Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

            Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******өд холбогдох эрүүгийн 2102 00414 0295 дугаартай хэргийг 20******* оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “, ам бүл 5, эх 3 дүүгийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 2021/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар гэм буруутайд тооцож хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: УД0031*******16/,

******* овогт *******ийн *******.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 1,284 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 6-13/,

Хүний биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 14-20/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх 4-5/,

Эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт дүрс бичлэгийн үзүүлэлт /хх *******-28/,

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дүү хоол ундандаа муудсан. Дүргүй болсон талаар би яг мэдэхгүй байна. Хамт амьдраагүй болохоор. Биеийн жингийн хувьд бол өөрчлөгдсөн зүйл анзаарагдаагүй. Би яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Над руу 9 дүгээр сард залгаад Дарханд шивээс хийлгээд явж байна гэж байсан...” /хх-37-38/ гэх мэдүүлэг,

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Миний найз залуу ******* нь сүүлийн үед юмаа нуудаг болсон. Сэтгэл санаа нь таагүй байгаа нь их анзаарагдаж гуниглах болсон. Би Г.*******ийг хар тамхи мансууруулах бодис хэрэглдэг гэдгийг нь огт мэдээгүй. Надад ямар нэгэн сэжиг төрөхөөр зүйл анзаарагдаж байгаагүй. Миний найз залуу Г.******* нь хоол ундандаа уг нь сайн байсан. Сүүлийн үед жаахан муудсан байсан. Өчигдөр хоол хийж өгөхөд идээгүй. Би өөрөө ажил ихтэй болохоор биеийн жин, нойронд нь өөрчлөлт гарсан эсэх талаар сайн мэдэхгүй байна...9 дүгээр сарын 15-ны үед байхаа шивээс хийхээр Дархан-Уул аймаг руу яваад 2 хоноод ирсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа бид уулзсан...” /хх-41-42/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4335 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон сонин, “6” гэж дугаарласан ургамал зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон сонин, “6” гэж дугаарласан ургамал зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

3.4. “1” гэж дугаарласан цэнхэр гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 881.5 грамм, цэвэр жин нь 868.7 грамм, дээж аваад үлдсэн жин нь 867.7 грамм байна.

“2” гэж дугаарласан цагаан гялгар ууттай сонинд ороосон ургамал мэт зүйлийн ууттай жин нь 165.2 грамм, цэвэр жин нь 144.9 грамм, дээж аваад үлдсэн жин нь 144.5 грамм байна.

“3” гэж дугаарласан улаан эрээн гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 201.4 грамм, цэвэр жин нь 196.0 грамм, дээж аваад үлдсэн жин нь 194.7 грамм байна.

“4” гэж дугаарласан нимгэн цагаан гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь *******.5 грамм, цэвэр жин нь 21.0 грамм, дээж аваад үлдсэн жин нь 20.5 грамм байна.

“6” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн самбай, шилэн савтай жин нь 423.8 грамм, цэвэр жин нь 53.1 грамм, дээж аваад үлдсэн жин нь 52.1 грамм байна. /хх 44-51/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4337 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Г.******* УД0031*******16 2021.09.*******" гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Г.******* УД0031*******16 2021.09.*******” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна.
  3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. /хх-52-56/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 760 дугаартай дүгнэлт:

1. Г.******* нь одоо F12.1. Кананабинойдын хэрэглээтэй байна.

2. Г.******* нь одоо F12.1. Кананабинойдын хэрэглээтэй байна.

3. Г.******* нь одоо F12.1. Кананабинойдын хэрэглээтэй байна.

4. Г.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Г.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

6. Г.******* нь сэтгэц идэвхи эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.

7. Г.******* нь одоогоор сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үйгүй байна.

8. Г.******* нь одоогоор сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үйгүй байна харин F12.1 буюу Каннабинойдын хэрэглээтэй байна./хх 59-60/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа... би энэ хэргийнхээ талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх 69/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч зүгээс дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-74, 75, 106-108/,

Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой эмнэлгийн дүгнэлтүүд /хх-140-144/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: ” шүүгдэгч Г.*******ийг  хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж үзсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “шүүгдэгч Г.*******өд холбогдох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, дүгнэлтээ гаргаж байна. Хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй..” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Г.*******өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.*******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ тодорхойлох хэсэгт “өвс“ гэх нэршилтэй 1,284 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж бодисын хэмжээг хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4335 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас зөрүүтэй дүгнэснийг шүүхээс хянаад дээрх нотлох баримтууд болон тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийг “өвс “ гэх нэршилтэй  1,284 килограмм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж тогтоолоо.

 

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр тоотод  өөрийн амьдардаг гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 1,284 килограмм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4335 дугаартай дүгнэлтэд  Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон сонин, “6” гэж дугаарласан ургамал зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна, Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон сонин, “6” гэж дугаарласан ургамал зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно, “1” гэж дугаарласан цэнхэр гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 881.5 грамм, цэвэр жин нь 868.7 грамм, дээж аваад үлдсэн жин нь 867.7 грамм байна, “2” гэж дугаарласан цагаан гялгар ууттай сонинд ороосон ургамал мэт зүйлийн ууттай жин нь 165.2 грамм, цэвэр жин нь 144.9 грамм, дээж аваад үлдсэн жин нь 144.5 грамм байна, “3” гэж дугаарласан улаан эрээн гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 201.4 грамм, цэвэр жин нь 196.0 грамм, дээж аваад үлдсэн жин нь 194.7 грамм байна, “4” гэж дугаарласан нимгэн цагаан гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь *******.5 грамм, цэвэр жин нь 21.0 грамм, дээж аваад үлдсэн жин нь 20.5 грамм байна, “6” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн самбай, шилэн савтай жин нь 423.8 грамм, цэвэр жин нь 53.1 грамм, дээж аваад үлдсэн жин нь 52.1 грамм байна гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4337 дугаартай дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн “Г.******* УД0031*******16 2021.09.*******" гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна, Шинжилгээнд ирүүлсэн “Г.******* УД0031*******16 2021.09.*******” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна гэх дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 760 дугаартай дүгнэлтэд Г.******* нь одоо F12.1. Кананабинойдын хэрэглээтэй байна, Г.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт, Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа... би энэ хэргийнхээ талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.*******өд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хууль бусаар хадгалсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой байсан талаар хэрэгт тогтоогдоогүй бөгөөд прокуророос шүүгдэгчийг уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч нь хориглосон, сэтгэцэд нөлөөт бодис болон түүхий эдийг хууль бусаар ашиглах, хадгалах нь хууль бус гэдгийг ухамсарлан атлаа тэдгээр бодис, түүхий эдийг зориудаар хүсч хадгалсан сэдэлт зорилгыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт” өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний хүсч үйлдсэн ...бол санаатай гэмт хэрэгт тооцно “ гэж заасны дагуу шүүгдэгчийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж тогтоолоо.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийн 2021 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 1,284 килограмм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн дүгнэлтийг гаргаж  байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага оногдуулах шатанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн зүгээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах тухай дүгнэлтийг тус тус гаргасан,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хууль бусаар хадгалсан гэмт хэргийн халдлагын зүйл болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 1,284 килограмм буюу их хэмжээний “мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис” нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үүсгэн байнга хэрэглэх зуршлыг бий болгодог нийгмийн хор аюул ихтэй нөхцлийг харгалзан үзээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авахгүйгээр шүүгдэгчид тухайн зүйлд заасан хорих ял оногдууллаа.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 гэж дугаарласан дотуураа цэнхэр өнгийн гялгар ууттай гадуураа шар өнгийн гялгар ууттай 875.6 грамм ногоон өнгийн өвс, 2 гэж дугаарласан гялгар ууттай 172 грамм жинтэй ногоон өнгийн өвс, 3 гэж дугаарласан гялгар ууттай 197.1 грамм жинтэй ногоон өнгийн өвс, 4 гэж дугаарласан дотуураа цагаан өнгийн гялгар ууттай гадуураа зиплок түгжээ бүхий гялгар ууттай 24.8 грамм жинтэй ногоон өнгийн өвс, 5 гэж дугаарласан өнгөгүй гялгар ууттай бор өнгийн зүйлээр бохирлогдсон сонин, 6 гэж дугаарласан ургамал мэт зүйлээр бохирлогдсон төмөр тагтай шил /Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа/ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, хэргийн газрын үзлэг, хүний биед үзлэг хийж биологийн дээж авах ажиллагаа хийх үед бэхжүүлсэн дүрс бичлэгийн СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалуулахаар  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******өд оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэргийн газрын үзлэг, хүний биед үзлэг хийж биологийн дээж авах ажиллагаа хийх үед авагдсан видео бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар тооцогдсон хэргийн газраас хураан авсан 1 гэж дугаарласан дотуураа цэнхэр өнгийн гялгар ууттай гадуураа шар өнгийн гялгар ууттай 875.6 грамм ногоон өнгийн өвс, 2 гэж дугаарласан гялгар ууттай 172 грамм жинтэй ногоон өнгийн өвс, 3 гэж дугаарласан гялгар ууттай 197.1 грамм жинтэй ногоон өнгийн өвс, 4 гэж дугаарласан дотуураа цагаан өнгийн гялгар ууттай гадуураа зиплок түгжээ бүхий гялгар ууттай 24.8 грамм жинтэй ногоон өнгийн өвс, 5 гэж дугаарласан өнгөгүй гялгар ууттай бор өнгийн зүйлээр бохирлогдсон сонин, 6 гэж дугаарласан ургамал мэт зүйлээр бохирлогдсон төмөр тагтай шилд байх 52.1 грамм ногоон өнгийн өвс   нийт 1.284 килограмм   ногоон өнгийн өвс /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1.  Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД