Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

 

  2021        12          28                                      2022/ШЦТ/45

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,  

улсын яллагч Э.Халиун,

шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 00544 0073 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э  нь Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урьуулах, хэтрүүлэх” гэснийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” Гэснийг тус тус зөрчиж, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-393 дугаартай “Хуваарь батлах тухай тушаал”-аар шинээр гаргах инженерийн хийцтэй худгийн байршил, санхүүжилтийн хэмжээг батлан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Э ” ХХК-тай 181015/04-391 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт шинээр барьж байгуулах ажлын гэрээ”-г байгуулж улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам”-ын 3.1 дэх хэсэгт заасан “Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг зохион байгуулахыг өмнө уг худаг, уст цэгийг эзэнтэй болгох асуудлыг Захиалагч сум, дүүргийн Засаг даргатай хамтран шийдвэрлэнэ, мөн 3.4.1 дэх хэсэгт заасан “сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан бэлчээр ашиглалтын зураглал, төлөвлөгөө, малчид, хоршоо, /малчдын бүлэг/-ны эрэлт хүсэлт, захиалгад үндэслэж” худаг, уст цэгийг шинээр гаргах, сонгоход тавигдах шаардлагыг мөн зөрчиж,

- улмаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гачууртын “Хар усан тохой” буюу нэгж талбарын 18658311774153 дугаартай 35.000 мкв газар бүхий “... ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй иргэн Б.Т гийн амины орон сууц байрлах хашаанд 17.980.000 төгрөгийн үнэ бүхий бэлчээрийн усан хангамжийн зориулалттай инженерийн хийцтэй худаг шинээр гаргуулж, албан үүргэ, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э  мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Д.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... дээрх тушаалын төслийг анх боловсруулж худаг гаргах газрыг сонгохдоо иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэж боловсруулсан. Анх газрыг сонгохдоо иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэж боловсруулсан. Анх боловсруулсан газрын байршил дээр Гачуурт тосгон байгаагүй. Учир нь тухайн газар дээр ирүүлсэн хүсэлт байгаагүй. Би гачуурт тосгонд худаг гаргах байршлыг оруулаагүй төслийг газрын дарга Б өд танилцуулсан. Газрын дарга дээрх тусшаалын төслийг хянаад гачууртад худаг гаргахаар оруул гэнээ дээрээс тэгээд байна гэж хэлсэн. Ингээд тушаалын төслийг хянаад гачууртад төсөлдөө өөрчлөлт оруулаад газрын дарга нарт танилцуулаад төрийн нарийн бичгийн дарга Э аар тушаалаа гаргуулсан. Тухайн гаргасан худаг нь орон нутгийн өмчид бүртгэгдэж явах ёстой. Энэ худгийг орон нутгийн өмчид бүртгэгдэж явах ёстой. Энэ худгийг орон нутгийн өмчид бүртгэсэн гэсэн албан бичгийг Баянзүрх дүүргийн засаг даргын тамгийн газарт хүргүүлсэн байгаа... Тушаалын төсөл боловсруулахын өмнө Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ц  нь “танайд 6 худгийн хөрөнгө батлагдсан. 6 худгийнхаа нэгийг нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, гачуурт тосгонд 1 худаг хуваарилаарай” гэж хэлсэн. Ингээд тушаалын төслөө боловсруулаад тушаалын төсөлд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороог оруулсан бөгөөд оруулах болсон шалтгаан нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо нь Улаанбаатар хотын мал бүхий иргэдийн газар нутаг учир бэлчээр усан хангамжийн зориулалтаар гаргахад боломжтой юм байна гэж үзээд оруулсан байгаа. Ингээд тушаалын төсөлтэй бусад газар хэлтсийн дарга нар танилцаад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул төрийн нарийн бичгийн даргаар тушаалын төслөө батлуулсан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-75, 3-р хх-ийн 20-21/,

- Гэрч Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Э  ХХК-ийн инженер Дамба над руу залгаад Баянзүрх дүүрэгт гаргах худгийн байршил дээр очиж үзлээ. Энэ газар нь гадуураа том хашаатай юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “айлын хашаанд худаг гаргахгүй” гэж хэлээд маргааш нь төрийн нарийн бичгийн дарга Э тай холбогдоод Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гаргаж байгаа худаг нь ямар учиртай юм бэ, гадуураа хашаатай юм байна шүү дээ гэж хэлсэн чинь тушаал дээр тодорхой байгаа, наад газар чинь угаасаа худаг гаргах юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би М ийг дуудаад тухайн газар дээр нь очиж үзээд ямар учиртайг нь мэдээд хариу мэдэгд гэж хэлсэн. М  надад хэлэхдээ маш том хашаатай юм байна, өрөмдлөгийн ажлыг эхэлчихсэн байна гэж хэлсэн. Миний мэдэж байгаа зүйл гэх юм бол 6 худгийн байрил тогтоосон тушаалд М  Гачуурт тосгоныг оруулж бичиж надад танилцуулсан бөгөөд гачууртад яагаад худаг гаргаж байгаа талаар асуухад Ц  дарга оруулчих юм аа гэж хэлсний дараа нь Ц аас гачуурта яагаад худаг гаргахаар болсон юм бэ гэж асуусан чинь “гаргах ёстой юм аа” л гэж хэлсэн. Би бол худаг гаргах байршлыг Э  ХХК-д хэлээгүй. М  бид 2 компанитай харьцаагүй... Би төрийн нарийн бичгийн дарга Э  руу залгаад гачууртад худаг гаргах ёстой юм уу гэж хэлсэн чинь “наад ажлаа түргэн хийж дуусгах ёстой шүү” л гэж хэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга худаг гаргах байршлыг мэдэж байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 91-92, 4-р хх-ийн 29/,

- Гэрч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус компанийг анх үүсгэн байгуулсан хүн нь Я.Т , Б.Б , Д.Б  нар юм аа. Энэ компанийг улсын бүртгэлд 2002 онд бүртгүүлж байгуулж байсан бөгөөд анх үүсгэн байгуулснаас нь хойш би ерөнхий инженерээр нь ажилд орж байсан... 2008 онд Д.Б  өөрийнхөө 35 хувийн харьцааг над руу шилжүүлж тухайн компанийхаа хувьцаанаас татгалзсан. Харин түүний дараа Б.Б  нь хувьцаанаас татгалзаж надад 35 хувийн хувьцаагаа шилжүүлсэн. Шилжүүлсэн он сар өдрийг сайн санахгүй байна. Б , Б  хоёрыг хувьцаагаа шилжүүлэхээс өмнө Т  нь өөрийнхөө хувьцаанаас надад 15 хувийг шилжүүлчихсан байсан. Ингээд одоо тухайн компанийн 85 хувийг би эзэмшдэг. Үлдсэн 15 хувийг нь Я.Т  эзэшдэг. Дээрх хүмүүсээс хувьцаагаа шилжүүлэх болсон шалтгаан нь манай компани үндсэн ажлын чиглэл нь барилгын зураг төсөл болж өөрчлөгдсөн байгаа... Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3600-3800 мкв газар эзэмшдэг юм. Тухайн газрыг одоогоос 3-4 жилийн өмнө иргэн О   гэх хүнээс шилжүүлж авсан юм аа. О   гэх хүнийг танихгүй бөгөөд Б.Б  нь надад О   гэх хүн газартай юм байна. Тэр газрынхаа анхны дуудлага худалдааны мөнгийг төлж чадахгүй болчихоод байгаа юм байна гэж хэлсэн. Ингээд би О  тэй холбогдож тухайн газрыг нь шилжүүлж авсан. Тухайн газрыг шилжүүлж авснаас хойш 2018 оноос Б ийн хүү Тэмүүлэн гэх хүнтэй хамтарч тухайн газрыг ашиглаж бизнес хийх яриа яригдсан бөгөөд албан ёсоор гэрээ байгуулсан зүйл байхгүй. Хамтарч ажиллах бизнесийн санаа нь тухайн шилжүүлж авсан газар дээр амины орон сууж барьж зарах бөгөөд би тухайн барих барилгын зураг төсөл, газрыг гаргахаар ярилцсан. Ингэж ярилцаж тохиролцсоны дараа Тэмүүлэн нь дээрх газар дээр өөрийнхөө хөрөнгөөр загварын байшин барьсан. Тухайн байшингийн зургийг би гаргаагүй бөгөөд би ямар нэгэн мөнгө гаргаагүй. Энэ барилгыг ямар компаниар хийж гүйцэтгүүлснийг мэдэхгүй байна. Баригдсан загварын байшинд хэн амьдардгийг мэдэхгүй. Хааяа очиход Тэмүүлэн тухайн баригдсан байшинд байдаг... Гүний 2 худаг байгаа. Худгийг нь яг очиж бол хараагүй. Тэгэхдээ байршил нь загварын хажууд 1, үүдний харуулын байшингийн хавьцаа 1 байх ёстой. Тухайн худгийг “Э ” ХХК гаргасан гэж Тэмүүлэн надад хэлж байсан. Энэ компаний хүмүүстэй би уулзаж байгаагүй. Би одоогоос 3-4 жилийн өмнө Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б т миний эзэмшиж байгаа газар дээр худаг гаргаж өгөөчээ гэсэн хүсэлтийг амаар хэлсэн. Тэгэхдээ бичгээр хүсэлт гаргасан зүйл байхгүй. Харин Б  бичгээр хүсэлтээ гаргаад өгчихөөрэй гэж хэлж байсан. Бичгээр хүсэлт гаргасан эсэхээ санахгүй байна..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90/,

- Гэрч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 онд “... ” ХХК-ийн захирал А  гэх хүнтэй хамтарч Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байшин барих төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн хамгийн анхны байшинг “Хангал констракшн” ХХК-иар бариулсан. Байшин барьсан газар нь “... ” ХХК-ийн газар юм аа. Тухайн газрыг хэзээ, хэрхэн журмаар авсан талаар мэдэхгүй. “... ” ХХК-ийг анх сонгох болсон шалтгаан нь зурагтаар тухайн компанийг загварын байшин барьдаг гэдгийг хараад очиж захирал Хуягбаатар гэх хүнтэй уулзсан. Тухайн байшинг нийт 790.000.000 төгрөгөөр бариулахаар болсон бөгөөд тус зардлыг би өөрөө гаргасан байгаа... Тухайн газар дээр 2 худаг гаргасан. Гаргасан худгийн байршил нь харуулын байранд 1, үндсэн байшинд 1 худаг гаргасан. Худгийн байшин барьж эхлэхтэй зэрэг гаргасан бөгөөд тухайн ажлыг “Э ” ХХК хийж гүйцэтгэсэн. Худаг гаргах ажлын санхүүжилтийг би гаргаагүй. “... ” тухайн худаг гаргах ажлыг шийдвэрлэсэн. Санхүүжилтийг хаанаас яаж гаргасан талаар нь мэдэхгүй. Би ямар нэгэн гэрээ байгуулаагүй. “... ” ХХК-ийн захирад А тай анх тохиролцохдоо байшин барих асуудлыг манай тал хариуцаад харин худаг болон газрыг “... ” хариуцаж гаргахаар болсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87-88/,

- Гэрч Д.О   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...10 гаруй жилийн өмнө би О аас газар аваад өгөөч, тэр газар дээр төсөл хэрэгжүүлье гэж гуйж байсан юм аа. Ингээд тухайн үед О  надаас миний иргэний үнэмлэхийг аваад удалгүй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд миний нэр дээр газар авсан байсан. Газрын асуудлыг би өөрийн биеэр хөөцөлдөөгүй. Мөнгөний бололцоогоос болоод тухайн газар дээрээ төсөл хэрэгжүүлж чадаагүй. Одоогоос 2 жилийн өмнө О  над руу залгаад “... ” ХХК руу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх газрыг шилжүүл гэж хэлсэн. Ингээд ард кинотеатрын баруун талд байрлах нотариатын газар ороод “... ” ХХК-ийн захирал Б  билүү 1 залуу руу шилжүүлсэн. Тэр хүний нэрийн сайн санахгүй байна. Надаас тухайн газрыг шилжүүлж авснаас хойш тухайн газар дээр юу хийсэн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-86/,

- Гэрч Ө.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 онд манай компани Мишээл экспогийн гадна талбайд загварын шоурүүм хийсэн юм аа. Энэ үеэр Б.Т  гэх хүн тухайн загваруудын байруудыг үзээд надтай утсаар холбогдоод байшин бариулахаар болсон. Ингээд Б.Т  гэх залуу нь өөрийн биеэр намайг дагуулж яваад Гачууртад байрлах байшин бархи газраа үзүүлсэн. Тухайн газар нь байшин барих боломжтой гэдгээ хэлээд зураг төслийн ажлаа хийлгээд гэрээ байгуулахаар болсон. Гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар худаг, цахилгааны асуудлыг захиалагч өөрөө хариуцахаар болсон. Нийт 790.000.000 төгрөгөөр тухайн ажлыг хийж гүйцэтгээд 2018 оны 12 дугаар сард тухайн байшинг хүлээлгэж өгсөн. Манай компани тухайн газар дээр 425.88 мкв байшин, байшингийн гадуурх ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу худаг гаргах ажлыг захиалагч өөрөө олж ирсэн. Би худаг гаргах компаниуд худаг гаргах цэгийг зааж өгсөн бөгөөд заасан цэг дээр байшин баригдах ёстой байсан. Ингээд худгийн ажлыг “Э ” ХХК хийж гүйцэтгэсэн. Тухайн компани нийт 2 худан гаргасан. Нэг худаг нь байшин дотор, нөгөө худаг нь хашааны үүдэнд гаргагдсан байгаа...барилга захиалагч Б.Т  нь надтай утсаар холбогдоод худаг гаргах хүмүүс чам руу холбогдоно, худаг гаргах цэгээ зааж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд “Э ” ХХК-ийн инженер Д  гэх хүн ирж үзээд усны хайгуул хийгээд худаг гаргах цэгийг тогтоосон. Ингээд удалгүй худгаа гаргаж дуусгаад барилгын ажил эхэлсэн..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-84/,

- Гэрч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2018 онд тус яаманд нийт 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан. Түүнээс 1.7 тэрбум төгрөгийг худаг, ус гаргахаар төлөвлөгдсөн бөгөөд тус төлөвлөгөөний дагуу 2018 онд нийт 93 худаг гаргахаар тендер зарлагдсанаас 86 худаг гаргаж хүлээж авсан байгаа. Хүлээж аваагүй 7 худгийн талаар би сайн мэдэхгүй байна... А118 дугаартай тушаалаар батлагдсан тушаалын дагуу санхүүжилтийг гаргасан байгаа. Төсвийн мэргэжилтэн О  гэж хүн байгаа. Энэ хүн сайн мэдэж байх ёстой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95/,

- Гэрч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...санхүүжилтийг гаргасан үндэслэл нь 2018 онд баталсан төсвийн хэмнэлт болон хийгдээгүй ажлын санхүүжилтийг дахин хуваарилсан асуудал байгаа юм аа. Тухайн мөнгөнөөс худаг болон бусад санхүүжилтийг дахин хуваарилалт хийсэн байгаа. Тухайн мөнгөнөөс худаг болон бусад санхүүжилтийг дахин хуваарилалт хийсэн байгаа. Төрийн нарийн бичгийн даргаас гаргаж байгаа тушаалын төслийг холбогдох газраас боловсруулж бүх газар хэлтсийн дарга танилцдаг. Энэ тушаалын төсөлтэй танилцаж байсан байх... худгийн байршлыг мал аж ахуйн газар тогтоох зохицуулалттай бөгөөд миний хувьд бол зөвхөн санхүүгийн асуудлыг хариуцдаг. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороог яагаад оруулсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 94/,

- Гэрч Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 оноос хойш Улаанбаатар хот буюу нийслэлд улсын төсвийн хөрөнгөөр огт худаг гаргаж өгч байгаагүй. Учир нь Улаанбаатар хотод хөрөнгө төсөвлөхгүй байсан юм аа. Манай байгууллагаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороон дээр худаг гаргуулах хүсэлт өгч байсан эсэхийг санахгүй байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо нь мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх” журмыг баталсан байгаа. Дээрх комисс бол байгуулагдаагүй бөгөөд актан дээр гарын үсэг зурах болсон шалтгаан нь хүнс хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн М  над руу залгаад “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу гачууртад худаг гаргасан юм аа. Танай нийслэлийн нутаг дэвсгэрт худаг гаргасан учраас танайх хүлээж аваад гарын үсэг зурчих” гэж хэлсэн. Ямар учиртай худаг юм бэ? очиж үзье гэсэн чинь “дарга нарынх юм шиг байна лээ. Үзээд байх юм байхгүй. Дээр нь байшин барьчихсан” гэж хэлсэн. Ингээд би тус актан дээр нь гарын үсэг зурсан бөгөөд хэн над дээр тухайн актыг авчирч гарын үсэг зуруулсныг санахгүй байна. Худаг гаргаж байгаа газар нь нийтийн эзэмшлийнх эсхүл хувийнх байна гэсэн зохицуулалт байхгүй. Уг нь бол гаргасан худгийг малын ундны усны зориулалтаар ашиглах ёстой бөгөөд газар нутгийн байрлалын хувьд мал аж ахуй байгаа газрын хажууд байрлах ёстой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93/,

- Гэрч Э.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б  намайг дуудаад “хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 1 хүн ирсэн. 1 худаг барьсан юм байна. Энэ худгийг нь манайх өмчид бүртгэж авах юм уу гэж асуухаар нь Бадамцэцэг рүү залгаад болсон асуудлыг хэлээд худгийг нь өмчид бүртгэж авах юм уу гэж асуусан чинь наад худгийг чинь бүртгэж авахад Нийслэлийн өмчийн газраас болон бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Тийм бичиг ирээгүй бөгөөд материал нь байхгүй бол бүртгэх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Б  дарга дээр ирж уулзсан хүн рүү залгаад энэ худгийг чинь өмчид авах боломжгүй юм байна гэдгийг хэлсэн чинь болно гэж хэлсэн. Ингээд тэр хүний мейл хаягаар ирүүлсэн албан бичгийн төслийг нь өөрчилж гаргаж зуруулаад өгч явуулсан. Тэр газар дээр огт очиж үзээгүй. Албан бичиг явуулаад өгчөөр гэхээр нь боловсруулаад явуулчихсан юм аа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 61/,

- Гэрч Ж.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Одоо миний санаж байгаагаар тухайн өдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас мэргэжилтэн гэх 50 орчим насны эмэгтэй ирсэн. Тухайн эмэгтэй манай Баянзүрх дүүргийн гэр хороололд яамны төслөөр худаг барьсан. Одоо дүүрэг, орон нутагт нь хүлээлгэж өгөх болсон тул манайхаас албан бичиг явуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Ингээд тухайн үед нягтлан Бадамцэцэг ажил дээр байгаагүй тул тамгын газрын няраь Д ийг өрөөндөө дуудаад хөдөө аж ахуйн яамнаас ирсэн хүнтэй уулзуулаад “хөдөө, аж ахуйн яамнаас манай дэлгүүрт худаг гаргаж өгч байгаа юм байна. Энэ хүнтэй уулзаад албан бичгийн төслийг нь боловсруулаарай” гэж хэлсэн. Ингээд албан бичгийг надаар зуруулж хүнс хөдөө аж ахуйн яам руу явуулсан. Тэр албан бичгийг явуулснаас хойш намайг ажиллах байх хугацаанд хүнс хөдөө аж ахуйн яамнаас худаг хүлээлгэж өгөх ажил огт зохион байгуулагдаагүй. Ажлын хэсэг байгуулагдаж байгаагүй. Тухайн худаг гаргасан газарт огт очиж үзээгүй. Намайг ажиллаж байх хугацаанд тухайн худгийг орон нутгийн өмчид хүлээж авсан, ашиглаж байгаа зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 70/,

- Иргэний хариуцагч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хар усан тохой буюу “Хүрээ хаус” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй газар дээр баригдсан байшинд би өөрөө амьдарч байгаа... худаг одоо хэвийн ашиглагдаж байгаа..” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 141/,

- Гэрч Д.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хэд хоногийн дараа Б  дарга руу би залгаад нөгөө худгийн ажлаа яах вэ гэсэн чинь нэгэнт наана чинь худаг ухахаар гарчихсан юм чинь ухаа гэсэн зөвшөөрөл өгсөн. Мөн Б өд хамгаалалтын байшин барих боломжгүй учир оронд 1 худаг гаргаад өг гэдгийг нь хэлсэн чинь зөвшөөрсөн. Ингээд өрөмдлөгийн ажлаа эхлүүлсэн. Гадна хамгаалалтын байр барих ажлын оронд дахин 1 худаг хашааных нь урд хэсэгт гаргаж өгсөн.. хөдөө аймгуудад бол хөдөө аж ахуйн бэлчээр усан хангамж хариуцсан мэргэжилтнээс худаг гаргах байршлыг асуудаг. Ер нь бол хөрөнгө оруулалт гаргаж байгаа газрын хариуцсан мэргэжилтэн нь худаг гаргах газрыг зааж өгдөг..” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 23/,

- Эрүүгийн 2002 00152 0135 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 94/,

- Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 5/,

- Төв аймгийн Жаргалант сум, хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 106-110/,

- Монгол Улсын сангийн яамнаас ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/7539 дугаартай зөвлөмж, тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх-ийн 115-116/,

- Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/1917 дугаартай албан бичиг 02/1917 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 119/,

- Нэгж талбарын хувийн хэрэг /2-р хх-ийн 181-194/,

- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/4366 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 241/,

- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 152-157/,

- Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би урд энэ талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй прокурорт гаргасан байгаа. Би одоо уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нийслэлийн Прокурорын газраас Д.Э  нь Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урьуулах, хэтрүүлэх” гэснийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” Гэснийг тус тус зөрчиж, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-393 дугаартай “Хуваарь батлах тухай тушаал”-аар шинээр гаргах инженерийн хийцтэй худгийн байршил, санхүүжилтийн хэмжээг батлан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Э ” ХХК-тай 181015/04-391 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт шинээр барьж байгуулах ажлын гэрээ”-г байгуулж улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам”-ын 3.1 дэх хэсэгт заасан “Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг зохион байгуулахыг өмнө уг худаг, уст цэгийг эзэнтэй болгох асуудлыг Захиалагч сум, дүүргийн Засаг даргатай хамтран шийдвэрлэнэ, мөн 3.4.1 дэх хэсэгт заасан “сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан бэлчээр ашиглалтын зураглал, төлөвлөгөө, малчид, хоршоо, /малчдын бүлэг/-ны эрэлт хүсэлт, захиалгад үндэслэж” худаг, уст цэгийг шинээр гаргах, сонгоход тавигдах шаардлагыг мөн зөрчиж,

- улмаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гачууртын “Хар усан тохой” буюу нэгж талбарын 18658311774153 дугаартай 35.000 мкв газар бүхий “... ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй иргэн Б.Т гийн амины орон сууц байрлах хашаанд 17.980.000 төгрөгийн үнэ бүхий бэлчээрийн усан хангамжийн зориулалттай инженерийн хийцтэй худаг шинээр гаргуулж, албан үүргэ, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Э ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Д.Э  нь Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урьуулах, хэтрүүлэх” гэснийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” Гэснийг тус тус зөрчиж, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-393 дугаартай “Хуваарь батлах тухай тушаал”-аар шинээр гаргах инженерийн хийцтэй худгийн байршил, санхүүжилтийн хэмжээг батлан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Э ” ХХК-тай 181015/04-391 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт шинээр барьж байгуулах ажлын гэрээ”-г байгуулж улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам”-ын 3.1 дэх хэсэгт заасан “Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг зохион байгуулахыг өмнө уг худаг, уст цэгийг эзэнтэй болгох асуудлыг Захиалагч сум, дүүргийн Засаг даргатай хамтран шийдвэрлэнэ, мөн 3.4.1 дэх хэсэгт заасан “сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан бэлчээр ашиглалтын зураглал, төлөвлөгөө, малчид, хоршоо, /малчдын бүлэг/-ны эрэлт хүсэлт, захиалгад үндэслэж” худаг, уст цэгийг шинээр гаргах, сонгоход тавигдах шаардлагыг мөн зөрчиж,

- улмаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гачууртын “Хар усан тохой” буюу нэгж талбарын 18658311774153 дугаартай 35.000 мкв газар бүхий “... ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй иргэн Б.Т гийн амины орон сууц байрлах хашаанд 17.980.000 төгрөгийн үнэ бүхий бэлчээрийн усан хангамжийн зориулалттай инженерийн хийцтэй худаг шинээр гаргуулж, албан үүргэ, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон болох нь:

- Гэрч Д.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... дээрх тушаалын төслийг анх боловсруулж худаг гаргах газрыг сонгохдоо иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэж боловсруулсан. Анх газрыг сонгохдоо иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэж боловсруулсан. Анх боловсруулсан газрын байршил дээр Гачуурт тосгон байгаагүй. Учир нь тухайн газар дээр ирүүлсэн хүсэлт байгаагүй. Би гачуурт тосгонд худаг гаргах байршлыг оруулаагүй төслийг газрын дарга Б өд танилцуулсан. Газрын дарга дээрх тусшаалын төслийг хянаад гачууртад худаг гаргахаар оруул гэнээ дээрээс тэгээд байна гэж хэлсэн. Ингээд тушаалын төслийг хянаад гачууртад төсөлдөө өөрчлөлт оруулаад газрын дарга нарт танилцуулаад төрийн нарийн бичгийн дарга Э аар тушаалаа гаргуулсан. Тухайн гаргасан худаг нь орон нутгийн өмчид бүртгэгдэж явах ёстой. Энэ худгийг орон нутгийн өмчид бүртгэгдэж явах ёстой. Энэ худгийг орон нутгийн өмчид бүртгэсэн гэсэн албан бичгийг Баянзүрх дүүргийн засаг даргын тамгийн газарт хүргүүлсэн байгаа... Тушаалын төсөл боловсруулахын өмнө Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ц  нь “танайд 6 худгийн хөрөнгө батлагдсан. 6 худгийнхаа нэгийг нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, гачуурт тосгонд 1 худаг хуваарилаарай” гэж хэлсэн. Ингээд тушаалын төслөө боловсруулаад тушаалын төсөлд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороог оруулсан бөгөөд оруулах болсон шалтгаан нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо нь Улаанбаатар хотын мал бүхий иргэдийн газар нутаг учир бэлчээр усан хангамжийн зориулалтаар гаргахад боломжтой юм байна гэж үзээд оруулсан байгаа. Ингээд тушаалын төсөлтэй бусад газар хэлтсийн дарга нар танилцаад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул төрийн нарийн бичгийн даргаар тушаалын төслөө батлуулсан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-75, 3-р хх-ийн 20-21/,

- Гэрч Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Э  ХХК-ийн инженер Дамба над руу залгаад Баянзүрх дүүрэгт гаргах худгийн байршил дээр очиж үзлээ. Энэ газар нь гадуураа том хашаатай юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “айлын хашаанд худаг гаргахгүй” гэж хэлээд маргааш нь төрийн нарийн бичгийн дарга Э тай холбогдоод Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гаргаж байгаа худаг нь ямар учиртай юм бэ, гадуураа хашаатай юм байна шүү дээ гэж хэлсэн чинь тушаал дээр тодорхой байгаа, наад газар чинь угаасаа худаг гаргах юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би М ийг дуудаад тухайн газар дээр нь очиж үзээд ямар учиртайг нь мэдээд хариу мэдэгд гэж хэлсэн. М  надад хэлэхдээ маш том хашаатай юм байна, өрөмдлөгийн ажлыг эхэлчихсэн байна гэж хэлсэн. Миний мэдэж байгаа зүйл гэх юм бол 6 худгийн байрил тогтоосон тушаалд М  Гачуурт тосгоныг оруулж бичиж надад танилцуулсан бөгөөд гачууртад яагаад худаг гаргаж байгаа талаар асуухад Ц  дарга оруулчих юм аа гэж хэлсний дараа нь Ц аас гачуурта яагаад худаг гаргахаар болсон юм бэ гэж асуусан чинь “гаргах ёстой юм аа” л гэж хэлсэн. Би бол худаг гаргах байршлыг Э  ХХК-д хэлээгүй. М  бид 2 компанитай харьцаагүй... Би төрийн нарийн бичгийн дарга Э  руу залгаад гачууртад худаг гаргах ёстой юм уу гэж хэлсэн чинь “наад ажлаа түргэн хийж дуусгах ёстой шүү” л гэж хэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга худаг гаргах байршлыг мэдэж байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 91-92, 4-р хх-ийн 29/,

- Гэрч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус компанийг анх үүсгэн байгуулсан хүн нь Я.Т , Б.Б , Д.Б  нар юм аа. Энэ компанийг улсын бүртгэлд 2002 онд бүртгүүлж байгуулж байсан бөгөөд анх үүсгэн байгуулснаас нь хойш би ерөнхий инженерээр нь ажилд орж байсан... 2008 онд Д.Б  өөрийнхөө 35 хувийн харьцааг над руу шилжүүлж тухайн компанийхаа хувьцаанаас татгалзсан. Харин түүний дараа Б.Б  нь хувьцаанаас татгалзаж надад 35 хувийн хувьцаагаа шилжүүлсэн. Шилжүүлсэн он сар өдрийг сайн санахгүй байна. Б , Б  хоёрыг хувьцаагаа шилжүүлэхээс өмнө Т  нь өөрийнхөө хувьцаанаас надад 15 хувийг шилжүүлчихсан байсан. Ингээд одоо тухайн компанийн 85 хувийг би эзэмшдэг. Үлдсэн 15 хувийг нь Я.Т  эзэшдэг. Дээрх хүмүүсээс хувьцаагаа шилжүүлэх болсон шалтгаан нь манай компани үндсэн ажлын чиглэл нь барилгын зураг төсөл болж өөрчлөгдсөн байгаа... Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3600-3800 мкв газар эзэмшдэг юм. Тухайн газрыг одоогоос 3-4 жилийн өмнө иргэн О   гэх хүнээс шилжүүлж авсан юм аа. О   гэх хүнийг танихгүй бөгөөд Б.Б  нь надад О   гэх хүн газартай юм байна. Тэр газрынхаа анхны дуудлага худалдааны мөнгийг төлж чадахгүй болчихоод байгаа юм байна гэж хэлсэн. Ингээд би О  тэй холбогдож тухайн газрыг нь шилжүүлж авсан. Тухайн газрыг шилжүүлж авснаас хойш 2018 оноос Б ийн хүү Тэмүүлэн гэх хүнтэй хамтарч тухайн газрыг ашиглаж бизнес хийх яриа яригдсан бөгөөд албан ёсоор гэрээ байгуулсан зүйл байхгүй. Хамтарч ажиллах бизнесийн санаа нь тухайн шилжүүлж авсан газар дээр амины орон сууж барьж зарах бөгөөд би тухайн барих барилгын зураг төсөл, газрыг гаргахаар ярилцсан. Ингэж ярилцаж тохиролцсоны дараа Тэмүүлэн нь дээрх газар дээр өөрийнхөө хөрөнгөөр загварын байшин барьсан. Тухайн байшингийн зургийг би гаргаагүй бөгөөд би ямар нэгэн мөнгө гаргаагүй. Энэ барилгыг ямар компаниар хийж гүйцэтгүүлснийг мэдэхгүй байна. Баригдсан загварын байшинд хэн амьдардгийг мэдэхгүй. Хааяа очиход Тэмүүлэн тухайн баригдсан байшинд байдаг... Гүний 2 худаг байгаа. Худгийг нь яг очиж бол хараагүй. Тэгэхдээ байршил нь загварын хажууд 1, үүдний харуулын байшингийн хавьцаа 1 байх ёстой. Тухайн худгийг “Э ” ХХК гаргасан гэж Тэмүүлэн надад хэлж байсан. Энэ компаний хүмүүстэй би уулзаж байгаагүй. Би одоогоос 3-4 жилийн өмнө Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б т миний эзэмшиж байгаа газар дээр худаг гаргаж өгөөчээ гэсэн хүсэлтийг амаар хэлсэн. Тэгэхдээ бичгээр хүсэлт гаргасан зүйл байхгүй. Харин Б  бичгээр хүсэлтээ гаргаад өгчихөөрэй гэж хэлж байсан. Бичгээр хүсэлт гаргасан эсэхээ санахгүй байна..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90/,

- Гэрч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 онд “... ” ХХК-ийн захирал А  гэх хүнтэй хамтарч Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байшин барих төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн хамгийн анхны байшинг “Хангал констракшн” ХХК-иар бариулсан. Байшин барьсан газар нь “... ” ХХК-ийн газар юм аа. Тухайн газрыг хэзээ, хэрхэн журмаар авсан талаар мэдэхгүй. “... ” ХХК-ийг анх сонгох болсон шалтгаан нь зурагтаар тухайн компанийг загварын байшин барьдаг гэдгийг хараад очиж захирал Хуягбаатар гэх хүнтэй уулзсан. Тухайн байшинг нийт 790.000.000 төгрөгөөр бариулахаар болсон бөгөөд тус зардлыг би өөрөө гаргасан байгаа... Тухайн газар дээр 2 худаг гаргасан. Гаргасан худгийн байршил нь харуулын байранд 1, үндсэн байшинд 1 худаг гаргасан. Худгийн байшин барьж эхлэхтэй зэрэг гаргасан бөгөөд тухайн ажлыг “Э ” ХХК хийж гүйцэтгэсэн. Худаг гаргах ажлын санхүүжилтийг би гаргаагүй. “... ” тухайн худаг гаргах ажлыг шийдвэрлэсэн. Санхүүжилтийг хаанаас яаж гаргасан талаар нь мэдэхгүй. Би ямар нэгэн гэрээ байгуулаагүй. “... ” ХХК-ийн захирад А тай анх тохиролцохдоо байшин барих асуудлыг манай тал хариуцаад харин худаг болон газрыг “... ” хариуцаж гаргахаар болсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87-88/,

- Гэрч Д.О   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...10 гаруй жилийн өмнө би О аас газар аваад өгөөч, тэр газар дээр төсөл хэрэгжүүлье гэж гуйж байсан юм аа. Ингээд тухайн үед О  надаас миний иргэний үнэмлэхийг аваад удалгүй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд миний нэр дээр газар авсан байсан. Газрын асуудлыг би өөрийн биеэр хөөцөлдөөгүй. Мөнгөний бололцоогоос болоод тухайн газар дээрээ төсөл хэрэгжүүлж чадаагүй. Одоогоос 2 жилийн өмнө О  над руу залгаад “... ” ХХК руу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх газрыг шилжүүл гэж хэлсэн. Ингээд ард кинотеатрын баруун талд байрлах нотариатын газар ороод “... ” ХХК-ийн захирал Б  билүү 1 залуу руу шилжүүлсэн. Тэр хүний нэрийн сайн санахгүй байна. Надаас тухайн газрыг шилжүүлж авснаас хойш тухайн газар дээр юу хийсэн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-86/,

- Гэрч Ө.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 онд манай компани Мишээл экспогийн гадна талбайд загварын шоурүүм хийсэн юм аа. Энэ үеэр Б.Т  гэх хүн тухайн загваруудын байруудыг үзээд надтай утсаар холбогдоод байшин бариулахаар болсон. Ингээд Б.Т  гэх залуу нь өөрийн биеэр намайг дагуулж яваад Гачууртад байрлах байшин бархи газраа үзүүлсэн. Тухайн газар нь байшин барих боломжтой гэдгээ хэлээд зураг төслийн ажлаа хийлгээд гэрээ байгуулахаар болсон. Гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар худаг, цахилгааны асуудлыг захиалагч өөрөө хариуцахаар болсон. Нийт 790.000.000 төгрөгөөр тухайн ажлыг хийж гүйцэтгээд 2018 оны 12 дугаар сард тухайн байшинг хүлээлгэж өгсөн. Манай компани тухайн газар дээр 425.88 мкв байшин, байшингийн гадуурх ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу худаг гаргах ажлыг захиалагч өөрөө олж ирсэн. Би худаг гаргах компаниуд худаг гаргах цэгийг зааж өгсөн бөгөөд заасан цэг дээр байшин баригдах ёстой байсан. Ингээд худгийн ажлыг “Э ” ХХК хийж гүйцэтгэсэн. Тухайн компани нийт 2 худан гаргасан. Нэг худаг нь байшин дотор, нөгөө худаг нь хашааны үүдэнд гаргагдсан байгаа...барилга захиалагч Б.Т  нь надтай утсаар холбогдоод худаг гаргах хүмүүс чам руу холбогдоно, худаг гаргах цэгээ зааж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд “Э ” ХХК-ийн инженер Д  гэх хүн ирж үзээд усны хайгуул хийгээд худаг гаргах цэгийг тогтоосон. Ингээд удалгүй худгаа гаргаж дуусгаад барилгын ажил эхэлсэн..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-84/,

- Гэрч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2018 онд тус яаманд нийт 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан. Түүнээс 1.7 тэрбум төгрөгийг худаг, ус гаргахаар төлөвлөгдсөн бөгөөд тус төлөвлөгөөний дагуу 2018 онд нийт 93 худаг гаргахаар тендер зарлагдсанаас 86 худаг гаргаж хүлээж авсан байгаа. Хүлээж аваагүй 7 худгийн талаар би сайн мэдэхгүй байна... А118 дугаартай тушаалаар батлагдсан тушаалын дагуу санхүүжилтийг гаргасан байгаа. Төсвийн мэргэжилтэн О  гэж хүн байгаа. Энэ хүн сайн мэдэж байх ёстой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95/,

- Гэрч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...санхүүжилтийг гаргасан үндэслэл нь 2018 онд баталсан төсвийн хэмнэлт болон хийгдээгүй ажлын санхүүжилтийг дахин хуваарилсан асуудал байгаа юм аа. Тухайн мөнгөнөөс худаг болон бусад санхүүжилтийг дахин хуваарилалт хийсэн байгаа. Тухайн мөнгөнөөс худаг болон бусад санхүүжилтийг дахин хуваарилалт хийсэн байгаа. Төрийн нарийн бичгийн даргаас гаргаж байгаа тушаалын төслийг холбогдох газраас боловсруулж бүх газар хэлтсийн дарга танилцдаг. Энэ тушаалын төсөлтэй танилцаж байсан байх... худгийн байршлыг мал аж ахуйн газар тогтоох зохицуулалттай бөгөөд миний хувьд бол зөвхөн санхүүгийн асуудлыг хариуцдаг. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороог яагаад оруулсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 94/,

- Гэрч Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 оноос хойш Улаанбаатар хот буюу нийслэлд улсын төсвийн хөрөнгөөр огт худаг гаргаж өгч байгаагүй. Учир нь Улаанбаатар хотод хөрөнгө төсөвлөхгүй байсан юм аа. Манай байгууллагаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороон дээр худаг гаргуулах хүсэлт өгч байсан эсэхийг санахгүй байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо нь мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх” журмыг баталсан байгаа. Дээрх комисс бол байгуулагдаагүй бөгөөд актан дээр гарын үсэг зурах болсон шалтгаан нь хүнс хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн М  над руу залгаад “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу гачууртад худаг гаргасан юм аа. Танай нийслэлийн нутаг дэвсгэрт худаг гаргасан учраас танайх хүлээж аваад гарын үсэг зурчих” гэж хэлсэн. Ямар учиртай худаг юм бэ? очиж үзье гэсэн чинь “дарга нарынх юм шиг байна лээ. Үзээд байх юм байхгүй. Дээр нь байшин барьчихсан” гэж хэлсэн. Ингээд би тус актан дээр нь гарын үсэг зурсан бөгөөд хэн над дээр тухайн актыг авчирч гарын үсэг зуруулсныг санахгүй байна. Худаг гаргаж байгаа газар нь нийтийн эзэмшлийнх эсхүл хувийнх байна гэсэн зохицуулалт байхгүй. Уг нь бол гаргасан худгийг малын ундны усны зориулалтаар ашиглах ёстой бөгөөд газар нутгийн байрлалын хувьд мал аж ахуй байгаа газрын хажууд байрлах ёстой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93/,

- Гэрч Э.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б  намайг дуудаад “хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 1 хүн ирсэн. 1 худаг барьсан юм байна. Энэ худгийг нь манайх өмчид бүртгэж авах юм уу гэж асуухаар нь Бадамцэцэг рүү залгаад болсон асуудлыг хэлээд худгийг нь өмчид бүртгэж авах юм уу гэж асуусан чинь наад худгийг чинь бүртгэж авахад Нийслэлийн өмчийн газраас болон бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Тийм бичиг ирээгүй бөгөөд материал нь байхгүй бол бүртгэх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Б  дарга дээр ирж уулзсан хүн рүү залгаад энэ худгийг чинь өмчид авах боломжгүй юм байна гэдгийг хэлсэн чинь болно гэж хэлсэн. Ингээд тэр хүний мейл хаягаар ирүүлсэн албан бичгийн төслийг нь өөрчилж гаргаж зуруулаад өгч явуулсан. Тэр газар дээр огт очиж үзээгүй. Албан бичиг явуулаад өгчөөр гэхээр нь боловсруулаад явуулчихсан юм аа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 61/,

- Гэрч Ж.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Одоо миний санаж байгаагаар тухайн өдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас мэргэжилтэн гэх 50 орчим насны эмэгтэй ирсэн. Тухайн эмэгтэй манай Баянзүрх дүүргийн гэр хороололд яамны төслөөр худаг барьсан. Одоо дүүрэг, орон нутагт нь хүлээлгэж өгөх болсон тул манайхаас албан бичиг явуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Ингээд тухайн үед нягтлан Бадамцэцэг ажил дээр байгаагүй тул тамгын газрын няраь Д ийг өрөөндөө дуудаад хөдөө аж ахуйн яамнаас ирсэн хүнтэй уулзуулаад “хөдөө, аж ахуйн яамнаас манай дэлгүүрт худаг гаргаж өгч байгаа юм байна. Энэ хүнтэй уулзаад албан бичгийн төслийг нь боловсруулаарай” гэж хэлсэн. Ингээд албан бичгийг надаар зуруулж хүнс хөдөө аж ахуйн яам руу явуулсан. Тэр албан бичгийг явуулснаас хойш намайг ажиллах байх хугацаанд хүнс хөдөө аж ахуйн яамнаас худаг хүлээлгэж өгөх ажил огт зохион байгуулагдаагүй. Ажлын хэсэг байгуулагдаж байгаагүй. Тухайн худаг гаргасан газарт огт очиж үзээгүй. Намайг ажиллаж байх хугацаанд тухайн худгийг орон нутгийн өмчид хүлээж авсан, ашиглаж байгаа зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 70/,

- Иргэний хариуцагч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хар усан тохой буюу “Хүрээ хаус” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй газар дээр баригдсан байшинд би өөрөө амьдарч байгаа... худаг одоо хэвийн ашиглагдаж байгаа..” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 141/,

- Гэрч Д.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хэд хоногийн дараа Б  дарга руу би залгаад нөгөө худгийн ажлаа яах вэ гэсэн чинь нэгэнт наана чинь худаг ухахаар гарчихсан юм чинь ухаа гэсэн зөвшөөрөл өгсөн. Мөн Б өд хамгаалалтын байшин барих боломжгүй учир оронд 1 худаг гаргаад өг гэдгийг нь хэлсэн чинь зөвшөөрсөн. Ингээд өрөмдлөгийн ажлаа эхлүүлсэн. Гадна хамгаалалтын байр барих ажлын оронд дахин 1 худаг хашааных нь урд хэсэгт гаргаж өгсөн.. хөдөө аймгуудад бол хөдөө аж ахуйн бэлчээр усан хангамж хариуцсан мэргэжилтнээс худаг гаргах байршлыг асуудаг. Ер нь бол хөрөнгө оруулалт гаргаж байгаа газрын хариуцсан мэргэжилтэн нь худаг гаргах газрыг зааж өгдөг..” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 23/,

- Эрүүгийн 2002 00152 0135 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 94/,

- Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 5/,

- Төв аймгийн Жаргалант сум, хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 106-110/,

- Монгол Улсын сангийн яамнаас ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/7539 дугаартай зөвлөмж, тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх-ийн 115-116/,

- Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/1917 дугаартай албан бичиг 02/1917 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 119/,

- Нэгж талбарын хувийн хэрэг /2-р хх-ийн 181-194/,

- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/4366 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 241/,

- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 152-157/,

- Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би урд энэ талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй прокурорт гаргасан байгаа. Би одоо уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 41/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Д.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э ыг “нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э ад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э ад оногдуулсан 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Э ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА