| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 145/2016/00429/И |
| Дугаар | 146/ШШ2017/00189 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 146/ШШ2017/00189
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Л.Н, Д.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин М.М, М.Э нарыг төрсөн эх Л.Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Л.Н нь охин М.М, охин М.Э нарт тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хүүхдийн сургалтын төлбөр 2.500.000 төгрөг, хүүхдийн хуримтлалын мөнгө 1.200.000 төгрөг, нийт 3.700.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн болохыг тус тус дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох малаас нэхэмжлэгч Л.Н-д тус бүр 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий хонь 7 толгой, хурга 4 толгой, ямаа 14 толгой, ишиг 4 толгой буюу нийт 1.450.000 төгрөгийн үнэлгээ бүхий 29 толгой малыг, охин М.М-д тус бүр 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий хонь 7 толгой, хурга 4 толгой, ямаа 14 толгой, ишиг 4 толгой буюу нийт 1.450.000 төгрөгийн үнэлгээ бүхий 29 толгой малыг, охин М.Э-д тус бүр 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий хонь 7 толгой, хурга 4 толгой, ямаа 14 толгой, ишиг 4 толгой буюу нийт 1.450.000 төгрөгийн үнэлгээ бүхий 29 толгой малыг тус тус хариуцагч Д.М-ээс гаргуулан олгож, нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Д.М-д, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Л.Н-д тус тус даалгасугай.
6. Сөрөг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 6.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Мөнхтуяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ээс 84.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277.000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Д.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ээс 37.075 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 37.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажид урьдчилан төлсөн 74.150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН