Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/972

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Гэрч Э.О , Ч.Ч , Ш.Д,

Хохирогч О.О , түүний өмгөөлөгч Д.Гомбо,

Шүүгдэгч Р.Э түүний өмгөөлөгч Н.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б овогт Р.Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805023940569 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Баатар овогт Р-н Э.

Холбогдсон хэргийн талаар /яллах дугнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Р.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол Богд Асар инженеринг ХХК- ний диспетчер өрөөнд иргэн О.О-г заамдаж, улмаар зүүн хацар, толгой хэсэг рүү гараараа цохиж биед нь тархи доргилт, зүүн эгэмний дотор доод хэсэгт цус хуралт, баруун гарын 1-р хуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 18-ний орой Баянгол дүүргийн 1 дүгээр хороо нутагт байрлах грашид машинаа тавихдаа грашид байдаг 00-д бие засахаар орох гэтэл хохирогч О  оруулахгүй гээд байсан. би тухайн үед би гялс бие засаад гарна гэхэд 0 гадаа гарч бие зас гээд оруулахгүй байсан. тэр үед манай охин орж ирээд мөнгийг нь өгье гэж хэлсэн. Би ороод бие засаж байтал манай охин ааваа гээд хашгирсан. 00 өрөөнөөс гараад ирэхэд манай охиныг үсдээд зогсож байсан. тэгээд би охиноо салгаад гараад явсан бөгөөд энэ хүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Биднийг гарахад надтай маргасандаа харамсанаа гэж араас хашгирч байсан” гэв

 

Хохирогч О.О  мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ээлжинд гарч байсан. 19:30 минутын үед байж байхад согтуу Эрдэнэбат ах орж ирээд 00 орно гэхээр нь би манайх гадны хүн оруулахгүй гэх үед Дэлгэрдалай орж ирээд бас оруулахгүй гэж хэлсэн ба Эрдэнэбат 00-д ороод явсан. Тэр үед охин нь гэж хүн орж ирээд 200 төгрөгөөр 00 ордог ш дээ гээд мөнгө өгөхөөр би авахгүй гэж хэлсэн.

Тэр үед охин нь өшиглөхөөр нь би хөлийг нь барихад ааваа гэж хашгирахад Эрдэнэбат гарч ирсэн ба охин нь үснээс зулгааж доош нь татсан. Тэр үед Онон гэж охин нь камергүй байна гэж хэлсэн. Тухайн үед болсон асуудлыг Дэлгэрдалай харсан байх ёстой. Бас нэг согтуу хүн орж ирсэн ба тэр хүн согтуу байсан. энэ хүмүүс машин зурчихвий гэж хэлээд гарсан. Цагдаа ирээд өргөдөл гарга гэж хэлээд явсан. Эмчилгээний 276,000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.

Хохирогч О.О  мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 18-нд би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 3 а байранд байрлах диспечрын байранд би ээлжинд гараад ажпаа хийгээд байж байсан чинь 19 цаг 30 минутын орчим манай гаржын хаалгаар согтуу хүн орж ирээд бие засна гэхээр нь би бие засуулахгүй гэсэн чинь нөгөө хүн ..би энд машинаа тавьдаг юм чинь бие засаж болно биздээ ..гээд орох гээд байхлээр нь би татсан чинь орох гээд байхлаар нь засварчин Дэлгэрдалайг дуудаад гарах гээд нөгөө хүнийг дийлээгүй. Тэр үед гаднаас нэг эмэгтэй орж ирсэнээ ...манай аавыг юун аймаар хэлдэг юм бие засаад гарах хооронд .. гэхээр нь би ..чи аавыгаа гэртэй оруулаад бие засуулж болдоггүй юм уу ...гэсэн чинь ....хаана ч 200 төгрөгөөр бие засуулдаг... гээд 150 төгрөг шидэхлээр нь би 150 төгрөгийг нь буцаагаад халаасруу нь хийх гэсэн чинь нөгөө эмэгтэй чи миний биед хүрдэг хэн бэ гэснээ миний үснээс үсдээд авсан. Тэгэхлээр нь би гарыг нь тавиулах гээд гарнаас нь барьсан чинь өшиглөх гэхлээр нь би хөлийг нь барьсан чинь нөгөө эмэгтэй ааваа гээд аавыгаа дуудсан чинь нөгөө ариун цэврийн өрөөлүү орсон эрэгтэй хүн гарч ирсэнээ миний охиныг чи зодлоо гэснээ намайг заамдаж аваад зүүн хацарлуу гараараа нэг удаа толгойруу нэг удаа нийт хоёр удаа цохисон. Тэр үед би камертай шүү гэсэн чинь намайг цохихоо болиод гражаар гарсан. Тэгээд би зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад хандсан.... ” гэжээ. /хх 42, 44/

Гэрч Ш.Д мэдүүлэхдээ: “...О  эгч авахгүй гээд энгэр лүү нь хийх гээд энгэрийг нь сөхсөн. Тэгэхэд би 2 давхарт утас дуугараад би дуудлага авах гээд явахад ард уг охин хүний биед хүрлээ гээд О г үсдээд авсан. Тэгэхэд би утсаараа ярьчихаад гараад ирсэн чинь шатны хажууд уг ах О  эгчийг заамдаад нэг удаа цохиж байсан. Тэгээд би та нар болилдоо бид нар ажпаа хийж байна энд камертай гэхэд уг ахыг салгахад охин нь намайг зодчихлоо гэхэд танай охиныг цохиогүй гэж би хэлэхэд гаднаас нэг ах орж ирээд танай охиныг цохисон гэж хараагүй байж хэлсэн. Тэгээд би тэр 3-г гаргаад явуулсан..” гэжээ. /хх 18/

Гэрч Ч.Ч  мэдүүлэхдээ: “...Би Эрдэнэбат Онон нартай хамт явж байгаад би машинаа гражид зогсоолд зогсоогоод байж байхад Онон ирээд аав яасан бэ гэсэн. Тэгэхээр нь би 00-руу орох гээд явсан гэсэн. Тэгээд Онон аавынхаа араас явсан. Тэгээд би машинаа байрлуулчихаад эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь очиход Онон нэг танихгүй эмэгтэйд үсдүүлээд тонгойсон байрлалтай уг эмэгтэйгийн хувцаснаас нь зуурсан уг танихгүй эмэгтэй шатан дээр Ононгийн аав Эрдэнэбат шатны доор байсан хүүхэд тавиач гээд байж байсан. Тэгээд би очоод салгаад Ононг хувцасыг нь тавьчих гэсэн. Онон гараа тавиад уг танихгүй эмэгтэй үснээс нь тавьсан. Тэгээд би Онон Эрдэнэбат хоёрыг дагуулаад гарсан. ..” гэжээ. /хх 20/

Гэрч Э.О  мэдүүлэхдээ: “...уг эмэгтэй над дээр миний якнаас татаад энгэрийг нь задгайлаад байсан. Тэгэхээр нь би мөрөөрөө савлуулаад хойш болсон уг эмэгтэй миний үснээс зулгаагаад гартаа тасдаж авсан байсан. би тэр эмэгтэй яаж байна гээд үснээс нь барьсан. Тэр эмэгтэй миний үсийг бас үсдэж татаж миний биеийн нааш цааш болгон шатаар буулгаж үсдсээр байхаар тэгэхээр нь би ааваа гээд орилсон гээд уг эмэгтэй миний үснээс зулгаагаад тонгойлгоход би ааваа гээд дахиад орилсон. Тэгээд бид хоёр үснээсээ зууралдаад тэр эмэгтэй шатны дээр гарсан байсан. Тэгээд би дахиад ааваа гэж дуудахад миний хоолой зөөлөн дуугарсан. Би тэр эмэгтэйн урд бөхийгөөд дарагдсан байсан, аав гарч ирээд тэр эмэгтэйг холдуулж салгах гээд зөөлөн түлхэсэн. Тэгэхэд бид хоёр салаагүй, аав миний охиныг тавиач гэсэн. Тэгээд аав бид хоёрын голоор гараараа хоёр тийш болгон салгасан. Тэгээд уг эмэгтэй утсаа гаргаж ирээд цагдаа руу залгаад намайг хүн зодчихлоо гээд орилоод цагдаа дуудсан. Тэгээд би аав юу болсоныг хэлж байсан гээд уг эмэгтэйд та яасан гэж цагдаа дуудаж байгаа юм бэ дуудвал би залгаж байх ёстой биздээ би таньд үсдүүлсэн нь биздээ гэчихээд гараад явсан...” гэжээ. /хх 22/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 5129 дугаартай дүгнэлтээр: “О.О гийн биед тархи доргилт, зүүн эгэмний дотор доод хэсэгт цус хуралт, баруун гарын 1-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 37/

Эмчилгээний баримт /хх 31/

Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх 33/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Р.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол Богд Асар инженеринг ХХК- ний диспетчер өрөөнд иргэн О.О г охин үсдлээ гэх үндэслэлээр цохиж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг

Гэрч Ш.Дгийн: “...уг ах О  эгчийг заамдаад нэг удаа цохиж байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Э.О гийн: “...Тэр эмэгтэй миний үсийг бас үсдэж татаж миний биеийн нааш цааш болгон шатаар буулгаж үсдсээр байхаар тэгэхээр нь би ааваа гээд орилсон ...аав гарч ирээд тэр эмэгтэйг холдуулж салгах гээд зөөлөн түлхэсэн...” гэх мэдүүлэг /хх 22/

Эмчилгээний баримт/хх 31/, толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 5129 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 37/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Эрдэнэбатад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харьцаа, зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.О гийн нэхэмжилсэн 276.000 төгрөгийн нэхэмжпэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй 30.000 төгрөгийн эмчилгээний баримтыг хангахгүй орхих, шүдний эмчилгээ хийлгэсэн гэх 118.000 төгрөгийн нэхэмжпэл нь шинжээчийн дүгнэлтэд заагдаагүй өөр төрлийн эмчилгээний баримт байх тул хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Р.Эрдэнэбатаас 128,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.О д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Р-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Р-н Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Р.Эрдэнэбатад нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.О гийн нэхэмжилсэн 276.000 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй 30.000 төгрөгийн эмчилгээний баримтыг хангахгүй орхих, шүдний эмчилгээ хийлгэсэн гэх 118000 төгрөгийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Р.Эрдэнэбатаас 128,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.О д олгосугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ