| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00470/и/ |
| Дугаар | 142/ШШ2017/00511 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2017/00511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-18-142 тоотод оршин суух, Санга-Уртынхан овогт Санитарын Оюунсүрэн /РД:ИЭ66092503/-ий хүсэлттэй,
"1985 оны 08 дугаар сарын 08-аас 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн мах боловсруулах үйлдвэр, арьсан цехэд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Оюунсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн мах боловсруулах үйлдвэрт арьсан цехэд нормчноор ажилд орж тасралтгүй 9 жил ажилласан. 1992 онд Мах боловсруулах үйлдвэр хувьчлагдаж “Мах” компани болж би 1995 он хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл Мах боловсруулах үйлдвэр “Мах” компаний 1985 оны 08 дугаар сарын 08-аас 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан үеийн баримт олдохгүй тэтгэвэрт орох боломжгүй байна. Иймд 1985 оны 08 дугаар сарын 08-аас 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн “Мах боловсруулах үйлдвэр”, “Мах” компаний арьсан цехэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С.Оюунсүрэн нь шүүхэд хандан “1985 оны 08 дугаар сарын 08-аас 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэр, “Мах” компанид арьсан цехэд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
С.Оюунсүрэн нь дээрх хугацаанд Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 08-аас 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл арьсан цехэд нормчноор ажиллаж байсан нь №211297 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн “... 1985 оны 08
2.
дугаар сарын 08-ны өдөр Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны хуваарийг үндэслэн мах боловсруулах үйлдвэрт арьсан цехийн нормчноор авч ажиллуулах тухай тус үйлдвэрийн даргын 80 дугаар тушаал гэх бичилт, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр өөр газар ажиллах болсон тул нормчны үүрэгт ажлаас чөлөөлсөн компаний захирлын 12 тоот тушаалын бичилт,
Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улиастай хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаартай “С.Оюунсүрэнд 7 хоногийн чөлөө олгосон тухай” тушаал, тус үйлдвэрийн даргын 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай “С.Оюунсүрэнг 1991 оны 07 дугаар сарын 01-нээс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн боловсруулах цехийн арьсны чанар шалгагчаар томилон ажиллуулсан” тухай нөхөн гаргасан тушаал, гэрч Б.Чинзориг, Д.Ган-Эрдэнэ нарын тодорхойлолтууд, тэдний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Иймд Санитарын Оюунсүрэнг 1985 оны 08 дугаар сарын 08-аас 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэр, “Мах” компанид арьсан цехэд нормчноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Санга-Уртынхан овогт Санитарын Оюунсүрэн /РД:ИЭ66092503/-г 1985 оны 08 дугаар сарын 08-аас 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн “Мах боловсруулах үйлдвэр”, “Мах” компаний арьсан цехэд нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч, төлөөлөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА