Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1204

 

                                                                                                                      

 

 

 

 

 

    2021           11           09                                      2021/ШЦТ/1204

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Д.Хорлоо,   

хохирогчийн өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Т.С , түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.С , М.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00872 1464 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Т.С , Монгол Улсын иргэн,

 

2. М.Б , Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Б , Т.С  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга нэршилтэй зочид буудлын орчим хохирогч П.Х-ын гар цүнхийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэн, түүнд 614.280 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч М.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хэргийн газарт үзлэг хийсэн: “... Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайж зочид буудлын замын урд талд байх ба үзлэгийн ажиллагааг төвөөс гадагш чиглэлтэй ертөнцийн зүг ашиглан хийхээр тогтов... Тайж зочид буудлын замын урд талын явган хүний зам дагуу байх хохирогч П.Х нь энд би явж байсан гэж заасан болохыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав... уран гэх дуудлага бүхий үнэрч нохойг ашиглан хохирогчийн үнэрийг түүний өмсөж явсан бээлийнээс авхуулахад нохой үнэрийн мөрөөр хөөж ертөнцийн зүгээр баруун тийш явсан бөгөөд Тэргэл төвийн зүүн талаар 38 дугаар байрны урд талын зам дагуу явсаар гэрэлтүүлэггүй байрны хэсгээр явсан ба төв зам руу явж мөрөө алдсан болно. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

 

Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ны манай эгчийн найз Б манай гэрт ирээд намайг дагуулаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Венус нэртэй караоке бааранд дагуулж орсон. Тэгээд Баттөгсийн найзууд гэх хоёр эмэгтэй тус караокед үйлчлүүлж байсан. Б бид хоёр тэд нар дээр очсон. Ингээд удалгүй нэг цаг дуулчихаад гарсан. Нөгөө хоёр охин караокеноос гараад гэрлүүгээ харьлаа гээд гарсан. Харин Б бид хоёр нөгөө газрынхаа бааранд орж үйлчлүүлээд баар хаах дөхөж байхад баарнаас гарсан. Тэгээд тэндээсээ бид хоёр хойшоогоо алхаад явж байтал Б байж байгаарай гэж хэлээд урд явж байсан нэг эгчийн гар цүнхийг шүүрээд зугтаасан. Тэгэхээр нь би араас нь гүйгээд Сансарын түнел дээр уулзсан. Тэгээд бид хоёр байран дундаар явж байгаад харанхуй газар зогсож байгаад булаасан цүнхээ ухаж үзээд цүнхнээс нь Хаан банкны шар өнгийн картыг нь аваад бусад эд зүйл бичиг баримтыг нь хаясан. Тэгээд Б бид хоёр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө цайны газрын урд талын Худалдаа хөгжлийн банкны АТМ-д картыг нь уншуулж бэлэн 200.000 төгрөг авсан. Тэгээд тэндээсээ шууд офицер ороод тэнд эгч Аптанцэцэгтэй таарсан. Алтанцэцэг бас хоёр найзтайгаа хамт явж байсан. Ингээд бид нар бөөндөө нийлээд буудалд хонсон. Тэгээд өглөө салцгаасан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

 

Хохирогч П.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед найзууд болох Отгонцэцэг, Батцэцэг, Батбаатар нартай ... Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбулаг төвд орж 0.75 литрийн архи хувааж уусан... тухайн хүмүүст явлаа гэж хэлээгүй. Түрүүлж гараад гэртээ харих зорилгоор ертөнцийн зүгээр зүүн зүгт зам дагуу ... Тайж зочид буудлын урд алхаж явтал миний зүүн талдаа үүрчихсэн байсан цүнхийг маань үл таних залуу шүүрээд зугтаачихсан. Би араас нь гүйсэн боловч гүйцээгүй... 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний алдсан гэх бичиг баримтуудыг олдсон гэж фэйсбүүкт байршуусан байсан... тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх, манай найзын хүүгийн жолооны үнэмлэх, 3 дэлгүүрийн бонус карт зэрэг олдсон. Миний бичиг баримтуудаас ажлын үнэмлэх, Хаан банкны алтан карт, тэмдэглэлийн дэвтэр, флаш, ажлын өрөөний түлхүүр зэрэг байхгүй байсан. Мөн маргааш өглөө нь миний гар утсанд миний Хаан банкны 5021305173 дугаартай данснаас 20.000 төгрөгөөр, 182.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээ гарсан мессеж ирсэн байсан... тэр залуу миний цүнхийг булаах үед баруун хацарт цохигдсон... Тэр залуу миний цүнхийг булаах үед баруун хацарт цохигдсон. Маргааш миний баруун нүдний доод зовхи хөхөрсөн байсан. Хавдаж ногоороод шарлаж эдгэсэн. 20 хоног орчим үргэлжилсэн. Гар болон өвдөгт үүссэн гэмтэл нь миний цүнхийг булаагаад зугтах үед араас нь гүйж байгаад бүдэрч унасан... миний баруун хацарт үүссэн  гэмтэл нь хэрэг болох үед цүнхээ баруун гар талдаа үүрч явсан учраас цүнх булаах үед цохигдсон. Харин зүүн баруун гар хоёр өвдөгт үүссэн гэмтэл нь цүнх булаасан залуугийн араас нь гүйж байгаад унах үед үүсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-13, 24-25, 109-110, 223-224 дүгээр хуудас),

           

М.Б ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “... С бид хоёр хойшоогоо алхаж Тэргэл төвд хойд зам дагуу алхаж явж байтал хар өнгийн шубтэй үл таних эгч согтуу алхаж явсан... Тайж зочид буудлын урд талд ирмэгц гэрч М.Б  нь тэр эмэгтэйн цүнхийг булааж зугтсан газар энэ мөн байна гэснийг гэрэл зургаар бэхжүүлэн... М.Б  нь бид хоёр салж зугтаасан. Би доошоо байрнууд руу гүйсэн гэсний дагуу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайж зочид буудлын зүүн талаар уруудаж... 10 минут алхаж ... Бамбар нэртэй баарны арк дээр ирэхэд би энэ аркаар гараад зам гарч Венус баарны замын эсрэг талд Сумбаатартай уулзсан... Б нь тэгээд бид хоёр 33 дугаар сургууль руу уруудсан. 33 дугаар сургуулийн орчим буюу Сансарын тунелийн байран дунд цүнхийг нь ухсан... бөгөөд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар сургуулийн баруун талд ирэхэд грашшууд байх ба уг грашшуудыг зааж тэр харагдаж байгаа грашны буланд түрийвчийг хаясан... Б нь тэгээд бид хоёр Баянцээлийн шөлөндөө рүү явсан гэсний дагуу... Баянцээлийн шөлөндөөгийн дэргэд зам хөндлөн гарч ирэхэд ... Худалдаа хөгжлийн банк гэсэн хаяг бүхий АТМ-ыг зааж ... зэс картнаас 20.000 төгрөг, дараа нь эргэж ороод 180.000 төгрөг авсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэн...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 46-51 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2264 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацрын шонтонд дарахад эмзэглэлтэй, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон, баруун хацрыг хамарсан 10х8см шар, ягаан өнгийн цус хуралттай, баруун хацар хавдсан, зүүн алганы дотор талд 0.2х0.1см, 1х0.6см тав нь унасан зулгаралттай, цоохортсон шар өнгийн цус хуралттай, баруун гарын 5-р хурууны 1-р үенд 1.0х0.2см, 2-р үенд 0.2х0.3см тав тогтсон хүрэн өнгийн цус хуралттай, зүүн өвдөгний үенд 8х6см, баруун өвдөгний үенд 1.0х0.6см хүрэн өнгийн зулгаралттай. ДҮГНЭЛТ 1. П.Х-ын биед баруун хацрын шонтон, баруун нүдний доод зовхи, баруун хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн алга, баруун гарын 5-р хурууны зулгаралт, 2 өвдөгний үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас),

 

Шүүгдэгч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед Т.С  бид хоёр манай гэрийн ойролцоо уулзсан. Тэгээд бид хоёр 22 цагийн үед Сансар луу очиж найзуудтайгаа уулзахаар гарах гээд би Т.С т “манай хоёр найз Сансарт караокед сууж байгаа, хоёулаа очих уу?” гэсэн С “Тэгье, очьё” гэж хэлээд С бид хоёр гэрээс гарсан. Гэрээс таксинд сууж Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Венус караокед явж очсон бөгөөд манай найзууд болох Отгонбаяр, Даваадэлгэр хоёр караокед өрөө авчихсан сууж байсан. Бид дөрөв шилтэй пивонууд худалдаж аваад, өрөөнд 1 цаг нэмж хийлгээд бид дөрөв пиво уунгаа дуулж сууцгаасан. Тэр хоёр охин миний авсан цаг дуусмагц гэрлүүгээ харилаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 23 цагаас караоке нь хаалгаа барьсан бөгөөд С бид хоёр караокенээс гарч Венусын бааранд нь орж бүжиглэсэн. Тэгээд баар хаах шөнийн 12 цаг болсон бөгөөд хаалаа гэхээр нь бид хоёр гарч явсан. Бид хоёр гэр лүүгээ явцгаасан бөгөөд дээшээ алхаад Шунхлай шатахуун түгээх станцийн дэргэдүүр алхаж хойд замаараа зүүн тийш чиглэн алхаж явсан. Урд нэг эмэгтэй хүн гар цүнх үүрчихсэн, доошоо харчихсан алхаад л байсан. Цүнхээ баруун талдаа барьчихсан явж байсан. Тэгээд бид хоёр араас нь дагаад алхаад явж байтал, С надад хандаж, энэ эгчийн цүнх гайгүй юм шиг байна, чи очоод авчихаач гэж хэлсэн. Тэгээд зам дагуу Тайж зочид буудлын урагшаа эргэсэн, 2 байшингийн голоор орсон зам байсан ба тэр эгч дөнгөж булан эргэмэгц би араас нь гүйж очоод цүнхийг нь татсан чинь сугарчихсан. Би цүнхийг нь булаах үедээ ямар нэг байдлаар нүүр ам руу нь цохиогүй. Цүнхийг нь аваад дээшээ гүйх үед тэр эгч араас хөөх гэж байгаад өөрөө унасан. Тэр эгчийн араас алхаад явж байхдаа бид хоёр өмнө нь анх уулзсан газартаа уулзъя гэж тохирсон байсан. Тэгээд бид хоёр Венус баарны замын эсрэг талд уулзсан. Би Сумбаатартай уулзахдаа цүнхийг нь барьчихсан очсон бөгөөд бид хоёр Сансрын туннелийн доошоогоо уруудаж явсан ба Сансрын туннелийн хойно байшингийн буланд цүнхийг нь ухаж үзсэн чинь Том улаан тэмдэглэлийн дэвтэр, том ягаан түрийвч, будаг шунх, бичиг баримт байсан. Цүнхнээс нь бид хоёр түрийвчин дотор байсан 10,100 төгрөгийг аваад түрийвчийг нь хаясан, бас олон картууд байсан ба хамгийн буланд байсан 1 ширхэг Хаан банкны зэс картыг нь авсан, цүнх түрийвч зэргийг нь хаясан.  Цүнхийг нь хаана хаяснаа санахгүй байна. Модтой газар байсан. Түрийвчийг 33 дугаар сургуулийн зүүн талд байрлах контерийн буланд хаясан. Тэгээд бид хоёр буцаж Баянцээлд ирээд шөлөндөө орж хоол идэх гэж явсан бөгөөд С надад хандаж “Наад картны чинь нууц үг ижил дөрвөн оронтой 5555, 4444, 8888, 9999 эд нараас аль нэг орно” би ганцаараа АТМ ороод картыг нь авж ороод бэлнээр 20,000 төгрөг авсан. Тэгээд гарч ирээд би “Кодыг нь таагаад хийчихсэн чинь орчихлоо гэж хэлсэн.” Тэгэхээр нь С “чи үлдэгдлийг нь шалгасан юм уу?” би шалгаагүй гэсэн чинь үлдэгдлийг нь шалгаад мөнгийг нь авчих гэ хэлсэн. Тэгэхээр нь би “За, за” гэж хэлсэн. Тэгээд би буцаж АТМ ороод үлдэгдлийг нь шалгаад 180,000 төгрөг нэмж авсан. Тэгээд бид хоёр шөлөндөө орох гэсэн боловч хаалттай, баар орох гэсэн боловч хаалттай байсан. Тэгээд бид хоёр 13 луу уруудаж алхаад Жуковт ирсэн. Жуков хойд талаар алхаж явж байгаад чи картыг надад өгөөд “Чи энэ АТМ рүү ороод үлдэгдэл байна уу? Шалгачих, код нь 8888” гэж хэлээд Сумбаатарт картаа өгсөн, С картыг аваад Жоби 72 төвийн хаан банкны АТМ рүү ороод мөнгө авах гэсэн чинь үлдэгдэл байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Офицер лүү яваад буудалд хоносон.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Венус нэртэй баарнаас танил ах болох Баттөгстэй хамт гарч явсан бөгөөд... Б чамд мөнгө байна уу гэхээр нь ... хэдэн төгрөг байгаа гэж хэлсэн. Тэгтэл урд 45-50 орчим насны бараан өнгийн хүрэмтэй согтуу эмэгтэй хүн гуйваад алхаж байсан бөгөөд бид хоёр 100 метр зайтай хойноос нь алхаад явж байсан. Тэгтэл Б надад хандаж чи түр байж байгаарай. Би мөнгө олчхоод ирье гэж хэлээд урагш буюу тэр эмэгтэйн араас нь гүйгээд зүүн гар талдаа үүрч явсан цүнхийг нь оосроос нь татаж булаасан. Тэгээд над руу гүйж Б араас гүйгээрэй гэж хэлээд урд зүг рүү байрнууд руу гүйгээд орчихсон... бид хоёр цүнхийг нь ухаж үзсэн чинь дотор нь эмэгтэй хүний будаг шунх, түрийвч байсан бөгөөд түрүүвчийг нь аваад дотор нь байсан 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүдийг нь аваад, мөн Хаан банкны шар өнгөтэй зэс картыг нь аваад түрүүвч болон цүнхийг нь тэнд нь хаясан... хоол идэх зорилгоор Баянцээл дээр ирсэн. Тэгээд банкны картаас нь Б тэнд байсан Худалдаа хөгжлийн банкны АТМ-рүү ороод бэлэн 200.000 төгрөг авсан... би хохирогчид хүч хэрэглээгүй, өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас),

Сэжигтнийг зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас),

Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 118-119, 125-126 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1402 дугаар шийтгэх тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 160-166 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1316 дугаар “Шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай” захирамж, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Т.С ыг цагдан хорих байранд хүлээлгэж өгсөн гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 158/я, тэмдэглэл, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 158/1,  (1 дүгээр хавтаст хэргийн 206-208, 211-212, 213-215 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 6-8, 70-72 дугаар хуудас),    

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 35, 36 дугаар хуудас),

М.Б ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 55, 56 дугаар хуудас),

Налайх дүүргийн 8, 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 68, 225 дугаар хуудас),

ШШГЕГ-ийн харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/899 албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудас), мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн МӨХ-ийн гишүүн өмгөөлөгч Б.Балжидмаагийн хүсэлт болон Цагдан хорих 461 дүгээр хорих байгууллагын тодорхойлолт (2 хуудас), шүүгдэгч нар хохирогчийн өмгөөлөгч П.Гансүхэд тус тус хохирол, төлбөр барагдуулсан гэх (2 хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б , Т.С  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга нэршилтэй зочид буудлын орчим хохирогч П.Х-ын гар цүнхийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэн, түүнд 614.280 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох

Хэргийн газарт үзлэг хийсэн: “... Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайж зочид буудлын замын урд талд байх ба үзлэгийн ажиллагааг төвөөс гадагш чиглэлтэй ертөнцийн зүг ашиглан хийхээр тогтов... Тайж зочид буудлын замын урд талын явган хүний зам дагуу байх хохирогч П.Х нь энд би явж байсан гэж заасан болохыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав... уран гэх дуудлага бүхий үнэрч нохойг ашиглан хохирогчийн үнэрийг түүний өмсөж явсан бээлийнээс авхуулахад нохой үнэрийн мөрөөр хөөж ертөнцийн зүгээр баруун тийш явсан бөгөөд Тэргэл төвийн зүүн талаар 38 дугаар байрны урд талын зам дагуу явсаар гэрэлтүүлэггүй байрны хэсгээр явсан ба төв зам руу явж мөрөө алдсан болно. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

Хохирогч П.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед найзууд болох Отгонцэцэг, Батцэцэг, Батбаатар нартай ... Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбулаг төвд орж 0.75 литрийн архи хувааж уусан... тухайн хүмүүст явлаа гэж хэлээгүй. Түрүүлж гараад гэртээ харих зорилгоор ертөнцийн зүгээр зүүн зүгт зам дагуу ... Тайж зочид буудлын урд алхаж явтал миний зүүн талдаа үүрчихсэн байсан цүнхийг маань үл таних залуу шүүрээд зугтаачихсан. Би араас нь гүйсэн боловч гүйцээгүй... 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний алдсан гэх бичиг баримтуудыг олдсон гэж фэйсбүүкт байршуусан байсан... тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх, манай найзын хүүгийн жолооны үнэмлэх, 3 дэлгүүрийн бонус карт зэрэг олдсон. Миний бичиг баримтуудаас ажлын үнэмлэх, Хаан банкны алтан карт, тэмдэглэлийн дэвтэр, флаш, ажлын өрөөний түлхүүр зэрэг байхгүй байсан. Мөн маргааш өглөө нь миний гар утсанд миний Хаан банкны 5021305173 дугаартай данснаас 20.000 төгрөгөөр, 182.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээ гарсан мессеж ирсэн байсан... тэр залуу миний цүнхийг булаах үед баруун хацарт цохигдсон... Тэр залуу миний цүнхийг булаах үед баруун хацарт цохигдсон. Маргааш миний баруун нүдний доод зовхи хөхөрсөн байсан. Хавдаж ногоороод шарлаж эдгэсэн. 20 хоног орчим үргэлжилсэн. Гар болон өвдөгт үүссэн гэмтэл нь миний цүнхийг булаагаад зугтах үед араас нь гүйж байгаад бүдэрч унасан... миний баруун хацарт үүссэн  гэмтэл нь хэрэг болох үед цүнхээ баруун гар талдаа үүрч явсан учраас цүнх булаах үед цохигдсон. Харин зүүн баруун гар хоёр өвдөгт үүссэн гэмтэл нь цүнх булаасан залуугийн араас нь гүйж байгаад унах үед үүсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-13, 24-25, 109-110, 223-224 дүгээр хуудас),   

М.Б ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “... С бид хоёр хойшоогоо алхаж Тэргэл төвд хойд зам дагуу алхаж явж байтал хар өнгийн шубтэй үл таних эгч согтуу алхаж явсан... Тайж зочид буудлын урд талд ирмэгц гэрч М.Б  нь тэр эмэгтэйн цүнхийг булааж зугтсан газар энэ мөн байна гэснийг гэрэл зургаар бэхжүүлэн... М.Б  нь бид хоёр салж зугтаасан. Би доошоо байрнууд руу гүйсэн гэсний дагуу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайж зочид буудлын зүүн талаар уруудаж... 10 минут алхаж ... Бамбар нэртэй баарны арк дээр ирэхэд би энэ аркаар гараад зам гарч Венус баарны замын эсрэг талд Сумбаатартай уулзсан... Б нь тэгээд бид хоёр 33 дугаар сургууль руу уруудсан. 33 дугаар сургуулийн орчим буюу Сансарын тунелийн байран дунд цүнхийг нь ухсан... бөгөөд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар сургуулийн баруун талд ирэхэд грашшууд байх ба уг грашшуудыг зааж тэр харагдаж байгаа грашны буланд түрийвчийг хаясан... Б нь тэгээд бид хоёр Баянцээлийн шөлөндөө рүү явсан гэсний дагуу... Баянцээлийн шөлөндөөгийн дэргэд зам хөндлөн гарч ирэхэд ... Худалдаа хөгжлийн банк гэсэн хаяг бүхий АТМ-ыг зааж ... зэс картнаас 20.000 төгрөг, дараа нь эргэж ороод 180.000 төгрөг авсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэн...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 46-51 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2264 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацрын шонтонд дарахад эмзэглэлтэй, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон, баруун хацрыг хамарсан 10х8см шар, ягаан өнгийн цус хуралттай, баруун хацар хавдсан, зүүн алганы дотор талд 0.2х0.1см, 1х0.6см тав нь унасан зулгаралттай, цоохортсон шар өнгийн цус хуралттай, баруун гарын 5-р хурууны 1-р үенд 1.0х0.2см, 2-р үенд 0.2х0.3см тав тогтсон хүрэн өнгийн цус хуралттай, зүүн өвдөгний үенд 8х6см, баруун өвдөгний үенд 1.0х0.6см хүрэн өнгийн зулгаралттай. ДҮГНЭЛТ 1. П.Х-ын биед баруун хацрын шонтон, баруун нүдний доод зовхи, баруун хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн алга, баруун гарын 5-р хурууны зулгаралт, 2 өвдөгний үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас),

Шүүгдэгч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед Т.С  бид хоёр манай гэрийн ойролцоо уулзсан. Тэгээд бид хоёр 22 цагийн үед Сансар луу очиж найзуудтайгаа уулзахаар гарах гээд би Т.С т “манай хоёр найз Сансарт караокед сууж байгаа, хоёулаа очих уу?” гэсэн С “Тэгье, очьё” гэж хэлээд С бид хоёр гэрээс гарсан. Гэрээс таксинд сууж Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Венус караокед явж очсон бөгөөд манай найзууд болох Отгонбаяр, Даваадэлгэр хоёр караокед өрөө авчихсан сууж байсан. Бид дөрөв шилтэй пивонууд худалдаж аваад, өрөөнд 1 цаг нэмж хийлгээд бид дөрөв пиво уунгаа дуулж сууцгаасан. Тэр хоёр охин миний авсан цаг дуусмагц гэрлүүгээ харилаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 23 цагаас караоке нь хаалгаа барьсан бөгөөд С бид хоёр караокенээс гарч Венусын бааранд нь орж бүжиглэсэн. Тэгээд баар хаах шөнийн 12 цаг болсон бөгөөд хаалаа гэхээр нь бид хоёр гарч явсан. Бид хоёр гэрлүүгээ явцгаасан бөгөөд дээшээ алхаад Шунхлай шатахуун түгээх станцийн дэргэдүүр алхаж хойд замаараа зүүн тийш чиглэн алхаж явсан. Урд нэг эмэгтэй хүн гар цүнх үүрчихсэн, доошоо харчихсан алхаад л байсан. Цүнхээ баруун талдаа барьчихсан явж байсан. Тэгээд бид хоёр араас нь дагаад алхаад явж байтал, С надад хандаж, энэ эгчийн цүнх гайгүй юм шиг байна, чи очоод авчихаач гэж хэлсэн. Тэгээд зам дагуу Тайж зочид буудлын урагшаа эргэсэн, 2 байшингийн голоор орсон зам байсан ба тэр эгч дөнгөж булан эргэмэгц би араас нь гүйж очоод цүнхийг нь татсан чинь сугарчихсан. Би цүнхийг нь булаах үедээ ямар нэг байдлаар нүүр ам руу нь цохиогүй. Цүнхийг нь аваад дээшээ гүйх үед тэр эгч араас хөөх гэж байгаад өөрөө унасан. Тэр эгчийн араас алхаад явж байхдаа бид хоёр өмнө нь анх уулзсан газартаа уулзъя гэж тохирсон байсан. Тэгээд бид хоёр Венус баарны замын эсрэг талд уулзсан. Би Сумбаатартай уулзахдаа цүнхийг нь барьчихсан очсон бөгөөд бид хоёр Сансрын туннелийн доошоогоо уруудаж явсан ба Сансрын туннелийн хойно байшингийн буланд цүнхийг нь ухаж үзсэн чинь Том улаан тэмдэглэлийн дэвтэр, том ягаан түрийвч, будаг шунх, бичиг баримт байсан. Цүнхнээс нь бид хоёр түрийвчин дотор байсан 10,100 төгрөгийг аваад түрийвчийг нь хаясан, бас олон картууд байсан ба хамгийн буланд байсан 1 ширхэг Хаан банкны зэс картыг нь авсан, цүнх түрийвч зэргийг нь хаясан.  Цүнхийг нь хаана хаяснаа санахгүй байна. Модтой газар байсан. Түрийвчийг 33 дугаар сургуулийн зүүн талд байрлах контерийн буланд хаясан. Тэгээд бид хоёр буцаж Баянцээлд ирээд шөлөндөө орж хоол идэх гэж явсан бөгөөд С надад хандаж “Наад картны чинь нууц үг ижил дөрвөн оронтой 5555, 4444, 8888, 9999 эд нараас аль нэг орно” би ганцаараа АТМ ороод картыг нь авж ороод бэлнээр 20,000 төгрөг авсан. Тэгээд гарч ирээд би “Кодыг нь таагаад хийчихсэн чинь орчихлоо гэж хэлсэн.” Тэгэхээр нь С “чи үлдэгдлийг нь шалгасан юм уу” би шалгаагүй гэсэн чинь үлдэгдлийг нь шалгаад мөнгийг нь авчих гэ хэлсэн. Тэгэхээр нь би “За, за” гэж хэлсэн. Тэгээд би буцаж АТМ ороод үлдэгдлийг нь шалгаад 180,000 төгрөг нэмж авсан. Тэгээд бид хоёр шөлөндөө орох гэсэн боловч хаалттай, баар орох гэсэн боловч хаалттай байсан. Тэгээд бид хоёр 13 луу уруудаж алхаад Жуковт ирсэн. Жуков хойд талаар алхаж явж байгаад чи картыг надад өгөөд “Чи энэ АТМ рүү ороод үлдэгдэл байна уу? Шалгачих, код нь 8888” гэж хэлээд Сумбаатарт картаа өгсөн, С картыг аваад Жоби 72 төвийн хаан банкны АТМ рүү ороод мөнгө авах гэсэн чинь үлдэгдэл байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Офицер лүү яваад буудалд хоносон.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Венус нэртэй баарнаас танил ах болох Баттөгстэй хамт гарч явсан бөгөөд... Б чамд мөнгө байна уу гэхээр нь ... хэдэн төгрөг байгаа гэж хэлсэн. Тэгтэл урд 45-50 орчим насны бараан өнгийн хүрэмтэй согтуу эмэгтэй хүн гуйваад алхаж байсан бөгөөд бид хоёр 100 метр зайтай хойноос нь алхаад явж байсан. Тэгтэл Б надад хандаж чи түр байж байгаарай. Би мөнгө олчхоод ирье гэж хэлээд урагш буюу тэр эмэгтэйн араас нь гүйгээд зүүн гар талдаа үүрч явсан цүнхийг нь оосроос нь татаж булаасан. Тэгээд над руу гүйж Б араас гүйгээрэй гэж хэлээд урд зүг рүү байрнууд руу гүйгээд орчихсон... бид хоёр цүнхийг нь ухаж үзсэн чинь дотор нь эмэгтэй хүний будаг шунх, түрийвч байсан бөгөөд түрүүвчийг нь аваад дотор нь байсан 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүдийг нь аваад, мөн Хаан банкны шар өнгөтэй зэс картыг нь аваад түрүүвч болон цүнхийг нь тэнд нь хаясан... хоол идэх зорилгоор Баянцээл дээр ирсэн. Тэгээд банкны картаас нь Б тэнд байсан Худалдаа хөгжлийн банкны АТМ-рүү ороод бэлэн 200.000 төгрөг авсан... би хохирогчид хүч хэрэглээгүй, өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас) зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. гэж, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэж тус тус заасан.

 

Прокуророос шүүгдэгч М.Б , Т.С  нарыг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан хууль зүйн үндэслэлгүй, харин шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийн бүлэглэн гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч М.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгон тус тус өөрчилж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

           

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

 

Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

Шүүгдэгч М.Б , Т.С  нар бүлэглэн нь хохирогч П.Х-ын бие махбодид халдаж буюу гар цүнхийг хүч хэрэглэж авахаар довтолсон байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болхыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон” гэх “Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч М.Б , Т.С  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж, дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Хохирогч П.Хишигбаярт “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 614.280 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.С  нь 300.000 төгрөгийг, М.Б  нь 200.000 төгрөгийг тус тус хохирогчид хүлээлгэн өгсөн байна.

 

Хохирогчид учирсан хохирол 614.280 төгрөгийг шүүгдэгч нар хувь тэнцүүлэн буюу 307,140 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд төлсөн хохирлыг хасаж тооцож, шүүгдэгч Т.С аас 7,140 төгрөгийг, М.Б өөс 107,140 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирлын төлбөрийг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүгдэгч нараас хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Б , Т.С  нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч М.Б , Т.С  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Т.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч М.Б өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Т.С ын хувьд цагдан хоригдсон 4 сар 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” саналыг,

 

Шүүгдэгч Т.С ын өмгөөлөгч Б.Балжидмаа: “Т.С ын тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Өмнө ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Түүний эрүүл мэндийн хувьд гуурсан хоолойн архаг өрөвсөл гэсэн оношоор эмчлэгдэж байгаа. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ гэмт хэрэг нь өөрөө 2-8 жилийн хугацаанд хорих ял шийтгэлтэй. Тэгэхээр Т.С ын эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын хэмжээг бууруулж оногдуулж өгнө үү. Мөн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалттай байгаа.  Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд заасан яллагдагч, шүүгдэгч нар гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлан Т.С т оногдуулж байгаа 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багасгаж, түүнд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. Цагдан хоригдсон хоногийн тухайд Т.С  нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчлагдсан. Хойшлуулшгүйгээр баривчлагдсан 48 цаг цагдан хоригдсон үндсэн хугацаа нь орж тоологдоно. Хавтаст хэрэгт авагдсан 6 дугаар сарын 30-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тоолоод байгаа нь зөрүүтэй байна. Үүнийг зөвтгөж өгнө үү. Цагдан хоригдсон хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж байгаа. Т.С ын цагдан хоригдсон 4 сар 14 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тоолж өгнө үү” гэх,

 

            Шүүгдэгч М.Б ийн өмгөөлөгч Н.Ганбат “Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаа илэрхийлж байгаа. Иймд улсын яллагчийн гаргасан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг ,оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгч М.Б , Т.С  нарын үйлдэл оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.

 

Шүүгдэгч М.Б , Т.С  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тус бүрийн үйлдэл оролцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд, шүүгдэгч М.Б өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч Т.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , Т.С  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015  ны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,

мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус заасан. 

 

            Шүүгдэгч М.Б , Т.С  нар нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй байна.

 

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үйлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ. 

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял,

шүүгдэгч Т.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С ын цагдан хоригдсон 4 сар 17 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүнд оногдуулсан ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сар 23 хоногоор тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С ыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч М.Б ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

            Шүүгдэгч Т.С , М.Б  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэв.

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б  цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.С т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч М.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгон тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Т.С, М.Б нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч М.Б өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, шүүгдэгч Т.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.С , Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял,

шүүгдэгч Т.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С ын цагдан хоригдсон 4 сар 17 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүнд оногдуулсан ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сар 23 хоногоор тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С ыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч М.Б ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Шүүгдэгч Т.С , М.Б  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч Т.С т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.С , М.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ