шүүх рүү хэд хэдэн удаа халдлаа, чамайг эрх мэдлийнхээ хүрээнд "торгоно шүү" гэж заналхийлсэн. Мөн Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хурал дээр гар утсаар тоглоод байхад, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* би "боль" гэсэн шударга шаардлага тавихадшүүгч С.Т******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* надад "чамд хамаагүй, чи дуугүй суу" гэждарамталсан өнгөөр харьцсан...., Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хашаа руу Д.Бынээж юм цацдаг, нялх хүүхэдтэй учраас сэжиглээд нүүсэн... гэх мэт олон зүйлүүдийг хурлын тэмдэглэлд бичигдээгүй байгааг нэхэмжлэгч бид нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр болон гуравдагч этгээд Т.Г, Т.О, С.П*******, Д.О нарын өмчлөх эрхүүдийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Н шүүгч нараас асууж өгөөч гэж нэг асуулт асуулгасан. Би гэр оронгоо бусдад зараагүй, мөн нэг ч төгрөг аваагүй байхад түр сууя гэчихээд бүтэн жилийн дараа хууль ёсны дагуу бичиг баримтыг бүрдүүлээд авсан байхад газар зохион байгуулагчтай нийлж, хүчин төгөлдөр байгаа өмчийн эзний овог нэрийг дарж, хүний өмчлөлийг өөр хүнд шилжүүлээд өгчихөж байгаа юм. Анхан шатны шүүх энэ асуудлыг дүгнэсэнгүй. Тэгэхээр үнэгүйгээр гэр оронгоо алдчихлаа, үүнийг дүгнэж өгөөч гэсэн товч бөгөөд тодорхой асуулт юм. Ийм зүйл байж болдог юм уу? 2 дахь хавтаст хэргийн 34 дүгээр талд хүнсний дэлгүүр гээд зураг нь байгаа. Энэ дэлгүүрийг худалдаж авах гээд худалдах худалдан авах гэрээ хийсэн нь 2 дахь хавтаст хэргийн 89 дүгээр талд байдаг. Дараа нь энэ дэлгүүрээ худалдаж авч чадахгүй болчихоод н.Мөнхбат гэдэг хүн 500.000 төгрөгийг, 900 долларыг нэг удаа буцааж авсан. Мөнгө өгч, авсан гарын үсэг байдаг. 2 дахь хавтаст хэргийн 124 дүгээр талд дэлгүүр авна гэсэн мөнгөө буцааж аваад, энэ мөнгөөрөө н.Пүрэвбаатарын хашааг түр түрээслэе гэчихээд хүний гэр оронг залилаад аваад явчихсан. Мөнгөө буцааж авсан нь 2 дахь хавтаст хэргийн 84, 85 дугаар талд н.Мөнхбатын мэдүүлгээр худлаа гэдгийг гэрчилдэг. Би Т.Гын төрсөн дүү нь байна, дэлгүүр авсан мөнгөнөөс өөр мөнгөөр Т.Г худалдаж авсан гэж гүтгэсэн байдаг. 2 дахь хавтаст хэргийн 97 дугаар талд гэрч н.Нармандах нь Д.Б гэдэг хүн анх хашаа байшинг зарсан гэж мэдүүлсэн. Энэ бол гүтгэлэг. Үүнийг Т.Г өөрөө хэлдэг. Анхан шатны шүүх хуралдаан дээр би Т.Гаас чи 1 1 сая 500.000 төгрөгөөр айлаас худалдаж авсан юм уу? гэхэд би аваагүй гэсэн. Энэ гэрээг н.Б болон манай ээж 2 хийсэн. Би худалдах худалдан авах гэрээ хийгээгүй гээд өөрөө нотолдог. Үүнийг танай шүүх үнэлж дүгнэх ёстой байх. Яагаад гэхээр Баянзүрх дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч н.Туул нь Дамдингийн Б гэдэг хүний нэрийг дарж, Тэгжжаргалын Г гэж солиод бусдын өмчийг өөр хүн рүү шилжүүлсэн. Албан тушаалаа урвуулан ашигласан бөгөөд үүнийг нь бид нар эрүүгийн хэргээр нотлогдсон гэж дүгнэдэг. Энэ 2 асуудлыг дүгнэж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.Нээс Бын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар, Нын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 558 дугаар захирамжуудын иргэн Т.Гад холбогдох хэсэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2204002257 дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрх, Ү-2204026359 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, Д.Бын ам бүлд дээрх газар болон орон сууцыг өмчлөх эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Үүнээс өмнө нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Д.Баас гаргаж, үүнтэй холбогдуулан гуравдагч этгээд Т.Г, Т.О нараас Бын 2003 оны 93 дугаар, Нын 2004 оны 447 дугаар захирамжуудын Д.Бт холбогдох хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015437 дугаар, Г-2204000447 дугаар бүртгэл, 000020271, 000134371 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар магадлалаар Д.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Т.Г, Т.О нарын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Гэвч Д.Б нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан тул 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/16 дугаар тогтоолоороо Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 2 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 100 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Улмаар 2010 онд Т.Оээс Бын 2003 оны 93 дугаар захирамжийн Д.Бт холбогдох хэсэг, Нын 2004 оны 447 дугаар захирамжийн Д.Бт холбогдох хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015437 дугаар, Г-2204000447 дугаар бүртгэл, 000020271, 000134371 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр хангаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 04 дүгээр сарын 11-ний 68 дугаар тогтоолоор энэ шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Уг Т.Оийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Д.Б болон Т.Г /Т.О нь маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр Т.Гаас шилжүүлэн авсан/ нарын маргаж буй газар нь давхардсан, тухайн газарт баригдаж байсан барилга болон газрыг Д.Б нь Т.Гад зарсан болохыг тогтоож, Д.Б /түүний ам бүлийн 7 хүн/-ын газар эзэмшиж, өмчилсөн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204015437 дугаар, Г-2204000447 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Харин энэ захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.Н нь нэхэмжлэлийн үндэслэлээ Д.Н нарын 7 ам бүлийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмших, өмчлөх эрх үүссэн газар, байшингаа Т.Гад түр түрээслүүлсэн боловч давхардуулан газар эзэмшсэн нь хууль бус гэж маргаж байх бөгөөд энэ үйл баримтыг Т.Оийн нэхэмжлэлтэй захиргааны хэргээр нэгэнт шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, Г.Н болон Д.Б нь эхнэр, нөхөр бөгөөд Бын 93 дугаар захирамж, Нын 2004 оны 447 дугаар захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204015437 дугаар бүхий хувийн сууцны гэрчилгээ, Г-2204000447 дугаар бүхий газар өмчлөх эрхийн гэрчилгээнд Д.Б, Г.Н, Б.Жавхлан, Б.Ганбаатар, Б.Баясгалан, Б.Золбоот, Б.Сод-Эрдэнэ нарын 7 хүний нэр бичигдсэн тул тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус тусад нь салгах боломжгүй төдийгүй Г.Н болон Д.Б нарыг нэг эрх, ашиг сонирхолтой гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэрээр Д.Б, түүний гэр бүлд газар эзэмших, өмчлөх эрх үүссэн Бын 2003 оны 93, Нын 2004 оны 447 дугаар захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204015437, Г-2204000447 дугаар бүртгэлүүд хүчингүй болсон учир нэхэмжлэгч Г.Нээс гуравдагч этгээд Т.Гад эрх олгосон Бын 70 дугаар захирамж, Нын 558 дугаар захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн Г-2204002257, Ү-2204026359 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Г.Нийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж буй үйл баримтын талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчтэй нэг ашиг сонирхол бүхий этгээд Д.Б нь өөрийн гэр бүлийн 7 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, түүнийг баталсан шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой байх тул Г.Н нь мөн тухайн асуудлаар маргах эрхгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ дээрх нөхцөл байдлыг буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол байгаа талаар зөв дүгнэсэн боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлгүйгээр, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаар тогтоолд захиргааны актад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Г.Н өмчлөх эрхтэй, өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг тодруулсны эцэст уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэх үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхээр заасан байхад тухайн нөхцөл байдлыг шалгаж, тодруулалгүйгээр захиргааны хэрэг үүсгэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Ийнхүү Г.Нийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д зааснаар маргаан үйл баримтын талаар дүгнэсэн, шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой болох нь тогтоогдсон тул мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 598дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг баримтлан Г.Нийн Бын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар, Нын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 558 дугаар захирамжуудын иргэн Т.Гад холбогдох хэсэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Г-2204002257 дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрх, Ү-2204026359 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, Д.Бын ам бүлд дээрх газар болон орон сууцыг өмчлөх эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж түүнд олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН