| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00805/и |
| Дугаар | 2553 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2553
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн тоотод байрлах, регистрийн дугаар 5392543, Ж ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УД 81080912, Боржигон овогт Нэргүйн Цд холбогдох
Гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 25 443 720 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Н.Цтай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 90 тоот гэрээг байгуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрын 2 дугаар орцны 4 давхарын 76 тоот, 67,06 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу 79 801 400 төгрөг төлөх ёстой байсан.Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар 1 метр квадрат талбайн үнийг 1 190 000 төгрөгөөр тооцсон болно.Манай компани гэрээнд заасан орон сууцыг барих үүргийг зохих ёсоор хугацаанд нь бүрэн биелүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Н.Ц 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр орон суцны урьдчилгаа төлбөр болох 55 000 000 төгрөгийг төлсөн.Захиалагч Н.Ц орон сууцны үлдэгдэл төлбөр болох 24 801 400 төгрөгийг одоо болтол төлөхгүй байна.Иймд Н.Цаас үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 24 801 400 төгрөг, алданги 642 320 төгрөг нийт 25 443 720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ж ХХКомпани Н.Цтай 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрын 2 дугаар орцны 4 давхарын 76 тоот, 67,06 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг олгох болсон.Гэрээнд зааснаар нийт 79 801 400 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба гэрээний дагуу 70 хувь буюу 55 000 000 төгрөгийг Н.Ц төлсөн боловч үлдэгдэл 24 000 000 төгрөгийг төлөхгүй байна.Ж ХХКомпани Н.Цд 2015 оноос хойш 4 удаа мэдэгдэл өгсөн байдаг.Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т зааснаар гэрээнд заасан хугацаанд төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид ордерийг гаргаж өгөх ёстой.Иймд Н.Цаас 25 430 720 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна, Ган-Од гэдэг хүн Ж ХХКомпанид ажиллаж байгаагүй, Ган-Од гэдэг хүнд 10 000 000 төгрөгийг яах өгсөн нь ойлгомжгүй байна гэв.
Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Ж ХХКомпанийн захирал Шү Шиахуа, орчуулагч-менежер Туул нартай уулзаж тэдний барьж байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамжид баригдаж байгаа орон сууцны барилгаас 2 өрөө 67,06 метр квадрат талбайтай байрыг 1 метр квадратыг 1 190 000 төгрөгөөр бодож авахаар тохирч 90 тоот гэрээ хийсэн.Миний захиалсан байрны үнэ 79 801 400 төгрөг болж байсан ба гэрээнд зааснаар урьдчилгаа 70 хувь болох 55 000 000 төгрөгийг тэр өдөрт нь өгсөн, үлдэгдэл 24 801 400 төгрөгийг байрны ордерыг хүлээн авахдаа төлнө гэж тохирсон.Гэтэл захиалга өгснөөс хойш байр хүлээлгэн өгөх хугацааг 120 хоног, ордерыг урт хугацаагаар нэхэл дагал болж 2016 оны 2 дугаар сард гаргаж өгсөн.Би энэ компаниас болж өөрийн үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авч бизнес эрхлэх, өөрийн хувийн компанийнхаа үйл ажиллагаанд эргэлтийн хөрөнгө болох боломжоо 5 жил гаруй хугацаанд алдсан.Би 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сард 5 000 000 төгрөгийг бэлэнээр өгөөд алданги нэхэхгүй шүү гэж Т.Ган-Одод хэлээд ордероо авсан.Миний хувьд байрны өр авлагын тооцоо дууссан гэж бодож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан.Гэрээгээр тохиролцсноор нийт үнийн дүнгийн 70 хувь болох 55 000 000 төгрөгийг Н.Ц төлсөн, үлдэгдэл 30 хувь буюу 24 000 000 төгрөгийг дараа төлөхөөр тохрилцсон.Н.Ц 2016 оны хавар орон сууцаа хүлээн авч орж амьдарсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг орон сууцны гэрчилгээ гаргаж өгсний дараа өгнө гэснээс болж маргаан үүссэн. Н.Ц Ган-Од гэдэг хүнтэй ярилцаад 15 000 000 төгрөг өгчих, алданги тооцохгүй гэж тохиролцоод түүнд 10 000 000 төгрөг өгсөн, мөн 5 000 000 төгрөгийг баримт үлйдээгүй өгсөн байдаг.Мөн гэрээ байгуулахдаа борлуулалтын менежер Туулын хэлсэн дансанд 5 000 000 төгрөгийг тушаасан байдаг.Ингээд анх гэрээ байгуулахдаа 60 000 000 төгрөг, Ган-Одод 15 000 000 төгрөг нийт 75 000 000 төгрөгийг Ж ХХКомпанид төлсөн бөгөөд орон сууцны гэрчилгээг авсан тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөх ёсгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХКомпани хариуцагч Н.Цд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 24 801 400 төгрөг, алданги 642 320 төгрөг нийт 25 443 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тал орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын ажилтанд өгч тооцоо дуусаад өмчлөх эрхийн гэрчилгээг авсан тул нэхэмжлэлийн шарадлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Ж ХХКомпани 2011 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Н.Цтай үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулж, Ж ХХКомпани Баянгол дүүргийн 18 дугаар хороо Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 76 тоотод байрлах орон сууцыг Н.Цд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх, Н.Ц орон сууцны үнэ 79 801 400 төгрөгийн 70 хувийг гэрээ байгуулахдаа төлж, үлдсэн 30 хувийг гэрээний хавсралтад заасны дагуу Ж ХХКомпанид төлөх үүргийг тус тус хүлээж харилцан тохиролцсон байна.
Энэхүү гэрээг талууд үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч уг хэлцлийн агуулгаас үзэхэд Н.Ц нь Ж ХХКомпаниас Баянгол дүүргийн 18 дугаар хороо Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 76 тоотод байрлах орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон байгаа нь зохигчдын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Ж ХХКомпани нь Н.Цд бэлэн болсон, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлд нийцэж байна.
Тухайн орон сууцны барилгыг 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр улсын комисс хүлээн авсан, Н.Ц орон сууцыг 2014 оны 11 дүгээр сард хүлээн авч, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар эрх бүхий байгууллагад хандаж 2016 оны 2 дугаар сард өмчлөх эрхийн гэрчилгээг авсан үйл баримтад талууд маргахгүй байх боловч уг үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг Ж ХХКомпанид төлсөн тухайгаа Н.Ц баримтаар нотлоогүй байна.
Хэдийгээр Н.Ц үлдэгдэл төлбөрийн мөнгийг нэхэмжлэгч байгууллагын ажилтанд хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг боловч түүнээс мөнгө хүлээн авсан гэх Ган-Од нь Ж ХХКомпанийн эрх бүхий ажилтан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний хавсралтад дурдсан үлдэгдэл төлбөр төлөх графикт төлбөрийн үлдэгдэлийн 30 хувийг хэзээ төлөх нь тодорхой бусаар тусгагдсан байхад Н.Цыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, түүнээс алданги шаардах боломжгүй байна.
Тухайлбал уг хавсралтад 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр төлбөрийн 70 хувь 55 000 000 төгрөгийг хүлээн авсан, 2011 он, банк, 24 801 400 гэж бичигдсэн байгаа нь хугацаа тооцох боломжгүй байх тул Н.Цаас алданги шаардах эрхгүй байна гэж үзэв.
Иймд Н.Цаас гэрээний үлдэгдэл төлбөр 24 801 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, алдангийн 642 320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Н.Цаас 24 801 400 /хорин дөрвөн мянга найман зуун нэг мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан Ж ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 642 320 /зургаан зуун дөчин хоёр мянга гурван зуун хорин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 169 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цаас 281 957 /хоёр зуун наян нэгэн мянга есөн зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулан Ж ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН
Улмаар Баярсайханы Шинэ-Од нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гудамж Майханы 10-2 тоотод байрлах 598 метр квадрат талбайтай газэр эзэмших эрхийг Б.Хиагтбаярт, Баярсайханы Одбаяр нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гудамж Майханы 10-1 тоотод байрлах 598 метр квадрат талбайтай газар эзэмших эрхийг Р.Алтанцэцэгт тус тус шилжүүлэх гэрээ хийгдсэн байх дээрх 2 айлын эзэмшлийн газар нь Б.Хиагтбаатар, Р.Алтанцэцэг нарын эзэмшилд бодитоор шилжиж бүртгэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гудамж Майханы 10-1 тоотод байрлах 598 метр квадрат талбайтай газрын эзэмшил нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Б.Баярсайханы эзэмшилд шилжин бүртгэгдэж 000552774 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гудамж Майханы 10-1 болон 10-2 тоотод байршилтай хоёр айлын эзэмшил газрыг С.Ванданд худалдахаар болж түүнээс 3 000 000 төгрөг, Б.Хиагтбаяраас 1 000 000 төгрөг нийт 4 000 000 төгрөг К.Тунгалагын дансанд орж ирсэн, ...манай тал газар гэрчилгээтэй холбоотой бүх баримтаа бүрдүүлr газрын албан дээр очkод Р.Алтанцэцэг, Б.Хиагтбаяр нараас үлдэгдэл 1 000 000 төгрөгөө шаардахад өгөөгүй, ...гэх тайлбаруудаас үзэхэд дээрх газрыг Р.Алтанцэцэгт шилжүүлэхээр талууд тохиролцсон болох нь давхар нотлогдож байна.
Мөн гэрч С.Вандан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тодорхойлолтондоо болон 2016 оны 2 дугаар сарын 4-ны өдөр гэрчээр асуугдахдаа “газрын үнэ 3 000 000 төгрөгийг Р.Алтанцэцэгээс аваад К.Тунгалагын төрийн банкны дансанд хийсэн, энэ мөнгө минийх биш, Алтанцэцэгийн мөнгө” гэж мэдүүлсэн байна.
Хариуцагч талын гэрч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ- “2014 оны 7 сард ээж К.Тунгалагтай хамт явж байгаад С.Вандантай таарч ээж газар 6 сая төгрөгөөр зарна гэхэд С.Вандан ах 5 сая төгрөгөөр зарчих гэж байсан” гэжээ.
Хариуцагч талын гэрч В.Сарангэрэл, В.Саранхүү нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ- “аав 2 айлын газар авах гээд 3 000 000 төгрөгийг өгсөн гэж ярьж байсан” гэж мэдүүлсэн байдлаас үзэхэд С.Ванданг 2 айлын газар К.Тунгалагаас худалдан авахаар 3 000 000 төгрөгийг өөрөөсөө өгснийг гэрчүүд хараагүй байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг нь эх сурвалжид үндэслээгүй байна.
Р.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ К.Тунгалагтай байгуулсан газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд энэхүү шаардлагын үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд харин түүний одоо газар авах хэрэггүй болсон гэх тайлбараас үзэхэд гэрээнээс татгалзаж байна гэж үзэхээр байна.
Иймд Р.Алтанцэцэгийн газрын үнэ гэж өгсөн 4 000 000 төгрөгийг К.Тунгалагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин Р.Алтанцэцэгийн дээрх газрын үнэ гэж К.Тунгалагт өгсөн 4 000 000 төгрөгийг 8 нэрийн барааны дэлгүүртээ хэрэглэж байсан бол ашиг олох байсан гэж бодсон тооцоолол тодорхой бус баримтад үндэслээгүй байх тул олох байсан орлого гэж нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан К.Тунгалагаас 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан Р.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Тунгалагаас 78 950 /далан найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Алтанцэцэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан, сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН