Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1007

 

   

             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч П.Л , түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

Гэрч З.М , Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэлээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л д холбогдох ...  дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Л  нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Ж.М ын цүнхнээс түүний өмчлөлийн “Ай фоне-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Т.М ийн халааснаас түүний өмчлөлийн “Ай фоне-6 спейс грэе” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 392000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1016000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Л  нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Ж.М ын цүнхнээс түүний өмчлөлийн “Ай фоне-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Т.М ийн халааснаас түүний өмчлөлийн “Ай фоне-6 спейс грэе” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 392000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1016000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэлээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ...  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

 

Гэрч З.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэг болсон өдөр манай эхнэр жирэмсэн байсан болохоор эхнэрээ үзүүлэх гээд явж байсан. Мөн Б тай хоёр эхнэрээ дагуулаад кино үзнэ гэж ярьсан байсан. Эхнэр бид хоёр Багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр 13 цагаас 15 цагийн хооронд буусан. Цагаа сайн санахгүй байна. ...1 дүгээр төрхийн хажууд байх ...эход үзүүлэхэх гэж орсон.  ...би цүнхийг нь авч үлдсэн. Удалгүй эхнэр гарч ирээд Б  Л хоёртой Улаанбаатар зочид буудлын хажууд уулзсан. ...яг хэдэн цагийн үед уулзсанаа санахгүй байна. Тэгээд тэр хоёртой уулзаад машинд нь суусан. Гэтэл нэг энгийн хувцастай хүн орж ирээд бид нарт нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийх үед бид нар хараад сууж байсан. Машинаас буусан хүн байсан эсэхийг сайн санахгүй байна. Тэгээд нэгжлэг хийх үед эхнэрийн цүнхнээс Айфоне 6 плас, айфоне 6, айфоне 5 гэсэн гурван гар утас гарч ирсэн. Тэр утаснуудыг би 1-р эмнэлгийн хажууд гадаад нөхөртэй эмэгтэйн цүнхнээс, хоёр дахь утсыг замын эсрэг талд талбай явах чиглэлд хоёр эмэгтэй явж байхад голынх нь карманаас, 3 дахь утсыг багшийн дээдийн буудлын тэндээс жоохон охины карманаас авсан байсан. Утас авснаа эхнэртээ хэлээгүй байсан. Нэгжлэг хийсний дараа эхнэр асуугаад байхаар нь авсан газартайгаа хэлсэн. Мөн тухайн үед машинаас гарч ирсэн утаснуудтай нийлээд 13 утас гарч ирсэн. Ямар маркийн 13 утас байсныг сайн санахгүй байна. Тэгээд бид нарыг цагдаагийн газарт авч ирээд байцаалт авахгүй байсаар байгаад шөнө болсон. Тэр үед манай эхнэр Л той уулзсан юм шиг байсан. Л хамгийн эхэнд байцаалт өгсөн. Байцаалт өгөөд гарч ирэхдээ би бүх гар утсыг өөр дээрээ авсан шүү мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь сандраад худал мэдүүлэг өгсөн. Дараагийн удаа мөн адил худал мэдүүлэг өгсөн. Яагаад үнэнээ мэдүүлэх болсон бэ? гэвэл анх Л энэ хэрэг гайгүй байх гэж хэлж байсан. Тэгээд би 2 жилийн турш хэргээ хүлээгээгүй. Харин сүүлд Л над руу залгаад хэрэг хүндэрлээ, би хоригдох юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би өөрөө авсан гар утас аа өөрөө үнэнээр нь хүлээж байна. Өнөөдөр шүүх хурал дээр болсон зүйлээ үнэнээр нь мэдүүлж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.О гийн өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай нөхрийн найз гэр бүлээрээ хамтдаа кино үзэхээр болсон. Тэгээд би нөхөртэйгөө хамт автобусаар багшийн дээд дээр ирж байтал гэнэт миний даралт унаад ойрхон 1 дүгээр төрөх эмнэлэгт орж биеэ үзүүлсэн. Учир нь тэр үед би 3 сартай жирэмсэн байсан. ...эмнэлэгт үзүүлэхдээ би цүнхээ нөхөртөө үлдээгээд ганцаараа орж үзүүлсэн. 40 минут хавьцаа болоод эмнэлгээс гарч ирэхэд манай нөхөр үүдэнд байгаагүй. Тэгээд би утас руу нь залгаад үүдэнд хүрээд ир гэхэд манай нөхөр ирсэн. ...Б ын машин Улаанбаатар зочид буудлын зогсоол дээр байсан. Машинд ороход өөр хүн дотор нь байгаагүй. Машинд суусны дараа гаднаас энгийн хувцастай хүн гэнэт орж ирсэн. Би цагдаа гэж мэдээгүй. Тэр хүн орж ирээд шууд биед нэгжлэг хийсэн. Харин машинд нэгжлэг хийсэн эсэхийг би сайн санахгүй байна. Бид нарт нэгжлэг хийх үед би машинд сууж байсан. Цүнхний хувьд би эмнэлэг орохдоо нөхөртөө цүнхээ өгсөн байсан. Гарч ирээд цүнхээ аваагүй. Машинд байхад ч миний цүнх манай нөхөрт байсан. Тэгээд нэгжлэг хийхэд миний цүнхнээс 3 гар утас гарч ирсэн. Би түүнийг яаж миний цүнхэнд орсныг тухайн нөхцөлд мэдээгүй. Гар утасны марк нь бүгд Айфоне байсан. Айфоне 6, айфоне 6-эс, айфоне 5 гэсэн гар утаснууд байсан. Дараа нь би байцаалт өгөхөөсөө өмнө нөхрөөсөө асуусан. Яагаад миний цүнхэнд ийм утас байгаа юм бэ? гэхэд манай нөхөр намайг эмнэлэгт үзүүлэх хооронд хүнээс хулгайлж аваад цүнхэнд хийсэн гэсэн. Надад хэлэхдээ төрөхийн хажууд талаас хоёрыг, замын эсрэг талаас нэгийг нь хулгайлсан гэж хэлсэн. Цагдаа дээр очоод л энэ учрыг мэдсэн. Тэгээд би өөрөө хэрэгт орох гэж байгаа юм шиг санагдаад байцаалт өгөхөөсөө өмнө нойл орохдоо Л оос  машинаас гарч ирсэн утаснуудтай хамт нийлүүлээд хэргийг өөр дээрээ авч болох уу гэж асуусан. Тэгэхэд Л их багын ялгаа байхгүй, би байцаалтаа өгөхдөө өөрийгөө авсан гээд өгчихье гэж хэлсэн. Би байцаалтын дараа нөхөртөө энэ тухай хэлсэн. Өмнө нь энэ тухай айгаад хэлж чадалгүй худлаа мэдүүлэг өгсөн. Би бусдыг өрөвдсөн зүйл байхгүй. Одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч П.Л ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-нд би гэрээсээ гарахдаа гэрт байсан 4 утсыг авч гараад машиндаа хийгээд ...нөхөр Б тай хамт явсан. ...О , М хоёр ирсэн. Удалгүй бид нар дээр цагдаа ирсэн. Бид нарыг машинаас буулгахгүйгээр үзлэг хийгээд шууд цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тухайн үед машинд үзлэг хийж байхдаа машины голын хайрцагт утас байсныг хараад цагдаа руу авч явсан. Мөн О гийн цүнхэнд утас байсныг мөн харсан. Ингээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр аваачаад нэлээн байж байгаад байцаалт авахаар болсон. Тухайн үед О  миний цүнхнээс гарсан 3 утсыг намайг даачих гэхээр нь би зөвшөөрсөн. Би 8 утас 11 утасны ялгаа юу байх вэ дээ гэж бодоод байцаалт өгсөн. Тэгээд сүүлд О  М нартай таарахад тэр утаснууд О тай хамраалгүй байсан. Гэхдээ би нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:

 

Шүүгдэгч П.Л ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч болох Б ын хамт машинтай явж байгаад багшийн дээдийн орчим очоод Улаанбаатар зочид буудлын хажууд зогсоогоод Б  тэндээ үлдсэн юм. Тэгээд би Багшийн дээд орчмоор явж байгаад Арслантай гүүрний орчим хоёр эмэгтэй хөтлөлцөөд явж байсан нэгнийх нь гадна хүрэмний халааснаас нь айфонэ-6 палас, ...гадаад эрэгтэй хүнтэй хамт явж байсан нэг эмэгтэйн цүнхнээс нь айжонэ-6 плас загварын гар утсыг хулгайлан авсан. ...нөхрийнхөө машинд авч ирээд хийчихсэн байсан. ...тухайн үед М э, О  нар Б тай уулзах гээд ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 179, 186-187 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.М ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Арслантай гүүрний ойролцоо явж байхдаа цүнхнээсээ Айфоне-6 плас маркийн гар утсаа хулгайд алдсан. ...сэжиглэж байгаа хүн байхгүй. Юу ч мэдээгүй. Машиндаа суух гээд 10 орчим минут алхаж явах хооронд алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.М ийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ...17 цаг 19 минутын үед утсаар яриад явж байсан юм. ...Арслантай гүүрний орчим явж байхад халаас нэг л хөнгөн оргиод явчихсан юм. Тэгээд гар утсаа шалгаад үзсэн чинь утас алга болчихсон байсан. Би найз Б ийн хамт явж байсан. ...цаг харахад яг 17 цаг 29 минут болж байсан. Тэр хооронд би гар утсаа ...баруун талын халааснаас гар утсаа алдсан. Сэжиглэж байсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч З.М ийн өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр жирэмсэн эхнэрээ ...эмнэлэгт үзүүлээд байж байхдаа найз Б  руу утсаар ярихад ...багшийн дээд дээр байна. Хоол идье,  хамт кино ч үзэе гэж хэлсэн. ...Эхнэр О г дагуулаад очиж уулзахаар багшийн дээдрүү автобусанд суугаад очсон. Автобуснаас буугаад зам хөндлөн гарахад Л той таарсан. ...Б  хаана байгаан гэсэн чинь Улаанбаатар зочид буудлын тэнд машиндаа үлдсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар машинруу нь хамт явсан. Тэгээд машинд нь очоод суусан чинь удаагүй энгийн хувцастай цагдаа ирээд бид нарыг шалгаад машинаас болон Л оос гар утаснууд гарч ирсэн. Тэгээд тэр утаснуудыг хулгайн утас гээд цагдаагийн газар дээр авч ирсэн. ...Б , Л нартай дотно найзууд биш. ...надад хулгайлж авсан гэх гар утсаа өгөөгүй. Би мэдэхгүй байж байгаад цагдаад хамт баригдаад ирсэн. ...хамт хулгайн хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг /1 хавтасны 190-191 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.О гийн өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч М ийн хамт ...эмчид үзүүлээд байж байхад Б руу М утсаар яриад ...уулзахаар болоод бид хоёр автобусанд суугаад багшийн дээд руу очсон. Тэгээд Л той таараад хамт Улаанбаатар зочид буудлын зүүн талын зогсоолд Б  дээр очсон. Машинд ороод сууж байсан чинь энгийн хувцастай цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад цагдаагийн газарт авч ирсэн. Тэгээд тухайн үед Б  Л нарын машинаас  хэдэн гар утас гарч ирсэн нь хулгайн утас гэж байсан. ...Эхнэр Л гэдэг эмэгтэйг огт харж байгаагүй. Тэр өдөр л анх харсан. ...цагдаагийн газарт ирээд хэд хэдэн утас гарч ирээд тэр утаснуудыг хулгайлж авсан гэж л мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хавтасны 192 дугаар хуудас/,

 

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Нийслэлийн Цагдаагийн газрын МШГ-ын байрны авто зогсоол дээр саатуулагдсан “тоёота Кровн-182” автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хохирогч Ж.М , Т.М нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 03 дугаар сарын 23, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлүүд /хх-ийн 32, 54 дүгээр хуудас дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Л д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/

DAMNO ХХКомпаний 2018 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсэгт “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлйн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 орны 03 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 624000 /зургаан зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

DAMNO ХХКомпаний 2018 оны 05 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсэгт “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлйн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 орны 03 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 392000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч П.Л ын гадаад паспортын хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд, эрэн сурвалжлагдаж байсан лавлагаа, жирэмсний хяналтын дэвтэр, амбулаторийн үзлэг хийсэн тэмдэглэл, хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 59-176 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Л нь энэ хэргийг хялбаршуулах хүсэлт гаргаж байсан. ...шүүгдэгч шүүх хурал дээр яриад байгаа зүйлээ өмнө нь нэг ч удаа хөндөж байгаагүй. ...Бүх мэдүүлгүүд нь өмнөх мэдүүлгүүдтэй зөрж байна. Арслантай гүүрний орчим хоёр хохирогч хоёулаа гар утсаа алдсан. Нэг хохирогч нь гадаад хүнтэй явж байсан, нэг хохирогч нь ганцаараа хойд талаасаа буюу Худалдаа хөгжлийн банк талаасаа явж байсан гэх асуудал яригддаг. М гэрчийн шүүх хурал дээр ярьж байгаа мэдүүлэгт эмнэлгийн гаднаас гар утас авсан гээд утасны марк дугаарыг маш сайн санаж байна. Дахиад та хаанаас хулгайлсан бэ гээд асуухаар мэдүүлэг нь зөрж байна. Дахиад цаг асуухад цагууд нь зөрж байна. Тухайн үеийн цаг нь 17 цаг өнгөрч байсан болж таарсан. Мөн гэрч О гийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр машинд байхад цагдаа ирсэн гэх асуудал ярьдаг. Эдгээрээс харахад үг нийлүүлсэн байдал маш тодорхой харагдаж байна. Өмгөөлөгчийн асуулт хүртэл хөтөлж байгаа мэт байна. Тэгэхээр шүүхийн хэлэлцүүлэгт худлаа  хэлэг өгсөн гэрч нарын асуудлыг зүгээр өнгөрөөх ёсгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд 4 хүүхэдтэй. Өмнөх ялыг нь хойшлуулж боломж олгосон. Үүний дараа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Автомашинд үзлэг хийхэд гарсан утасны маркууд зөрж байна. Иймд шүүгдэгч П.Л ийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа: “...Шүүгдэгчээс утасны загваруудыг тодруулж асуухад самсунг эс 5, самсунг эс-6, самсунг 6 эджи, айфоне 6 гэж мэдүүлсэн. Улсын яллагч мэдүүлгийг өөрийн дур зоргоор гуйвуулж байна. Бусад нь айфоне 5 гэж мэдүүлсэн. ...надад ийм зүйл болсон гэж миний үйлчлүүлэгч хэлсэн болохоор би үнэн бодит байдлыг тогтоолгох нь зөв гэж үзсэн. Энэ чигээрээ хүний хэргийг үүрвэл нэг нь хэлсдэж нэг нь ял завших асуудал гарна. Түүнчлэн улсын яллагч орон зай цаг хугацааны хувьд зөрүүтэй ярьж байна гэж байна. ...2 жил үргэлжилсэн хэрэгт ганц нэг мартах, хольсон зүйл байна. Бүгд болсон зүйлийг ярьж байгаа боловч Улаанбаатар зочид буудлын гадаа эсвэл эхлээд уулзсан эсэх асуудал дээр өөр мэдүүлж байгаа зүйл харагдаж байна. Гэвч энэ нь бодит байдлаас өөр зөрүүтэй шинээр зохиосон зүйл байна гэж би харахгүй байна. Өмгөөлөгч хөтөлж асуусан гэж улсын яллагч хэлж байна. Би энэ хоёр гэрчийг хуралдаанд оруулах хүсэлтийг анхнаасаа гаргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ хоёр гэрчийн мэдүүлгийг нэг мөр шалгаж бодит байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. Тэгээд шүүхээс шалгахаар прокурорт буцаасныг улсын яллагч өөрөө давж заалдах шат руу эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцэхдээ хоёр гэрч байгаа тул хоёуланг нь шүүх хуралдаанд оруулж тогтоох талаар ярьсан. ...Иймд би давж заалдах шатны шүүхээс тавьсан асуудлыг шийдвэрлүүлэхээр хоёр гэрчийг шүүх хуралдаанд оруулах хүсэлт гаргасан. Гэрч нарт гарах үр дагавар, үүсэх асуудлыг танилцуулсан, хууль сануулж шүүх хуралдаанд мэдүүлэг авч байхад би гэрч нарыг худлаа мэдүүлэг өгсөн гэж бодохгүй байна. Би гэрч нартай нэг ч удаа уулзаж байгаагүй. Иймээс гурван гар утастай холбоотой асуудлыг гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байх тул шүүгдэгч П.Л д холбогдох хоёр гар утасны хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч П.Л  нь “...өмнө нь худлаа мэдүүлэг өгсөндөө уучлалт гуйж байна. Хэргийг минь үнэн зөвөөр шийдэж, намайг цагаатгаж өгнө үү. Би энэ хоёр гар утсыг аваагүй...” гэх санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Л ийн холбогдсон хэрэгт гэм бурууг хууль ёсны, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хохирогч Ж.М  нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 50 минутын орчим “Сүхбаатар дүүргийн 8 дугааар хороо Арслантай гүүрний орчим явж байхдаа цүнхнээсээ Айфонэ-6 плас маркийн имэй ...  дугаартай гар утсаа” алдсан болох нь хохирогч Ж.М ын 2018 оны 03 дугаар сарын 23, 27-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар

Хохирогч Т.М нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 19-29 минутын хооронд ...Арслантай гүүрний орчим явж байгаад халааснааасаа “Айфонэ-6 спэйс грэй” загварын имэй ... дугаартай гар утсаа алдсан болох нь хохирогч Т.М гийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн баримтуудааар тус тус тогтоогдож байна.

            Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 180902130617 дугаартай тогтоол болон 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 494 дугаартай  яллах дүгнэлтэд шүүгдэгч П.Л ыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “...Арслантай гүүрний орчим явж байхдаа Ж.М ын цүнхнээсээ Айфонэ-6 плас маркийн ...гар утас” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг” зөрүүтэй бичсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргасан тайлбар, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Л  болон хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн З.М , Л.О , А.Б  нар 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17-18 цагийн хооронд уулзсан, ......улсын дугаартай Тоёота Кровн-182 маркийн тээврийн хэрэгсэлд хамт байсан, тухайн өдөр цагдаагийн газарт очиж гэрчийн мэдүүлэг өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог ба 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэлд “...П.Л оос 11 ширхэг гар утас хураан авсан...” гэх /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...9 ширхэг гар утас хураан авсан...” гэх /хавтас хэргийн 17 дугаар хуудас/ баримтад хохирогч нарын хулгайд алдсан гэх “имай ..., ...” код бүхий 2 ширхэг гар утас тэмдэглэгдсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “...шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан бөгөөд

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.М ийн: “...Б  Л хоёртой Улаанбаатар зочид буудлын хажууд уулзсан. ...яг хэдэн цагийн үед уулзсанаа санахгүй байна. Тэгээд тэр хоёртой уулзаад машинд нь суусан. Гэтэл нэг энгийн хувцастай хүн орж ирээд бид нарт нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийх үед бид нар хараад сууж байсан. Машинаас буусан хүн байсан эсэхийг сайн санахгүй байна. Тэгээд нэгжлэг хийх үед эхнэрийн цүнхнээс Айфоне 6 плас, айфоне 6, айфоне 5 гэсэн гурван гар утас гарч ирсэн. ...би тэр утаснуудыг 1-р эмнэлгийн хажууд эхнэрээ хүлээж байхдаа ...гадаад нөхөртэй эмэгтэйн цүнхнээс, хоёр дахь утсыг замын эсрэг талд талбай явах чиглэлд хоёр эмэгтэй явж байхад голынх нь карманаас, 3 дахь утсыг багшийн дээдийн буудлын тэндээс жоохон охины карманаас авсан. нэгжлэг хийсний дараа эхнэр асуугаад байхаар нь авсан газартайгаа хэлсэн. ...тэр үед манай эхнэр Л той уулзсан юм шиг байсан. Л хамгийн эхэнд байцаалт өгсөн. Байцаалт өгөөд гарч ирэхдээ би бүх гар утсыг өөр дээрээ авсан шүү мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь сандраад худал мэдүүлэг өгсөн. Дараагийн удаа мөн адил худал мэдүүлэг өгсөн. ...өнөөдөр шүүх хурал дээр болсон зүйлээ үнэнээр нь мэдүүлж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.О гийн: “...би ойрхон 1 дүгээр төрөх эмнэлэгт орж биеэ үзүүлсэн. ...эмнэлэгт үзүүлэхдээ би цүнхээ нөхөртөө үлдээгээд ганцаараа орж үзүүлсэн. 40 минут хавьцаа болоод эмнэлгээс гарч ирэхэд манай нөхөр үүдэнд байгаагүй. Тэгээд би утас руу нь залгаад үүдэнд хүрээд ир гэхэд манай нөхөр ирсэн. ...Б ын машин Улаанбаатар зочид буудлын зогсоол дээр байсан. Машинд суусны дараа гаднаас энгийн хувцастай хүн гэнэт орж ирсэн. Би цагдаа гэж мэдээгүй. Тэр хүн орж ирээд шууд биед нэгжлэг хийсэн. ...нэгжлэг хийхэд миний цүнхнээс 3 гар утас гарч ирсэн. Би түүнийг яаж миний цүнхэнд орсныг тухайн нөхцөлд мэдээгүй. Гар утасны марк нь бүгд Айфоне байсан. Айфоне 6, айфоне 6-эс, айфоне 5 гэсэн гар утаснууд байсан. Дараа нь би байцаалт өгөхөөсөө өмнө нөхрөөсөө асуусан. Яагаад миний цүнхэнд ийм утас байгаа юм бэ? гэхэд манай нөхөр намайг эмнэлэгт үзүүлэх хооронд хүнээс хулгайлж аваад цүнхэнд хийсэн гэсэн. ...тэгээд би өөрөө хэрэгт орох гэж байгаа юм шиг санагдаад байцаалт өгөхөөсөө өмнө нойл орохдоо Л оос ...утаснуудтай хамт нийлүүлээд хэргийг өөр дээрээ авч болох уу гэж асуусан. Тэгэхэд Л их багын ялгаа байхгүй, би байцаалтаа өгөхдөө өөрийгөө авсан гээд өгчихье гэж хэлсэн. Би байцаалтын дараа нөхөртөө энэ тухай хэлсэн. Өмнө нь энэ тухай айгаад хэлж чадалгүй худлаа мэдүүлэг өгсөн. ...одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байх бөгөөд гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгч П.Л ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход эргэлзээгүй, хангалттай нотлох баримт болж чадахгүй байна гэж шүүх үзлээ.  

Улсын яллагч нь гэрч З.М , Л.О нарыг шүүгдэгчтэй ярилцаж тохиролцон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгч байна гэх боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй, үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрч З.М , Л.О , шүүгдэгч П.Л  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...бид нар 2018 оны 03 дугаар сарын 16-наас 17-ны шөнө болтол цагдаагийн газарт хамт байж мэдүүлэг өгөөд явсан...” гэж мэдүүлсэн ба гэрч Л.О , З.М  нарын 2018 оны 03 дугаар сарын 16-17-нд өгсөн гэх мэдүүлэг хэрэгт авагдаагүй, гэрч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд ганц удаа 2020 оны 05 дугааар сарын 05-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд уг мэдүүлэгт гэрч Л.О “...шүүгдэгч П.Л ийг ...анх удаа харсан...” гэж, гэрч З.М  “...дотно биш, Б тай багадаа найзалж байсан...” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нар “...П.Л той уулзаагүй, ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. ....одоо өгч байгаа мэдүүлэг нь үнэн зөв...” гэж тус тус мэдүүлж байгаа болон шүүгдэгч П.Л  нь Б ас тусдаа хүүхдүүдийн хамт амьдарч байгаа, өрх толгойлсон эх болох нь тогтоогдож байна.

Иймд гэрч нарыг шүүгдэгчтэй тохиролцон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл шүүхээр хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан дээрх  нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн талуудын тайлбар мэдүүлэг мэтгэлцээнээр тогтоогдохгүй байна.

 

Мөн улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л ийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг үндэслэл бүхий гэж мэтгэлцсэн бөгөөд энэ нь:  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй...”, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад  “яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч П.Л ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...гэм буруугаа хүлээн мэдүүлсэн” мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдож чадахгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.Л ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч, гэрчээр  “...гэм буруугаа хүлээн...” өгсөн мэдүүлгээр түүнийг гэм буруутайд тооцож ял халдаах боломжгүй байна.   

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүгдэгч П.Л ийг цагаатгаж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч П.Л ийг “2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Ж.М ын цүнхнээс түүний өмчлөлийн “Ай фоне-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 624.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Т.М ийн халааснаас түүний өмчлөлийн “Ай фоне-6 спейс грэе” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 392000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 1016000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...  дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж зааснаар шүүгдэгч П.Л д ашигтайгаар шийдвэрлэж түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаана...” гэж зааснаар улсын яллагчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 494 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн ...  дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.7, 36.9, 36.10, 36.13  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дахь заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Прокуроын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 494 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн ...  дугаартай хэргийг прокурорт буцаасугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шүүгдэгч П.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.