Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/920

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чхан овогт М-ын Эг холбогдох эрүүгийн ********************* дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

*****************************************************************

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, *********************** тоотод хамтран амьдрагч Д.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                          >

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ:                                     “Мөрдөн

байцаалтанд болсон асуудлын талаар мэдүүлсэн бөгөөд яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Д.С-маа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...30 орчим минут хүлээж байтал Эн, ирэхдээ бага зэрэг халамцуу байсан. тэгээд бид хоёр тэдний байрны гадаа маргалдаад орцонд ороод дээш гарч тэднийх рүү орох гэтэл оруулахгүй орцонд хоолой боогоод байсан бөгөөд тэгж байснаа хүмүүс гараад ирсэн чинь тэр орцноос гараад явсан. Тэгэхээр нь би хойноос нь гарах

гэтэл толгой эргээд байхаар нь зогсож байсан газраа суутал тэр чигтээ ухаан алдаад унасан байсан...чи яагаад намайг боож байгаа юм бэ гэтэл чамайг ер нь яасан ч яадаг юм бэ гэснээ дахиад хоолой боосон.. нэлээд маргалдаж байгаад М.Э миний нүүр рүү цохиж газар унгачхаад дээрээс нэлээд хэдэн удаа дэвссэн бөгөөд бас гараараа толгой руу хэд хэд цохисон. Тэгтэл хамраас нэлээн цус гарахад түүний ээж нь М.Эийг татаж болиулсан.. би М.Этэй 2017 оны 3 сард танилцаад 4 сараас нь эхлэн манайд хамтран амьдарч байгаад 2018 оны 3 дугаар сараас М.Эийн гэрт хамт амьдарсан. Би цагдаагийн байгууллагад анх удаа гомдол гаргаж байна. М.Э мөн анх удаа намайг ингэж зодож байгаа юм....” гэжээ. /хх 5/

Гэрч М.Н-д мэдүүлэхдээ: “...С чемдан чирээд гарах шиг болсон удалгүй С буцаж орж ирээд би яагаад явах ёстой юм чи зайл гэж М.Эийг хэлсэн. Манай нөхрийн даралт ихсээд байна гэж байсан би жижиг өрөө рүү орсон чинь М.Э орон дээр хэвтэж байсан, Саа гартаа өмд барьсан М.Эийг ороолгож байсан. би юу болоод байгаа та хоёр хүн унтуулахгүй гэж хэлсэн, С согтуу байсан М.Э эрүүл байсан, С унах гээд явж чадахгүй байсан. М.Э босож ирээд чи яах гээд давраад байгаан гэж хэлэн Сг нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. С газар унасан, М.Э мөн нэг өшиглөсөн би яах гээд байгаан гэж хориод М.Эийг нөгөө өрөөнд оруулсан. Сг буцаж жижиг өрөөнд орж хамраас цус гарсан байсан угаалгасан...” гэжээ. /хх 9/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн 11649 дугаартай дүгнэлтэнд: Д.Сгийн биед зүүн дээд доод зовхи, мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 13/

Гэрэл зураг/хх 16/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/

Хохирогч Д.Сгийн гомдол саналгүй гэх баримт /хх 35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 29-103 тоотод хамтран амьдрагч Д.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч Д.С мэдүүлэхдээ: “...30 орчим минут хүлээж байтал М.Э ирсэн, ирэхдээ бага зэрэг халамцуу байсан. тэгээд бид хоёр тэдний байрны гадаа маргалдаад орцонд ороод дээш гарч тэднийх рүү орох гэтэл оруулахгүй орцонд хоолой боогоод байсан бөгөөд тэгж байснаа хүмүүс гараад ирсэн чинь тэр орцноос гараад явсан. Тэгэхээр нь би хойноос нь гарах гэтэл толгой эргээд байхаар нь зогсож байсан газраа суутал тэр чигтээ ухаан алдаад унасан байсан...чи яагаад намайг боож байгаа юм бэ гэтэл чамайг ер нь яасан ч яадаг юм бэ гэснээ дахиад хоолой боосон.. нэлээд маргалдаж байгаад М.Э миний нүүр рүү цохиж газар унгачхаад дээрээс нэлээд хэдэн удаа

дэвссэн бөгөөд бас гараараа толгой руу хэд хэд цохисон. Тэгтэл хамраас нэлээн цус гарахад түүний ээж нь М.Эийг татаж болиулсан.. би М.Этэй 2017 оны 3 сард танилцаад 4 сараас нь эхлэн манайд хамтран амьдарч байгаад 2018 оны 3 дугаар сараас М.Эийн гэрт хамт амьдарсан. Би цагдаагийн байгууллагад анх удаа гомдол гаргаж байна. М.Э мөн анх удаа намайг ингэж зодож байгаа юм....” гэх мэдүүлэг,

гэрч М.Н-ын: “...С чемодан чирээд гарах шиг болсон удалгүй С буцаж орж ирээд би яагаад явах ёстой юм чи зайл гэж М.Эийг хэлсэн. Манай нөхрийн даралт ихсээд байна гэж байсан би жижиг өрөө рүү орсон чинь М.Э орон дээр хэвтэж байсан, Смаа гартаа өмд барьсан М.Эийг ороолгож байсан. би юу болоод байгаа та хоёр хүн унтуулахгүй гэж хэлсэн, С согтуу байсан М.Э эрүүл байсан, С унах гээд явж чадахгүй байсан. М.Э босож ирээд чи яах гээд давраад байгаан гэж хэлэн Сг нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. С газар унасан, М.Э мөн нэг өшиглөсөн би яах гээд байгаан гэж хориод М.Эийг нөгөө өрөөнд оруулсан. Сг буцаж жижиг өрөөнд орж хамраас цус гарсан байсан угаалгасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн 11649 дугаартай: “Д.Сгийн биед зүүн дээд доод зовхи, мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 13/, гэрэл зураг /хх 16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/, хохирогч Д.Сгийн гомдол саналгүй гэх баримт /хх 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Эт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.С нь мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Этэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй /хх 35/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч М.Э нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч М.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчээс бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн
8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч-ан овогт М-ын М.Э-ийг Эрүүгийн хуулийн
    тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл
    үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм
    буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
    зааснаар шүүгдэгч Ч-ан овогт М-ын М.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх
    хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Ч-ан овогт М-ын М.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол
    шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг
    нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт
    хураагдаагүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол
    саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн
    оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр
    зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн
    хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,
    хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах
    гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг
    сануулсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
    дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,
    улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Эт
    урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
    үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ