Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШШ2017/00504

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-20-25 тоот “Букитоки” ХХК, /захирал Б.Наранцэцэг/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Дэнж баг Баруун дэнж 13-4б тоотод оршин суух Боржигон овгийн Зинагийн Орхонгэрэл /МВ-80040909/

Хариуцагч: Орхон аймаг Дэнж баг Баруун дэнж 13-4б тоотод оршин суух Хиад боржигон овгийн Ширэндэвийн Эрдэнэбаатар /ФА-80121117/ нарт хариуцагдах 2 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, гэрч Г.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч “Букитоки” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Букитоки” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх үйлчилгээгээр хариуцагч Орхонгэрэл, Эрдэнэбаатар нар нь эртнээс үйлчлүүлж байсан ба бид итгэлцлийн үндсэн дээр зээл гаргаж байсан. 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 08 дугаар саруудад барьцаалан зээлдэх хуудсаар болон зээлийн хуудас, гэрээгүйгээр нийт 2 100 000 төгрөг Нармандах, Энхжаргал гэсэн нэрүүдийг бичүүлж, Орхонгэрэл, Эрдэнэбаатар нар зээл авсан байна. Жагсаавал:2014-11-22-ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй 600 000 төгрөг, 2015-01-08-ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 400 000 төгрөг /Эрдэнэбаатар гарын үсэг зурсан/, 2015-01-25 ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 300 000 төгрөг, 2015-08-31-ний өдөр 1 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 200 000 төгрөг, үйлчилгээний хуудас, гэрээгүй, итгэлцлээр 600 000 төгрөг, бүгд 2 100 000 төгрөг зээлдүүлсэн тооцоо байна. Зарим үед хугацаагаа сунгуулж, алдаг оног хүү төлж байсан. 2016 он гарсаар ямар ч төлбөр хийхээ больсон. Шаардахаар удаахгүй өгнө гэдэг. Саяхан хүртэл би та нараас хүү, алданги гэхээ больёо ... зөвхөн үндсэн зээл 2 100 000 төгрөгөө төл гэхээр “ ... 12 сарын 15-наас хойш бага багаар нь төлнөө...” гэсэн мессэж Орхонгэрэл

2.

явуулсан байх тул үндсэн зээл 2 100 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Орхонгэрэл, Эрдэнэбаатар нараас үндсэн зээл 2 100 000 төгрөгийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар гаргуулж, “Букитоки” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. Орхонгэрэл нь 1 700 000 төгрөг, Эрдэнэбаатар нь 400 000 төгрөг, нийт 2 100 000 төгрөг зээлсэн. Энэ нь өөрсдийнх тайлбар, барьцаалан зээлдүүлэх хуудсуудаар нотлогддог. Харин буцаагаад мөнгийг төлсөн гэдгээ хариуцагч өөрөө нотлох ёстой, нотлоогүй . Иймд З.Орхонгэрэлээс 1 700 000 төгрөг, Ш.Эрдэнэбаатараас 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                    Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: З.Орхонгэрэл миний бие нь иргэн Б.Наранцэцэгээс анх 2014 оны 07 сарын 07-нд Хануйгийн рашаанд амарч байхад машин эвдэрч хадам ээж болон нөхөр Ш.Эрдэнэбаатар нар нь утсаар ярьж ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй 600 000 төгрөгийг авсан. Сар болгон 12%-иар бодож 72 000 төгрөгийг өгч байгаад дахин 2014 оны 11 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ хийж 600 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 12%-ийн хүүтэйгээр, дараа нь 2015 оны 01 сарын 08-нд гэрээ байгуулж 400 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 15%-ын хүүтэйгээр, 2015 оны 01 сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, 300 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 15%-ийн хүүтэй, 2015 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ байгуулж 200 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 12%-ийн хүүтэйгээр, нийт 2 100 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн.

         Дээрх зээлүүдийг авсан үеэс хүүг сар болгон төлж байгаад 400 000 ₮, 30 ,000 ₮-н хүүг 2015 оны 05 сарын 23-наас хойш, 1 200 000 төгрөгний хүүг 2015 оны 08 сарын 08-аас хойш төлж чадаагүй байж байгаад 2015 оны 09 сард цалингаа аваад 2015 оны 09 сарын 20-ны өдөр Б.Наранцэцэг эгчийг дуудаж “Ази” ресторанд хоолонд орж бид 2 тооцоогоо нийлж 2015 оны 05 сарын 23-наас 2015 оны 09 сарын 20-ний 400 000 төгрөгний  хүү гэж 121 хоног 0,4%-иар бодож 193 600 төгрөг, 300 000 төгрөгний хүү гэж 121 хоногийн 0,4%-иар бодож 145 200 төгрөгийг, 2015 оны 08 сарын 08-наас 2015 оны 09 сарын 20-ны байдлаар 1 200 000 төгрөгний  хүү гэж 44 хоног 10%-иар бодож 174 240 төгрөг, нийт 513 040 төгрөгийг өгсөн.

          2. Миний бие дээрх зээлж авсан мөнгөнүүдийн хүүг сар болгон төлж байсан. Тооцоо хийхэд : 2014 оны 07 сарын 07-ны өдөр авсан 600 000 төгрөгний хүү гэж 2015 оны 08 сарын 08-ны өдөр хүртэл буюу 390 хоног /1 жил 1 сар/-ыг 12%-иар бодож 936 000 төгрөг, 2014 оны 11 сарын 22-ны өдөр авсан 600 000 төгрөгний хүү гэж 2015 оны 08 сарын 08-ыг хүртэл буюу 254 хоног /8 сар 14 хоног/-ийг 12%-иар бодож 609 600 төгрөг,  2015 оны 01 сарын 25-ны өдөр авсан 300 000 төгрөгний хүү гэж 2015.05.23-ны өдөр хүртэл 118 хоногийн 15%-иар бодож 177 000 төгрөг, 2015.01.08-ны өдөр авсан 400 000 төгрөгний хүү 2015.05.23-ны өдөр хүртэл 135 хоногийн 15%-иар бодож 270 000 төгрөгийг тус тус төлж байсан.

       Мөн 2015 оны намар Хөх хот эмчилгээнд явлаа гэж ажил дээр ирээд 350 000 төгрөг бэлнээр авсан. Мөн 10 сард миний бие машинаа зараад 936 000 төгрөг тус тус өгч байсан. Б.Наранцэцэг эгчид нийтдээ 3 791 640 төгрөг төлсөн. Гэтэл нэг ч удаа үндсэн зээлээс хасаагүй. Бид 400 000, 200 000, 300 000, 600 000 төгрөгөнд гэрээ байгуулсан ба гэрээний хугацааг нэг ч удаа бичгээр сунгаж байгаагүй. Миний бие 2 301 000 төгрөгийг төлөх ёстойгоос 3 791 640  төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие нь Б.Наранцэцэгийн гуйлтаар 2012 оноос хойш олон удаа ажилчиддаа зээлүүлж, ломбардны үйл ажиллагаанд нь тусалж миний тусламжтайгаар маш их мөнгө олж байсан. Сүүлд ажил дээр минь ирж дарамталж, ажилчидын маань хажууд нэр хүндийг маань гутаасанд миний бие гомдсон. Тэрнээс хүнээс хэрэгтэй үедээ авсан юм чинь бага багаар өгнө гэж бодож байсан. Гэтэл шүүхэд хандсан учраас би төлөхгүй.

      3. Дээрх миний тайлбар нь бид хоёр ресторанд байхад тооцоо нийлж Б.Наранцэцэг нь өөрийн гараар бодож бичиж байсан бичмэлээр, уг бичмэл нотлох баримтыг давхар надруу сүүлд бичсэн мессэжээр миний мөнгө өгч, авч байсан нь нотлогдох юм. Миний бие нь 2015 оны 10 сараас хойш тооцоо хийгээгүй ба мессэжээр тооцоо хийгээгүй 1 жил 3 сар болсон байна гэснээр, мөн нэхэмжлэлдээ 2016 он гарснаар ямар ч төлбөр хийгээгүй зэргүүдээс нотлогдох юм. Б.Наранцэцэг зарим үед хугацаагаа сунгуулж байгаагүй гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч миний бие нэг ч удаа хугацаа сунгуулсан талаар гэрээ бичгээр байгуулаагүй болно гэжээ.

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...дөрвөн ширхэг барьцаат зээлийн гэрээ байгаа. Энэ гэрээгээр хэнээс хэнд мөнгө зээлээд байгаа нь тодорхойгүй байдаг. Утасны мессежийг хуульд заасан журмаар нотлох баримтыг цуглуулсан гэж үзэхгүй. Мөнгийг бодитой шилжүүлсэн байх ёстой...” гэжээ. 

        Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

                                                                                        

 ҮНДЭСЛЭХ НЬ:      

        Нэхэмжлэгч  “Букитоки” ХХК, хариуцагч З.Орхонгэрэлээс 1 700 000 төгрөг,  Ш.Эрдэнэбаатараас 400 000 төгрөг, нийт 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

        Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй.

        Хариуцагч З.Орхонгэрэл нь нэхэмжлэгчээс, 2014 оны 11 сарын 22-нд 600 000 төгрөг 30 хоногийн хугацаатай 72 000 төгрөгийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг 30 хоногийн хугацаатай 45 000 төгрөгийн хүүтэй, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 200 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 24 000 төгрөгийн хүүтэй, 2014 оны 7 дугаар сарын 07-нд 600 000 төгрөг хүүгүй, хариуцагч Ш.Эрдэнэбаатар нь 2015 оны 01 дүгээр сарын 08-нд 400 000 төгрөг 30 хоногийн хугацаатай 60 000 төгрөгийн хүүтэй зээлж авсан болох нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудсууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдож байх ба, хариуцагч нар энэ тухайд маргаагүй, нийт 2 100 000 төгрөгийг “Букитоки” ХХК /захирал Наранцэцэг/-с авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ талаар хариуцагч нар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан байна. /Хэргийн 36-39 хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/

             Зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нар нийт 2 100 000 төгрөгийг хүлээн авсан болох нь нотлогдсон ба, нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу шаардах эрхтэй.

             Хариуцагч тал “зээлийн төлбөрт 3 791 640  төгрөг төлсөн” гэж маргасан бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”,  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д: хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан байдаг тул хариуцагч үүргээ гүйцэтгэсэн болохоо өөрөө баримтаар нотлоогүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.

            Хариуцагчийн гаргасан бичмэл баримт нь /хэргийн 32, 77 дугаар хуудас/ төлбөр төлсөн болон хүлээн авсан хүний гарыг үсэг зурагдаагүй, ямар үйл баримтыг тэмдэглэсэн болох нь тодорхой бус, ойлгомжгүй, баллаж, эрээчсэн, засвартай бичвэр тэмдэглэгдсэн тул мөнгө хүлээлцсэн баримт гэж үзэх боломжгүй байна.

            Иймд З.Орхонгэрэлээс 1 700 000 төгрөг, Ш.Эрдэнэбаатараас 400 000 төгрөг гаргуулан “Букитоки” ХХК-д олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-д заасныг баримтлан З.Орхонгэрэлээс 1 700 000 төгрөг, Ш.Эрдэнэбаатараас 400 000 төгрөг гаргуулан “Букитоки” ХХК-д олгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 48 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 48 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

                                

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА