Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 207/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

 

Улсын яллагч Д.Оюунгэрэл,

 

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам,

 

Хохирогч Ж.Г нарыг оролцуулан,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Г холбогдох 201725030442 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн гудамжны 05-53 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Г (РД:)

 

нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 05-56 тоотод зээлсэн мөнгөө өгөхгүй байж архи нэмж уух гэлээ гэснээс болж маргалдан Ж.Гийг зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 05-56 тоотод зээлсэн мөнгөө өгөхгүй байж архи нэмж уух гэлээ гэснээс болж маргалдан Ж.Гийг зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл /хохирол/ санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Би хохирогчийг 17 жилийн өмнөөс таньдаг байсан. Тухайн үед бид хоёр унаж босоол, мөргөлдөөд давхралдаж унаад явсан. Тэгээлд цааш нь сайн санахгүй байна. Цохьсоноо хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хааяа нэг уулзаж архи уудаг. Архинаас болж л энэ асуудал гарсан. Хохирогчид эмчилгээнд 1.900.000 төгрөг өгсөн гэв. Нийт 4 сая төгрөг өгсөн. Эхлээд 1 сая төгрөг өгөөд, дараа нь 900.000 төгрөг өгсөн, нэмээд 2 саяыг нэхэмжлээд, тэгээд хоорондоо аман тохиролцоо хийгээд 2 саяыг нэмж өгсөнд тооцсон. Найзаасаа албан ёсоор уучлалт гуйж байна. Миний буруу. гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Гийн шүүхэд мэдүүлсэн “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэг гарахад миний өөрийн гэм буруу их байсан. Шүүгдэгчээс 3.900.000 төгрөг авсан, гомдол саналгүй. Миний буруу их байсан энэ хүнийг ялгүй салгаж өгөөч л хүсэж байна өөр зүйлгүй. Одоо миний биеийн байдал одоогоор зүгээр болсон. Өмнө би траншейны нүх рүү унаж хавиргаа гэмтээж байсан маань тухайн үед сэдэрсэн байсныг сүүлд мэдсэн. Би хохиролд нийт 1.900.000 төгрөгийг нотириатаар батлуулж авсан, харин 2 сая төгрөгийн амаараа тохиролцож өгсөнд тооцсон. Би өмнө нь траншей руу унаад хавиргаа гэмтээж байсан. Тухайн үед согтуу яаж унасанаа мэдэхгүй байгаа. Би найзтайгаа 1 шил архи ууж байхад Г.Г орж ирээд бас 1 шил архи нэмж уусан. Тэгээд дахиад зээлж авч ууна гэснээс болж маргасан. Г.Г зээлтэй юм чинь одоо архиар яах вэ гэхэд нь би маргасан байсан. Энэ хэрэг гарахад миний буруу их байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч О Цийн “…Архиа ууж дууссаны дараа Ж.Г надаас архи байна

 

уу? гэхээр нь би архи байхгүй 6.000 төгрөг л байна гэхэд Ж.Г 0.5 граммын нэг шил

 

Хараа архи авч орж ирээд Г.Гтэй хувааж уусан. Архи дууссаны дараа дахин

 

Г.Гээс архи нэхээд байхаар нь Г.Г “чи өртэй байж урдах мөнгөө өгөөч” гэсэн.

 

Тэгтэл Ж.Гансхүх миний үнэмлэхийг аваад 1 шил архи аваад ир гээд Г.Гэд өгөөд

 

явуулсан. Тэгээд дахин Хараа архи тэр 2 уусан. Би мах эвдэж байсан учраас хөл гараа

 

авчих байх гээд архинаас уугаагүй. Г.Г Ж.Г 2 хойморт өөд өөдөөсөө гараад

 

уугаад сууж байсан. Би мах эвдэж байхад Ж.Г, Г.Гээс дахин архи нэхээд

 

маргалдаад унасан. Г.Г “ич зөндөө өртэй байж одоо болно” гэж хэлсэн чинь

 

Ж.Г “муу хошного чинь төлнө шдээ” гэсэн чинь Г.Г уурлаад “чи намайг

 

хошного гэдэг хэн бэ” гээд гарын салаавч гаргасан. Тэгсэн Ж.Г, Г.Гийн цээж рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн 2-уулаа боссон чинь Г.Г, Ж.Гийн нүүр лүү мөргөөд 2-уулаа давхралдаад босгосон. Ж.Гийг босгож байх хооронд Г.Г, Ж.Гийн хавирга хавьцаа нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би Ж.Гийг “чи одоо харь гээд” хаалгаараа гаргаад явуулсан. Дараа нь 10 минутын дараа Г.Гэд Ж.Гийн дээлийг өгөөд араас нь гаргасан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Г.Г нь архи зардаг дэлгүүртэй. Ж.Г нь урьд нь архи зээлээд авчихсан өөрөө өгөөгүй гээд байсан. Тэгсэн Ж.Г нь “чи ямар сүртэй юм хошного минь” гээд л маргалдаж эхэлсэн. Би Ж.Гийг гэрээс гаргахад зүгээр гараад явсан. Хамрын үзүүр хэсэг нь шалбарчихсан байсан. Г.Гийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.А “…2017 оны 02 дугаар сарын 02-ны 19-20 цагийн үед аавыг хайхаар гэрээс гарсан чинь гэрийн ард талын харалдаа гудамжинд аавын дуу гараад байхаар нь очсон чинь Г.Г аавын дээр гарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би түлхээд холдуулсан. Аавыг босгох гэсэн чинь ёолоод босч чадахгүй байхаар нь аятайхан өргөөд гэр лүү оруулсан. Ороод харахад нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон, хавдчихсан, баруун талын эрүүгээ хөдөлгөж чадахгүй, хавиргаа бариад ёолоод байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Г.Г нь намайг таниад байсан. Харин манай аав Ж.Г нэлээн согтуу бараг тасарчихсан байсан.” гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “…Иргэн Ж.Гийн биед цээжний зүүн талд 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, баруун талд 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, доод эрүү ясны хугарал, уушигны эдийн няцрал, зэрэг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Доод эрүү ясны хугарал, хүндэвтэр бусд гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Иргэн Ж.Гийн биед үүссэн гэмтлүүд нь олон удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түүхээс харахад иргэн Ж.Гийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн цээжийг гэрэлд зүүн талдаа 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, бага зэргийн зөрүүтэй, баруун талд 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга зөрүүтэй хугаралтай зүүн уушигний агааржилт жигд бус буурсан, хавирга өрцийн синус баруун талд хаалттай, шингэнтэй, зүүн талд бүрэн нээгдэхгүй баруун талд арьсан дор хий хурсан зэрэг нь харахад дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байна. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ж.Г нь хөгшин хүн учраас ясны сийрэгжилттэй байж болно. Тийм учраас хавирга амархан хугарсан байх боломжтой.” гэх мэдүүлэг,

 

“1.Ж.Гийн биед цээжний зүүн талд 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, баруун талд 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, доод эрүү ясны хугарал, уушигны эдийн няцрал, зовхи, хацар, чихний дэлбээ, доод эрүү, тохойд баруун хөхний цус хуралтууд гэмтэл учирчээ.

 

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.02.09-ний №2365 тоот акт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт

 

үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, хохирол барагдуулсан тухай хэлцэл, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Гэд холбогдох хэргийн зүйлчлэлийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Г.Гийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-

 

  • заасан ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Гийг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

 

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулий