| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2017/0440/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1320 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.3.1., 17.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1320
2018 09 21 2018/ШЦТ/1320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,
Шүүгдэгч Н.Г,
Шүүгдэгч Г.Ба, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн
Шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан
Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Т.Булган, Ц.Алтанцол,
Шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарыг оролцуулан тус
шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бийн Бд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Гийн Ба, Х овогт Ды Л нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Бын Ст, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Нийн Г, Б овогт Нийн О, Б овогт Бгийн З нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0100 0205
дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа тус хорих ангид хоригдож байсан Л.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн Н.Гас "Эс Би Эйч Би" ХХК-ийн захирал Х.Эрдэнэбулган намайг шагнаж хэдэн төгрөг өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна" гэж хүсэлт тавих замаар Х.Эрдэнэбулганаас мөнгө авахуулахаар Б.Заар дамжуулан Г.Ба нарт хандсанаар Г.Ба, Д.Л, Б.С нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Х.Эрдэнэбулганыг "чиний зарж байгаа машины хэрэгсэлийг чинь олон тоогоор авах гэсэн юм" гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд аваачин "Танай "Эс Би Эйч Би" ХХК-ийн 2014 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийг авахад чинь бид нарын нөлөө орж та нар ялж тендерийг авсан биз дээ О гэж нэртэй хүнийг санаж байна уу, бид нарт 200.000.000 төгрөг өгөх ёстой" гэж шаардан хүч хэрэглэхээр заналхийлж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг айлган сүрдүүлж авсан,
Шүүгдэгч Г.Ба нь Н.Гас "Эс Би Эйч Би" ХХК-ийн
захирал Х.Эрдэнэбулган намайг шагнаж хэдэн төгрөг өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна" гэж хүсэлт тавих замаар Х.Эрдэнэбулганаас мөнгө авахуулахаар
Б.Заар дамжуулан Б.Б нарт хандсанаар Б.Б, Д.Л, Б.С нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Х.Эрдэнэбулганыг "чиний зарж байгаа машины хэрэгсэлийг чинь олон тоогоор авах гэсэн юм" гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд аваачин "Танай "Эс Би Эйч Би" ХХК-ийн 2014 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийг авахад чинь бид нарын нөлөө орж та нар ялж тендерийг авсан биз дээ Н.О гэж нэртэй хүнийг санаж байна уу, бид нарт 200.000.000 төгрөг өгөх ёстой" гэж шаардан хүч хэрэглэхээр заналхийлж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг айлган сүрдүүлж авсан,
Шүүгдэгч Д.Л нь Н.Гас "Эс Би Эйч Би" ХХК-ийн захирал Х.Эрдэнэбулган намайг шагнаж хэдэн төгрөг өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна" гэж хүсэлт тавих замаар Х.Эрдэнэбулганаас мөнгө авахуулахаар Б.Заар дамжуулан Г.Ба, Б.Б нарт хандсанаар Г.Ба, Б.Б, Б.С нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Х.Эрдэнэбулганыг "чиний зарж байгаа машины хэрэгсэлийг чинь олон тоогоор авах гэсэн юм" гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд аваачин "Танай "Эс Би Эйч Би" ХХК-ийн 2014 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийг авахад чинь бид нарын нөлөө орж та нар ялж тендерийг авсан биз дээ О гэж нэртэй хүнийг санаж эайна уу, бид нарт 200.000.000 төгрөг өгөх ёстой" гэж шаардан хүч хэрэглэхээр заналхийлж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг айлган сүрдүүлж авсан,
Шүүгдэгч Б.С нь иргэн Н.Мөнхзаяад өөрийгөө Эрхэс гэж танилцуулан дотноссон урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт BMW Х6 маркийн авто машиныг Сайн ломбарданд хямдхан тавьсан байна. Үүнийг аваад буцаагаад өндөр үнээр зараад мөнгийг чинь өгье, 2015 оны 10 дугаар сарын 26, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд "эгчээсээ мөнгө зээлээд өгөөч машинаа авчихвал ломбарданд тавиад буцаагаад аваад өгнө" гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар хуурч Н.Мөнхзаяагаас нийт 9.010.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,
иргэн Б.Байгалмаад өөрийгөө Эрхэс гэж танилцуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт "BMW Х6 маркийн авто машиныг Сайн ломбарданд хямдхан тавьсан байна үүнийг аваад буцаагаад өндөр үнээр зарэад мөнгийг чинь өгье" гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар хуурч Б.Байгалмаагаас 1.600.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,
иргэн Т.Ариунтуяад өөрийгөө Эрхэс гэж танилцуулан урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.Ариунтуяагийн түр оршин сууж байсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо 4-18 тоот байрнаас түүний эзэмшлийн 700.000 төгрөгний үнэ бүхий "HP" маркийн 1
ширхэг зөеврийн компьютерыг "хэрэглээд буцаагаад өгье" гэж хуурч өөртөө шилжүүлэн авч хохирол учруулан залилсан, нийт 3 удаагийн үйлдлээр бусдаас нийт 11.310.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,
мөн Н.Гас "Эс Би Эйч Би" ХХК-ийн захирал Х.Эрдэнэбулган намайг шагнаж хэдэн төгрөг өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна" гэж хүсэлт тавих замаар Х.Эрдэнэбулганаас мөнгө авахуулахаар Б.Заар дамжуулан Г.Ба нарт хандсанаар Г.Ба, Д.Л, Б.Б нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Х.Эрдэнэбулганыг "чиний зарж байгаа машины хэрэгслийг чинь олон тоогоор авах гэсэн юм" гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд аваачин "Танай "Эс Би Эйч Би" ХХК-ийн 2014 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийг авахад чинь бид нарын нөлөө орж та нар ялж тендерийг авсан биз дээ. О гэж нэртэй хүнийг санаж байна уу, бид нарт 200.000.000 төгрөг өгөх ёстой" гэж шаардан хүч хэрэглэхээр заналхийлж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг айлган сүрдүүлж авсан,
Шүүгдэгч Н.Г нь "Эс Би Эйч Би" ХХК-ийн захирал Х.Эрдэнэбулган намайг шагнаж хэдэн төгрөг өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна" гэж
Шүүгдэгч Н.О нь Н.Гыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Х.Эрдэнэбулганыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд тендерт ялсан мөнгөнөөс 200.000.000 төгрөг өгөхийг шаардан хүч хэрэглэхээр заналхийлж, Х.Эрдэнэбулганаас бэлнээр 2.000.000 төгрөгийг айлган сүрдүүлж авсан гэмт хэргийг Б.Ба, Б.Б, Б.С, Д.Л нарыг бүлэглэн үйлдэхэд санаатай татан оруулах гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амалж Х.Эрдэнэбулгантай мөнгөний талаар ярьсан бичлэг хийж өгч дэмжпэг үзүүлсэн,
Шүүгдэгч Б.З нь Н.Гас "Эс Би Эйч Би" ХХК-ийн захирал
Х.Эрдэнэбулган намайг шагнаж хэдэн төгрөг өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна" гэж хүсэлт тавих замаар Х.Эрдэнэбулганаас мөнгө авахуулахаар хандсаны дагуу Н.Гыг Г.Батай уулзуулахаар урьдчилан амалж улмаар Г.Ба, Б.Б, Б.С, Д.Л нарыг бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Х.Эрдэнэбулганыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд тендерт
ялсан мөнгөнөөс 200.000.000 төгрөг өгөхийг шаардан хүч хэрэглэхээр заналхийлж,
Х.Эрдэнэбулганаас бэлнээр 2.000.000 төгрөгийг айлган сүрдүүлж авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Н.О нь дээрх гэмт хэрэгт бусдыг санаатай татан оруулах гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж Х.Эрдэнэбулгантай мөнгөний талаар ярьсан бичлэг хийж өгч дэмжлэг үзүүлэн бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан, Шүүгдэгч Н.Г нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд бусдыг санаатай татан
оруулсан, Шүүгдэгч Б.З нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм
буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Х.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтанд өгсөн:
2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Гэгээнтэн цогцолборт ажил дээрээ байхад 12 цаг 18 минутанд 80950595 дугаарын утсаар залгаж зарж байгаа бараа үзэх гэсэн юмаа гэж эрэгтэй хүн ярьж хаяг, байршил асуухаар нь би ажлынхаа газрыг зааж өгсөн. Тэгтэл 12 цаг 46 минутанд 80950595 дугаараас дахиж залгаад ирчихсэн байна гэж хэлэхээр нь би ажлаасаа гарахад үл таних хоёр залуу цагаан өнгийн Тоёота Спасио маркийн авто машинтай зогсож байсан. Уулзаж Сонота 7 маркийн авто машины соланы бүтээлэг үзүүлэхэд 20 гаран ширхэгийг худалдаж авмаар байна ойрхон Ногоон төгөл хотхоны хүнд үзүүлье гэж хэлээд машинд суучих гэхээр нь би өөрийнхөө машинтай дагаад явчихья гэхэд удахгүй таныг буцаагаад энд хүргээд ирнэ гэж хэлэхээр нь би бараагаа аваад машинд нь суугаад Гэгээнтэн цогцолбороос гарах гэж явж байхад хойноос хар өнгийн Хаймер Н-2 маркийн авто машин араас дагаж явсан 120 мянгатын уулзвараар Рапид харш хотхоны урд замаар явж байхад араас дагаж явсан хар өнгийн Хаймер Н-2 машин гүйцэт түрүүлэхэд машины хойд шилэн дээр хас тэмдэгтэй Даяар Монгол хөдөлгөөн гэсэн наалттай байсан. Тэгтэл миний сууж явсан машин Даяар Монгол хөдөлгөөн гэсэн Хаймер Н-2 маркийн машиныг дагаад явахаар нь хаашаа явж байгаа юм бэ? хол яваад байгаа юм биш үү гэхэд үл таних хоёр залуу одоо ойрхон гээд давхиад Баянзүрх дүүргийн 11 хорооны нутагт байрлах Туул голын гүүр гарч гүүрэн доогуур явж байгаад зогсоод намайг машинаас буулгаад Хаймер Н-2 маркийн авто машин руу суу хэдэн үг солиодохьё гэж үл таних хоёр залуугийн нэг нь хэлсэн. Хэн нь хэлснийг санахгүй байна. Намайг Хаймер машин руу орж суухад хойд суудал дээр 40-45 орчим насны танихгүй хүн сууж байсан ба жолооны ард 35 орчим насны залуу суучихсан байсан. Намайг авч очсон үл таних хоёр залуугийн нэг нь миний хажууд суугаад нэг залуу нь урагшаа суусан. Би машинд нь орж суугаад юу болоод байгаа талаар асуухад 40-45 орчим насны Баатараа гэх хүн чамд тайлбарлах шаардлага байхгүй. Бид нар авах ёстой юмаа авч байж салдаг хүмүүс гэж хэлээд та нар улсын мөнгө идэж баяжсан хүмүүс биз дээ яахаараа өгөх ёстой мөнгөө өгдөггүй юм бэ? Танай
Эс Би Эйч Би ХХК-ний 2014 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцож тендерийг авахад чинь бид нарын нөлөө орж та нар ялж тендерийг авсан биз дээ О гэж нэртэй хүнийг санаж байна уу? гэж асууж бид нарт 200 сая төгрөг өгөх ёстой. Энэ мөнгөний 50 хувь нь Даяар Монгол хөдөлгөөний санхүүжилт болж явдаг гэж хэлсэн. Манай Эс Би Эйч Би ХХК нь 2014 онд Ус сувгийн удирдах газарт 15 ширхэг авто машин нийлүүлэх 1.8 тэрбум төгрөгний төсөв бүхий тендерт оролцож тендерт ялсан. Тухайн үед хөрөнгө оруулагчаар Ирээдүйн Энержи групп ХХК оролцож авто машинуудыг нийлүүлсэн. Даяар Монгол хөдөлгөөний Баатар гэх хүн нь дээрхи тендерийн талаар яриад байсан. Манай компани нь ганц удаа тендерт орж байсан. Баатар гэх хүн нь манай компаний дансны дугаарыг асуухаар нь хэлэхэд Төрийн банкны мэдээллийн сан дээр манай хүн байгаа гээд утсаар яриад дансны орлого, зарлага, үлдэгдэлийг шалгуулж байсан. Татвар, Мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газарт таньдаг хүмүүс байдаг. Танай компанийг бүх юмаар нь шалгуулж чадна шүү, харин энэ мөнгийг өгчих юм бол бид нар усанд хаясан чулуу шиг алга болно. Дахиж хэзээ
бэлнээр өгсөн. Намайг АТМ-аас мөнгө авахаар гарахад манай ажил дээр ирсэн залуу намайг дагаж явсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн урд талын Улаанбаатар Сити зочид буудлын хойд талд зогсоод бичгийн цаасан дээр Миний бие Эрдэнэбулган Даяар Монгол хөдөлгөөнд
маш их айж сандарсан. Тэгэхэд Баатар гэх залуу нь наадахаа хойд суудлын бүсээр сайн даруулж суулга гэж хэлж байсан. О гэх хүнд мөнгө өгнө гэж амласан асуудал байхгүй. Харин О нь энэ хэрэг болохоос 2 хоногийн өмнө над руу залгаад мөнгө төгрөгний боломж байвал өгөөч гэж ярихаар нь би Ирээдүйн энержи ХХК-д хулхидуулаад ганц ч төгрөг авч чадаагүй байна хэрэв авах юм бол би танд 1, 2 сая төгрөг өгч болох юмаа гэж хэлсэн. Миний зүгээс гомдолтой байна. Сүүлийн үед өөрийн амь нас болон гэр бүлийнхэний аюулгүй байдалд байнга санаа зовж байна. Хэрэв надад болон ар гэрт ямар нэгэн зүйл тохиолдвол эдгээр хүмүүстэй холбоотой гэж бодож байна. Тийм учраас хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-72/
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байсан уу сайн санахгүй байна намайг уурхай дээр байхад танил З /99292106/ над руу залгаад манай нэг найзын ахаар нь Эрдэнэбулган гэдэг хүн Ус сувгын удирдах газраас зарлагдсан 1.8 тэр бум төгрөгний тендерийг ажлыг авхуулчихаад тендер бүтээлгэсний 10 хувиа өгөхгүй, өгнө гээд муриад зугтаад байна гэнэ. Үүнийг авах боломж байна уу гэж асуухаар нь энэ асуудлыг би сайн мэдэхгүй байна. Батай наад асуудлаа ярь гэж хэлсэн. Тэгтэл Ба, З нар уулзаж энэ талаар ярилцсан байна лээ. Чухам юу гэж ярьж тохирсоныг мэдэхгүй. З, Эрдэнэбулган гэдэг хүний талаар бүх мэдээлэл, мөн О, Эрдэнэбулган нарын ярианы бичлэгийг Ооос авч Бад өгсөн гэж З ярьж байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уурхайд ажиллаж байгаад ирсэн. Тэгтэл маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ба 91916024 утаснаас миний 96790224 дугаар руу залгаж яриад өнөөдөр Эрдэнэбулган гэдэг нөхөр дээр очих уу гэж асуухаар нь өнөөдөр амжихгүй гэж хэлсэн. Тэгээд 2016 оны
цаг гаран ярьсан. Ба О гэдэг хүн Эрдэнэбулганаас мөнгө аваад өгвөл Даяар монгол хөдөлгөөнд санхүүжилт өгч ядуу хүмүүст түлээ нүүрс авч өгөх талаар яриад байсан. Эрдэнэбулган өөрөө би 1 тэр бум 800 сая төгрөгний тендер аваад цаад хүмүүстээ мөнгийг нь гаргаж өгсөн. Миний дансанд 50 сая төгрөг үлдсэн. Энэ мөнгөний тал буюу 25 сая төгрөгийг О ахад өгөх ёстой. Надад үүнээс өөр чадал байхгүй. Надаар тендер авхуулсан хүмүүс намайг хулхидаад алга болсон. Тэр хүмүүс О ахад мөнгө өгөх ёстой гэж яриад Эрдэнэбулган өөрөө өөрийнхөө дансанд байгаа мөнгийг гар утсаараа үзүүлээд 2 сая төгрөг одоо дансанд байна үлдэгдэл 18 сая төгрөгийг надад хугацаа өгөөч 2 хоногийн дараа өгөөд энэ асуудлыг дуусгая гэж хэлээд гар бариад бүгдээрээ хот руу буюу Дүнжингарав худалдааны төвийн гадаа очиход Эрдэнэбулган мөнгө авахаар түрүүлээд ганцаараа орсон. Удалгүй араас нь Л бичгийн цаас авахаар ороод Эрдэнэбулгантай хамт гарч ирсэн. Тэгээд машиндаа суугаад 19-ийн үйлчилгээний төвийн урд талын UB зочид буудлын гадаа Эрдэнэбулган өөрийн гараар Даяар монгол хөдөлгөөн төрийн бус байгууллагад 18 сая төгрөгний өртэй. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэж бичээд гарын үсэг зурж өгөхөөр нь баталгаажуулах зорилготой нотириат руу орсон боловч нотириат өрийн бичгийг баталгажуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд Эрдэнэбулганыг ажил дээр нь буулгаж өгчихөөд буцаад явж байхад Л надад 500.000 төгрөг өгсөн. Өгөхдөө Эрдэнэбулганаас авсан мөнгө гэж хэлж байсан. Эрдэнэбулганаас яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Өөр хэн хэнд хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Зын ярьсан асуудлаар нь Эрдэнэбулгантай уулзсан. Асуудлыг ийм хурц болно гэдгийг мэдээгүй. Бид нарын дунд өр авлагын асуудал байхгүй. Эрдэнэбулган нь От тендерийн мөнгөө өгөхгүй зугтаагаад байна гэх яриаг З ярьсны дагуу Эрдэнэбулгантай уулзсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-223/
Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Б /95659589 / надтай яриад О гэж хүн яриад Х.Эрдэнэбулган гэдэг хүнээс 50 сая төгрөгний авлагатай. Энэ мөнгийг жил тойрон авч чадахгүй байна аваад өгвөл 20 сая төгрөгийг танай Даяар Монгол хөдөлгөөн төрийн бус байгууллагад чинь өгье, танай байгууллага одоо хүйтэрэхэд нэн ядуу айл өрхүүдэд түлээ, нүүрс, хоол хүнсний зүйл, заримд нь эм тариаг жил бүр өгдөгийг мэдээд тэр ажилд чинь дэмжлэг үзүүлье гэж ярилцсан талаар надад хэлсэн. О нь Бд Х.Эрдэнэбулганы ажлын хаяг байршил, утасны дугаарыг өгсөн байсан. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн орчим санагдаж байна яг тодорхой санахгүй байна Б бид хоёр миний эзэмшлийн 2321убе улсын дугаартай Хаймер Н-2 маркийн авто машинтай модны хоёрт Хас Монгол төрийн бус байгууллагын гишүүн Эрхэс буюу С, Л нартай очиж уулзсан. Тухайн үед С 5191 серийг нь тодорхой санахгүй байна. Цагаан өнгийн Тоёота Спасио маркийн авто машинтай явж байсан. Б бид хоёр уулзаад О гэж хүний өрийг Эрдэнэбулганаас аваад өгчихвөл хэдэн төгрөгтэй болоод энэ өвөл нэн ядуу хүмүүст өгдөг түлээ нүүрс, хоол хүнс, эм тариа авах мөнгөтэй болчих юм байна гэж ярилцаад С, Эрдэнэбулганы утас руу залгаад зарах гэж байгаа барааг чинь үзье гэхэд Эрдэнэбулган Гэгээнтэн цогцолборт хүрээд ир гэж дуудахаар нь Б бид хоёр миний машинтай
яваад Олимпийн хорооны урд талын зам дээр хүлээгээд зогсож байсан. Харин С, Л хоёр 5191 улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Спасио маркийн авто машинтайгаа Гэгээнтэн цогцолбор руу орсон. Удалгүй С, Л нар Эрдэнэбулганыг машиндаа суулгаад Гэгээнтэн цогцолбороос аваад гарч ирсэн. Эрдэнэбулганыг машиндаа хэрхэн яаж суулгасан талаар мэдэхгүй. Б бид хоёр Х.Эрдэнэбулгантай тухтай уулзаад зогсоё гэж бодоод явсан боловч Маршалын гүүр хүртэл замын хажууд зогсчих зогсоол байдаггүй юм байна лээ. Тэгээд явсаар байгаад Баянзүрхийн товчооны ертөнцийн зүгээр бол хойд талд нь буюу Туул голын эрэг дээр зогссон. С, Л нар дагаж яваад ирсэн. Эрдэнэбулганыг буулгаад миний Хаймер машины хойд суудал дээр суулгаад зүүн талд Л сууж байсан. С машин дотроо сууж байсан. Б миний хажуугийн урд сандал дээр сууж байсан ба Б Х.Эрдэнэбулганд хандаж От 50 сая төгрөгний өртэй юу яагаад өдий болтол өгөхгүй байгаа вэ? хэзээ өгөх юм гэж асуухад Эрдэнэбулган би О ахаас 50 сая төгрөг зээлж аваагүй, ноднин жил би 1 тэрбум 800 сая төгрөгний Ус сувгийн тендерийн ажлыг авахад О ах зуучилж өгсөн юм аа. Тухайн үедээ зуучлалын хөлсөө 10 хувь гэж Отой тохирч байсан гэж Эрдэнэбулган өөрөө ярьж эхлээд Төрийн сангаас манай компаний данс руу 1 тэрбум 800 сая төгрөг орохоор нь Ирээдүйн энержи ХХК-ний данс руу шилжүүлэхдээ өөртөө 40 гаран сая төгрөгийг үлдээгээд бусдыг шилжүүлсэн гэж ярьж байсан. Би авсан мөнгөний тал мөнгийг өгнө гэж хэлж байсан. Ерөнхийдөө Туул голын эрэг дээр очоод 2 цаг гаран ярилцахад Х.Эрдэнэбулган янз бүрийн юм ярьж байсан багцлаад хэлэхэд ийм яриа явагдсан. Миний хувьд зарим үед нь машинаасаа буугаад гол дээр очоод буцаад машиндаа сууж байсан. Зарим яриаг нь сонсоогүй. С өөрийнхөө машин дотор сууж байсан. Миний Хаймер машин руу орж суугаагүй. Энэ яриа явагдаж байхад С ундаа ус, хоол авчирсан. Машины хаалга онгорхой байсан учраас бид нарын яриаг заримыг нь сонсож байсан л байх. Х.Эрдэнэбулганыг бид нар ямар нэгэн байдлаар дарамтласан зүйл байхгүй бид нартай хамт хоол идэж, ундаа уугаад ярилцаад Эрдэнэбулган өөрөө би О ахад 2 хоногийн дотор 20 сая төгрөг олж өгье гэж ярьсан. Би өөрөө Ирээдүйн Энержи ХХК-нд хулхидуулчихсан. 40 гаран сая төгрөг авсан. Тал мөнгийг нь өгнө гэж ярьсан. Яг цагийг нь тодорхой санахгүй байна Б, Л, Эрдэнэбулган нар Сын Спасио маркийн машинд нь суугаад түрүүлээд хөдлөсөн. Би тухайн үед эхнэр ирж машин сольж авна гэж байсан болохоор эхнэрийгээ хүлээгээд гол дээр үлдсэн удалгүй манай эхнэр 0275 унл улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн машинтайгаа ирсэн. 5 хуушуур авчирсан байхаар нь хуушуур идчихээд гранд марк 2 машинаа унаад манай эхнэр Хаймер Н-2 аваад тус тусдаа хөдлөсөн. Би хот руу орох замдаа Л руу залгахад Дүнжингарав худалдааны төв дээр байна гэхээр нь араас нь явж очсон. Намайг очиход Б, Эрдэнэбулган хоёр миний машинд орж ирж суугаад 19 дүгээр хороололын үйлчилгээний төв рүү явж очоод Б, Эрдэнэбулган хоёр машинаас буугаад 30 гаран минутийн дараа Б орж ирээд би Эрдэнэбулгантай зээлийн гэрээ хийчихлээ гэж хэлэхэд Эрдэнэбулган найзыгаа Гэгээнтэн цогцолбор руу ажил руу хүргээд өгөөч гэхээр нь би Эрдэнэбулганыг Гэгээнтэн цогцолбор дээр буулгаад Бг модны хоёрт буулгаад гэртээ
харьчаад эхнэрийгээ аваад Амгалан орж аавтайгаа уулзаж байхад гадаа гэгээтэй байсан. Цагийг тодорхой санахгүй байна. 19 дүгээр хороололын гаднаас хөдлөхөд Л гэртээ харьлаа гэж ярьж байсан. С аавынх нь бие муу эмнэлэг дээр аав дээрээ очлоо гээд салаад явсан. Х.Эрдэнэбулган, Бд 2 хоногийн дараа 20 сая төгрөг өгнө гэж ярьж тохирсон. Би өчигдөр буюу 2016 оны 10 сарын 15-ны өглөө 05 цагт Төв аймгийн Баянчандманийн наана байдаг Цагдаагийн амралтын тийшээ адуу мал тамгалахаар гэр бүлийнхэнтэйгээ хоёр найзтайгаа яваад өнөөдөр 12 цагт орж ирсэн. Өчигдөр би Б, С, Л нартай утсаар ярихад 16 цагийн үед очиж мөнгөө авна гэж ярьж байсан. Би 2005 оноос 2008 он хүртэл Даяар Монгол хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж байгаад хэсэг хугацаанд болиод 2015 оноос эхлэн одоог хүртэл тэргүүнээр нь ажиллаж байгаа. Манай Төрийн бус байгууллага 10 орчим гишүүнтэй, үйл ажиллагааны зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрт дээр ажиллаж амьдарч буй гадаадын иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд МУ-ын хууль тогтоомжийг биелүүлж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавих, хэрвээ биелээгүй тохиолдолд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран таслан зогсоох, хүүхэд залуучуудад эх орон ч үзлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-239, 241-243/
Шүүгдэгч Д.Лын мөрдөн байцаалтанд өгсөн:
2016 оны 10 сарын 12-ны өдөр "Даяар Монгол" хөдөлгөөний тэргүүн Ба бид хоёр уулзсан. Бид хоёрыг хамт байхад Бын танил Золоо гэх залуу ирж Батай уулзсан юм. Ба Золоогоос 16.0 сая төгрөг авах авлагатай талаараа ярихад Золоо мөнгө байхгүй байна, тендэрийн мөнгө төгрөгөө авч чаддаггүй, мөнгө өгөх Эрдэнэбулган мөнгө өгөхгүй гадуур үрээд яваад байна, амралтанд найз нөхөдөө авч яваад 5-6 саяар хөгжим авч яваад байна дайлаад байна гэж ярьж байсан. Тэгээд Золоо "Эрдэнэбулганы тендэрийн ажил луйвардаж авсан талаарх утасны ярианы бичлэг, мөн тендэрийн ажил бүтэх юм бол зуучлалын мөнгө өгөх гэрээ зэргээ үзүүлсэн. Тэр хоёрын яриагаар бол Золоо, О хоёр Эрдэнэбулганд "Ус сувгийн удирдах газраас зарласан 1,800.000.000 /нэг тэрбум найман зуун сая/ төгрөгний ажил олж өгөөд зуучлалын мөнгө гэж 8 хувийг нь авахаар тохиролцон гэрээ хийсэн юм байна лээ. Тэгээд тэр Эрдэнэбулган нь тендэрээ авчихаад мөнгөө өгөхгүй байна гэж ойлгосон. Ингээд Ба "энэ залуутай чинь уулзаж үзье" гэж 2016 оны 10 сарын 13-ны өдөр уулзахаар болоод салсан. 2016 оны 10 сарын 13-ны өглөө 10-11 цагийн үед Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Ба, Бын танил ах Баатараа бид гурав уулзсан бөгөөд манай "Хас Монгол" хөдөлгөөний залуу Эрхэсийг дуудсан. Тэгээд Эрдэнэбулганыг машины доторхи дагалдах хэрэгсэл, гоёл чимэглэл худалддаг болохоор нь Эрхэсийг утсаар яриулж зарж байгаа барааг нь үзэх гэж байгаа хүн байна гэж дуудуулж уулзах зорилгоор Эрхэсийн 80950595 дугаарын утсаар Эрдэнэбулганы 99080122 дугаарын утас руу залгуулсан. Тэгээд Эрдэнэбулганг Гэгээнтэн хотхонд байна ирээд залгачих гэхээр нь тэнд очоод утсаар нь Эрхэс дуудаж гаргаж ирээд би уулзсан. Би Эрдэнэбулгантай "би жолооны курс ажиллуулах гэж байгаа юм, чиний зарж байгаа машины хэрэгсэлийг чинь олон тоогоор авах гэсэн юм, ямар үнээр яаж өгөх вэ" гэж асуугаад Эрдэнэбулганыг "манай захирал энд ойрхон байгаа юм, Грийн таун хотхонд
байгаа, хамт очоод уулзаад ирье" гэхэд зөвшөөрсөн. Ба, Баатараатай Гэгээнтэн хотхоны хажууханд өөрийнхөө Hummer Н2 машинтай хүлээж байсан. Тэгээд Эрдэнэбулганыг Эрхэсийн тоёота Спасио маркийн машинд суулгаад Их тэнгэрийн урд замаар явж байхад араас Ба машинтайгаа гүйцэж түрүүлээд урд гарахад Эрдэнэбулган юу болоод байгааг ойлгосон байх. Учир нь Бын машин хойноо Даяар Монгол гэсэн бичигтэй юм. Тэгээд Баянзүрхийн гүүрний доохон талд очиж зогсоод Баатараа машин дотроосоо Эрдэнэбулганг дуудаад "хөгшөөн наашаа суучих хэдэн үг солъё" гэж дуудаад машиндаа суулгасан. Хойд суудал дээр Баатараа Эрдэнэбулган хоёр, жолоочийн сандал дээр Ба, хажуугийн суудал дээр нь би суугаад ярилцацгаасан ба Баатараа "чи О гэж хүн таних уу Бид нар бол чамд хурууныхаа үзүүрийг ч хүргэхгүй, чиний яаж тендэр авсан бичлэг чинь надад байгаа, мөн чиний дансаар орсон мөнгө төгрөгийг бид нар мэдэж байгаа, чи оройноос өмнө асуудлаа шийдэхгүй бол чамайг авлигатай тэмцэх газарт өгнө" гэж ярихад Эрдэнэбулган "би өөрийнхөө хувийг ч аваагүй байгаа, миний дансыг өөр хүн ашигласан, гэхдээ бичиг баримт нь миний гарын үсгээр явж байгаа" гэж ярьж байсан. Тэгтэл Эрхэс машин дотроосоо сунадаг төмрөн бороохой гаргаж ирээд Эрдэнэбулганыг хатгаж ёвроод "чи үнэн хэлэлдээ ямар сонин юм бэ, чи залилан хийчихсэн юм байна шдээ" гэх зэргээр яриа өрнөсөн. Эрдэнэбулган "та нар итгэхгүй байгаа бол миний дансыг үз" гээд интернэт банкаар дансаа шалгуулж үзүүлэхэд хоёр дансанд нь нийлээд 2.0 сая төгрөг байсан. Тэгээд Ба "бид нар Золоогоос 16.0 сая төгрөг авах авлагатай юм, тэгсэн Золоо чамаас мөнгө авч чадахгүй байна гээд байна, манай Даяар Монгол хөдөлгөөнийхөн өвөл болох гэж байна, нүүрс, мод тарааж зурагтын нэвтрүүлэг хийх гэж байгаа юм, тийм учраас бид нар Золоогоос авах юмаа чамаас авах хэрэгтэй байна гэж хэлхэд Эрдэнэбулган "би Даваажав гэх хүнээс мөнгөө авчихвал мөнгийг чинь өгнө" гэхээр нь тэгвэл чи нотариат орж Даяар Монгол хөдөлгөөнд 16.0 сая төгрөг өгөх өглөгтэй гэсэн бичиг хийж өг гэхэд зөвшөөрөөд дагуулаад явсан. Нотариат орох замдаа Дүнжингаравын АТМ-ээс Эрдэнэбулган орж 2.0 сая төгрөг аваад Бад өгсөн. Тэндээсээ 19-р хорооллын үйлчилгээний төвийн нотариат руу Эрдэнэбулган Баатар хоёр ороод би араас нь орсон. Тэгээд Эрдэнэбулган "би Даяар Монгол хөдөлгөөнд 15.0 сая төгрөгний өртэй бөгөөд энэ мөнгийг 2016 оны 10 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн бичиг хийж батлуулсан. Тэндээс гараад Эрдэнэбулганыг Гэгээнтэн хотхонд ажил руу нь хүргэж өгсөн. Би буцаад 19-р хорооллын үйлчилгээний төвийн тэнд буугаад Нисэх рүү гэрлүүгээ явсан. Тэр хэд тэндээсээ салаад явцгаасан байх.....2012 онд
Хас Монгол хөдөлгөөн үүсэн байгуулагдсан бөгөөд одоо гишүүн гэж явдаг 300 орчим хүн байдаг бөгөөд идэвхитэй үйл ажиллагаанд оролцдог 60-70 залуучууд байдаг. Манай хөдөлгөөн нь нийгмийн талын асуудал шийдэх зорилгоор ядуу эмзэг бүлгийн хүмүүст нүүрс, түлээ зэргээр тусалдаг. Бидний хийсэн ажил youtube сайтад байгаа...... Золоо "ийм нэг луйвар хийгээд сурчихсан Хятадуудтай хамтарч
ажилладаг нөхөр байгаа юм баримт нотолгоо нь байна. Эрдэнэбулганаас мөнгөө авчихвал танай мөнгийг өгмөөр байна" гэж яриад Баас гуйсан. Ба намайг хамт яваад өгөөч гэхээр нь хамт явсан. Түүнээс биш надад ямар нэг мөнгө төгрөг өгнө гэж санал болгоогүй, би өөрийн сайн дураар явсан. Баатараа гэх хүн л Эрдэнэбулганыг "хоёр хоногийн дотор мөнгөө өгөхгүй бол цагдаад өгнө, Авлигатай тэмцэх газарт материалыг чинь өгнө" гэж байсан ба
Баатараа нь хэлсэн үү Эрхэс нь хэлсэн үү "чи энэ хэргээрээ шоронд 15 жил сууна, энэ хооронд манай залуучууд эхнэр хүүхдийг чинь халамжилж байна. Шоронгоор явсан залуучууд эмэгтэй хүний толгойг эргүүлэхдээ сайн байдаг юм" гэж айлгаж байсан. Эрхэсийг 2013 онд Ард кинотеатрын суурийн давхарт шивээс хийдэг байхад нь би очиж баруун гарынхаа булчингийн дотор хэсэгт шивээс хийлгэсэн юм. Тэгээд саяхнаас манай хөдөлгөөний Мөнхтулгын найэ гэдгийг мэдсэн. Тийм сайн бол танихгүй. Сая нэрийг нь сонсоход Эрхэс биш Жанебеков гэсэн нэртэй юм байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-230, 232-234/,
Шүүгдэгч Б.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Батай 2016 оны 03 дугаар сард танилцаж найзууд болсон. Тэрнээс бол би өөрөө Даяар Монгол хөдөлгөөний гишүүн биш. Одоогоос 5-6 хоногийн өмнө тодорхой санахгүй байна Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Батай уулзаад хамт юм яриад сууж байхад өртэй нэг хүн миний утасны дугаарыг мэддэг болохоор намайг залгаад утсаа авахгүй байна. Чи залгаад Сонота-7 машины доод хамгаалалт асуугаад яриадахаач гэхээр нь өөрийн 80950595 дугаарын утсаар залгахад утсаа авахаар нь Сонота-7 машинд тавьдаг доод хаалт асуухад байгаа ирээд үзээрэй гэж хэлэхээр нь үзэхээр бол дахиж залгая гэж хэлээд тасалсан. Дахиж залгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Ба над руу яриад өртэй нэг хүн утсаа авахгүй байна чи утсаар яриад хамт яваад өгөөч гэж ярьсан. Би 2016 оны 08 дугаар сард аавын бие муудаж хагалгааны мөнгө Баас зээлээч гэж ярихад 60.000 төгрөг өгч байсан. Аавын маань бие сайжирахгүй одоо болтол эмнэлэгт хэвтэж байгааг Ба мэдэж байсан учраас өртэй хүнийг олоод өрөө авчуул аавын чинь эмчилгээ, зардалд боломжоороо туслана гэж хэлэхээр нь би зөвшөөрч маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Ба над руу яриад Эрдэнэбулган руу яриад хаана байгааг нь асуугаад мэдээдэхээч гэхээр нь би өөрийнхөө утсаар залгаад дээр ярьсан хүн байна Сонота 7 соланы бүтээлэг, хаалт үзье хаана очиж үзэх вэ? гэж асуухад Гэгээнтэн цогцолбор дээр хүрээд ир гэж хэлэхээр нь энэ талаар Бад хэлэхэд 19-ийн үйлчилгээний төв дээр уулзая гэхээр нь би найз Энхмандахын эзэмшлийн 5191убн улсын дугаартай Тоёота Спасио маркийн цагаан өнгийн машинтай 19-ийн үйлчилгээний төв дээр очиход Ба Даяар монгол хөдөлгөөн гэсэн бичигтэй Хаймер Н-2 маркийн хар өнгийн машинтайгаа зогсож байсан. Хажууд нь зогсоход Л миний машинд орж ирж суугаад Гэгээнтэн цогцолбор руу явж очоод дахиад Эрдэнэбулган руу залгаад гадаа чинь ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнэбулган удалгүй гарч ирээд Л, Эрдэнэбулгантай машин руу хамт явсан би араас нь машинтай очиход Сонота 7 хаалт, соланы бүтээлэг үзээд зогсож байхаар нь би тэрийг нь үзчихээд буцаад машиндаа суутал Л, Эрдэнэбулган нар машинд орж ирээд суугаад Л захиралын гэр рүү, Грен таун руу хөдлөөрэй гэж хэлэхээр нь машинтайгаа хөдлөөд төв зам руу орох гээд зогсож байхад Ба Хаймер Н-2 маркийн машинтайгаа хажуугаар орж ирээд урд гараад явсан. Ба над руу утсаар залгаад араас дагаад яваарай гэж хэлэхээр нь би араас нь дагаж явтал Баянзүрх дүүргийн товчооны хойд талын Туул голын эрэг дээр очоод зогсоохоор нь Эрдэнэбулган, Л бид 3 машинаас буухад Эрдэнэбулганг Хаймер Н-2 машин руу суулгаад Ба, чи
энэ нөхрийг жаахан айлгаад мөнгөө авья, чи авлагатай юм шиг ам дагуулаад яриарай гэж хэлээд машиндаа суусан. Би утсаар ярьж байгаад машин руу ороход Ба машины рүль дээр, хойно Бын хуурай ах Баатар, Эрдэнэбулган, Л нар сууж байсан. Би Бын эсрэг талын урд суудалд суусан. Тэгээд би хүмүүсийн яриаг сонсоход Эрдэнэбулган нь 1 тэрбум 800 сая төгрөгний тендерийн ажлыг авч мөнгөө өөрийнхөө дансаар авч Ирээдүйн энержи ХХК-д өгсөн нэг ч төгрөг өөрөө аваагүй би тэр хүмүүст давхар зальдуулчихсан тэр хүмүүсийг олчуул би өрөө өгмөөр байна гэж хэлэхэд Баатар Эрдэнэбулганы компаний дансыг авч нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад дансыг нь шүүлгэхэд тендерийн дараа Эрдэнэбулганы дансанд 1 тэр бум 870 орчим сая төгрөг орж 47 сая төгрөг өөрийнхөө дансанд авч үлдэж бусад мөнгийг Ирээдүйн энержи ХХК-руу шилжүүлсэн байна гэж ярьж байсан. Тендерийн асуудлаар Баатарт өртэй гэдгээ Эрдэнэбулган өөрөө хүлээн зөвшөөрч ярьж байсан. Энэ талаар Баатар өөрийнхөө утсаараа бичлэг хийсэн. Эрдэнэбулган будлиантай материалаар тендерээ авсан гэдгээ ярьж байсан. Эрдэнэбулган нь Баатарт өртэй юм байна гэж бодоод Эрдэнэбулганыг би “чи пизда минь залилан хийсэн байна ш дээ” би хүнд зүгээр юмаа алдаж чадахгүй хүн шүү, чи ч гэсэн юмаа алдчихсан байсан бол ингэнэ биздээ гэхэд толгой тохиж байсан. Тэгтэл Баатар намайг хуушуур, ундаанд яваад ир гэхээр нь би ганцаараа хуушуур ундаад Баянзүрхийн товчоо руу яваад бараг 1 цагийн дараа очсон. Намайг байхгүй хойгуур юу ярьсан талаар мэдэхгүй. Намайг очиход Эрдэнэбулган надад хугацаа өгөөч гээд гуйчихсан сууж байхаар нь би кино зураг авалтанд ашигладаг эвдэрхий сунадаг төмөр бороохойгоор мөрөн дээр нь 2 удаа сул цохиж, гуя руу нэг удаа чичэхэд төмөр бороохой сунаж аяархан цохисон. Тэрнээс бол би гэмтэл бэртэл учруулахаар цохиогүй. Тухайн үед би Эрдэнэбулганыг айлгах гэж төмөр бороохойгоор цохисон. Би тамхи татахаар буугаад буцаж орж ирэхэд Баатар ах, Эрдэнэбулганд 2 болзол тавьсан. 1 дэхь болзол нь би өргөдлөө бичээд шүүх цагдаагаар явах уу луйварын тендерийг шалгуулаад мөнгөө олж авах уу эсвэл мөнгөө өөрөө төлөх үү гэж хэлэхэд Эрдэнэбулган цагдаа шүүхээр шалгуулмааргүй байна. Би өөрөө төлье надад хугацаа өгөөч гэж гуйхаар нь би учираа олж байгаа юм байна гэж бодоод машиндаа ороод суусан. Миний ойлгосноор Эрдэнэбулган нь 1 тэрбум 800 орчим сая төгрөгнийхөө 10 хувийг Баатарт өгөхөөр ярьж тохирсон боловч тэрийгээ өгөхгүй зугтаагаад байсан юм байна гэж ойлгосон. Миний хажууд мөнгөн дүнгээ тодорхой яриагүй мөнгөө өг гээд ярьж байсан. Би машиндаа орж бараг 2 цаг гаран утсаараа интернэт орж юм үзэж байхад хоорондоо ярьж тохирсон бололтой машинтайгаа хөдлөхөөр нь би араас нь ганцаараа машинтайгаа дагаж яваад голын хоёр салаа гараад зогсохоор нь зогсоход Эрдэнэбулган, Л, Баатар 3 миний машинд суугаад Дүнжингарав худалдааны төвийн гадаа очиход 16 цаг өнгөрч байсан Л, Баатар, Эрдэнэбулган нар машинаас буугаад Эрдэнэбулган ганцаараа дотогшоо орж Л, Баатар нар гадаа тамхи татаад зогсож байсан. Би машинаасаа буугаагүй. Эрдэнэбулган дотогшоо ороод 10 гаран минутийн дараа гарч ирээд Бын машин руу Эрдэнэбулган, Л, Баатар нар суугаад хөдлөхөөр нь би араас нь дагаад явахад 19-ийн үйлчилгээний төвийн урд талын Улаанбаатар сити зочид буудлын гадаа зогсохоор нь би машинаасаа буугаад Бын эсрэг талын урд суудал дээр орж суухад Эрдэнэбулган бал цаас
барьчихсан юм бичээд сууж байсан ба нотириатаар орж юмаа батлуулаад би явья гэж ярьж байсан. Эрдэнэбулган бичээд дууссаны дараа, нотириатын үүд хүртэл би хамт явж байгаад үлдсэн. Баатар ах түрүүлж гараад нотириат дотор байна гэж утсаар ярихад Эрдэнэбулган ганцаараа орчихоод гарч ирээд Баатар, Эрдэнэбулганыг дөхүүлж өгөх үү, алхах юмуу гэхэд дөхүүлээд өг гэж хэлээд Эрдэнэбулган миний машинд суугаад Гэгээнтэн цогцолборын гадаа 18 цаг өнгөрч байхад буулгачихаад Бын машиных нь хажууд очоод зогсоход Ба аавынхаа эмчилгээнд хэрэглээрэй гээд 500.000 төгрөг өгөхөөр нь би аавынхаа эмчилгээний төлбөрийг аавд өөрт нь өгсөн. Өнөөдөр 15.00 цагийн үед Ба над руу яриад Эрдэнэбулган үлдэгдэл мөнгөө өнөөдөр 16 цагт өгнө гэсэн чи замаараа Лхава-Очирыг аваад очоод авчих гэж хэлсэн. Л руу яриад замаараа аваад Гэгээнтэн цогцолбор руу явж байхад Ба, Л руу яриад мөнгө нь дутуу байна гэнэ 17 цагт болсон гэхээр нь Л, Дашдэмбэрэл бид 3 хуушуур идчихээд Гэгээнтэн хотхоны гадаа очоод Л миний утсаар Эрдэнэбулган руу залгаад гадаа чинь ирчихсэн байна гэхэд за одоо гарлаа гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар ирээд Л, Дашдэмбэрэл бид гурвыг гавлаад авчирсан. Кино зураг авалтанд хэрэглэж байсан эвдэрхий бороохой байсныг тэр өдөр уулзахаасаа өмнө авчихсан энгэрийнхээ халаасанд хийчихсэн явж байсан ба голын зах дээр машины накладны төмрийг цааш нь түлхэхээр гаргаж ирээд бариад явж байсан. Энэ үед би гартаа барьчихсан байхдаа Эрдэнэбулганыг өрөө өгөөч гэж хэлж байсан. Тэрнээс бол уг бороохойгоор цохиж зодсон асуудал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-249, 2-р хх-ийн 3-5/
Шүүгдэгч Н.Гын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2013 оны 1 дүгээр сараас эхлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт зураг төсөв, хяналтын хэлтэст усны инженерээр ажиллаж байсан. 2014 оны 04 дүгээр сард манай газар дээр Ус сувгын удирдах газрын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажил гэсэн тендер зарлагдсан. Энэ ажиллагаанд Хюньдай Моторс Монголиа ХХК, Эс Би Эйч Би ХХК ба Дашрын хүрээ ХХК-тай түншлэлээр оролцсон. Тендерийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж Эс Би Эйч Би ХХК шалгарсаны дагуу шалгарсан компанитай гэрээ хийх зөвлөмжийг Нийслэлийн Захирагчийн алба руу хүргүүлсэн. Уг тендерт оролцож шалгараагүй Хюньдай Моторс Монголиа ХХК нь 2014 оны 7 дугаар сард Сангийн яаманд гомдол гаргасны дагуу уг тендерийн ажиллагааг хянаж Татварын Ерөнхий газар, Хюньдай Моторс Монголиа ХХК-ний ирүүлсэн тодорхойлолтууд хоорондоо зөрүүтэй байна гэсний дагуу дахин тодорхойлолт гаргуулж, үнэлгээ хийлгэнэ үү гэсэн албан бичиг Сангийн яамнаас ирүүлсэний дагуу үнэлгээний хороо Татварын Ерөнхий газраас дахин тодорхойлолт авахад Хюньдай Моторс Монголиа ХХК нь орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасны дагуу татварын өртэй байсан учраас уг компаний материалыг тендерийн ажлаас чөлөөлж Эс Би Эйч Би ХХК-нийг шалгаруулсан. Зөвлөмжийг дахин Нийслэлийн захирагчийн алба руу хүргүүлсэн. Хюньдай Моторс Монголиа ХХК нь үнэлгээний хорооны шийдвэрт Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу нэхэмжлэлийг шүүх хэлэлцээд 2015 оны 01 дүгээр сард нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Үүний дараа хамт ажиллаж байсан Н.О Эс Би Эйч Би ХХК-ний хүмүүсийг манай хуурай дүү
нар байсан юмаа чамд баярлалаа гээд шагнана гэж хэлсэн. Тэрнээс бол мөнгө төгрөг тодорхой ярьсан асуудал байхгүй. Үүнээс хойш Н.О ахтай тааралдхаараа яасан бэ гэж асуухад нөгөө хүмүүс болоогүй байна гэнэ гэж хэлдэг байсан. Н.О ах 2016 оны 01 дүгээр сарын үед ажлаас гарсан үүнээс хойш холбогдож яриагүй. Би 2016 оны 05 дугаар сард ажлаасаа гарч ажилгүй гэртээ байсан. 2016 оны 09 дүгээр сард Ч.О ахтай утсаар ярьж ажил төрөлгүй мөнгө муутай байна байрны түрээс нэхэгдээд байна нөгөө хүмүүс чинь яасан юм болоо гэж асуухад О ах нөгөө хүмүүс шалтаг тоочоод зугтаагаад байна гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрийн найз Алтанбаатарт надад нэг хүн баярлалаа гээд мөнгө өгнө гэж байсан өгөхгүй байна гэж хэлэхэд нэг хүнтэй уулзуулж өгье гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр байх яг тодорхой санахгүй байна манай найз Алтанбаатар над руу залгаад нөгөө хүн чинь уулзая гэнэ хоёулаа очиж уулзая гээд Тэнгис кино театрын урд талын Солонгос ресторанд орж уулзахад өөрийгөө Золоо, Ба гэх хүмүүстэй уулзаж дээрх асуудлын талаар ярихад Ба, Золоо бид нар эхлээд энэ хүнтэй чинь уулзая, хэдүүлээ дахиад уулзая гэж хэлсэн. Би ойлгохдоо Ба, Золоо нарыг хуулийн мэдлэгтэй, таньдаг хүмүүстэй юм байлгүй дээ гэж ойлгосон. Тэрнээс бол Эс Би Эйч Би ХХК-ний захирал Эрдэнэбулганыг ямар нэгэн байдлаар дарамтлаад мөнгө аваад өгөөч гэж захиалаагүй. Ба, Золоо нарыг тийм үйлдэл хийнэ гэж ойлгоогүй. Тухайн үед Ба, Золоо нартай уулзаад салаад О ахтай уулзаад Эрдэнэбулгантай манай найзын таньдаг хүмүүс нь уулзаад эргээд уулзая гэж ярьсан талаар хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа Золоо, Алтанбаатараас утасны дугаарыг чинь авлаа гээд яриад тодруулж асуух зүйл байна гэж хэлэхээр нь би сайн мэдэхгүй О гэж хүнтэй яриад асуу гэж хэлээд утасны дугаарыг нь хэлсэн. Тэрнээс хойш би О, Золоо нартай утсаар холбогдож яриагүй. Ба, Золоо нартай уулзахдаа Эс Би Эйч Би ХХК-ны захирал Эрдэнэбулган намайг шагнаж хэдэн төгрөг өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна гэж ярьсан. Тэрнээс бол мөнгөний тоо хэмжээг тодорхой яриагүй. Мөн би Эрдэнэбулганаас мөнгө аваад өгвөл тэрнээс нь тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгнө гэж яриагүй. Ба, Золоо нар Х.Эрдэнэбулганыг цохиж зодож дарамтална гэж огт бодоогүй. Миний зүгээс хуулийн мэдлэггүйгээсээ болж буруу хүмүүстэй уулзаж учрыг нь ойлгоогүйдээ харамсаж байна. Эс Би Эйч Би ХХК-ны захирал Эрдэнэбулганыг айлган сүрдүүлж мөнгө төгрөг авья гэсэн бодол байгаагүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12, 15-16/
Шүүгдэгч Н.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:
2013 оны 2 дугаар сараас эхлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дотоод Аудит хяналт шалгалтын мэргэжилтнээр ажилд орж 2016 оны 2 дугаар сар хүртэл ажилласан. 2014 онд яг хэдэн сард гэдэг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Хавар байсан санагдаж байна Усны авто машин нийлүүлэх тендер байсан санагдаж байна. Уг тендерт Эрдэнэбулганы компани оролцохоор материалаа ирүүлсэн боловч тендерийн материал хүлээн авч дуусах хугацаанаас 5 минутаар хоцорч ирээд тендерт материалаа оруулаад өгөөч гэж гуйж байсан. Тухайн тендерт оролцохоор ганцхан компани материалаа ирүүлсэн байсан учраас тендер хүчингүй болох магадлалтай байсан тул би Эрдэнэбулганы компаний материалыг авчих гэж үүдний решепшинд хэлээд бүртгүүлж оруулж байсан.
Тухайн үед үүдэнд хэн гэдэг решепшин сууж байсныг санахгүй байна. Х.Эрдэнэбулганыг тендерийн материал авчирч өгөхөөс өмнө Агаарын чанарын албаны захиргаа удирдлагын газрын дарга Цогоо надтай уулзаад
Х.Эрдэнэбулганы компаний усны авто машин нийлүүлэх тендерт оролцоно дэмжээд өгөөрэй гэж хэлэхээр нь би боломжтой компани оруулаарай, шалгуур хангасан компани оруулахгүй бол боломжгүй гэдгийг хэлж байсан. Тухайн үед Цогоо надад Х.Эрдэнэбулганы компаний нэрийг хэлж байсан одоо санахгүй байна. Нэг сонин нэртэй компани байсан санагдаж байна. Тендер зарлагдаж 30 хоногийн дотор хариу нь гардаг болохоор энэ хугацаанд Цогоо надтай холбогдож Х.Эрдэнэбулган, Цогоо бид 3 уулзаж албан ёсоор танилцаж 2-3 удаа уулзаж байсан. Тухайн үед уулзахдаа Х.Эрдэнэбулган тендерийн асуудлын талаар уулздаг байсан ба Х.Эрдэнэбулган, Цогоо нар өөрсдөө тендерийн ажлыг бүтээгээд өгвөл үнийн дүнгийн 2 хувийг өгье гэж ярьж байсан. Тэрнээс бол би тэд эдийг өг гэж хэлээгүй мөн мөнгөн дүнгийн талаар огт яриагүй та нарт би боломжоороо туслая гэж хэлж байсан. Түүнээс би тэд нараас мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Тухайн үед Х.Эрдэнэбулганы компани тендерт оролцохдоо өрсөлдөгч компаниасаа үнийн санал нь бага байсан учраас би Эрдэнэбулганы компанийг шалгарах боломжтой юм байна гэж бодож байсан. Түүнээс би Х.Эрдэнэбулганы компанийг шалгаруулаад өгөөч гэж хүнд хэлж яриагүй. Бага үнэ хэлсэн учраас шалгарсан байх. Үүнээс хойш Цогоо, Эрдэнэбулган нар хааяа нэг утсаар ярьж ганц хоёр удаа уулзахаар нь би та нарыг тухайн үед туслаж дэмжээд материалыг чинь хоцорчихсон байхад тендерт оролцуулж байсан болохоор та нар өөрсдөө боломжоороо сэтгэл гаргаад хэдэн төгрөг өгвөл өгөөрэй гэж хэлж байсан. Түүнээс тэд нараас мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Би Х.Эрдэнэбулган руу 2-3 удаа ярьж мөнгөний боломж байвал туслаач гэж ярьж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сард хүүхдийн төлбөр нэхэгдээд байхаар нь Эрдэнэбулган руу ярьж мөнгөний боломж байна уу гэхэд авто машинуудаа нийлүүлсэн боловч ашиг гараагүй гээд өөдөөс баахан зовлон тоочсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-22, 25/
Шүүгдэгч Д.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Яллагдагч Н.Зын мэдүүлэг: 2016 оны 9 дүгээр сард манай 10 жилийн нөгөө ангийн Батхишиг гээд танил залуу над руу яриад Быг таньдаг биз дээ манай найз Алтанбаатарт Быг танилцуулж өгөөч завтай бол манай ажил дээр хүрээд ирээч гэхээр нь би завгүй байна гэж хэлэхэд удалгүй буцаж залгаад танай ажил дээр яваад очъё гэж хэлээд манай ажил дээр Алтанбаатар, Г гэх хоёр залуу ирсэн. Тухайн үед би Бын найз Өнөрбаттай хамт ажил дээрээ байж байсан ба бид нар Вип өрөөнд орж суухад Алтанбаатар, Г нар Бын найз Өнөрбат нар хоорондоо нэг тендерийн ажлаар холбогдох гэсэн юм гээд ярьж байсан. Би тухайн үед кафед зөөгч хийж байсан болохоор орж гарч байсан. Тэр үед би Бын гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан учраас гараад явсан. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа Алтанбаатар над руу залгаад Батай утсаар холбогдож ярьсан уу гэхээр нь би холбогдох боломжгүй байна гэж хэлээд Бын утасны дугаарыг өгсөн. Тэрнээс хойш би Быг Алтанбаатар Г нартай уулзуулаагүй эдгээр хүмүүс юуны талаар ярьсаныг би мэдэхгүй байна. Тухайн үед Алтанбаатар над руу 9902-той 9905-тай янз бүрийн дугааруудаас ярьж байсан. Батхишиг надтай ярихдаа
Алтанбаатарын найз Г нь тендерийн хороонд ажилладаг 2 тэрбум төгрөгний тендерийн ажил хүнд авч өгсөн чинь шагналын мөнгөө өгөхгүй байгаа юм байна лээ чи Батай уулзуулаад өгөөч гэж ярихаар нь би ийм асуудал байгаа юм байна гэж ойлгосон. Тэрнээс бол анх Алтанбаатар, Г нартай уулзахад дээрх асуудлын талаар яриагүй. Би хүний утасны дугаар олж өгсөн болохоос өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэдгээр хүмүүсийг танихгүй, юу ярьсаныг нь мэдэхгүй байна. Миний зүгээс хүн дарамталж, айлгасан, захиалсан зүйл байхгүй. 2011 онд Масс баарны захирал Бороо нь миний Каморово маркийн машиныг шинэ баарны нээлтэнд яваад өгөөч гэж ярьж байсан. Тэр үед хамгаалалтыг нь Б.Б хариуцаж явж байсан ба тэр үед танилцсан. Хааяа нэг энд тэнд тааралдахаараа мэндийн зөрүүтэй явдаг. Б нь жоншны уурхайтай болсон гээд бичиг баримтыг бүрдүүлээд өгөөч гэж яриад бичиг баримтыг нь хамт мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хөөцөлдөн явж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27, 29-30/
иргэн Б.Байгалмаад өөрийгөө Эрхэс гэж танилцуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 1.600.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,
иргэн Т.Ариунтуяад өөрийгөө Эрхэс гэж танилцуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 700.000 төгрөгний үнэ бүхий "HP" маркийн 1 ширхэг зөеврийн компьютерыг хуурч өөртөө шилжүүлэн авч хохирол учруулан залилсан, нийт 3 удаагийн үйлдлээр бусдаас нийт 11.310.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Н.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2015 оны 05 дугаар сард циркийн зүүн талын Стилито нэртэй гоо сайханы газар үйлчилүүлж байгаад тухайн салонд ажилладаг шивээсчин Эрхэс гэх залуутай танилцаж байсан юм. Түүнээс хойш утсаар ярилцаж байгаад 2015 оны 09 дүгээр сараас үерхэж эхлээд ерөнхийдөө манай гэрээр орж гараад хамт байдаг байсан юм. Тэгээд Эрхэс Дахүрээ зах дээр Одбаяр /88048646, 99666379/ гэх найзтайгаа нийлж машин хүнээс хямдхан аваад мөнгө нэмж зарж байгаа гэж байсан. Тухайн үедээ Эрхэс надад Сайн ломбарданд ВМW Х-6 машиныг 35 сая төгрөгөнд тавьчихсан хүн байгаа. Тэр хүний зээлийг нь төлж өгч машиныг нь аваад 67 сая төгрөгөөр зарахаар таньдаг нэг хүнтэй ярьчихсан байгаа надад мөнгө хэрэгтэй байна. Одбаяр гуравуулаа нийлээд 35 сая төгрөг олоод тэр машиныг авчихмаар байна гээд хэд хоног гуйгаад мөнгө дутаад байна чи унаж яваа Приус-20 машинаа зарчих гээд байхаар нь би 2015 оны 04 дүгээр сард 9 сая төгрөгөөр худалдаж авсан 2004 оны Приус-20 машинаа 7.5 сая төгрөгөөр зараад дээр нь эгч Мөнхтуяагаас 4 сая төгрөг зээлж аваад нийт 11.5 сая төгрөгийг Эрхэст өгөөд чи машинаа зарчихаад хурдан мөнгийг маань өгөөрэй гэж хэлээд өгсөн боловч тэр үеэс эхлээд ер нь надтай уулзахгүй зугтаад худлаа яриад яваад байх болсон. 2015
оны 11 сарын 20-ны үеэр манай ажил дээр ирэхээр нь уулзахад мөнгө олох гэж байна гээд л худлаа яриад байхаар нь би мөнгөө олж авах гээд ажилаасаа чөлөө хүртэл аваад Эрхэсийг 10 хоног дагаж явсан. Тэр гэр орон гэх юмгүй намайг дагуулаад нэг бол машиндаа, нэг бол буудалд хоноод явдаг байсан юм. Тэгээд дагаад явж байх үед ТБД андуудын хойно нэг байрны гадна очиж нэг найзынхруугаа ороод ирье гээд миний Самсунг Дуос маркын гар утсыг авч ороод удалгүй гарч ирэхдээ миний утсаар тээврийн хэрэгслийн бичилт хийгдээгүй шинэ хоосон гэрчилгээгээр сольчихлоо гэж хэлээд гарч ирсэн. Тэгээд тэр гэрчилгээгээрээ өөрийн унаж байсан ВМW Х-5 маркын цайвар ногоон өнгийн машины оныг нь өөрчилж бичүүлээд ломбарданд тавиад мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Би ч тухайн үед нь юм бодоогүй энэ хүнээс мөнгөө авч байвал болоо гэж бодож байсан. Тэгээд би Эрхэсээс салаад ажилаа хийхгүй бол болохгүй байна гээд тэр өдөр гэртээ хүргүүлээд салсан. Тэгээд маргааш нь манай гэрт намайг байхгүй үед өөрт байсан түлхүүрээрээ түлхүүрдэж ороод төрсөн ах Саруулмөнхийн урт шаргал өнгийн нэхий дээл, мөн канон маркын өнгөт принтер байсныг аваад явсан байсныг нь би орой гэртээ ирээд мэдэж Эрхэсрүү утсаар залгаж чи ахын нэхий дээл, принтер зэргийг авсан уу гэхэд харин тиймээ би авчихсан байгаа хэд хоног өмсчихөөд, принтерийг чинь хэрэглэчихээд өгнө гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа Эрхэс манай ажил дээр ирээд манайх руу цуг явахад Эрхэс нөгөө тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр өөрийнх нь унаж байсан 01-25 УНС улсын дугаартай ВМW Х-5 машины мэдээлэл болон эзэмшигчээр нь Бүрэнцогтын С гэсэн бичилт хийсэн байснаа үзүүлэхээр нь би Бүрэнцогтын С гэж хэн юм бэ гэхэд Эрхэс миний жинхэнэ нэрийг С гэдэг юм би анхнаасаа чамд нэрээ Эрхэс гэж худлаа хэлсэн юм гэж байсан. Би Одбаярыг сайн танихгүй. Ломбарднаас ВМW Х6 маркийн машин гаргаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна мөнгө олоод өгөх боломж байна уу гэж хэлээд авсан. С манай эгчээс 2 удаа 2 сая төгрөгөөр буюу нийт 4 сая төгрөг авсан. Мөн миний машиныг 7.500.000 төгрөгөөр заруулж 5 сая төгрөгийг нь авсан. Надад нийт 9 сая төгрөгийн хохирол учирсан. Би 2004 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монголд орж ирээд номероо аваагүй байсан Тоёота прүс 20 маркийн авто машиныг 2015 оны 05 дугаар сард 9.5 сая төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр бүртгүүлж байсан юм. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөнгөний хэрэг болоод өөрийн эзэмшлийн 6907 УБЕ улсын дугаартай Тоёота прүсс 20 маркийн авто машинаа Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хань-Агьт” ХХК-д 3 сая төгрөгний барьцаанд 7 хувийн хүүтэй зээлж авсан юмаа. Ингээд би зээлийн эргэн төлөлтийн мөнгө 710.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн. Тэгтэл Эрхэс, Одбаяр хоёр миний машиныг 7.100.000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн. Уг мөнгөнөөс надад нэг ч төгрөг өгөөгүй. Миний хувьд Тоёота прүсс 20 маркийн авто машинаа унаад удаагүй байсан учраас би Эрхэсээс 9.5 сая төгрөг нэхэмжилсэн. Манай эгч Мөнхзаяагаас 4 сая төгрөг данс болон бэлнээр авсан нийтдээ 13.5 сая төгрөгний хохирол учирсан гэж бодож байгаа. Дээрхи эд зүйлсийг Соос нэхэмжлэх шаардлагагүй гэж бодож байна. Канон маркийн өнгөт принтерийг би өөрөө очоод байсан газраас нь авчихсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 240-242, 4-р хх-ийн 73-74, 5-р хх-ийн 22, 23 /
-Иргэн Н.Мөнхтуяа хохирогч Н.Мөнхзаяад гаргаж өгсөн итгэмжлэл. /5-р хх-
ийн 60/
Хохирогч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2015 оны 11 сарын 16-ны өглөө Эрхэс надруу утсаар залгаж 2 сая төгрөг олоод өгөх боломж байна уу би ломбарднаас BMW X6 маркийн машин чөлөөлж авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэсэн. Тэгээд би эгчээсээ асуугаад эргээд хариу хэлье гээд эгчээсээ мөнгө асуухад ирээд ав гэхээр нь 1 дүгээр хорооллоос эгчээсээ 1.600.000 төгрөг аваад Эрхэс рүү ярихад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Сайн" ломбардны үүдэнд байна гэхээр нь би таксидаж очсон. Тэгтэл Эрхэс, Одбаяр гэх найзтайгаа машинтай зогсож байсан. Тэгээд би машинд нь сууж Эрхэст 1.600.000 төгрөг тоолж өгөхөд Эрхэс би маргааш мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Тэрнээс хойш Эрхэс уулзахаараа мөнгө гарахгүй байна, мөнгө гарахаар мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй болсон болохоор цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 50-51/
Хохирогч Т.Ариунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2015 оны 12 сард би Нью вест зочид буудлын ресторанд зөөгчөөр ажиллаж байхдаа хамт ажилладаг найз Мөнх-Учралын оюутан ангийн найз Ижилмөрөнтэй үерхдэг Эрхэс гэх залуутай танилцсан юм. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрхэс миний түрээслэн амьдарч байсан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4-18 тоотод дүү Тамиртайгаа хамт ирээд намайг нөөтбүүкээ нэг өдөр хэрэглүүлээч гээд гуйхаар нь би өгөөд явуулсан юм. Тэгээд удалгүй маргаашнаас нь манай зочид буудалд байрласан. Би нөөтбүүкээ авая гэхээр ажилаа арай дуусаагүй байна маргааш маргааш гээд яваад байсан. Тэгтэл 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэг цагдаа ирээд Эрхэс гэж танай буудалд байгаа юу гэхээр нь би байрлаж байгаа гэхдээ одоохондоо алга, өглөө гараад явсан гэтэл намайг Эрхэстэй ямар холбоотой вэ гэхээр нь би найзууд гэтэл Эрхэсийг хэрэгт холбогдсон байгаа бид нар хайж байгаа гээд байрлаж байгаа өрөөрүү нь ороод хамт байсан дүү Тамирыг нь дагуулаад явсан. Би утас руу нь залгахаар утсаа авахгүй салгаад унтраачаад байсан юм. 2016 оны 01 сарын дундуур Эрхэс миний нөөтбүүкийг ломбарданд тавиад алдсан гэдгийг мэдсэн. Эрхэс гэх нэр нь хуурамч нэр нь байсан. Жинхэнэ нэрийг нь С гэдэг юм байна лээ. Би өөрийн нөөбүүкээ олж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /4-р хх-ийн 199/
-Эйч Пи маркийн зөөврийн компьютерт эд зүйлийн үнэлгээ хийсэн эд зүйлийн үнэлгээ. /4-р хх-ийн 205/
Гэрч Н.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Б.Сыг Эрхэс гэх нэрээр манай дүү Мөнхзаяатай 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл 2 сар хэртэй үерхэж байсан талаар нь мэднэ. Би тэр залууг 2-3 удаа харж байсан. Сайн танихгүй, хаана ямар ажил хийдэг, хаана хэнтэйгээ амьдардаг талаар мэдэх зүйл огт байхгүй ээ. Дүү Мөнхзаяагаас хаана яаж танилцаж байсан талаар нь асуухад тэр Эрхэс гэх залуугаар гоо сайханы салонд хөмсгөндөө шивээс хийлгэж байгаад танилцаж байсан гэж сонссон. Манай дүү Мөнхзаяа надруу 2015 оны 10 сарын 26-ны өдөр утсаар залгаад эгчээ би Эрхэс гэх энэ залуутай цаашид амьдрах бодолтой байгаа юм. Эрхэс машины наймаа хийдэг юм. Эрхэст мөнгөний хэрэг болоод байна та
надад 2 сая төгрөг зээлээч гэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд дүү Мөнхзаяа удаахгүй ээ 7 хонуулаад буцаагаад өгчихнө гэсэн. Эрхэс нэг машин авах гэсэн чинь хэдэн төгрөг дутчихаад байгаа юм гэж хэлэхээр нь Мөнхзаяагийн дансруу 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд удаагүй 2015 оны 11 сарын 01-ний өдөр Мөнхзаяа над руу утсаар залгаад 2 сая төгрөг зээлээч ээ гэсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм урьдах мөнгөө өгөөгүй байж гэж хэлтэл та санаа зоволтгүй Эрхэс машин авах гэсэн чинь мөнгө дутаад байгаа юм. Энэ машиныг авчихаад буцааж зараад таны мөнгийг өгчихнө гэж гуйсаар байгаад 11 сарын 03-ны өдөр би өөрийн данснаасаа 2 сая төгрөг аваад Эрхэс гэх тэр залуу манай гэрт ирээд 2 сая бэлнээр надаас аваад явсан. Тэгээд Эрхэс гэх тэр залуу дүү Мөнхзаяагаар дамжуулан надаас нийт 4 сая төгрөг авсан. Мөн дүү Мөнхзаяагийн машиныг заруулаад мөнгийг нь залилсан байна лээ. Мөнхзаяа нь надаас 2 удаа нийт 4 сая төгрөг өгөөч гэж гуйсан. Надад хэлэхдээ Эрхэс машин зардаг юм. Одоо хямдхан машин аваад түүнийгээ мөнгө нэмж зарах гэсэн мөнгө дутаад байна. Мөнгө зээлээч гэсний дагуу би Мөнхзаяагийн хаан банкны данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд дараа 2 сая төгрөгийг Эрхэс гэх тэр залууд өөрт бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 243-244/
Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтанд өгсөн:
Миний зүгээс Н.Мөнхзаяаг хуурч мэхлэж залилсан асуудал байхгүй. Мөнхзаяагийн прүс-20 маркийн авто машиныг авто ломбарднаас чөлөөлж Одбаярын таньдаг хүнд 7.1 сая төгрөгөөр 2015 оны 11 сарын 09-ний өдөр зарсан. Авто ломбарданд 3.5 сая төгрөг өгсөн санагдаж байна. Үлдсэн мөнгийг 3.5 сая төгрөгийг Одбаярт өгч экспресс банкаар өөрийнхөө хаан банкны данс руу хийгээд миний авах гэж байсан 01-25 унс улсын дугаартай BMW X-5 машины эзэн Гомбын данс руу шилжүүлэхэд нь би хажууд нь хараад зогсож байсан. Би энэ мөнгийг нь Гомбод өгүүлэхэд машины урьдчилгаа мөнгөө гэж өгсөн. Үлдэгдэл мөнгийг Мөнхзаяа бид хоёр 2 сарын хугацаанд төлж дуусгана гэж хэлсэн. Би Мөнхзаяагийн төрсөн эгч Мөнхтуяагийн гэрээс нь буюу Голден парк хотхоноос бэлнээр 2 сая төгрөгийг 2015 оны 10 дугаар сард яг хэдний өдрийг нь тодорхой санахгүй байна очиж авсан. Би Мөнхзаяагийн төрсөн эгч Мөнхтуяагаас дахин 2 сая төгрөг авснаа санахгүй байна. Би бодохдоо аваагүй гэж бодож байгаа.
2015 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт Ариунтуяа гэх эмэгтэйгээс Эйч Пи маркийн зөөврийн компьютерийг барилгын зураг зурж байсан учраас хэрэглэхээр гуйж авсан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа Ариунтуяагийн Эйч пи маркийн зөөврийн компьютерийг 4 дүгээр дэлгүүрийн хойд талд ломбардны нэрийг нь мэдэхгүй ломбарданд 100.000 төгрөгний барьцаанд тавьсан. Би Ариунтуяагийн зөөврийн компьютерийг ломбарданд тавихдаа Ариунтуяад өөрт нь мөнгөний хэрэг гараад байгаа учраас чиний зөөврийн компьютерийг түр хугацаанд ломбарданд тавьлаа гэж хэлсэн. Тухайн үед Одбаяраас маргааш нь надад мөнгө өгнө гэж байсан учраас би Ариунтуяагийн зөөврийн компьютерийг ломбарданд тавьсан.
2015 оны 11 дүгээр сарын эхээр Сайн ломбардны гадна зогсож байгаад Байгалмаагаас 1.6 сая төгрөгийг авахдаа машин авах гэсэн мөнгө дутаад байна буцааж өгөх хугацаагаа тодорхой яриагүй хэлж авч байсан. Тухайн үед миний авах гэж байсан BMW X-6 маркийн авто машин зарагдчихсан байхаар нь Байгалмаагаас авсан мөнгөөр Гомбын BMW X-5 машинд хоёр таван бул нийтдээ 1.5 сая төгрөгөөр
солиулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-249, 2-р хх-ийн 3-5, 7-10/
Хохирогч Л.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:
2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2-д зааснаар сэжигтэн, яллагдагчаар татагдан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс хоригдон шалгагдаж байгаа юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байцаалтанд орчихоод буцаад цагдан хорих байрлуугаа 15 цагийн үед орох гээд цагдан хорих байрны 1 дүгээр давхарын зааланд байцаалт эргэлтэнд гарсан хоригдогч нарын хамт зогсож байсан ба хорих ангийн хянагч нар хоригдогч нарын биед үзлэг хийгээд цааш нь нэвтрүүлж байсан юм. Тухайн үед уг заалны шалыг нь будчихсан будаг нь хатаагүй байсан ба цаасан хайрцаг дэвсээд түүн дээгүүр хоригдогч нар явж байсан юм. Тэгтэл Б гэх хоригдогч цаасан хайрцаган дээгүүр явалгүй шалан дээгүүр явсан ба цаанаас нэг хянагч цаасан дээгүүр явах шаардлага тавьсан. Мөн би Бд хандан будагтай шалан дээгүүр битгий яваад бай наагуур чинь цаас дэвсчихсэн байгаа биздээ наана чинь хүн юм хэлээд байгаа юм бишүү гэхэд Б над дээр ирээд чамд ямар хамаатай юм бэ гээд маргасан ба салаад цаашаа явах шиг болсон. Тэрнээс хойш юу ч мэдэхгүй байна. Шоконд орчихсон тэгээд эмч нар ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Тухай үед яг юу болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Тэгээд 2 хоног хорих ангийн эмнэлэгт хэвтэж эмчилэгдсэн. Тэгээд бие муудаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очиход миний нарийн гэдэс цоорсон байна гээд яаралтай хагалгаанд орсон. Б бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. Цаасан хайрцаган дээгүүр яваагүй гэдэг маргаанаас болсон. Намайг Бгээс өөр хүн цохиж зодоогүй. Миний баруун шанаан тус газар алагдах шиг болсон. Тэрнээс өөр юу ч мэдэхгүй байна гэх мэдүүлэг /6-р хх-ийн 77-79/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1670 дугаартай:
Л.Батбаярын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, хэвлийн хөндийн ялгадаст үрэвсэл, гүн хордлого, хэвлийн хагалгаа хийгдсэн, хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /6-р хх-ийн 87/
Гэрч С.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:
Би тухайн өдөр ахлах ахлагч Мөнхзаяа, дэслэгч Жандан, хошууч Содгэрэл
нарын хамт хорих 461 дүгээр ангийн цагдан хорих байрны 1 дүгээр давхарын заалны хэсэгт үзлэг нэгжлэг хийх үүрэг гүйцэтгэж байсан ба 14 цаг өнгөрч байсан байх цагийг нь хэлж мэдэхгүй байна ахлах ахлагч Мөнхзаяа хошууч Содгэрэл бид 3 үзлэг хийгээд Мөнхзаяа рапорт хөтлөөд Содгэрэл хүнтэй уулзаад байж байтал гаднаас уулзалтанд яваад орж ирж байсан хоригдогч нар заал дүүргэсэн байсан. Тухайн үед уг заалны шалыг будсан байсан болохоор цаас шалан дээр дэвсээд дээгүүр нь хоригдогч нар явж байсан юм. Тэгээд хоригдогч нарыг цаасан дээгүүр яваарай гэж хэлээд байж байтал Б гэх хоригдогч будсан шалан дээгүүр явсан ба Батбаяр гэх хоригдогч чи цаасан дээгүүр яв гэж хэлэхэд “Чи хэн юм, чи хэн юм бэ” гээд Б Батбаярын эрүү рүү нэг удаа цохиод Батбаяр хойшоо саваад унасан. Би үзлэг хийж байсанаа орхиод шууд тэр 2 дээр очиж салгасан юм. Тухайн үед хоригдогч нар наад талаар зогсчихсон байсан болохоор Б Батбаярын хаана хаана нь цохисоныг хараагүй. Ямар ч байсан эрүүнд нь баруун гараараа цохиод газар унагаачихсан юм. Тэгээд намайг очоод салгах үед Батбаяр шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан ба босож чадахгүй бие нь салагнаад байхаар нь хорих ангийн эмч нарыг дуудаад эмч нар ирээд Батбаярыг авч явсан. Батбаярыг Бгээс өөр хүн цохиж зодоогүй. Батбаяр уулзалтаас зүгээр явж орж ирж байсан. Биеийн байдал хэвийн байсан гэх мэдүүлэг /6-р хх-ийн 80/
Гэрч Н.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би хорих 0461 дүгээр ангийн цагдан хорих нэгдүгээр давхарт байрлан үзлэг нэгжлэгийн хэсэгт эмэгтэй хоригдогч нарт үзлэг нэгжлэг хийх үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед манай үзлэгийн хэсгийн заалны шал нь будагтай байсан ба шалан дээгүүр цаасан хайрцаг дэвсээд уг цаасан хайрцган дээгүүрээ хоригдогч нарыг явуулж байсан юм. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед би үзлэг хийж байгаад уулзалтаар яваад ирсэн хоригдогч нарт будагтай шалан дээгүүр явж болохгүй шалан дээр дэвссэн цаасан хайрцган дээгүүр яваарай гэж шаардлага тавингаа үзлэг хийгээд тэмдэглэл хөтлөөд байж байтал гаднаас уулзалтаар гараад ирсэн Б гэх хоригдогч цаасан хайрцган дээгүүр биш будагтай шалан дээгүүр явсан чинь хажуунаас нь Батбаяр гэх хоригдогч Бд хандан будагтай шалан дээгүүр битгий яв гээд хэлээд байгаа юм биш үү гэж хэлтэл Б чи юу гээд байгаа юм бэ гээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн чинь Б Батбаярын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон чинь Батбаяр шалан дээр дээшээ хараад уначихаар нь би хажууханд зогсож байсан еренхий жижүүр хошууч Содгэрэлд хоёр хоригдогч зодолдоод байна гэж хэлсэн чинь Содгэрэл хянагч дэд ахлагч Батсайхан хоёр очиж уг хоёр хоригдогчийг салгаад хошууч Содгэрэл нэг нэгээр уулзаад байсан юм. Би өөрөөр цохиж байхыг нь хараагүй, цохиод унагаангуут нь би хошууч Содгэрэлд хэлэх гээд тэр хоёроос өөр зүгт харсан болохоор өөрөөр цохиж зодож байхыг нь хараагүй. Батбаярыг Бгээс өөр хүн зодож цохиогүй. Тэгээд хошууч Содгэрэл эмч дуудаад Батбаярыг ангийн эмнэлэг рүү аваад явсан юм. Хяналтын камер байхгүй гэх мэдүүлэг /6-р хх-ийн 82-83/
Гэрч Х.Содгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчим хоригдогч нарт Цагдан хорих байрны нэгдүгээр давхарт үзлэг нэгжлэг хийгээд байж байсан. ...
тухайн үед шалыг шинээр будсан байсан болохоор цаасан хайрцаг цувуулан тавиад хоригдогч нарыг түүн дээгүүр явуулж байсан юм. Тэгээд сүүлийн хоёр гурван хүнийг явуулаад байж байтал цаанаас манай бүртгэл хөтөлж байсан ахлах ахлагч Мөнхзаяа ерөнхий жижүүрээ энд хүн зодолдоод байна гэхээр нь би яваад очтол Батбаяр гэх хоригдогч нь шалан дээр дөрвөн хөлөлчихсөн хажууд нь Б гэх хоригдогч баруун гар талдаа нэг суга таяг тулчихсан зогсож байсан юм. Тэгээд би очоод Бг аваад ээлжийн даргийн өрөөний үүдэн аваачиж зогсоосон ба тухайн үед Батбаяр эвгүй болчихлоо гээд гэдсээ дараад байхаар нь би харуулийн бага дарга Отгонбаатараар жижүүр эмч дуулаад эмч ирээд Батбаярыг үзчихээд зургийг нь авах шаардлагатай байна гээд хорих ангийн эмднэлэгрүү авч яваад хяналтанд байлгана гээд хорих ангийн эмнэлэгт хэвтүүлсэн. Би Бгээс яасан юу болж байгаа юм бэ гэж асуухад Б надад хэлэхдээ Батбаяр намайг хэл амаар доромжлоод байхаар нүүрлүү нь нэг удаа цохисон гэж хэлсэн юм. Би Бг Батбаярын яг хаана хаана нь хэдэн удаа юугаар цохисныг нь хараагүй, би цагдан хорих байрны үүдний заал хэсгийн баруун хойд хэсэгт байсан ба зодоон заалны зүүн хэсэгт болсон болхоор хараагүй наад хэсгээрээ таславч тавчихсан байсан. Ахлах ахлагч Мөнхзаяаг хүмүүс зодолдоод байна гэхээр нь яваад очтол шалан дээр Батбаяр дөрвөн хөллөөд Б хажууд нь зогсож байсан юм. Намайг очсоноос хойш бол цохиж зодсон зүйл болоогүй. Бгээс өөр хүн Батбаярыг цохиж зодоогүй. Яг зодоон болдог хэсэгрүү туссан камерын хяналт байхгүй. Уг зааланд зодоон болдогийн эсрэг талруу харсан 1 ширхэг камер байдаг. Тэр нь харуулын даргын суудаг хэсэгрүү хардаг гэх мэдүүлэг /6-р хх-ийн 84-85/
-хохирогч Х.Эрдэнэбулганы дансны хуулга /1-р хх-ийн 11-12/
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15, 6-р хх-ийн 67-69/,
-зургаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 23-33/,
-камерийн бичлэгүүдэд үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл.
/1-р хх-ийн 55-64/
-шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /1-р хх-ийн 109/,
-шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110/,
-иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 38-82/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 84-98/, магадлал /2-р хх-ийн 99-113/, Б.З, Н.Г, Н.О нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 119-141/, Чингис Хаан банкны лавлагаа /2-р хх-ийн 184-246/,
-эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 201-209/
-утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 2-94/,
-эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /3-р хх-ийн 205-206, 4-р хх-ийн 38, -эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 205/
-хохирогч Л.Батбаярын ГССҮТ-ийн 28403 дугаартай өвчний түүхийн хуулбар /6-р хх-ийн 116-132/
-таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /9-р хх-ийн 42-44/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх болон хохиролын талаарх бусад баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, сэжигтэн, ялллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Н.Оын үйлдэл оролцооны шинж байдлыг харгалзан түүнд холбогдох үйлдэл хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгож өөрчлөн зүйлчилэх нь зүйтэй юм.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Б.С нь гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр урьдийн харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,
Мөн Б.Б, Б.С, Г.Ба, Д.Л нар нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг,
Н.Г, Б.З нар нь Б.Б, Б.С,
Г.Ба, Д.Л нарыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.С, Г.Ба, Д.Л, Н.Г, Б.З, Н.О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Сыг урьдийн харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан торгох ял тус тус оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь хэргийн учир тодорхой хугацаагаар тус тус цагдан хоригдсон байх тул тэдний цагдан хоригдсон хоног нэг бүрийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, Б.С нар нь тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх ба шүүхээс тус бүрт нь эрүүгийн хариуцалга хүлээлгэж оногдуулсан ялын хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан байх ба хохирогч нарт хохирол төлөгдсөн, хохирогч нар нь хохирол нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидинүүдийг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хадгалаж, сунадаг төмөр бороохойг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 38.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Бэсүд овогт Бын Сыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, урьдын харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч М овогт Ггийн Ба, Х овогт Дэлгэрсайханы Л нарыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч Б овогт Нийн Г, Б овогт Бгийн З нарыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Нийн Оыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдэхэд бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан гэм буруутайд тус тус тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн
2, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Бг тус тус,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Сыг тус тус,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Г.Ба, Д.Л нарыг тус тус,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Н.Г, Б.З нарыг тус тус,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Н.Оыг тус тус шийтгэсүгэй.
Шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх
ялыг 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
Шүүгдэгч Б.Сын эдлэх ялаас хоёр зуун арван ес хоног буюу 3.285.000 төгрөгийг хасч 9.715.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Н.Гын эдлэх ялаас нэг зуун гучин найм хоног буюу 2.070.000 төгрөгийг хасч 7.930.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Зын эдлэх ялаас нэг зуун дөчин нэг хоног буюу 2.115.000 төгрөгийг хасч 7.885.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Д.Лын эдлэх ялаас нэг зуун ерин найм хоног буюу 2.970.000 төгрөгийг хасч 7.030.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Г.Бын эдлэх ялаас хоёр зуун гучин найм хоног буюу 3.570.000 төгрөгийг хасч 6.430.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Н.Оын эдлэх ялаас нэг зуун гучин найм хоног буюу 2.070.000 төгрөгийг хасч 9.930.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ