Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/925

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч П.А нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бн овогт П-гийн А-т холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

*******************************************************************************

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч П.А нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” зочид буудлын орчимд иргэн М.Б-ын гээгдүүлсэн Самсунгжи-7 загварын гар утсыг завшсаны улмаас 663,200 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 29-ний өглөө 08.30 цагийн үед ажил дээрээ ирээд хорооллын Номин их дэлгүүрийн гадаа талбай цэвэрлэж байгаад гар утас олсон. Тэгээд тэр утсаа гэр лүүгээ аваад явсан” гэв.

Хохирогч М.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..Д гээд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орж унтаад маргааш өглөө нь 9 цагийн үед сэрсэн. Тэгээд би өглөө сэрэх үед миний Самсунг жи-7 маркийн гар утас алга болсон байсан.. тэгсэн миний гар утсыг П.А гэх эмэгтэй авсан байсан...” гэжээ. /хх 9, 34/

Арвижих барьцаат зээлдүүлэх газрын барьцааны гэрээний хуулбар /хх 18/

Эд хөрөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 19,31/

Хохирогч М.Б-ын гомдол саналгүй гэх баримт /хх 32/

Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 40-41/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 58/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч П.А нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дө” зочид буудлын орчимд иргэн М.Баттулгын гээгдүүлсэн Самсунг жи-7 загварын гар утсыг завшсаны улмаас 663,200 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд М.Б-ын: “..Д гээд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орж унтаад маргааш өглөө нь 9 цагийн үед ... сэрэх үед миний Самсунг жи-7 маркийн гар утас алга болсон байсан... тэгсэн миний гар утсыг П.А гэх эмэгтэй авсан байсан...” гэх мэдүүлэг, ********** барьцаат зээлдүүлэх газрын барьцааны гэрээний хуулбар /хх 18/, эд хөрөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 19, 31/, хохирогч М.Б-ын гомдол саналгүй гэх баримт /хх 32/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 40-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ат холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.Б нь мөрдөн байцаалтад шүүгдэгч П.А-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй /хх 32/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч П.А нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч П.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус буюу хайхрамжгүй байдлаас гэмт хэрэг гарсан, шүүгдэгчээс бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.А үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирлыг төлж барагдуулан үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон

дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал /2-16 насны 5 хүүхэдтэй/, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа зэргийг харгалзан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт П-ийн П.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б овогт П-ийн П.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх ялаас чөлөөлсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                 

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.ДАЛАЙХҮҮ